Риогийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 91 кг-ын жингийн шувтаргын тулаанд ОХУ-ын тамирчин Евгений Тищенко Казахстаны Василий Левитийг шүүгчдийн санал нэгтэйгээр 3:0-ээр ялсан ч ордонд цугласан үзэгчид дургүйлхэн шүгэлдэж, “Казахстан, Казахстан, Казахстан!” гэж орилжээ. Ордонд цугласан зарим үзэгчид шүүлтийг шударга бус болсон гэж үзсэн ч Сонирхогчдын Боксын Олон Улсын Холбооны ерөнхийлөгч Чин Куо Ву “Мэргэжлийн түвшинд шударга шүүсэн” гэж мэдэгдсэн байна.
“Ордонд миний ялалтыг ингэж хүлээж авсан нь надад харамсалтай байна. Би тулааны төгсгөл хүртэл ялагчаар тодрох эсэхээ мэдээгүй, шийдвэрийг хүлээж байлаа” гэж Тищенко өгүүлжээ.
Харин Казахстаны тамирчин Левит мөнгөн медаль зүүгээд тавцангаас буумагцаа медалиа хүзүүнээсээ авч, дургүйцлээ мөн илэрхийлжээ.
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
-
Э зочин (August 17, 2016 8:59:43 pm )
Даварсан казакстан бээ
-
Zochin (August 18, 2016 5:40:14 am )
Zuv Kazan yalsan bi uzsen.chi yu uzsen mal be? .yum uzzej baagaad hutsaj bâ???
2 Comments