antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2011 5 comments

Үсрэнгүй хөгжилийн тухай Баабарын ёгт үлгэр

нийтлэсэн Admin

Шинэ цагийн монголын шинэ сэхээтэн хэмээн өөрийгөө цоллосон, Монголд миний өгүүлсэн зүйл л хамгийн үнэн гэж өөрийгөө рекламдах Баабар үнэхээр Монголын ард түмний төлөө хүн үү эсвэл гадныхны ашиг сонирхлыг хамгаалагч уу гэдгийг ард түмэн асууж байна. Эх орныхоо төлөө тэмцсэн хүн бүрийг тэнэг, мангар, хулгайчаар нь дуудаж өөрөө бүхнээс ариухан амьтан мэт аашилна. Түүнээс өөр мэдлэгтэй хүн Монголд үнэндээ алга гэлтэй авирлана.

Түүний ойрын хэдэн жилд ярьж буй сэдвүүд нь: “Монголчууд зүгээр сууж бай Айвэнхоу Майнз болон гадны компаниуд бүгдийг хийнэ. “Угаасаа Монголчууд бид юу ч чадахгүй мэдэхгүй хүмүүс” “Монгол оронд хүн амьдрахад тохиромжгүй улс” мэтээр ард түмний тархи угаасан илт гадны бодлогыг дэмжсэн өгүүлэл, нийтлэл, ярианууд ар араасаа цуварна. Эрхэм Баабарын бичсэн энэ мэт олон өгүүллийг бид мэднэ шүү дээ. Эрхэм Баабараас лав Монголын төлөө сэтгэл харагдахгүй байна.
Эрхэм Баабар саяхан “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” сэдэвт хуралд ”Үсрэнгүй хөгжил ба Монгол ойлголт” хэмээх илтгэл тавьжээ. Энэхүү илтгэлийн гол агуулгыг хараад байхад гадныхны ашиг сонирхлыг илэрхийлсэн Монголчуудаа доромжилсон өнгө аястай байгаа нь илт  харагдаж байна. Энэхүү илтгэлийг судлаач би уншаад “Үсрэнгүй хөгжил ба  Баабарын ёгт үлгэр” гэсэн гарчиг өгмөөр санагдлаа. Учир нь Үсрэнгүй хөгжилийн талаар эрхэм Баабар дэндүү бүдүүлгээр бас өөрийн санаагаа тулган бичсэн байна.  Монголчууд үсрэнгүй хөгжиж хэзээ ч чадахгүй хэмээн ёгтлон тавлан хэлжээ.
Дараагийн арван жилд Монгол улс үсрэнгүй хөгжинө ДНБ нь 75 мянган ам доллар байдаг Катарын амжилтыг давтана, тэр ч байтугай давна гэсэн үгс гарах боллоо.  Энэ мэт хоосон яриа элдэв толгой эргүүлсэн тоо баримтуудаар Монголын ард түмнийг хуурсан хэвээрээ л. Бодит байдал ямар байгааг ард түмэн дэндүү сайн ойлгож мэдэж байгаа шүү дээ эрхэм Баабар гуай.
“Монгол ядуу орон байхаа больсон, ядуурал бүрмөсөн устсан. Энэ хооронд буюу сүүлийн 20 жилд Монголын эдийн засаг мөнгөн дүнгээрээ 20 дахин өслөө. Хүний хөгжлийн индекс ч маш хурдтай дээшилсэн” гэж Эрхэм Баабар өгүүлэв. Монголчууд өнөөдөр үнэхээр баян уу эсвэл Баабар Монголчуудыг өөрийн сэрүүн зүүдэндээ баян болгож хараад байна уу.

Хүний хөгжлийн индексийг: Маш өндөр, өндөр, дунд, бага гэж хуваадаг ба Монгол улсын хүний хөгжилийн индекс одоогоор дунд зэргийн үзүүлэлттэй явна.

Хүний хөгжлийн индекс буюу Human Development Index \HDI\-ийг дэлхийн стандартаар:  Боловсрол бичиг үсгийн тайлагдал, нэг хүнд оногдох ДНБ, Дундаж наслалтыг оруулдаг.
Таны бүтээлцсэн гээд байгаа сүүлийн 20 жилд хүн амын 5% 20 дахин баяжиж үлдсэн 95% нь 20 дахин ядуурлаа энэ бас хөгжил үү. Эсвэл Монголын хүн амын 5% -ийг та харчихаад түүгээрээ Монголын нийгмийг дүгнээд байна уу?

Үлдсэн 95% нь Монгол хүн биш үү. Баян ядуугийн ялгаа хоёр туйлд хүрч нийгмийн ялгарал дэндүү их үүсээд байгааг харж л байгаа биздээ. Зүгээр л гэртээ суугаад 21 мянгаа аваад бай битгий хөдөлмөрөл, битгий ихийг мэдэх гэж зүтгэ гэж юу гэсэн үг вэ?

Ард түмэн харанхуй ядуу байвал таны хамгаалаад буй этгээдүүдэд амар байх л даа. Харин Монголчууд ийм байдлыг хүсэхгүй нь лавтай.
“Монголын иргэдийн өдрийн хоолны норм хөгжингүй орныход дөхөж байна. Ялангуяа махны хэрэглээгээр дэлхийд тэргүүлэх боллоо. Тоон утгаараа боловсролын үзүүлэлт хүн үнэмшимгүй хэмжээнд хүрчээ. Албан ба албан бус статистик ингэж хэлж байна. Ингэхээр сүүлийн хорин жилд улам ядууран турж үхэж байгаа тухай моодны сэдэв үнэн хэрэгтээ худлаа домог” гэж эрхэм Баабар бас өгүүлэв.
Цувдайгаар өдрийн хоолоо залгуулж, шулсан ясны шөл ууж амьдралаа залгуулж байгаа иргэдээ Баабар домог гэж яаж ярьж чадаж байна. 4 ханатай гэрт 10 лаа амьдарч нэг хүнд ногдох орлого өдрийн 500 төгрөгөөр хэмжигдэх иргэдээ та харсангүй юу эрхэм ээ.

Гудамжинд гуйлга гуйн өдөр хоногийг өнгөрөөх бяцхан хүү, ам бүлээ тэжээх гэж өглөөний нартай уралдан гэрээс гарч үдшийн бүрийгээр ирэх эхийг та бас л хараагүй юу. Нэг хүнд ногдох архины хэрэглээгээрээ толгой цохиж, нийгэмд сэтгэл сэрдхийлгэм аймшигт хэргүүд гарч, иргэдээ гадны орнууд руу дүрвүүлхийг та бас л үсрэнгүй хөгжил гэж хэлэх үү.
Үсрэнгүй хөгжлөө эрхэм Баабар Уул уурхай хэмээн тодорхойлоод Уул уурхайгаас өөр зүйлийг оролдоод ч хэрэггүй бид чадах ч үгүй гэжээ. Уул уурхайг хөгжлийн гарцаа гэж үзээд алдсан олон орны туршлагыг бид хангалттай мэднэ шүү дээ.
Уул уурхайг хөгжлийн гарцаа болгосон баримтууд: 1980-аад оны үед Африкийн Нигер улсын ДНБ хөгжингүй орнуудын хэмжээнд хүрч, уул уурхай дээр түшиглэсэн эдийн засагтай байсан. Нигер улсын уул уурхайн нөөц дуусч түүнийгээ дагаад эдийн засаг нь нуран унасан түүх бий. Өнөөдөр Нигер улс дэлхийн ядуу орнуудын тоонд ордог болсон.
Уул уурхай яагаад ч хөгжлийн гарц болж чадахгүй гэдгийг уул уурхай дээр түшиглэсэн эдийн засгийг 21-р зуунд хол явахгүй гэдгийг эрхэм Баабар маш сайн мэдэж байгаа. Даанч энэ эрхэм хувийн ашиг сонирхол болон бусдыг доромжлохоо л урьтал болгодог учраас Монголын ард түмэн түүнд огтхон ч хамаагүй.
Яаж тархийг нь угаагаад ашиг хонжоо олох вэ гэсэн ганц л зарчимтай. Эдийн засгийн үсрэнгүй хөгжил нэрийн дор Оюу толгойн эрх ашгийг хамгаалах нь түүний далд санаа. Гадныхнаар бүхий л юмаа хийлгэж өөрсдөө зүгээр суугаад мөхлөө хүлээх нь Манжийн түүхийг давтсантай адил шүү дээ эрхэм Баабараа. Таны тархи угаасан элдэв сурталчилгаанд Монголын ард түмэн хууртахаа больсон.
Социализмд бид үнэлэлт дүгнэлт өгөөд хэрэггүй энэ бол түүхийн нугачаа байсан. Социализмийн үед харин ч бид таны хэлдгээр үсрэнгүй хөгжисөн шүү. Эрүүл мэнд, боловсрол, ёс суртахуун, аж үйлдвэрийн үсрэнгүй хөгжлийг социализмийн үед л бий болгосон. Харин 1990 онд ардчилал нэрээр бүгдийг нь сүйтгэчихсэн болхоос биш.
Бүхий л зүйлийг мөнгөөр материаллаг зүйлсээр хэмжиж оюуны зүйлсийг мартжээ. Монгол хүн чинь оюунлаг ухаантай хүмүүс болхоос адгуусан амьтан шиг идхээс өөр зүйлийг мэддэггүй хүмүүс биш. Та нийгэмд залуучуудад үлгэр дууриал болох хүн атал залхуурлыг, мэдлэггүй харанхуй байдлыг сурталчлах чинь өөрийгөө дэндүү доош нь хийж буй хэрэг. Монгол хүн мэдлэгтэй боловсролтой, ёс суртахуунтай хүмүүнлэг болохыг хүсэж байгаа гэдгийг санаарай.
Эдийн засгийн өсөлт гэж капиталын, бараа бүтээгдэхүүний, аж үйлдвэрийн, хөдөлмөрийн өсөлтийг хэлдэг. Түүнээс биш ухаж гаргаснаа урагш нь зөөгөөд байдаг түүхий эдэд түшиглэсэн эдийн засгийг шүтээд байх нь эдийн засгийн өсөлт биш.  Хэдэн тоо хэлчихээд түүнийгээ эдийн засгийн өсөлт гээд байж болохгүй л юмсан.
“Мөн манай эрхэм Баабар Засгийн газар стандарт тогтоодог газар, сайн засаг гэдэг сайн менежмэнт хийдэг газрыг хэлнэ”хэмээн өгүүлэв. Манай засгийн газар чинь өөрөө стандарт бусаар байгуулагдсан шүү дээ. МАН сонгуулиар олонхи болсон ч сөрөг хүчин болох АН тай эвсээд стандарт бус засгийн газар байгуулсаныг хүн бүр л мэднэ.

Стандарт бус засгийн газраас стандартын шийдвэр гарах уу гэж асуумаар байна. Энэ стандарт бус засгийн газар  л Оюу толгойн стандарт бус гэрээг хийсэн. Энэ стандарт бус гэрээ Монгол улсын хэд хэдэн хуулийг зөрчиж хамгийн чухал нь Монголд ямар ч ашиггүй алдагдалтай гэрээ болсон.
Оюу толгойн стандарт бус гэрээг эсэргүүцэж буй гишүүдээ доромжлоод гадны ашиг сонирхлыг хамгаалах тань хаанахын стандарт вэ?

Эсвэл зөвхөн таны зөв таны стандартаар бүх зүйл хийгдэх ёстой юу?

Менежмент гэж капиталыг биш мэдлэгийг хэлдэг юм. Толгой эргүүлсэн баахан тоо баримтуудыг тоочсоноо эдийн засгийн үсрэнгүй хөгжил гэх юм. Уул уурхайгаа барьцаалж баахан урьдчилгаа зээл авчихаад дараа нь төлөх гэж хэн зовох юм бэ. Ард түмэн л зовно шүү дээ. Монгол шиг ийм ашиггүй тэнэг гэрээ хийдэг улс дэлхийд байхгүй байх. Эдийн засаг нь өсөөд байхад иргэд нь ядуурдаг логик байдгийг би лав мэдэхгүй юм.
Саяхан Монголд Социнтернийн хурал болж өнгөрлөө. Социнтерн гэдэг нь socialist (proletarian) internationalism буюу социалист интернационализм гэсэн үг. Өөрөөр хэлбэл С. Баяр даргын хурлыг нь даргалаад байсан социнтерн гэдэг байгууллага таны үзэн яддаг пролетаруудын эрх ашгийг хамгаалдаг байгууллага. Баабарын хэлдгээр Монгол улс хөгжсөн бол социнтерн хуралдах шаардлагагүй. Социнтернд улс төрийн намууд нь элсэх хэрэг ч байхгүй. Харин Монголд нэг сонин үзэгдэл байдаг нь олигархиуд ньпролетаруудын эрх ашгийг хамгаалдаг намыг удирдаж байгаад  байгаа юм. Социализм гэдэг тийм муу зүйл биш шүү гэж хэлмээр байна.
Эцэст нь эрхэм Баабар илтгэлээ:

Бид үсрэнгүй хөгжиж байна. Гэхдээ зөвхөн мөнгөн дүнгийн утгаар гэж төгсгөжээ. Ярьсан бүхнээ эцэст нь үгүйсгэх юм бол яах гэж нийтлэл бичдэг юм.  Хоорондоо уялдаа холбоогүй логикгүй бичсэн эрхэм Баабарын нийтлэлээс эхлээд Оюу толгойг дараа нь бүх баялгаа гадныханд өг гэсэн ганц л зүйлийг олж харлаа.  Эрхэм Баабар Монгол хүн мөн үү гэсэн ганцхан асуулт л надад үлдлээ. Бусдыг нь асуух хэрэг үнэндээ алга.
Нэгэн цагт ардчилалын нүүр царай болж явсан Баабар ард түмнийхээ эсрэг нийтлэл бичдэг болсон явдал залуучууд бид нарт ямар их харамсал төрүүлнэ вэ?
Д. Санчир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (October 10, 2011 12:10:23 pm )

    baabariin zuv shvv dee angli hel sain suraad delhiin ediin zasag sanhvv hurungiin zah zeel yaj ajilladagiig oilgosnii daraa baabariin niitleliig unshwal tolgoid chin neg yum orno. Vneniig helehed mongoloosoo garch vz hvmvvsee. Baabar bol delhii yaj ergedegiig oilgoson tsuuhun mongolchuudiin neg

antalya rent a car