antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 29, 2016 49 comments

Цалингийн зээлтэй шүүгчдийг банк, мөнгөний барьцаанд оруулах аюул үүсэх гээд байна гэв

нийтлэсэн Admin

1430121292_2

Шүүхийн төсөв, шүүгчийн цалинтай холбоотой асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Төсвийн тодотголын төсөлд тусгаснаар  Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын багц 45.0 хувь, Улсын дээд шүүхийн багц 3.2 тэрбум төгрөг болох бөгөөд, ингэхдээ шүүгчдийн цалинг 61-63 хувь бууруулахаар тусгаад байгаа юм. Бүр тодруулбал, цалингийн санг  3.2 тэрбумаар танахаар төлөвлөсөн байгаа. Сануулахад, УИХ-аас  шүүхийн 2016 оны төсвийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын багц 48.9 тэрбум, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн багц 3.4 тэрбум төгрөгөөр баталсан. Энэ нь нэгдсэн төсвийн зарлагын 0.66 хувьтай тэнцэж байгаа. Шүүхийн 2016 оны төсөвт шүүгчийн цалингийн сан 21.5 тэрбум төгрөг буюу 41 хувийг эзэлж байгаа юм.

За харин эрх баригчдын зүгээс төрийн албаныхны цалинтай дайн зарлаад байгаад шүүхийн салбарынхан эсэргүүцэлтэй хандаж байна. Шүүгчдийн цалинг бууруулж байгаа нь Олон улсын жишиг болон Монгол Улсын үндсэн хуулийг зөрчиж байгаа гэх байр суурийг өнөөдөр ШЕЗ-өөс илэрхийлж байна. “Тухайн улсын нийт төсвөөс 2-5 хувийг шүүх байгууллагад зарцуулснаар хараат бус шүүх засаглалыг хөгжүүлдэг. Мөн шүүгчийн цалинг тогтоохдоо тухайн улсын дундаж цалинг 5-7 дахин үржүүлсэн цалинг шүүгч нартаа өгснөөр баталгааг хангана. Польш, Унгар зэрэг оронд шүүгчдийн цалинг 5-6 дахин нэмэгдүүлсэн байдаг. Манай орны шүүгчдийн дундаж цалин 844 мянган төгрөг. Үүнийг дөнгөж гурав дахин үржүүлсэнтэй тэнцэх цалинг авч байгаа. Одоо энийг хоёр дахин  болгон багасгах гэж байна” гэж хуульч хэллээ.

За мөн “Төсвийн тодотголоор төсвийн урсгал зардлыг долоон хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн атлаа шүүгчийн цалинг 61-63 хувиар, шүүхийн төсвийн  урсгал зардлыг найман хувиар бууруулахаар тусгасан нь төрийн эрх мэдэл тэнцвэртэй байх зарчмыг зөрчиж, шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг бусад эрх мэдлийн байгууллагаас дордуулахад хүргэнэ” гэсэн байр суурийг тус зөвлөлийн зүгээр илэрхийллээ. Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг бууруулах нь шударга ёсыг үнэгүйдүүлж, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг алдагдуулахаас гадна цалингийн зээлтэй шүүгчдийг банк, мөнгөний барьцаанд оруулах аюултай гэх зүйлийг мөн хэлж байна. Нийт шүүгчийн 98.5 хувь нь арилжааны банкинд 24.5 тэрбум төгрөгийн зээлтэй байгаагийн 72.9 хувь нь орон сууцны зээл, 22.8 хувь нь цалингийн зээл, 4.2 хувь нь хэрэглээний зээлтэй байгаа гэх тооцоо гарсан байгаа аж.

Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хуульд заасны дагуу шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллага. Шүүгчийн хараат бус байдал буюу шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын төсвийн тухай хуульд нийцүүлээд, өөрөөр хэлбэл батлагдсан төсөвтөө багтаагаад шүүгчдийнхээ цалингийн асуудлыг сүүлийн хоёр жил шийдсэн. Үүнд УИХ-аас дэмжлэг үзүүлж, 2015 онд шүүгчдийн болон шүүхийн захиргааны ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхэд зориулж 15 тэрбум төгрөг хүртэл нэмж баталж байсан. Өнөөдөр Монголын нийгэмд шүүгчдийн цалингийн талаар багагүй хэлэлцүүлэг өрнөж байна. Зарим шүүгч 4-8 сая төгрөгийн цалинтай гэсэн ташаа мэдээлэл цацагдаж байгаа учраас бодит мэдээллийг өгөх шаардлагатай болсон хэмээн  Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан тайлбарласан юм.

Тэрбээр “Шүүгчдийн цалин 2,7 саяас 3,3 сая төгрөгийн хооронд байгаа. Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч 3,3 сая төгрөг, анхан шатны шүүхийн шүүгч 2,7 сая төгрөгийн үндсэн цалин авч байна. Үүнээсээ татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд үндсэндээ анхан шатны шүүхийн шүүгч бол 2,3 сая төгрөгийн цалин авч байгаа нь бодитой тоо баримт юм” гэж байв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

49 Comments

  • Zochin (August 29, 2016 2:09:04 pm )

    Shuugch nariin tsaling hasaj bolohgui ee uneheer hund ajiltai yum bilee. Humuus meddeggui baihgui yu neg l ih ataarhsan gahai tolgoinuud ih baih yumaa.

    • Зочин (August 29, 2016 6:29:01 pm )

      Цалингийн зээлээсээ болж барьцаанд орж байгаа бол чадваргүй, амьдралаа зохицуулж чадахгүй хулгайч гэсэн үг. Цаана чинь өчнөөн ядарсан иргэд зээлээ төлөөд явж байна. Эргүү юм хуцдаг новшнууд вэ. Шүүгч хийчих хэмжуээний мэдлэгтэй өчнөөн хүн байна цаана чинь.

    • иргэн (August 29, 2016 9:55:51 pm )

      эмч сувилагч нарын ажил энэ даварсан шүүгч нарынхаас хөнгөн юм уу ёстой том тэнэгтэж байна

    • irgen (August 30, 2016 9:41:48 am )

      Ajiltai baigaad ajilgui bolj baigaa irged uchnuun tuchnuunuuruu baina. Ted zeelee yaj zohitsuuldag bolh ni ve tegeed.

      • Иргэн (August 30, 2016 11:24:07 am )

        Мэргэжил бүхэн л чухал. Хүмүүст хэрэгтэй. Шүүхээр шийдүүлэх юм, эмчээр эмчлүүлэх … гээд л… Харин дор бүрнээ харин ч нэг карманы мөнгийг авчихдаг байлгүй дээ. Өрний тухайд хүн бүр л даварсан өртэй байгаа ш дээ.

    • 56 (August 31, 2016 1:07:15 pm )

      xutsaa xol ochij xuts

  • би (August 29, 2016 3:06:22 pm )

    Шинээр тогтоосон цалинг чинь аваад ажиллах олон олон шудрага шүүгч нар байгааа шүү ард түмээн

  • Peesda (August 29, 2016 3:08:39 pm )

    Тэгээд цалингийн зээлтэй иргэд чинь яахын бэ??????

  • otgoo (August 29, 2016 3:15:11 pm )

    undur tsalin uguhgvi bol ajilaa hiihgvi gej bga um biz de davartsan heden shvvgchid bn aa hvmvvs naan chin sariin 400000 myangaar arai hiij amidarch bn yun 2.7 say ve ter ih mungiig avj baigaadaa bayarlaad ajilaa shudraga hii .yun gadaad uls ve gadaad ulsad hvn yamar tsalin avdag n bidend yamar hamaa bn aaa. iim ergvv hvmvvs hvnii amidarliig shiidej bga gej bodhoor haramsaltai bn. bvgediig n ajilaas n halaad uur hvmvvs av mongoloor dvvren umguulugch shvvgch nar bain dag.

  • иргэн (August 29, 2016 3:20:44 pm )

    авч байгаа цалинтай нь уялдуулан орон сууц,цалингийн зээлийн төлөлт нь уягдсан байгаа. үүнийг анхаарах хэрэгтэй. цалинг нь бууруулах юм бол зээлээ төлж чадахгүйд хүрнэ гэдгийг эрх биш бодож байгаа байлгүй дээ. Ганц ч энэ биш ард түмний нуруун дээр үүрүүлэх татварын асуудлууд бүгд адилхан шүү дээ. өнөөдөр зээлгүй хүн байхгүй байна шүү дээ. орон сууцны зээл авч орон сууцтай болоод байхад нь ингэж татвараар дарамталж болохгүй. сайд дарга нар өөрсдийнхөө унаа, болон бусад хэрэглээгээ танах байтал ард түмэндээ ачаагаа үүрүүлээд байна. үүнийгээ болиочээ

  • otgoo (August 29, 2016 3:21:13 pm )

    ediin zasgiin baidlaas bolood gantshan hohirch baigaa n zovhon shvvgch nar uu uur tsaan chin zonduu hvmvvs hohirch baigaa. tegeed tsalin hasuul avilgal avna gej svrdvvlj bga um uu.

  • Anonymous (August 29, 2016 3:28:21 pm )

    өөр олон ажиллах хүн байгаа. зүгээр л орхи.

  • Anonymous (August 29, 2016 3:32:46 pm )

    ЧИ ТЭГВЭЛ ШYYГЧ ЗЭЭЛ АВЧ БОЛОХГYЙ ГЭЖ ХУУЛЬЧИЛАХГУЙ YХСЭНЭЭ ХИЙЖ БАЙСАН ЮМ. ОДОО ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ГЭЭД БАЙНА

  • zochin (August 29, 2016 3:46:58 pm )

    шүүгчид одоо болиосой. цалинг нь бууруулах нь түмэн зөв шүү. шүүгчдйин цалин өндөр байвал багш нарын цалин ч өндөр байх ёстой шүү.

  • зочин (August 29, 2016 3:47:18 pm )

    цалингаа голоод байгаа бол зайгаа тавиад өгчихгүй юу даа. тэгвэл хэл ам, хэрүүлгүй амар.

  • zochin (August 29, 2016 3:48:21 pm )

    Монголд боловсролыг жинхэнэ уландаа гишгэх юм даа . арай ч дээ. багш нарын цалин нь үнэндээ инээдэмтэй.

  • зочин (August 29, 2016 3:50:02 pm )

    харьцангуй өндөр цалин шүү дээ. Өмнө нь яагаад авлига авахгүй яваад болоод байсан юм болоо.Цалин нэмэгдлээ гээд эдний шудрага ажиллаж байгаа нь юу л бол. Хасах нь зөв. Эмч нарын цалинтай дүйцүүлэн хасах хэрэгтэй

  • иргэн (August 29, 2016 4:17:36 pm )

    хасах хэрэгтэй, бусадтайгаа адил жигд цалинтай байх ёстой. МАН-ын энэ шийдвэр нь цалинг шударга болгоно. Ямар ч цалинтай байлаа гэсэн хуулийнхан чинь ер нь чинээлэг, ихэмсэгдүү хүмүүс олон л харагддаг даа.

  • Anonymous (August 29, 2016 4:25:48 pm )

    би төрийн албан хаагч хүн цалингаасаа орон сууцны лизинг болон цалингийн зээл төлдөг надад өрөө төлөөд цалингаас 260,0 мянган төгрөг л үлддэг энэ нь миний амьралд заримдаа хүрэцдэггүй гэх дээ би цалин бага гэж хэзээч гомдолдож байгаагүй хэзээ нэгэн цагт амьдрал сайхан болж цалин минь нэмэгдэнэ гэж бодож амьдардаг ….

  • Anonymous (August 29, 2016 4:28:21 pm )

    шүүгч нар их л үнэтэй тансаг орон сууц худалдаж авдаг юм бна,

  • Anonymous (August 29, 2016 5:08:24 pm )

    Мэргэжлийн ажлаа хийж байж цалин бага авилгач болчихоо гээд байгаа нехдуудийн оронд наад цалинг чини аваад ажиллах шуугч нар зендее Байна тэтгэвэрийн зээлтэй эмээ евее нар авилгач болчих юм Байна ха ха

  • zochin (August 29, 2016 5:18:14 pm )

    Bolio zeeltei tsalin bagatai ard tumen bolood l bna bitgii dawraad bai ene shuugch nar

  • Монгол хүн (August 29, 2016 5:24:43 pm )

    Шүүгч нарын цалин өссөн чинь хахууль нь өссөн юм бишүү

  • банк (August 29, 2016 6:01:36 pm )

    ШҮҮГЧ НАРТАЙ БАЙГУУЛСАН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙХЭЭ НӨХЦӨЛД Л ТҮР ХУГАЦААГААР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААД Л ШИЙДЧИХЬЕ. ХУГАЦААГ НЬ УРТАСГАЯ, ҮНДСЭН ЗЭЭЛИЙН ТӨЛӨЛТИЙГ НЬ БАГАСГАЧИХЪЯ

  • Tanhai (August 29, 2016 6:09:56 pm )

    Shuugchid ailgaj abaad baidag l shuu dee abdaggui yum Bol buh hereg zob l shiidegdeh ectoi Zaria hereg zob shiidegdehgui baigaag olon Hun medne abilga abah geed baibal ajilaa hiihgui shudarga humuuct bailaa tabj og shuugch naraa staana chin medlegtei Zaluuc shudarga humyyc baina

  • АРД ТҮМЭН (August 29, 2016 6:10:16 pm )

    монголд ганцхан шүүгч цалингийн зээлтэй юм уу? 300.000 авдаг свилагч ч гэсэн зээлээр амьдарч яваад л байнаа шүү дээ

  • Oogiin (August 29, 2016 6:29:23 pm )

    Ard tumneeree 500 myngiin tsalingaar ahui amidral or zeelee tolood bolood l bn da shuugch nar dawarch bga yum a yu gelee tsalin haswal shudraga shuuj chadahgui ch geh shig ugaasaa ta nar ajillahgui bol ajillay gesen mynga myngan huulichid bn zaigaa tawij ogtsgoo

  • Anonymous (August 29, 2016 6:31:05 pm )

    zeeltei xetsuu bna ch gex shig unen uu

  • Anonymous (August 29, 2016 6:35:03 pm )

    Undsen tsalin ni 2.3-3.3 say shuu de tsol zergiin tusgai hangamjiin mon iluu tsagiin ulsad udaan ajillasnii geed nemegdluudiin nembel 4-6 sayiig abdiin shuugch nar uneniin bich

  • ЗОЧИН (August 29, 2016 7:49:56 pm )

    АРДЫН ХҮҮХДҮҮД ЯВАХ ЦЭЦЭРЛЭГ БАРИХ ТӨСӨВ ОЛДОХГҮЙ БАЙХАД САЙД ДАРГА НАРЫН ХҮҮХЭД ЯВАХ ЦЭЦЭРЛЭГИЙН ТӨСӨВ ЯМАР ХУРДАН БАС МӨНГӨ НЬ БЭЛЭН БНАА

  • Anonymous (August 29, 2016 8:10:13 pm )

    Hutsdag novsnuud ard tumen hyamrad baihad soliorch bna hasah yostoi jinhene hasah yostoi

  • zochin (August 29, 2016 9:04:22 pm )

    im ih tsalin abchad amidralaa zohitsulj chadahgui denduu archaaguinh bh.Ta narin tsalingin derged 400 myangar amidarch bga hun uheh uu yahuu.deed mergejiltei huni ami hariutssan emch hun shu

  • Anonymous (August 29, 2016 9:06:35 pm )

    TSALIN NI AMIJIRGAANIIH NI BATALGAA BOLOH TUHAI YARISAN HIRNEE TER BATALGAAGAA BANKIND TAVIAD TUUCHIHSAN GJ YARIHIIN. TGD AVILGALAAR AMIRDAG HEREG UU. UGUI BOL AVILGAL AVNA SHUU UHAANII YUM L HELEED BHIIN. YOS ZUI HAANA BNA

  • Bataa (August 29, 2016 9:07:22 pm )

    Dongs totin buh alban haagchid zeeltei.ed .arin caling lrokor mordontoi yaag adil 800.600000 bolgo.buu ylgabarla lundeen baramasl bolsooon…

  • иргэн (August 29, 2016 9:50:21 pm )

    Ичээч та нөхөд цалин тэтгэврйн зээлгүй хүн хаана байгаа юм .Одоо наад үзэгний үзүүр зоосон мөнгө танил талаараа хүний амьдралыг юу ч биш болгон суудаг сандал ширээнээсээ цалингаа голоод ховхороод үз та нар дэндүү даварч та нөхдийг ч цалингийг чинь нэмээд дэндүү давруулж одоо больж үнэхээр цалингаа голоод байвал өөрийн саналаараа зайлаач ядарсан эмч сувилагч бага ангийн багш нараас ичээч

  • bayachuud munguu gargaa tegehed ediin zasag sergene (August 30, 2016 12:10:21 am )

    MAN ba AN han bolon busad bayachuud munguu gargaa tegehed ediin zasag dorhnoo sergej urnuus garna Mongoliin tuluu ajillaj bn geed tseejee deldeed bdag uursdiinhuu naaguur tsaaguur hiisen munguu gargaa

  • Anonymous (August 30, 2016 7:12:55 am )

    ЦАЛИН НЭМЭГДСЭН ХИРЭЭР ИХЭМСЭГ СЭТГЭЛГҮЙ ХАХУУЛЬ АВААД Л БАЙГАА ШҮҮДЭЭ. ХАСАХ НЬ ЗӨВ

  • Anonymous (August 30, 2016 9:15:48 am )

    хасах нь зөв, адилхан төрийн албан хаагчид хэдхэн зуун төгрөгийн цалинтай ажлаа хийгээд л явж байхад шүүгчид цалин нэмэх тусам авдаг хахууль авилга нь улам л нэмэгдсэн шүүдээ. хасах хэрэгтэй, ард түмнээ ялгаварлан дугаарлахаа төр болих хэрэгтэй

  • irgen (August 30, 2016 9:37:49 am )

    Ajiltai baigaad ajilgui bolj baigaa irged uchnuun tuchnuunuuruu baina. Ted zeelee yaj zohitsuuldag bolh ni ve tegeed.

  • b (August 30, 2016 9:45:59 am )

    tsalin undur geed shuugchdiin avilgal buuraagui ulam ihsej bagaa tegtlee hund ajil bish shudraga baival

  • Зориг (August 30, 2016 10:07:25 am )

    Бага цалинтай хүмүүс зээлээ төлөөд л амьдраад болоод л байна.Өөрснөө хамгийн өндөр үнэтэй, хамгийн том, олон өрөөтэй байшин юмуу хаусанд амьдрах гээд л цалингаа бардаг ш дээ.Тэгээд л өндөр үнэтэй жийп унана,Өөрснөө тансаг хэрэглээнээсээ татгалз???????Эс бөгөөстэрбумын цалин авсан ч хүрэлцэхгүй байна л гэнэ дээ.Тийм их тансаглалд дуртай бол хувийн компаниа байгуулаад өөрсдийнхөө бий болгосон хөрөнгөөр тансагла?????? Татвар төлөгчдийн мөнгөөр дураараа дургихаа боль??? Тэгээд ч өндөр цалин авлаа гээд шүүхийн шударга байдал хаа байна. Өчнөөн идэж уусан хүмүүс 1,2 жил суугаад л гарч ирээд өндөр албанд ахиад л сууж байна?????????

  • 1 (August 30, 2016 10:51:23 am )

    Мэндээ чи өөрийн эрхгүй ингэж дэмийрч байгаагаасаа ичээчээ. Монгол улс ийм шүүч
    нэртэнгүүдээр дутахгүй шүү дээ. Боловсролтой, мэдлэгтэй , тэгээд мэргэжил дээ үнэнч шудрага эрх зүйчид, хуульчид байж л байна даа.

  • Зочин (August 30, 2016 10:56:38 am )

    Ганц шүүгч нар зээлтэй болж таарч бна уу? Тэгвэл ард түмэн минь өр зээлгүй сайхан амьдарч бгаа юм бна л даа. 200-300,0 мянган төгрөгний цалинтай хүмүүс зээл аваад амьдрал ахуйгаа зохицуулаад явж л бна шүү дээ. Эмч багш нар гээд өдөр шөнөгүй ажлаа хийгээд та нараас бага цалин авдаг төрийн албан хаагчид болж л бгаа биздээ. Битгий давар, Нямдорж гишүүн маш зөв зүйтэй ярьдаг шүү…Тийм их цалин авмаар бгаа бол Элбэгээтэйгээ Америкт очиж тэр цалингаа авна бизээ. Монголд та нарын цалинг өгөх боломж бололцоо бхгүй.

  • Huwsgul (August 30, 2016 12:38:49 pm )

    Энэ шүүгчид чинь яасан амиа бодсон мулгуу хүмүүс вэ? Монголд цалингийн зээлгүй, өөр бусад зээлгүй, тэтгэвэрийн зээлгүй бараг 1 ч хүн байхгүй байхаа, Харин ч та нараас хэд дахин бага цалинтай бид нарыг өр зээлээ төлөөд, хэдээр нь аж амьдралаа яаж зохицуулж болгож явааг өөрсдийнхөө төрөл садан ах дүүгээсээ мэдэж, мэдэрч л баймаар юмаа. Монгол улсын иргэн төрийн албанд ажиллаж байгаа эмч ч бай шүүгч бай бүгд адил өөрсдөө мэргэжлээ сонгож, тангараг өргөсөн учир авилга хээл хахуульгүйгээр бид ажиллах ёстой гэж жоохон ч гэсэн ухамсарлаж болдоггүй юм болов уу. Угтаа бол Монгол Улсын хамгийн шударга хүмүүс нь та нар байх ёстой биш билүү, шунал ихэдвэл шулам болно год жишээ бололтой.

  • Huwsgul (August 30, 2016 12:44:38 pm )

    Мөн өөрсдийгөө дэлхийн том том улс орнуудтай жишээд байсан, тэдгээр улс орнуудын хөгжил ямар билээ, манайх хаана нь яваа, ямар билээ гэдгийг давхар бодолцоорой та нар минь.

  • Anonymous (August 30, 2016 12:51:25 pm )

    Oorsdiigoo tengeriin amitad gd bodchij tsalingaa golood bval suudlaa ogooch ta nar xvmvvsees abch bgaa 1odriin abilga chin tsalintai chin tentsdeg biz de ichij amidraarai shvvgchdee

  • Иргэн (August 30, 2016 1:59:01 pm )

    Ард нийтийн хэргийг адилхан шийдэж хохирлыг хурдан барагдуулдаг болбол яахав, шүүхэд үнэн юм байхгүй. Ялангуяа Баянгол дүүргийн өр барагдуулах алба.

  • sana (August 30, 2016 6:47:20 pm )

    шүүгч нарт сэтгэл алга солих хэрэгтэй

  • Unshigch. (August 30, 2016 7:56:34 pm )

    Setgegdluudiig unshihad nuguu tamiin togoo haragdaj baina. Shuugchid ch, turiin alban haagchid ch yaj amidardagiig UIH, Zasgiin gazriin gishuud medehgui, medehiig ch husehgui. Ted tsalingaas hamaaralgui amidardag. Hussen uedee baychuudiin horoolold tansag bair tureesleed amidarna, ardaa biznestei, iveen tetgegch sponsoruudtai, buruudaad barigdval hamgaaldag NAM-tai.Shuugchid bolon Uls turiin namiin haryalalgui jinhene turiin alban haagchdad ednii ali n, ch baidaggui. Getel bid yas bulaaldsan zolbinguud shig chi iluu, bi baga tsalintai geed l bie bieniigee notsood mun ch uruvdultei.

antalya rent a car