antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 29, 2016 7 comments

О.Баасанхүү мэдээлэл хийв

нийтлэсэн Admin

DSC_5907

Улсын Их Хурлын гишүүн  О.Баасанхүү Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлэв.

Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хууль, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийг баталсан болохыг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү мэдээллийнхээ эхэнд хэллээ. Эдгээр хуулийн хэрэгжих хугацаа нь 2016 оны 09 дүгээр сарын 01 буюу батлагдсан өдрөөс 9 сарын дараа байхаар хуульчлагдсан байсан. Харин Улсын Их Хуралд Эрүүгийн  болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулан 2017 оны 07 сарын 01-ний өдөр болгон өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна. Энэ нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 14.1, 14.2 дахь заалтыг зөрчиж байгаа талаар мэдээллээ.

 Тодруулбал, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буй хууль, тогтоолын төсөлд хууль тогтоомжийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлага болон хууль тогтоомжийн төслийн зорилго, төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээг тусгасан үзэл баримтлал байх ёстой. Түүнчлэн тухайн хууль тогтоомжийн төсөл батлагдсаны дараа үүсэж болох эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг тусгасан байхаар хуульчилсан байдаг. Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 14.2.4-т заасан “…хууль тогтоомжийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон бусад хуультай хэрхэн уялдах, хуулийг хэрэгжүүлэхэд шинээр боловсруулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох тухай хууль тогтоомжийн талаарх санал…” зэргийг тусгаагүй байгаагаараа хууль зөрчиж байна хэмээн үзэж буйгаа хэллээ. Цаашид хууль тогтоомжийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэх үйл явцад буруу жишиг болж магадгүй хэмээн болгоомжилж байгаагаа тэрээр онцоллоо.

Хуульд засвар оруулах зорилгоор нэг өгүүлбэрт багтаан хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлж, үүнийг нь Улсын Их Хурал хэлэлцэх нь зохисгүй бөгөөд уг шалтгааны улмаас дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжихгүй гэдгээ Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэв. Тэрээр энэ талаарх санал дүгнэлтээ холбогдох байнгын хороонд хүргүүлнэ гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (August 29, 2016 4:39:11 pm )

    Баасанхуу д ажилийн амжилт Хусье ! Ганц дайчин ганцаардахгуй бур хучтэй шируун байх естой тэр тусам МАН лувирчидад хэн гэдэгээ узуул!!!!!!! МАХН мандах естой тэр тусам узуулээд ог!!!!! Амжилт

  • Anonymous (August 29, 2016 4:41:24 pm )

    100/ хувь зов дэмжиж б/на махн ын Баасанхуу Г шударга хучтэй Байгаад баяртай б/на

  • Anonymous (August 29, 2016 4:42:37 pm )

    Зов ш дээ ман лувирчид болиоч ээ !!!!!! Шударга бай!

  • ИРГЭН (August 29, 2016 5:36:34 pm )

    ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ХҮН ТЭТГЭВЭРТ ГАРАХАД 6 САРЫН ҮНДСЭН ЦАЛИН ӨГЧ БАЙСАН ШҮҮ ДЭЭ. 2014-2015 ОНД. ЗӨРӨӨГ НЬ ЯАЖ НӨХӨЖ АВАХ ВЭ? ХЭН БУРУУТАЙ НЬ ЗӨРӨӨГ НЬ ОЛГОНО ГЭХ ЮМ.

  • zochin (August 30, 2016 12:04:40 am )

    zugeer lmungutei bayachuud mungu gargahad urnuus garnashdee Munguu gargatsgaa

  • Иргэн (August 30, 2016 10:45:28 am )

    АН-ын луйварчид хэзээдээ Энхбаярт хайртай болчихвоо?! Хууль уйлчлэх хугацаа нь бэлтгэл хангаж байж хийх нь зовоо?! Энхбаяртай холбож узээд байхаа болих хэрэгтэй. Батлаж чадаагуй байж одоо хоосон улс тор хийж хашгиралдахаа боль?!

  • Зочин (August 30, 2016 2:11:07 pm )

    Илүү юм хуцаад ажил хийлгэхгүзй байгаа хулгайч нарыг бариад хийдэг газарт нь хийчихээч.

antalya rent a car