
Белоруссийн Ерөнхийлөгч А.Лукашенкогийн 2015 оны арваннэгдүгээр сард гаргасан валютын деноминац хийх тухай зарлигийн дагуу өнгөрсөн баасан гаригт шинэ мөнгөн дэвсгэртүүд гүйлгээнд гарчээ. Деноминацаар 50 мянган Белоруссийн хуучин рубль тавхан рубльтэй тэнцэх болж, валютын үнэлгээ даруй 10 мянгаар буурсан аж. Ингэснээр, сард дунджаар долоон сая рублийн цалин авдаг байсан белоруссууд тэр чигтээ “саятан” байхаа больжээ.
Белоруссийн иргэд дөрвөн мянган рублийн үнэтэй байсан талхыг деноминацийн дараа ердөө дөрвөн рублиэр авдаг болсон байна. Гүйлгээнд 500, 200, 100, 50, 20, 10, 5 рублийн цаасан дэвсгэрт, хоёр болон нэг рубль, 50, 20, 10, 5, 2, 1 копейкийн зоосон мөнгө гарчээ.
Гэхдээ хуучин рубль энэ оны сүүл хүртэл гүйлгээнд байх бөгөөд 2021 он хүртэл шинэ рублиэр солих боломжтой аж. Белоруссид ийнхүү гуравдахь деноминац болжээ. Өмнө нь тус улсад 1994 онд нэг тэг, 2000 онд гурван тэг хасч байсан аж.
Дэлхийд үндэсний валютын деноминац тоогоороо Бразил тэргүүлдэг байна. Тус улс таван удаа деноминац хийж байжээ. Харин тус бүр гурван деноминац хийсэн Белорусси, Зимбабве удаалдаг аж. Зимбабве хамгийн сүүлийн деноминацаараа үндэсний валютынхаа даруй 12 тэгийг хасч байсан гэнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 05, 2016 11:36:15 am )
talx 4 rubli bish 0.40 kopeik bolson.odoo 1$ 2rubli garantai bgaa tegexeer talx 4rub gexeer 2$ talx avax uu.yuma bodoj baij bichildee
-
зочин (July 05, 2016 3:04:41 pm )
Anonymous чи бичих дуртай бол крилл үсгээр бичиж бай. Ер нь алдаатай бичдэг хүмүүс хүн төөрөгдүүлэхээ боль.
2 Comments