antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 29, 2016 12 comments

Ц.Баярсайхан П.Цагааны оронд Ерөнхийлөгчийн тамгын газарт ирлээ

нийтлэсэн Admin

2016-08-29shinedarga3

 

П.Цагаан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлаа хүлээлгэж өгөх улстөрийн шийдвэр гаргаж байгаагаа хэдэн өдрийн өмнө дуулгасан билээ. Тэгвэл түүний хашиж байсан албыг УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны  дарга асан Ц.Баярсайхан хүлээж авч байна. П.Цагаан ийм  шийдвэр гаргах болсон талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ “Монголын нийгэмд хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэх, Монголын ирээдүйг тодорхойлоход  Ардчилсан намын хүлээх түүхэн үүрэг их билээ. Өнөөгийн Монголын нийгэмд тулгарсан хүндрэл бэрхшээл, сорилт бол засаглалын чадавхи сул, улс төрийн намуудын төлөвшлөөс улбаатай гэж үзэж байгаа. Монголын ард түмэн ардчиллыг, АН-ыг байнга дэмжиж, ихийг хүлээдэг. Харамсалтай нь тэр итгэлийг манай нам дааж чадахгүй байна. Энэ нь намаа олон фракцад хуваасан, дүрмээ мөрддөггүй, боловсон хүчний зөв бодлого баримталж чадаагүй гээд олон шалтгаантайг та бүхэн мэднэ… Өнөөдөр АН-ыг тогтсон үзэл баримтлалтай, тогтвортой бүтэцтэй, судалгаанд суурилсан хөгжлийн бодлоготой, цэгцтэй боловсон хүчний бодлоготой, улс төрийн өрсөлдөөний шинэ соёлтой, нээлттэй,  өрсөлдөх чадвартай улстөрийн хүчин болгох шаардлага, зорилт, сорилт тулгарч байна.Ийм нөхцөлд Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааг намын гишүүд, олон түмний оролцоотойгоор улс орны ирээдүйн хувь заяа, эрх ашигт нийцэхүйц байдлаар шинэчилж, АН-ыг ардчиллын  суурь үнэт зүйлсийг мэддэг дээдэлдэг, эрхэмлэдэг залуу үеийнхнээр бэхжүүлэхийг цаг үе шаардаж байна. Энэхүү шинэтгэл, шилжилтийн хариуцлагатай, эгзэгтэй цаг үед миний бие ямагт үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, АН-аа нэг цул байх ёстой гэж үзэж ирсэн байр сууриа дахин нотолж,  хуримтлуулсан төрийн болон улс төрийн ажлын туршлага, эдийн засаг, улс төр, хууль цааз, гадаад харилцааны мэдлэг боловсролоо Ардчилсан намынхаа шинэтгэлийн үйлсэд зориулах нь зүйтэй гэж шийдсэнээ та бүхэнд мэдэгдэж байна” гэсэн юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрыг удирдах болсон  Ц.Баярсайханы намтар танилцуулгыг хүргэе.

Ц.Баярсайхан 1980 онд Өмнөговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1986 онд Москва хотын Эдийн засгийн дээд сургууль, 1989 онд Монгол Улсын Их Сургуулийг тус тус төгссөн. Инженер эдийн засагч мэргэжилтэй.  Эдийн засгийн ухааны магистр, докторант.

Тэрбээр 1986-1989 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, 1989-1990 онд Өмнөговь аймгийн Төлөвлөгөө эдийн засгийн хороонд ахлах мэргэжилтэн, 1990 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга, 1990-1992 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд тэргүүн дэд дарга, 1992-1996 онд Өмнөговь аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогч, 1992 онд Өмнөговь аймгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2001-2004 онд Санхүү эдийн засгийн дээд сургуульд багшаар ажиллаж байсан.

Ц.Баярсайхан 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон 1996-1998 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Мөн тэрээр  2004-2008, 2008-2012 онд УИХын гишүүнээр сонгогдож улмаар 2004-2006 онд Монгол  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд,  2008-2011 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргын албыг хашиж байсан төдийгүй УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон туршлагатай улс төрч юм.

2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож,  2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдон ажилласан. Мөн 2015 оны 12 дугаар сарын 24-өөс Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байсан.

1993 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан, 1997 онд Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, 2000 онд Байгаль орчны тэргүүний ажилтан, 2003 онд Аялал жуулчлалын тэргүүний ажилтан, 2006 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан,  2006 онд Алтангадас одон, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2010 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан. Англи, орос хэлтэй.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • ardach (August 29, 2016 2:36:25 pm )

    hYNII HYBID OOLOOD BH YAM ALGA.eLBEGDORJ YAJ IIM SONGOLT HIIB GEDEG HARINTYN IH SONIRHOL TATJ BNA DAA.yAM L BOL YRDYYR NI DAIRCH YABDAG ФОРТҮН ЯАСАНИЙМ ВОЛДОО ХӨӨРХИЙ

  • ardach (August 29, 2016 2:41:49 pm )

    ДОКТОРЧ БИШ БАЙХ ШҮҮВ МОСКВАД СҮРЧ БАЙГААД ХӨӨГДӨЖ ИРЭЭД МОНГОЛД ХОЖУУ ТӨГССӨН ГЭВЭЛ АНКЕТ НЬ ЗӨВ БАЙХ БАЙЖ ДЭЭ.

  • зочин (August 29, 2016 5:02:51 pm )

    боломжтой л хүн тавигдсан юм биш үү?

  • ИРГЭН. (August 29, 2016 5:37:32 pm )

    ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ХҮН ТЭТГЭВЭРТ ГАРАХАД 6 САРЫН ҮНДСЭН ЦАЛИН ӨГЧ БАЙСАН ШҮҮ ДЭЭ. 2014-2015 ОНД. ЗӨРӨӨГ НЬ ЯАЖ НӨХӨЖ АВАХ ВЭ? ХЭН БУРУУТАЙ НЬ ЗӨРӨӨГ НЬ ОЛГОНО ГЭХ ЮМ. ХААНА ХАНДАХ ВЭ?

  • ИРГЭН . (August 29, 2016 6:37:22 pm )

    ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУД 2014-2015 ОНД 6 САРЫН ЦАЛИН АВЧ ТЭТГЭВЭРТ ГАРСАН 30 САРЫН ЗӨРӨӨГ НЬ ЯАЖ НӨХӨЖ АВАХ ВЭ, ГИШҮҮН ЭЭ? ТУСЛААЧ?

  • ЗОЧИН (August 29, 2016 7:48:14 pm )

    тун боломжийн хүн дээ. жинхэнэ төрийн хар хүн шүү.

  • Zochin (August 29, 2016 9:22:24 pm )

    Namtaraa zuv bicheech dee. Surch baihdaa davhar ajillaj baisan yum uu?

  • Anonymous (August 30, 2016 1:03:11 pm )

    gemgui tsarai gargachaad jinhene shildeg horchin hundee. odoo eronhiilogchiin tamgiin gazriig budaa bolgoh ni dee hoorhii.

  • ЗОЧИН (August 30, 2016 4:41:38 pm )

    тулхтай нэр төртэй ажиллаж байсан сайн улс төрч, харамсалтай нь мөнгө өнгө гэж яваагүй учир фракцгүй үлдсэн улс төрч

  • Songogch (August 31, 2016 10:16:37 am )

    Jinhene turiin hun AN iim ner tsever hunee erunhiilugchid devshuulmeer um.Eibeg aisiig harj daraagiinhaa huniig beldej bgaa um bn daa.amjilt husie

  • Anonymous (August 31, 2016 4:16:19 pm )

    Namtar hudla bish bn orosod surch bhda mongolin tuuhees bolj bagshtaiga margasanaas huugduj irj mgl-d surguuli tugssun hun mundag hun

  • Монгол хүн (September 01, 2016 10:01:37 am )

    Энэ Цагаан гэх Баян-Өлгийн урианхай АН-ыг жинхэнэ самарсан этгээд. Цагааныг сонгож болохгүй. Нэг чсанал өгч болохгүй. бага ястны үзэлтэй, хувийн шунал хязгааргүй. Сангийн сайд байх үеийн түүний зөвлөх Увсын Лхагважавын Яриа: Хувийн юм гэхээр нүд нь сэргээд идэвхитэй гэж жигтэйхэн. Сайд хүн байж төрийн ажлыг огт хайхрахгүй. Арчаагүй хувийн шуналтан.

antalya rent a car