
Риогийн олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 4х100 метрийн буухиад БНХАУ-ын баг дөрөвдүгээр байр эзэлж, медальгүй хоцорсон. Тэгвэл тус тэмцээний дараагаар Хятадын багийн тамирчин бүсгүй Фү Юань Хуэй CCTV-ийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө медаль хүртэж чадаагүйгээ “сарын тэмдэг”-тэй холбон тайлбарлажээ.
“Сайн уралдаж чадсангүй. Миний “юм” ирчихсэн болохоор ядралт мэдрээд байсан юм. Гэхдээ энэ зөвтгөл биш л дээ” гэж Юань Хуэй ярьжээ.
Сонирхолтой нь Хятадад “сарын тэмдэг” гэх мэт эмэгтэйчүүдийн асуудлын талаар төдийлөн ил яриад байдаггүйгээс гадна Үндэснийхээ төв телевизээр энэ талаар шууд ярих илэн далангүй эмэгтэй бараг байдаггүй тул Юань Хуэйгийн энэ мэдэгдэлд урд хөршид багагүй шуугиан тариад амжжээ.
Юань Хуэй 100 метрийн зайн сэлэлтэд олимпийн хүрэл медалийг хэдэн хоногийн өмнө хүртээд байсан юм.
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
Comments are closed.