antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 15, 2016 5 comments

Ангела Меркель АСЕМ-ийн зохион байгуулалтыг маш сайн байна гэж дүгнэжээ

нийтлэсэн Admin

600x600

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ийн өндөр дээд хэмжээний чуулга уулзалт хоёр жилд нэг удаа болдог тул 51 гишүүн орноос нэг оронд 100 жилийн хугацаанд дахин болох тийм ховор чухал үйл явдал болж байгааг онцоллоо.

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель саяхан Монгол Улсад болсон УИХ-ын сонгуулийн дүнгийн тухай  болон эдийн засгийн байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ярилцав.

УИХ-ын сонгуулийн санал хураалтыг цахим системээр явуулж, сонгуулийн дүнг 20-30 минутын дотор иргэд гэртээ сууж байгаад харах боломжтой байсныг, мөн Монгол Улсын сонгуулийн ардчиллын туршлагыг Киргизстан, Мьянмар зэрэг орон сонирхон судалж, сонгуулиа амжилттай явуулсан талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонирхуулан ярьж байлаа.

Уулзалтын үеэр Монгол Улс, ХБНГУ-ын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулан улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар болон бүс нутаг, олон улсын чанартай асуудлуудаар санал солилцон ярилцлаа.

Мөн ХБНГУ нь Монгол Улсын Европ дахь гол түнш гэдгийг онцлон тэмдэглэж байлаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Би бээр (July 16, 2016 10:00:01 am )

    Баяр хүргэе. хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа нийт АСЕМ-г зохион байгуулагч нарт АН-нхан их зүйл хийсэн бүтсэн биенэээ дэмжиж явж бай….Олигтой яваа нэгнээ дөрөө харшаад ирэх цагт “Оломыг” нь тайлж, хийморийн мориноос нь унагаж уралдана. гэж Б.Лхагвасүрэнгийн үгийг нийт хүмүүст хэлмээр санагдав. битгий ийм өөдгүй байгаач…

  • иргэн (July 16, 2016 2:07:47 pm )

    Монголын төр ажиллаж байна .үүниг нам гэж битгий эндүүр

  • ооги (July 16, 2016 9:25:29 pm )

    Хамгийн гол нь Монгол улс дэлхийд хүн ам,эдийн засгаараа бага ч гэсэн нөлөөтэй орон гэдгээ баталж харуулсан явдал,Эхэ бол бидний болон хойч үеийнхний маань бахархал

  • зочин (July 18, 2016 10:45:15 pm )

    Оогий чи зөв хэллээ. Чамайг дэмжиж байна.Ийм л өөдрөг сэтгэхүйтэй байх хэрэгтэй. Намаар талцах хэрэггүй.Улсаа хөгжүүлье. Өөдрөг сэтгэхүйтэй байя.

  • зочин (July 18, 2016 10:47:00 pm )

    Эвтэй байя Монголчуудаа. АСЕМыг хийдэг шигээ

antalya rent a car