antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 16, 2016 7 comments

Домогт Каори Ичог ялсан П.Орхон маргааш барилдана

нийтлэсэн Admin
IKOROO
 
Наймдугаар сарын 17-нд буюу маргааш Улаанбаатарын цагаар 22.00-д чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн барилдаан 48, 58, 69 кг-ын жингийн барилдаанаар эхэлнэ. Тус гурван жингийн аваргууд тухайн өдрөө тодрох ёстой. Улаанбаатар цагаар 18-ны өглөөний 5 цаг орчимд медалийн барилдаан эхлэх төлөвтэй байна.
Маргааш 58 кг-ын жинд Пүрэвдоржийн Орхон барилдана. Тэрбээр Иван Ярыгины нэрэмжит тэмцээнд домогт Каори Ичог 10:0-ээр ялж, дуулиан тарьсан билээ. 2003-2016 оны хооронд бүтэн 13 жилийн хугацаанд 189 барилдаанд огт ялагдал амсаагүй явсан босоо аваргыг П.Орхон оноогоор цэвэр ялсан.
Харин одоо Риогийн олимпийн дэвжээн дээр домогт аваргатай дахин таарч барилдах магадлал өндөр байгаа билээ. Каори Ичо 32 настай, олимпийн гурван удаагийн аварга. Японоос олимпийн гурван удаагийн аварга Саори Ёшида мөн олимпод дөрөв дэхээ түрүүлэх зоорилготой Риод ирчихээд байгаа юм.
 
Р.Гэгээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • dulamsuren (August 16, 2016 9:51:36 pm )

    gaihamshigtai amjilt gargaarai

  • МЖЛ (August 17, 2016 7:39:29 am )

    Монголчууд чөлөөтийхөндөө итгэл найдвар тавьсаар сууна. Бусад нь хөг нь өнгөрсөөн. Найдвар тээсэн хүмүүс маань бүгд ойчсон, зодуулсан.

  • Од (August 17, 2016 7:46:00 am )

    Амжилт хүсье. Манай тамирчид уг нь хүч бяраар илүү ш дээ. Эх орныхоо нэрийг гаргахын төлөө зүтгэж яваа тамирчдаа муулахгүй шүү манайхаан.

  • ззочинзочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (August 17, 2016 11:51:20 am )

    Чөлөөтөөс манай тамирчид алт мөнгө хүрэл бүгдийг аваад хангир жингэр дуугагасаар ирээрэй амжилт хүсье нойр хүрч байсан ч гэсэн захыг чинь мушгисаар л байгаа шүү

  • ззочин зочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (August 17, 2016 11:51:48 am )

    Чөлөөтөөс манай тамирчид алт мөнгө хүрэл бүгдийг аваад хангир жингэр дуугагасаар ирээрэй амжилт хүсье нойр хүрч байсан ч гэсэн захыг чинь мушгисаар л байгаа шүү

  • Зочин (August 17, 2016 2:37:34 pm )

    Миний дүү зоригтой, маш ухаалаг барилдах хэрэгтэй шүү. Миний дүү ч гэсэн 4, 5 түүнээс ч олон удаагийн аврага болно шүү дээ. Мэддэг маань, тарниа сайн унш, уул усандаа залбирч гуй. Тэгсэн цагт бүгдийг ялах болно. Амжилт. Амжилт. Амжилт.

  • ЗОЧИН (August 17, 2016 3:44:45 pm )

    ЯПОНЧУУДЫГ МОНГОЛЧУУД Л ДАРДАГ ЭНЭ НЬ ИХ ХААНЫ СҮНСТЭЙ ХОЛБООТОЙ

antalya rent a car