Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Энэтхэг Улсын Дэд Ерөнхийлөгч Мохаммад Хамид Ансари-д бараалхлаа.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эрхэмсэг ноён Мохаммад Хамид Ансариг манай улсад хүрэлцэн ирж, Ази, Европын дээд түвшний уулзалтад оролцож байгаад талархал илэрхийлээд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалын хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхжиж, шинэ шатанд гарсныг онцолсон юм.
Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгааг Улсын Дэд Ерөнхийлөгч Мохаммад Хамид Ансари тодотгоод Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Энэтхэг Улсад айлчлал хийхийг урилаа.
Энэхтэг Улсаас манай улсад олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийг талууд тохиролцсон. Уг зээлийг ямар төслүүдэд зарцуулахаа ойрын хугацаанд мэдэгдэнэ гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.
Талууд хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мэдээллийн технологи, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (July 15, 2016 3:47:15 pm )
МАН-ын засгийн газар нэн даруй гадаадын хөрөнгө оруулагч нарыг татаж, гадаадаас валютын урсгалыг оруулж ирж, эдийн засгийг өсгөж, төгрөгийн ханшийг чангалж, долларын ханшийг бууруулах нь МАН-ын засгийн газрын үүрэгт ажил.
-
bsukh (July 15, 2016 5:37:30 pm )
Ер.сайд Эрдэнэбатын хувьд АSEM бол алдаж боломгуй их боломж сайд нарын хувьд донгож томилогдсон дороо энэ олон гадны лидерууд тор засгийнхантай нэг дор оорийн эх орондоо хулээн авч танилцана гэдэг бол унэхээр аз завшаан энэ боломжыг ашиглан гадаад бодлого ирэх 4 н жилдээ хэнтэй ч очоод уулзаж ярилцахад нуур дуурэн байж Монголынхоо толоо их хэргийг бутээгээрэй
-
bsukh (July 15, 2016 5:39:45 pm )
Танилтай хун талын чинээтэй гэдэг дээ
-
zochin (July 17, 2016 9:01:30 am )
АН-ын хийсэн юман дээр МАН харин азтай юм, гэхдээ одоо ажилдаа ханцуй шамлан хурдан орох хэрэгтэй дээ, наадмын маргааш намар гэдэг дээ, хүүхдүүдийн хичээл ном ч эхлэх дөхлөө дөө
-
zochin (July 17, 2016 9:03:29 am )
Одоо харин гадаад хэргийн сайдаараа туршлагатай улс төрч Н.Энхболд Занданшатар Энхтүвшин Хүрэлсүх нарын аль нэгийг тавибал зүгээр байх
-
zochin (July 17, 2016 9:05:17 am )
Үндэсний Аудитын газрын дарга МАН-ын Раднаа дарга буцаад болох уу уг нь ажилдаа сайн байсан даа
6 Comments