antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 5, 2016 19 comments

М.Энхсайхан: Хийж чадвал бүгдээрээ МАН-ыг дэмжье. АН ч бас хувь нэмрээ оруулах нь гарцаагүй

нийтлэсэн Admin

5a99df41b59badc8965f1ba69879bd60

МҮАН энэ сонгуулиар АН-ыг дэмжиж орсон ч, үр дүн нь юу болсныг хаа хаанаа мэдэж байгаа. Тэгвэл Монгол Улсын сайд М.Энхсайхан өөрийн байр сууриа хэвлэлд илэрхийлжээ. Тэрбээр АН-ын ялагдлын талаар хэлэхдээ  “-АН сонгуулийн 76 тойрог бүхий жижгэрүүлсэн мажоритар тогтолцоог сонгохдоо сонгогчдын санал савлана гэж тооцож байсан байх аа. Гэхдээ өөрсдөө ялна гэж бодсон бололтой. Ялангуяа дангаараа хэзээ ч олонхи болж байгаагүй АН-ын хуучууллын хувьд эрсдэл хийгээд үзье гэж сэтгэсэн байх магадлалтай. Хичнээн том эрсдэл хийнэ төчнөөн том төлбөр төлдөг болохоор АН сонгогчдын 47 хувийн санал авсан ч 9 суудалтай хоцорлоо. Гэвч сонгуулийн энэ тогтолцоонд нэг асар чухал давуу тал бий. Тэр бол тогтвортой Засгийн газар бий болох нөхцөл юм. Цаашдын өрнөлийг харах л үлдлээ.” гэсэн байна. За харин АН-ын шинэчлэлийн талаа “-Нэлээд цаг авсан ажил болох буйзаа. Жижигрүүлсэн мажоритар тогтолцоо жинхэнэ утгаар сөрөг хүчин бий болгох нөхцөлийг үүсгэдэг гэж улс төрийн ухаанд үздэг. Энэ утгаараа МАНАН үзэгдэл Монголд дахин гарахааргүй болж байна. МАНАН намуудын төлөвшилд хортой байсан. Харилцан хяналт бүхий төр бүрдэхэд ч хортой байсан. АН-д бие даан өөрчлөн шинэчлэгдэх чадвар байгаа гэж бодож байна.” гэжээ. Тэрчлэн “-МАН эдийн засгийн тун хэцүү цаг үед Засгийн газраа байгуулахаар болж байна. Сонгогчид МАН-д эдийн засгаа хямралаас гаргах даалгавар өгсөн. Чадах чадахгүйн тухай биш чадах ёстой. Эдийн засаг уналтаас гарч босох нь аль нэг намын хүсэл биш бид бүхний хүсэл, эрмэлзэл. Хийж чадвал бүгдээрээ МАН-ыг дэмжье. АН ч бас хувь нэмрээ оруулах нь гарцаагүй.”  хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Жижи (July 05, 2016 11:39:37 am )

    Энэ хужаа дандаа ялсан талд нь гүйж явах юмаа

    • зочин (July 05, 2016 2:51:41 pm )

      чи эхлээд юу хэлснийг ойлгж авч байж дуугараач мулгуу минь

  • Anonymous (July 05, 2016 11:52:06 am )

    Ичдэг булчирхайгуй хумуус монголын нэрийг гутааж Байна

  • Anonymous (July 05, 2016 12:31:48 pm )

    2 ДУГААР АРЬСАА НААЧИХЖЭЭ

  • Чадраабал (July 05, 2016 12:53:12 pm )

    Бидэнд Монгол Улсын гэсэн ганцхан ашиг сонирхол бий.

  • Хөвсгөл (July 05, 2016 1:34:05 pm )

    М.Энхсайхан мундаг улс төрч дөө…

  • БАТСАЙХАН (July 05, 2016 2:18:19 pm )

    цаг үргэлж зүс царай чинь өөрчлөгдөж байх юмдаа одоо манд элс

  • Г.Батнасан (July 05, 2016 2:44:45 pm )

    Монгол өөдлөхгүй байгаа нь энэ мэтийн ихийг мэдэгч дүртэй, хоёр нүүртэй, хор найруулах авъяастай, хужаа удам угсаатан олширсонтой холбоотой.

  • Anonymous (July 05, 2016 3:25:44 pm )

    Mundag uls torch. Zuv.nam bish eh Ornoo 1-d tavih ratio.

  • зочин (July 05, 2016 3:30:24 pm )

    1990 оноос АН-ын нэрээр төрийн өндөр алба хашсан партизанууд одоо залуустаа зайгаа тавьж өгөх болсон. Бат-Үүл, Энхсайхан, Да. Ганболд, З.Энхболд, Дорлигжав гэх мэт одоо эдний мэдлэг чадвар хоцорсон.

  • 0000 (July 05, 2016 4:22:22 pm )

    ЗАЙЛ ХУЛГАЙЧ МИНЬ ЛУЙВАРЧИН НАРЫН НОХОЙ БОЛОЖ АРД ТҮМНЭЭС ТАВАН ТОЛГОЙГ БУЛААХ ГЭЖ БАЙСАНЫГ ЧИНЬ МАРТНА ГЭЖ БОДВУУ ТЭНГЭЭ ЗАЙЛ ЧИ МУУ УГААДАС ГОРЬДСОН НОХОЙ ХОЛ ОЧОЖ УЛИН ХУЦ

  • zochin (July 05, 2016 7:55:48 pm )

    mash zuw helsen bna shtee hagarch hereldehgui 1 zugt bugdeeree harj ajillawal Mongol uls hojino shtee

  • Монгол (July 05, 2016 11:09:29 pm )

    Монгол улс хүнд байдлаас гарах эсэх нь эв нэгдлээс шалтгаална бидэнд ЭВ НЭГДЭЛ
    Хамгийн ЧУХАЛ Төр засаг нь дотроо, намууд нь өөр хоорондоо, төр ба ард түмэн нь зөвийг дэмжиж, буруу залруулж хүчээ нэгтгэж чадваас монголчууд хүнд байдлаас гарч чадна. Монгодчууд бид шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг байваас аль ч нам засаг барьсан ард түмний амьдрал дээшлэхгүй

  • Sanaa (July 06, 2016 4:59:38 am )

    Ymar buduuleg,hooson tolgoitnuud hun doromjildog bnaa.onoodor ta nar ene hunii zurhiig zusevch,hun gomdooson hun eeljee uzdeg um.Teneg humuusiin bohir agaarig hiisgej arilga. Tsoohon huntei manaih shig orond nam bolj taltsaj togloh ymar heregtei um,zovhon ovsgootoi hulgaich nart l ashigtai bolohoos ard tumend iluudej bna.Judaggui,hogiin muuhai humuusiig hymgadaj bdag hatuu neg gart zangidmaar bna.Zaaval nam harj songoj bhaar ediin zasgiin tolgoi saitai iim l huniig ES-dad tavih heregtei.

  • 12312312323 (July 06, 2016 7:24:20 am )

    enhsaihan mundag mundag deer ni bayar bn mundag shde

  • Д.Ганхуяг 99116570 (July 06, 2016 10:41:00 am )

    Энхсайхан бол жихэнэ соц. боловсролтой хүн. Өөрийгээ өндлөр боловсролтой гэж мэдэхгүй хүгд эвтэйхэн ойлгуулчих гээд байдаг. Хэн дарга болно түүний боол болоход бэлэн. 800 гаруй жилийн тэртээ манай суу билэгт Соргог хатан Нахиад хүн дийлсэн талд зогсдог, Монгол хүн дийлдсэн талыг өмөөрдөг гэсэн утгатай номлол айлдаж байжээ. Мөн ч ухаантай хатан шүү.

  • SHOCK (July 06, 2016 4:00:02 pm )

    http://sonin.mn/news/politics-economy/59596 ИЙМ САЙДТАЙ БОЛЧУУЛ Ч

  • Anonymous (July 07, 2016 11:18:09 am )

    Царцааны нүүдэл гэж АН их ярьж байна. Гэтэл өөрсдөө адилхан л царцаа авчирсан шүү дээ. Өөрөөр хэлбэл өөрсдөө эхлүүлсэн. Ялагдахаараа царцаа гэж ярьж хэрэггүй шүү дээ. Хэрвээ ялсан бол ярих болов уу. Хүмүүсээ сайн бодоорой. МАН хүлээн зөвшөөрч байгаа юм шиг таг дуугүй. Хөвсгөл аймагт гэхэд Эрдэнэбатын, Цагааны царцаанууд зөндөө л ирсэн шүү дээ. Баянхонгорт Баттулгын царцаа бас очоо шүү дээ. Адилхан байж хэн хэн нь хэнийгээ мэрэх вэ дээ. Энхбаяр гэдэг хүнийг маш их дэмждэг байлаа. Гэтэл энэ хавраас хойш нэг л биш ээ. Хонзгоносон, улс төрд гарч ирээд хариу авах гэсэн муухай санаа илрээд л байна. МАН 65 суудал авсан нь луйвар булхай гэж ярихыг сонслоо. Гэтэл өөрөө 2000 онд 72 суудал авсан намын дарга байхдаа ингэж ярьсан уу. 65 байхаараа луйвар болдог, 72 байхаараа луйвар булхай биш болдог юмуу. Аль эсвэл өөрөө ялбал луйвар биш бусад нь ялбал луйвар болдог гэсэн логик харгдаад байна. Сонгуулийн дүн иргэдийн саналаар шийдэгддэг. Гэтэл АН 2012 оноос эхлэн сонгуулийн дүнг иргэдийн саналаар биш шүүхийн шийдвэрээр шийдүүлдэг хууль бус аргатай болсон. Учир нь хуулийнхныг зөвхөн өөртөө үйлчлүүлж ирсэн. Үүнийгээ санагалзаад шүүх цагдаа гэж их ярьж байна. Сонгуулийнхаа хуулийг өөрсдөө батлахдаа сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрсөн цоорхойг бий болгоо биз дээ. Өөрөөр хэнлбэл өөрсдөө унахаа эртнээс мэдээд царцаа нүүлгэх боломжийг ашиглахын тулд л ингэж баталсан шүү дээ. Энэ мэхэндээ өөрсдөө унахаараа бусад руу түлхэж энхийн цагаан тагтаа болж жүжиглэхээ болимоор юм. Нэгэнт шинэ сонголт хийгдсэн, галт тэрэг нэгэнт хөдөлсөн болохоор 2020 оныхоо сонгуульд одооноос л бэлдэж эхэлсэн дээрдээ. МАН-д 202 онд ард түмэн дүнгээ тавих болно. Та нарын гол алдаа бол бүтээн байгуулалтандаа хэт анхаараад хүнээ хаясанд байгаа шүү. Мөн хүний эхлүүлсэн ажлыг өөрсдөө эхлүүлээд шинээр хийсэн юм шиг буруу сурталчилгаа их хийсэн нь нөлөөллөө. Үүнийг дараагийн удаа сайн бодоорой.

  • Гана (July 08, 2016 11:45:25 am )

    Монголчууд бид нэг завинд сууж яваа хүмүүс.Завь хөмөрвөл Монголчууд бид бүгд усанд живнэ.Тиймээс одоо МАН-ыг сайн ажиллаасай,эдийн засгийн хямралаас түргэн гараасай гэж залбирах л үлдлээ.Зөвхөн залбирах ч биш бүгд хийж бүтээж,хөдөлмөрлөж, зүтгэх хэрэгтэй.Ямар нам байх нь хамаагүй, АН-ч бай, МАН-ч бай бидний нэг хэсэг. Тиймээс М.Энхсайхны хэлдэг зөв. Монголоороо зөв биччихэж чадахгүй байж, том том бүлт үсэрдэг зарим лалруудыг харахаар жигших сэтгэл төрөх юм.Ийм амьтад л 37 онд нутаг нугийн ах дүү амраг саднаа ангуучилж байсан байхдаа.Бусдыг дандаа хужаа,эрлийз хурлийзаар доромжлоно.Үүнээс өөр үг үгийн санд нь байдаггүй бололтой.

antalya rent a car