Шинэ жилээс хойш шил дараалан тохиодог их баярууд тун удахгүй цагаан сарын баяраар үргэлжилнэ.
Сар шинийн баяраараа айл амьтанд нүүр бардам байхын тулд хүн бүр өр шир тавин байж баяраа тэмдэглэдэг. Харин энэ жил ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цагаан сараас өмнө нэгсая төгрөг олгохоор болсон. Гэсэн ч энэ баярт мэдээ цагаан сараас өмнө биелэхгүй нь ээ.
Нэг ёсондоо журам хэзээ боловсрогдож дуусна тэр цагт нэг сая төгрөг авах ажлын дөнгөж эхлэл тавигдана. Учир нь журам боловсруулагдаж дууссан ч орон нутгийн халамж үйлчилгээний ажилчдыг мэргэжлийн арга зүйгээр хангахаас эхлээд зохион байгуулалтын ажил хүлээж байна. Иймд цагаан сараас өмнө сая төгрөг олгогдох боломж харагдахгүй байна гэж мэргэжилтнүүд хэлж байна. Энэ оны төсөвт 330 тэрбум төгрөг төсөвлөсөн. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нарийвчилсан судалгаа хийгдсэнээр энэ тоо нэмэгдэж хасагдах магадлалтай байна. Юутай ч төрөөс өгөх сая төгрөгийг харж, цагаан сараа хийнээ гэж хүлээн суугаа хөгшчүүдэд ийм боломж одоогоор төдийлөн харагдахгүй байна.
Л.Ялгуун
Холбоотой мэдээ
Comments are closed.