Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев бараалхав.
ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев “Монголын тал АСЕМ-ийг маш өндөр түвшинд зохион байгуулж чадна гэдэгт итгэж байна. Монголчууд зочин ирэхэд бороо орвол сайн гэдэг. Өнөөдөр бороотой байгаа нь бас бэлгэшээлтэй зүйл боллоо” гэж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ОХУ, Монгол Улс хоорондоо визгүй зорчдог болсноор зорчигч эргэлт, худалдааны харилцаа сайжирсан. Үүнд баярлалаа. Харилцан визгүй дэглэм олон сайн зүйлийг авчирна. Саяхан Монголд парламентын сонгууль болсон. Эрх баригч хүчин солигдсон ч Монгол Улсын гадаад бодлогод өөрчлөлт орохгүй. Шинэ УИХ, Засгийн газар гадаад бодлогоо залгамжлан үргэлжлүүлээд явна” гэлээ.
Уулзалтын үеэр талууд саяхан Ташкентад болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын 3 талт уулзалт амжилттай болж, хөрш 3 орны эдийн засаг, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсныг тэмдэглэж байв.
Мөн Эгийн гол дээр УЦС барих асуудлыг хөндөн ярилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эгийн гол нь мөнх цэвдгээс эх авдаг. Усыг нь эргэлтэд оруулахгүй бол урсгал нь саарах эрсдэлтэй. УЦС барьснаар Эгийн голын усыг хуримтлуулж, эргэлтийг сайжруулах боломжтой. Байгаль нуур бол бидэнд аль альд нь хамаатай учраас Монголын тал Байгаль нуурт халтай зүйл хийхгүй” гэж байлаа.
ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев Байгаль нуур Орос, Монголын аль альд нь хамаатай гэдгийг зөвшөөрөөд “Эгийн голын УЦС-ын асуудлыг орхихгүй. Эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн санал бодлыг сайтар сонсоно. Хэрэв Байгаль нуурт сөрөг биш гэвэл бас бодолцож үзнэ” гэж байлаа.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, Ерөнхий сайд Д.Медведевийн айлчлалд амжилт хүсэн ерөөв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Zochin (July 15, 2016 3:07:16 pm )
Manai yurunhiilugch uragshaa.
-
Anonymous (July 15, 2016 4:04:20 pm )
ГАНЦ ЗӨВ ЯРЬЖ БНА ДАА. ХЭРХЭВЧ ХОЙШ ТАВЬЖ БОЛОХГҮЙ. ЭГ-АНГАРЬСК 2 ЯГ АДИЛ ГОЛ БАЙХД АНГАРЬСКД 5 ГЭС БАРЬЧХААД ЭГ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ. ХАМАА АЛГА ШҮРЭНГ АЗНАЯ ГЭЖ ЯРИАЧДЭЭ.НЭГ НЬ ХӨВСГӨЛӨӨС ЭХ АВСАН НӨГӨӨ НЬ БАЙГАЛААС. ТЭГЭЭД Ч ГЭС УСЫГ НЬ ХЭРЭГЛЭХ БИШ ДУНДУУРАА ӨНГӨРҮҮЛДЭГ ШҮҮ ДЭЭ. ГУСИНИЙ ОЗЕРСК ӨГДӨГ ЦАХИЛГААНАА МОНГОЛД ШАХАХ ГЭЖ ОРОС ДЭЭРЭНГҮЙЛЖ БНА. ИЙМ ХӨРШ БАЙДИЙМУУ
-
irgen ard (July 15, 2016 4:10:20 pm )
Bodoltsoj uzie ch geh shig. Baavgaijav
-
Пурэв (July 15, 2016 4:59:56 pm )
оросууд эгийн голын усны оронд эрчим хуч унэгуй огох естой
-
Монгол эр (July 15, 2016 6:52:46 pm )
Монгол улсын Ерөнхийлөгч Миний Захчин нутгийн бахархалт хүү Ц.Элбэгдорж Том гавъяа байгууллаа. Баяр хүргэе…
-
Зочин (July 15, 2016 7:17:25 pm )
Хятадууд монголын маань газар шороо нь дээр өөрсдөдөө усан цахилгаан станц барина. Түүнээс монголын усан цахилгаан станц биш. Хятадууд 26 жилд нэг ч удаа монголд бүтээн байгуулалт хийж өгөөгүй байж, монгол улсад усан цахилгаан станц барьж өгөөд байдаг нэг л үнэмшилгүй сонин байна. Энэ усан цахилгаан станц чинь байгальд их хортой шүү дээ.
-
Anonymous (July 16, 2016 4:03:08 am )
Elbegee chi shuu bitgii buuj ug dawarsan orsuud delhiid mongoliig sonirholtoigoor surtalchilsan erunhiilugchdee bayrallaa
-
рэн (July 16, 2016 10:18:41 am )
Германд хэвлэгдсэн, Баруунд эрэлттэй байгаа, Амазон (Amazon) -оор 50 US$–аар борлогдож буй “ОРОС,ХЯТАДЫН ЗАВСРЫН МОНГОЛ УЛС” номонд 2 хөршийн ил,далд бодлогыг тод өгүүлжээ. Интерном, УИД, Азхурд орос монгол хэлээрх нь их хямд-25 төг байна. Amazon-ы дорхи холбоосоор
http://www.amazon.com/Mongoliya-tiskakh-eye-sosedey-blagopriyatnye/dp/3659592781/ref=sr_1_fkmr0_1?ie=UTF8&qid=1415521666&sr=8-1-fkmr0&keywords=mongolia+baasansuren -
Anonymous (July 17, 2016 2:23:57 pm )
zaaval shuren
9 Comments