antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 1, 2016 21 comments

Ж.Батсуурийн бас нэг “түгжилдэлт” “Арева”-тай холбоотой юу?

нийтлэсэн Admin

 

download

Монголчууд төрийн хар хүн гэж ярьдаг даа. Түмний өмнөөс төр түшиж яваа хүмүүсийн ноён нурууг, хэн нь хэн бэ гэдгийг мэддэгийнхээ хувиар л тэгж хэлж ярьж, цаагуураа зөөлөн маягаар эрэмбэлдэг гэхэд болно. Тэрчлэн өнөө цагийн монголын төр дэх нөхдүүдийн хэн нь муу нэртэй, зүтгэл муутай вэ гэдгийг ч олон нийт өөр зуураа хэлж ярьж л байдаг. Тэгвэл тэр таагүй тодотголтой хүмүүсийн нэг бол “түгжил” хочит Ж.Батсуурь юм.  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдоод буй Жамъянсүрэнгийн Батсуурийг сонгож болохгүй хүмүүсийн нэгээр Монголын Залуучуудын Холбооноос тодруулж байсныг уншигч та санаж болов уу. Бүр тодруулбал, тус холбооны зүгээс хар жагсаалтад оруулсан байсан юм. Гэсэн ч тэр өнөөдөр төрийн сайдын суудалд заларч байна. Гэхдээ тэглээ гээд, түүнийг дагаж төдийгөөс өдийг хүрсэн муу нэр арилахгүй л дээ. Өнгөрсөн хугацаанд нэр бүхий мэдээллийн хэрэгслүүдэд, сайтуудад Ж.Батсуурийн талаар түгжил гэх тодотголтой нийтлэл материалууд цөөнгүй гарч байсан байдаг. Тэрчлэн “түгжил” маягийн алхам хийсэн жишээ баримтуудыг нь ч олноор өгүүлсэн байдаг. Харин бид энэ удаа Jirgee.mn, deed.mn гэхчлэн сайтуудад нийтлэгдэж байсан “нутгийн олныг хордуулсан хуншгүй “Түгжилдэлт” гээчийнх нь талаар эргэн сануулж байна. Тэнд өгүүлснээр бол 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Ж. Батсуурь бусад гишүүддээ хандан Централ Тауэрын 17 давхарт очиж сайхан хоол идэнгээ, Арева компанийхантай нууцаар уулзая, тэднууц санал тавих гэхчилэн уриалж байгаа бичлэг телевизээр цацагдсан асуудал олны анхаарал хэсэгтээ орж байсан билээ.

Сэтгүүлчид уг үйл явдлыг сурвалжлахаар очсон байгааг харсан  Ж.Батсуурь хамгаалалтын албаныханд ховлож хөөн гаргуулж байгаа нь  бичлэг дээр үлдсэн байдаг.  Тэр  үйл явдлын дараахан Арева компани Дорноговь дахь ураны ордодоо ашиглалт явуулах лиценз авсан нь тодорхой болсон байдаг. Уг нь Ж.Батсуурь Улаанбадрах сумын уугуул нэгэн атлаа нутаг усныхандаа хуншгүй зан гарган гадаадынханд найр тавьснаар цөмийн задралаас үүдэлтэй селени хэмээх бодис бэлчээрээр тархан мал хордуулж, ургийн гажигтай төл олноор төрөх болсон байдаг. Тэрээр аймгийн Засаг дарга байх үедээ анхлан Арева компанид хайгуулын зөвшөөрөл олгоход туслаж дэмжсээр ирсэн талаар ч хэвлэлүүд бичиж ирсэн юм. Ж.Батсуурь ураны хайгуул ашиглалтыг ямар ч үнээр хамаагүй хийхийг идэвхтэй сурталчлагчийн нэг бөгөөд хэвлэлээр удаа дараа энэ тухайгаа илэрхийлж байв. Ж.Батсуурь: “Арева” групп бол Дорноговьд миний мэдэхийн 10 гаруй жил ураны хайгуул, судалгааны ажил хийж, “Улаанхар” гэх мэт томоохон орд газар нээн илрүүлсэн. Би энэ ордыг ашиглах асуудлаар биечлэн хөөцөлдөж, Засгийн газарт санал тавьж, санамж бичиг байгуулах зэргээр ажиллаж байгаа.Нэгэнт бидэнд уранаа өөрсдөө ашиглах боловсон хүчний болоод эдийн засгийн боломж байхгүй учраас энэ мэт томоохон компаниудтай харилцан яаралтай ашиглах нь зүйтэй. Бид өөрсдөө хувь эзэмшье гэж байгаа бол хөрөнгө оруулалт буюу зардлын тодорхой хувийг гаргах л ёстой. Ямар ч баялгийг ашиглах, олборлоход зардал гарч л таараа. Зардал гаргахгүйгээр ашиг хүртдэг ёс хаана ч байхгүй. Миний хамгийн гол сэтгэл дундуур байдаг зүйл бол цаг хугацаа алдаж байгаа байдал. Яах вэ, надад дургүй байвал дургүй л байна биз. Гэхдээ би үнэнийг нь л хэлнэ” хэмээн ярьж байжээ.

Ж.Батсуурь гэдэг хүн ийн ярьж байх хооронд  “Арева” 2000 тонн  ураны хүдэр туршилтын журмаар олборлосон байдаг. Тэдний олборлолтоос үүдсэн хор уршгийг  монгол даяар мэдэх болсон. Тэр бол  Дорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн  тугалууд  үхсэн бодит жишээтэй холбоотой. Тус айлын үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүйгээр 19 тугал бэлчээртээ үхсэн. Тэдгээрээс авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн онош, дүгнэлтийг 2013 оны 3 дугаар сарын 11-нд Мал эмнэлэг үржлийн газраас гаргаж байсан юм. хэдийгээр улс төрийн чанартай нөлөөллөөр уг дүгнэлт өөрчлөгдсөн ч, ийм дүгнэлтийг мэргэжлийн хүмүүс гаргаж байсан гэдэг бол том сэдэв мөнөөс мөн юм. Тэгэхээр энэ мэт том ноцтой асуудлуудтай ямар нэг хэмжээгээр холбоотой байж ирсэн Ж.Батсуурь гэж хүн одоо юу бодож суудаг юм бол доо.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • болд (August 01, 2016 6:41:43 pm )

    ХҮН ХОГ

  • Anonymous (August 01, 2016 7:31:04 pm )

    Ene hyniig byrhan ibeeldee abah boltygai.

  • dd (August 01, 2016 7:52:40 pm )

    Xii ataarxsan tenegvvd malnuud l bicsen bna daa

  • zochin (August 01, 2016 8:11:27 pm )

    tugjil

  • tt (August 01, 2016 9:54:55 pm )

    zov l uym hiisen baina malaa

  • Сонгогч (August 01, 2016 9:58:31 pm )

    Түгжил нь түгжил шүү

  • ухбат (August 01, 2016 10:26:00 pm )

    Хамгийн хогийн новш доо. Эрээний Хятадаас 2 сая юань аваад хульхидсан байдаг

  • Unshigch (August 02, 2016 10:50:55 am )

    shunaliin tulam.HARAH TSARAINII HOGIIN AMITAN. IN SURGUULID BAGSHILJ BNA GEED BAAHAN TSAAS UNSHAAD ONIGOO BOLDOG BAISIIN.DARAA NI DEV SHINGESEN GEJ DUULSAN SHYY.

  • багш (August 02, 2016 12:35:15 pm )

    Дэд сайдаар нь туршлагатай сайн хүн тавих хэрэгтэй юм байна даа. Боловсрол шинжлэх ухаан чинь чухал салбар шүү

  • zochin (August 02, 2016 1:37:01 pm )

    Iimerhuu hudal medeelel bichihee boliochee setguulch nertei hutgan uimuulegchdee, Batsuuri gdg huniig sain muug ni medehgui yum, Areva ashigaltiin license-ees batsuuriar avhuulsan uguig ni medehgui yum, gehdee Urantai holbootoi ug uguulber dr chn neg ch unen ug alga, albaar humuusiig tuurugduuleh gd bdag ymuu, esvel uuruu yu ch medehgui baij end tendees olj sonsson ugeegalzuu hunii udriin temdeglel shig holbood bichchihdeg ymuu, 2000 tn huder olborloson, uranii zadralaas uusdeg seleni geed bugd hudlaa…

  • Çî÷èí (August 02, 2016 3:45:48 pm )

    ªìíºõ ñàéäûíõàà ýíä õààíà íü ÷ õ¿ðýõã¿é, èéì ÷àäâàð ìóóòàé, îëèãòîé ÿðüæ ÷ ÷àäàõã¿é, îþóíû öàðàà õîìñ õ¿íýýð ìîíãîëûí áîëîâñðîëûã àòãóóëíà ãýäýã ýð¿¿ë, øèíæëýõ óõààí ÷ ñýòãýëãýý ÿàâ ÷ áèø. ÌÀÍ èéì õ¿íä áîëîâñðîëûí àñóóäëûã ºãñºí íü ñàëáàðàà áîäîîã¿é, õ¿í ë áàéâàë áîëíî ãýæ ìóéõàð áîäîñíûõ. Áîëîâñðîëûíõîí èëò ãîëîãäîíî. Ìàø èõ õàðàìñàæ áàéíà, ìàíü õ¿í ÷ ñàéä áîëëîî ãýýä Ẻí áàÿð áàéãàà áàéõ. Äýýðõýí ¿åä íýãäëèéí ìàë ìàëëàäàã õ¿ì¿¿ñò õîíèíû ìîðü íýðòýé ÿâäàã ÿâäàãã¿é 1-2 ìîðü ºãäºã áàéñàí, òýðýí øèã ë þì áîëæ áàéíà. Îäîî ÷ õ¿í áèåý ãîëîõîî áàéñàí öàã, Áè ÷àäíà ãýýä áàéãàà íü ìóóõàé þì. Òîëãîéíäîî þó áàéãààã áîäìîîð äîî. Ñóðãóóëü ìóðãóóëü áîëîõ ë áàéõ øèíæëýõ óõààí ÿàíàà???

  • 1БАГ ПҮРЭВОСОР (August 03, 2016 3:30:44 pm )

    ДОРНОГОВЬД ЗАСАГ ДАРГА БАЙХДАА ЦЭВЭР УСНЫ ШУГАМ ХОТЫН КАМФАНААР ГҮЙЦЭТГҮҮЛСЭН ТЭГХЭД БИ ГАГНУУРЧНААР ТЭР КАМФАНД АЖИЛСАН ЮМ 3 САР АЖИЛЛААД ЦАЛИНГАА АВХААР ХОТ ОРООД АЖИЛЧИД ДАРГЫН ӨРӨӨНИЙ ҮҮДЭНД ОЧЕРЛОЖ БАЙТАЛ Ж БАТСУУР Ь ИРСЭЭН ИРЭЭД ЗАХИРЛЫН ӨРӨӨ РҮҮ ОРООД ХЭСЭГ УДАСНЫ ДАРАА БЭРЖЭЭНТЭН УТТАЙ МӨНГӨ БАРИАД ГАДАА ТЭРЭГНИЙХЭЭ

  • a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (August 05, 2016 1:34:56 pm )

    Uranaas seleni yalgaruulaad utaanaas gal asaagaad baigaarai yu ch medhgui baij ym bichih gd licheecheeeeeI

  • Зочин (August 11, 2016 12:55:40 pm )

    Цэвэр хужаа царай байх чинь.

  • зочин (August 11, 2016 8:29:09 pm )

    ТҮГЖИЛ

  • зочин (August 13, 2016 12:48:04 pm )

    багш нар ямар хэцүү амьдралтайг сайд нар мэдэхгүй мэдэхийг ч хүсэхгүй байдаг , шинэ сайд гарах бүрдээ ямар нэгэн төсөл хөтөлбөр нэртэй зүйл гаргаж ирээд сурагчид дээр туршилт хийж багш нар нөгөөхийг нь хэрэгжүүлэх гээд улаан гараараа үзэлцдэг гэвч төслийн санхүүжилтээс нэг төгрөгч өгөхгүй дээгүүрээ хувааж иддэг, Тэгээд эцсийн үр дүн багш болон сурагчид хохироод үлддэг . энэ сайд бас нэг шинэ юм гаргах байхдаа хөөрхий багш нараа гэж

  • ЗОЧИН (August 13, 2016 3:32:25 pm )

    ЭНЭ ТҮГЖИЛ МӨНӨӨСӨӨ МӨН. ЮУН САЙД ВЭ. БҮР БОЛОВСРОЛЫН САЙД БАЙХДАА ЯАХАВ. ХЭЗЭЭЧ ГАНТӨМӨР САЙД ШИГ САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ. ХЭРВЭЭ БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ МАШ САЙН БАЙСАН АЖЛЫГ ЗӨВ АВЧ ЯВАХГҮЙ БОЛ БАГШ НАР БИД ТЭМЦЭХ БОЛНО. БОЛОВСРОЛЫН САЛБАР ШИНЭЧЛЭГДСЭН ШҮҮ

  • Zochin (August 15, 2016 2:34:01 pm )

    Ene deerh nuhur Gantumuriig bolohod bas l ingej helj bsandaa Yamarch bsan bolovsrol undurtei hun bna bas gaigui ajillaj bsan bna tegeed l muulj bnadaa

  • 172 (August 17, 2016 9:46:44 am )

    Төрийн хүн яавч биш яагаад ийм хүмүүсийг сайд нтр болгоод тэнэг юм хийцгээдэг байна аа

  • БОЛОХ ГЭЖ БУЙ ЗТЯ-НЫ САЙДАД ДАЙХ ҮГ (August 18, 2016 9:02:09 pm )

    НАМ НЭГТ АНАНДБАЗАРЫГ СОНГУУЛЫН НЭГ ТОЙРОГТ БАЙХДАА БАРИВЧЛУУЛЖ БИЛЭЭ.

  • Anonymous (August 28, 2016 5:46:53 pm )

    chadaj baiga yumand arga alga…chatsga aldval ftalazol…

antalya rent a car