Шинэ гишүүд өнөөдөр тангаргаа өргөж долоо дахь удаагийн шинэ парламент бүрэлдэх ёстой. Ерөнхийлөгч наадмаас урьтаж чуулганаа хуралдуулж, томилгоонуудыг хийж дуусгах чиглэл өгсөн.
Өнөөдрийн чуулганы хуралдааныг Ерөнхийлөгч зарлан хуралдуулж байгаа юм. Тэгвэл чуулганы нээлтэд АН-аас УИХ-д шинээр сонгогдсон гишүүд оролцох эсэх нь тодорхойгүй байна. Учир нь өчигдөр үдээс хойш АН-ын дарга З.Энхболд мэдээлэл хийж сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, намуудын зөвшилцөл болоогүй учир чуулганыг яаран хуралдуулах боломжгүй. Долдугаар сардаа багтаад хуралдуулах боломжтой гэсэн юм.
Хэдхэн хоногийн өмнө ялагдал хүлээчихээд. Түүнийгээ хүлээн зөвшөөрсөн улс төрийн мэдэгдэл хийчихээд өнөөдөр чуулган хуралдах болоход дунд нь “шуурга” дэгдээж байгаа нь ямар учиртай вэ. Намаа сонгуульд утгаар нь ялагдуулсан буруугаа хүлээгээд зайгаа тавьж өгөхийн оронд намынхаа дотоод асуудлыг дахин олон нийтэд ил болгож хуншгүй загнаж байгаа нь харамсалтай. АН 2000 оноос хойш улс төрийн тавцанд ийм ялагдал амсаж үзээгүй. Энэ удаад АН-ын гол лидерүүд болох З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Н.Алтанхуяг, Х.Баттулга гээд бүх томчууд нь “өвдөг шороодсон”. Ард түмэн ч тэдэнд хатуухан дүн тавьсан.
Энэ бүхний хариуцлагыг “хар толгой”-гоороо хүлээх ёстой хүн бол хамгийн нэгдүгээрт намын дарга З.Энхболд. Түүний араас Х.Баттулга тэргүүтэй бусад лидерүүд нь. З.Энхболд намаа сонгуульд буруу удирдаж оролцсон. Мөн өнгөрсөн жилүүдэд хэтэрхий дээрэнгүй адал балмад байдлыг УИХ-ын танхимаас авахуулаад хаана ч хамаагүй гаргаж явсан нь иргэдийн дургүйг хамгийн их хүргэсэн. Үүн дээр нэмэгдээд намын дотоод асуудлыг сонгуулийн жил эцэст нь тултал хөөрөгдөж өгсөн нэр бүхий гишүүд энэ ялагдалд хамгийн их нөлөөгөө үзүүлсэн. Хэдийгээр хатуу ч гэлээ энэ бол үнэн юм.
Гэтэл үүнийг АН-ын удирдлагууд хүлээн зөвшөөрч чадахгүй буруугаа бусдаас хайн гүйлдэж, хэн нэгэнд нялзаах гэж оролдож байгаа нь хачирхалтай. Ард түмэн сонгуулиар өнгөрсөн дөрвөн жилд хийсэн зүйлд чинь тааруулж дүнгээ тавьсан шүү дээ. Дөрвөн жилийн өмнө 17 хувь хүртлээ цойлж явсан эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, бонд босгож асар их хэмжээний өр тавьчихаад түүнийгээ ах дүү хамаатан садан, найз нөхөддөө үр ашиггүй тараасанд чинь тааруулж ард түмэн дүнгээ тавьсан.
Ялагдлаас битгий бусдаас хай. Төвсийн мөнгийг шамшигдуулсан хэргээр ял авсан “Нүүрс хөтөлбөр”-ийн Л.Гансүхийн хэрэг. Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр АТГ-т саатуулагдаж байгаад батлан даалтад гарсан хүргэн Г.Дэнзэн. Улаанбаатарыг утаагүй болгоно гэх үлгэрийн эзэн “Цэвэр агаар” сангийн Н.Хүрэлсүх зэргийг та бүхэн мартаагүй биз. Монголын ард түмэн тэнэг биш болохоор өнгөрсөн дөрвөн жилд болж өнгөрсөн бүх зүйлийг ой санамжнаасаа хараахан устгаагүй байгаа шүү. Сонгуульд ялагдсан буруугаа хэн нэгэнд “тохох” хэрэгтэй бол нам дотроосоо л хайж олоод тох.
Түүнээс биш төрт ёсны уламжлал болсон баяр наадам болох гэж байхад төрийг самууруулж хэлсэн ярьсан үгнээсээ буцаж тав алхахгүй улс төр хийх нь ихээхэн харалган шийдвэр болно. Одоо өнгөрсөн дөрвийн жилийн турш үргэлжлүүлсэн адал балмад үйлдлээ зогсоо. Үүнийхээ оронд ялагдалдаа дүгнэлт хий. Хариуцлагаа хүлээ.
Ч.Ган
Холбоотой мэдээ
-
Зочин (July 05, 2016 1:05:02 pm )
АН-ын хулгайч луйварчид намынхаа ялагдлыг битгий өрөөлөөс хай, өөрсдөөсөө хай.
-
иргэн (July 13, 2016 7:22:38 am )
Жинхэнэ шалгарсан хулгайчид нь засаг барих боллоо доо.
-
-
zochin (July 05, 2016 1:31:18 pm )
AHamiin ENhboldoor udirduulsan sureg ulun chononuudaa!! Ylagdlaa zubhun udirdaj baigaa oligarhi tsuubur chononuudaasaa erj olood shiitgeliig ug! Heseg zaluuchuud garcj ireed tedniig huuj mash zub temtsej ehellee. Tedniig demjie!! Ardchilliig demjigchid bugd buruutai bish shuu!! Olon jil ardchillin ner barij turuur togloj irsen Bathuu.Enh bold.Elbegdorj.Battulga.Zorigt…geh met ulun chononuud l buruutai.tedniig turuus zailuulsan tsagt l tur tsebershine!!!!!!
. -
zochin (July 05, 2016 1:44:46 pm )
Ta nariin ylagdliin gol undesig hulgaich Bayrtsogt.SAihanbileg.UBurhangaicjuudiinsanaliig luibardsan BAthuu.ZOrigt.mun tedniig uuhshuulsen Elbegdorj.. tabisan Bathuu chinii gedes.hodood udahgui hagarnaa!! Chi odoo tsadaachee!! Mongoliin ard tumniig 20 jil arhiar horduullaa. Chi burhanaas shiitgelee zaabal hurtenee!!!!!! Yasan tsadaj hanadaggui ym be? Ymand tugsgul baidag ym shuu!!
. -
Anonymous (July 05, 2016 2:08:54 pm )
монгол хүнийг нохой шиг үнэлж төрөл нэгтнээ хаан шиг дээдэлж хөдөлмөрчин ардын мөнгөөр өвөр хажуу халаасаа дүүргээд зогсохгүй гэм буруугүй ард түмнийг минь дааж давашгүй өрөнд оруулсан өлөн чоннууд бол та нар гэхдээ та нарт чоно гэдэг хийморьлог амьдны нэр өгч бузарлаад яах вэ та нар ердөө хувалзнууд адгын амьтдыг шоронд хийж халхын эрчүүдээр бүлүүлж ясын цайлгаж тарчлаан зовоох бүх зүйлээр тарчлааж цусаар уйлуул лалруудыг АН новшнуууд
-
зочин (July 05, 2016 2:53:42 pm )
ДОЛООДУГААР САРЫН ХЭРЭГ ГЭЖ НЭГ БИЙ ТЭР ҮЕД СОНГУУЛЬ САНАСНЫ ЗОРГООР БОЛООГҮЙ,ТҮҮНЭЭС БОЛООД АРД ИРГЭДИЙН ДУНД АСУУДАЛ ҮҮСГЭЖ ТҮҮГЭЭЭР Ч ЗОГСОХГҮЗЙ ҮЙМЭЭН САМУУНЫ ЭХЛЭЛ ТАВИГДСАН.АН ЭНЭ БАЙДАЛЫГ ЭРГҮҮЛЭН ӨӨРТ АШИГТАЙГААР ХӨДӨЛГӨӨД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ БСАН.ТЭР ҮЕ ӨНГӨРСӨН МАХН ТА НАРТ БОЛОМЖ ӨГЧ БСАН БОЛ ОДО ТИЙМ ҮЕ ТА НАРТ ДАХИН ХЭЗЭЭ Ч ОЛДОХГҮЙ. ЗАМААС ЗАЙЛААД ӨГСӨН НЬ ДЭЭР
-
зочин (July 05, 2016 2:55:08 pm )
ААА
-
Зочин (July 05, 2016 3:39:12 pm )
САЙНШАНДЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ФАРК ХАА БАЙНА ШИНЭ ТӨМӨР ЗАМ ХАА БАЙНА МӨНГИЙГ НЬ БАТТУЛГА ИДСЭН ӨРШӨӨСӨН ХУУЛИЙГ НЬ БИТОН ГАНБАА ГАРГАСАН ИЙМ НАМ ҮҮРД СӨНТҮГЭЙ
-
АН (July 05, 2016 4:25:40 pm )
АН -ЫН УДИРДЛАГА НЬ Х.БАТТУЛГА ГЭХЭЭР ХУЛГАЙЧ ХҮНИЙ НАМД ХЭН САНАЛ ӨГӨХ ВЭ ДЭЭ
-
K (July 05, 2016 4:33:28 pm )
Uneheer zuw ba.Enhboldoo odoo bolio chinii umnuus ard olon chini ichij ba.4 jiliin umnu 7 sariin 1 sanaj bay? Odoo eniig huseed baigaa yum baihadaa odoo ta nart huurtahgui zail gej helie.Gehdee mongoloos bish shoronruugaa yawtsgaa.
-
0000 (July 05, 2016 4:36:53 pm )
ХЭН ЯЛАХ НЬ ХАМААГҮЙ ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЬ СОНГУУЛИЙН БУЛХАЙ ЛУЙВАРЫГ ШАЛГАЖ ТОГТОО ХУУЛЬТАЙ Л ЮМ БОЛ ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЬ ЭНЭ БОЛ ЗҮҮ ЁСНЫ ХУУЛИЙГ ДАГУУ ШААРДЛАГ МӨН ХУУЛИЙГ ГУУЛЬ БҮҮ БОЛГО
-
Иргэн (July 05, 2016 5:16:49 pm )
Хэтэрхий дураараа авирлах нь ийм зүйлд хүргэдэг юм байна. АН-ын луйварчидаа.
-
зочин (July 05, 2016 10:27:36 pm )
Ч Ганаа чи ингэтлээ юунаас айгаад байгаа юм шалгах ёстой юмаа шалгуулах ёстой.ард түмэн тэнэг гэж бодоо уу ёи юу зааж өгөх гэд байгаа юм а
-
зочин (July 06, 2016 8:27:19 am )
Ард түмний сонголтыг эсэргүүцээд байгаа хүн хог ЗИ,Женко,Бурмаа,Н.Энхбаяр та наргүй монголын төр цэцэглэлтийнхээ үе рүү орлоо.Та нар энэ төрд юу хийсэн юм бэ.Дарангуйлал,хээл хахууль,тэндерийн наймаа,өөр юу байгаа юм бэ.Одоо зайлаачээ.Удахгүй ТА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ БОЛНО.
-
Anonymous (July 06, 2016 8:39:49 am )
Tord hereggvi zairangyyd tonil
-
Сугар (July 06, 2016 9:20:59 am )
МАХН-д өгөөд л бузарыг бузараар нь арилгуулах бсан юм даа.
-
Зи д (July 06, 2016 9:40:45 am )
Дахиж сонгууль болохгүй юм шиг үнэн баавартай сууж өайсан юм аа. Ийм л алсын хараагүй 4 жилээ дуусахаар яахаа мэдэхгүй өөрийгөө хэмжээгүй эрхт хаан шиг бодоод байсан юм аа
-
Anonymous (July 06, 2016 12:22:18 pm )
Янзын пиздаанууд шүү
-
зочин (July 06, 2016 3:14:13 pm )
ёстой мад тавиулсан даа. Дэндүү хачин загнасан.Түүнийх нь хариу ирлээ дээ.
-
Ардчилагч (July 06, 2016 10:35:33 pm )
ХАЙРАН Ч 25 ЖИЛ МИНЬ
-
Anonymous (July 07, 2016 7:02:23 pm )
МАН луйварчин биш юм гэсэн тийм.
-
Иргэн (July 08, 2016 10:09:53 am )
Залуучууддаа өгөө, намынхаа эрх мэдлийг
-
Иргэн (July 08, 2016 10:11:36 am )
Ажил хийлгэхгүй байвал АН үүрд улс төрөөс арчигдана.
-
Бичээч (July 08, 2016 11:17:33 am )
Энхболдоо Батүүлээ ард түмэн чинь та нарт дүнгээ тавьсан та нар яаж ч орилоод хэрэггүй шүү дээ битгий албан тушаалаасаа зууралдаад гоншигноод бай эр хүн шиг байгаач Энхболдоо чи сонгуулийн дараа хэлэх үггүй бид гурав намханч гэнэ үү солиотой юм ярьж байгаад л хүлээнзөвшөөрөө биз дээ.Батүүлээ чи ард түмэнээ бор халзан хонинд саналаа өглөө гэж доромжилж байгаад л хүлээн зөвшөөрөө биздээ одоо ард түмний тархийг угаагаад байлгүй зайлцгааж үз өөрсдийн чинь л хохь
-
Anonymous (July 08, 2016 11:53:28 am )
AN ZI Enhbold gegch Darhai Dahsuudiig omoorch hubiin yu shig aashilj Darhani Ayditiin dargaar C.CHinzorig gej ni hunii mosgui gariig tabij darhani toriin albiig dorimjilson odoo darhanaas zailah songoltiig darhanchuud hiisen C.Chinzorig ooroo ajilaa ogood zail daa enbolttoigoo ochij laaz oshgol doo dashuud chamaig enhbold chamaig odoo tooh bolob uu ugui ee toohgui geed chamaig hen tooh be dee
-
Жирийн иргэн (July 08, 2016 12:06:56 pm )
Ажилд орох гээд очихоор АН-ын гишүүнд үйлчилнэ, машины номер сонгож авах гэхээр АН-ын хүн үү гэж асуудаг тэнэг үйлдэлдээ дүгнэлт хий. Амаараа ардчилал эрх чөлөө амладаг та нар. Ажил чинь АН намын гишүүнээс бусад хүн лалар, бор халзан хонь, буруу хазгай хэлтэн юм байлаа.
-
Бичээч (July 08, 2016 10:16:00 pm )
Ардчилсан намыхаан та нар одоо боль зайгаа тавь бүр намынхаа ажлыг өгөөд алга болж үз Ардчилсан намын шинэчлэлийн хорооны залуучуудыг дэмжиж байна наад хэдэн өгөр танхай луйварчидаа нэгдэж байгаад намаасаа зайлуул тэгэхгүй бол ардчилсан нам дараагийн сонгуульд дахиад ялагдана шүү залуучуудаа
-
зочин (July 12, 2016 3:07:45 pm )
АРДЧИЛАЛ ҮҮРД СӨНӨТҮГЭЙ . СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙГ АРДЧИЛСАН НАМЫХАН БУЗАРЛАСАН ШҮҮ. БАТҮҮЛЭЭ БУЗАРТУУЛСАН ХҮМҮҮСТЭЭ ГОМДОЖ ГОНШИГНО. ДҮҮРГИЙН БҮХ БАЙГУУЛЛАГЫГ САМАРЧ ЭЛЭГЭЭР НЬ ХЭВТҮҮЛСЭН ЧИНБОЛД ХАЖИДМАА НАРТАА ҮҮРД ГОМД.
-
иргэн (July 13, 2016 7:31:35 am )
Нэг сонин нь энэ сонгуулиар МАН-ын хүнд гарууд нь энхийн цагаан тагтаа болчихлоо. АН-ын баярцогт тэргүүтэй эвгүй алдартай нөхдүүд ч шангаа хүртлээ. Одоо МАН-ын хүндүүдийг арчих хэрэгтэй дээ. Ялангуяа М.Энхболд тэргүүтэй идээчин уугаачингуудыг.
-
монгол (July 13, 2016 11:14:08 am )
Ийм хөгийн амьтад гэдгийгээ З.Энхболд тэргүүтэнгүүд өнгөрсөн жилүүдэд тод харуулсан. Ард түмнийг юу ч сараачиж болох цагаан цаас гэж бүү басамжил! Тэд та нарт итгэх итгэлээ гээжээ. Одоо та нар хөгийн амьтад гэдгээ дахин бүр баталж байна. Идэж ууж ханаагүй бол хөдөлмөрлө! Шудрагаар амьдрах гэхээр санаанд чинь багтахгүй байна уу? Ард түмний нэрийг барь байж гарч ирчихээд эргээд тэднийгээ басамжилдаг адгийн авир, зах хязгааргүй шунал, давлиун занг чинь ард олон тэвчсэнгүй эрхэмүүдээ! Бурууг бусдаас хайж эргүүтэхээр өөрсдөөсөө хай! Төрийн ажилд саад бүү учруул. Та наргүйгээр Монгол улс хөгждөгөөрөө хөгжинө, харин саад бүү хий!
-
Anonymous (July 15, 2016 3:58:24 pm )
АН морь унасан толгойгүй хүн шиг л 4 жил хөвлөө дандаа л уруудаж хөвөх юм урсгал сөрж амжилтанд хүрнүү болохоос хамаг хоолыг өөрсдийнхөө саланд аччихаад уруудаад хөвөөд байж болохгүй. Хааяа нэг ард түмнээс энэ чинь болохгүй гэж хэлснийг нь шоронд хорьж, цагдаагаар мөшгүүлж үйл тамыг үзлээ дээ. Сэтгэцийн гажигаа гэж
-
Зочин0329 (July 16, 2016 2:15:59 pm )
Авилга, албан тушаалд дурладаг дураа цааш нь болгож, духаа нааш нь болгож наад зах нь 8 жил тэвчээртэй хүлээсэн нь дээр боллоо. Давхар давхар албан тушаал хашдаг суперменүүдэд бол энэ бол юу ч биш.
-
Ireedui (July 16, 2016 10:23:07 pm )
AH -han mini ard tumnee denduu basaj doromjilsnii hariu ene shdee. Harin ene MAH-han oligtoi ajillahgui bol ard tumen yadgiig sain oilgoj eh oron ard tumniihee toloo l ajillaj uzeereidee.
-
Батмөнх М. (July 18, 2016 2:53:11 pm )
Монгол хүн юм бол НЭР-ээ бичихдээ битгий айлдаа. Ардчилсан намын лидер хэмээх хэдхэн хүмүүс, түүнийг тойрсон мөнгөний саалийн үнээ болсон хэдэн толгой кампани, төсөл идэгч 200 гаруйхан муухай хүмүүс л бүхэл бүтэн намыг хог дээр хаячихлаа. Жишээ нь Г. Баярсайхан ЧД-гийн 19-хорооны иргэдэд: “Манай нам энэ 2-хон км замыг маргааш тавиад өгнө гэж найман жил худлаа ярьж билээ. Энэ жил өөрөө зугтаад, оронд нь намаас нь харин ч юм хийчэхмээр нөхөр ирсэн боловч БИД дахин хууртагдахгүй гэж Ардчилсан намыг сонгоогүй ээ. Ингэж л намаа алдаг гэмт хэрэгтэнгүүд олширсон учир сонгуульд ялагдсан. Одоо эдгээр нөхдийг хилээр гаргахгүй л байх хэрэгтэй. Идсэн уусан, нуусан зөөсөн юмыг нь буцааж авах хэрэгтэй. Тэгвэл Ардын намыг нэгэн гавъяа болно. Хойтон “жилийн” сонгууль хаяанд бий гэдгийг Ардын намын нөхөд үргэлж санах хэрэгтэй.
34 Comments