antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 1, 2016 4 comments

Монголбанк:  Валютын нийт нөөц 1.27 тэрбум ам доллартай тэнцэж байна

нийтлэсэн Admin

MBank

Монголбанкнаас мэдээлэл гаргажээ.  Энэ оны 6  дугаар сард хийгдсэн томоохон гадаад төлбөрүүдээс шалтгаалан 2016 оны эхний 5 сарын байдлаар  104.8 сая ам.доллараар ашигтай байсан төлбөрийн тэнцэл эхний 6 сарын байдлаар 46 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Үүнтэй зэрэгцэн валютын захад оролцогчдын хүлээлт өөрчлөгдсөнөөс шалтгаалан гадаад валютын эрэлт нэмэгдсэнээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш 7-р сард 6.1 хувиар суларсан байна.

Тодруулбал 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 1982.25 төгрөгтэй тэнцүү буюу оны эхнээс 0.7 хувиар чангараад байсан Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш 7 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 2068.43 төгрөгтэй тэнцүү гарсан бөгөөд энэ нь оны эхнээс 3.6 хувь, өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар тус тус суларсан үзүүлэлт юм.

Богино хугацаанд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш ийнхүү хэлбэлзсэн ч дунд хугацаанд ханшийн хандлагыг тайлбарлагч суурь хүчин зүйл болох төлбөрийн тэнцэл 2016 онд алдагдалгүй гарахаар төсөөлөгдөж байна.

Нөгөө талаар эдийн засгийн тэнцвэрийг хангах төсөв, мөнгө, өрийн удирдлагын нэгдсэн бодлого-хөтөлбөрийг Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд эдгээрийн үр дүнд эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарах, валютын зах илүү тогтвортой болох нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар валютын нийт нөөц 1.27 тэрбум ам доллартай тэнцэж байна. Энэ нь Монгол улсын 4 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээ юм. Олон улсын стандарт хэмжээ валютын нөөц 3 сараас доошгүй импортын хэрэгцээг хангахаар тогтоосон байдаг.

Монголбанкнаас богино хугацааны эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс үүссэн ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх зорилгоор валютын захад тухай бүр оролцож байгаа бөгөөд энэ чиглэлийг үргэлжлүүлэн баримтлахаа үүгээр мэдэгдье гэсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Зочин (August 02, 2016 8:30:09 am )

    Валюийн нөөц байхгүй хасахтай хүлээлгэж өгсөн гээд л бичээд байсан худлаал юм байна ш дээ

  • Anonymous (August 02, 2016 11:57:46 am )

    Niit noots tsever noots gej oor um baidag um aa. Tsever noots hasah baigaa

  • Anonymous (August 05, 2016 1:35:53 am )

    Монголбанкны шинэ удирдлага Монгол улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, дэмжихэд чиглэсэн яаралтай цогц арга хэмжээг авах/ төлөвлөгөө боловсруулах талаар санаачлагтай ажиллахыг зөвлөе.

  • Зочин (August 10, 2016 5:12:29 pm )

    МОНГОЛ БАНК 1.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН НӨӨЦТЭЙ ЮМ БОЛ АМ.ДОЛЛАРЫН ХАНШАА БУУРУУЛААЧЭЭ. ЦААНА ЧИНЬ АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ӨСӨӨД БАЙНА ШДЭЭ.

antalya rent a car