antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 1, 2016 16 comments

Ерөнхий сайд хэлсэндээ хүрэх үү?

нийтлэсэн Admin

527-1467691921IMG_9461698402368201607050553

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлж ярьж байгаагаас үзэхэд томоохон төслүүдийг эргэлтэд оруулах асуудлыг ажил хэрэгч түвшинд авч үзэх бололтой, энэ засаг. Ерөнхий сайд чуулганы хуралдаанд хэлсэн үгэндээ “Цаашид макро эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулах, эдийн засгийг сэргээх, засаглалын хямралыг даван туулах, ард иргэдийг ажлын байртай болгох, орлогыг нэмэгдүүлэх, шаардлагатай нийгмийн зорилтот хэсгээ төрийн бодлогоор дэмжин тэтгэх, хувийн хэвшлийн бизнесийг дэмжих, томоохон болон  дэд бүтцийн төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах  гээд олон олон чухал ажлыг хийж амжуулах шаардлага бидний өмнө байна. Та биднийг төрд илгээсэн ард түмэн сонгогчдын хувьд цагийн тоолуур гүйж эхэлсэн. Тэд улс орныхоо ирэх дөрвөн жилийн төлөө хийх ёстой ажлаа хийж,  хамгийн үнэ цэнэтэй итгэлээ та бидэнд өгч, сонголтоо хийсэн. Цаг биднийг хүлээхгүй. Одоо бидний өмнө, ажил хийх таатай нөхцөлийг хүлээхгүйгээр зүтгэж ажиллах үүрэг ирж байна. Монголын төр, Монголын улс төрийн хамгийн том нам хэлснээ хийдэг, амласнаа биелүүлдэг байх ёстой. Монгол төрийн уламжлал, залгамж чанарыг хадгалж, улс орныхоо тогтвортой хөгжил, иргэдийнхээ сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр чин шударгаар зүтгэж ажиллацгаая.” гэсэн юм. Тэгэхээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэндээ хүрч чадах эсэхийг хэн хүнгүй анхааралтай ажиж эхэлж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • боломж цаг хугацаа (August 01, 2016 6:42:20 pm )

    Сар ч болоогүй засаг шүү дээ хэлж л байды та бүхэн минь энэ хэдэдээ цаг хугацаа өгөлдөө нүдээ аниад босоод ирэхэд бүх зүйл өөрчлөгдөхгүй шүү дээ. ТА НАР ЧАДНАА ХИЧЭЭГЭЭРЭЙ

  • zochin (August 01, 2016 8:18:11 pm )

    АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРИЙГ ХЭЗЭЭ НЭМЭХ ЮМ БОЛ. УГ НЬ АХМАДЫН БАЯРААР НЬ АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРИЙГ НЭМЧИХВЭЛ НАМДАА МАШ ИХ БАЯРЛАНА ДАА. АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ

  • Иргэн (August 01, 2016 9:29:11 pm )

    Долларын ханшаа буулгаачээ

  • Сонгогч (August 01, 2016 10:35:13 pm )

    Их хүсээд байвал бүтэхгүй байх нягууртай

  • Zochin (August 01, 2016 10:57:48 pm )

    Yaraltai baga hvvtei bank heregtei yaraltai oron suutsni mkv chuluulj 80-mkv deeshiig 5%-8% hamaruulj ard olnoo orlogotoi bolgoochee bvh salbar mash hvnd bolloo undur zeeltei irged maani dooshoo unaltruu orj an-nii yalgasan tushaal shiidvert bid mash hvnd bolloo hurdan shiidver garga uu saidaa

  • MGL (August 02, 2016 7:36:33 am )

    Монголын үхэх сэхэхийг Эрдэнэбат биш М.Энхболд мэднэ. Ж.Эрдэнэбат бол монголын “тоголоомын” засгийн газрын тэргүүн. Одоогийн сайд нараа хар л даа бүгд М.Энхболдын хүмүүс байгаа биз дээ.

  • zochin (August 02, 2016 8:13:49 am )

    YERUNHII SAIDAA TA HELSEN AMLALTANDAA HURCH HOYORGUI SETGELEER ARD TUMNIIHEE TULUU AJILLAARAI TAND ARD TUMEN ITGEJ BGAA SHUU AMJILT HUSIE

  • zochin (August 02, 2016 8:15:37 am )

    uuriinhuu tolgoigoor ajillaarai bitgii hor nairuulgand orooroi tand amjilt husie ta chadnaa

  • zochin (August 02, 2016 8:18:23 am )

    M ENHBOLD GUAI TA HOR BITGII NAIRUULAARAI ODOO ENE ULS ORNIIHOO TULUU SAIN AJILLAHUI BOL DUUSAH N BN SHUU

  • баяраа (August 02, 2016 8:33:34 am )

    Ажлаа хийж эхлээгүй байхад л янз янзаар хэлэх юм үгээ жаахан бодооч

  • Anonymous (August 02, 2016 8:56:23 am )

    Тайван хүлээцтэй байцгааж ажилаа хийх цаг хугацаа өгөөчөө ямар шидтэн бишдээ ,Ард түмэн нэг л зөв хүсэл зорилоготой байвал аяндаа хандлага нь эерэгээр болоод ирнээ

  • ZOCHIN (August 02, 2016 1:27:41 pm )

    tiimee odoo zasgiin gazriinhan hicheej ajillah uldlee

  • Амар (August 02, 2016 2:02:41 pm )

    Хүн багаа бүрдүүлээд ажиллаж байна, Монгол улсын ЗГ-уудаас хамгийн богино хугацаанд бүрдүүлж чадсан залуу өөрөө тайван буурьтай тул иргэд бид бүхэн харж, дэмжих нь чухал болсон буй амжилт

  • zochin (August 02, 2016 2:03:11 pm )

    ERDENEBAT GUAI BUURI SUURITAI HUN ENE HUND BID BUHEN ITGEJ BGAA ENE HUN BIDNII TULUU AJILLAJ CHADNA

  • puujee (August 02, 2016 3:26:05 pm )

    Ene zaluu chadnaa Zorimog shiidemgii hurdtai baigaarai

  • zochin (August 02, 2016 7:51:58 pm )

    Ajilaa hurdan hiigeechee bayaraa bolidoo mkv chuluulj 80-mkv aas deeshiig 5%-8% hamaruulj uguuchee

antalya rent a car