
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт Оросын спорт дахь авлигын эсрэг арга хэмжээ болон хүлээлгэх хариуцлагыг чангатгах тухай хуулийн төсөлд гарын үсэг зурлаа. Уг хуулиар мөнгөн торгуулиас эхлээд шоронд хорих хүртэл шийтгэлүүд ногдуулах юм.
ОХУ-ын Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт болон орж буй уг шинэ хуульд спортын удирдлагууд болон авлигад холбогдсон бүх этгээдүүдэд нэг сая рублиэс /$15,700/ дээш хэмжээний хээл хахууль авсан бол 8-15 жил хоригдох ял оноох ажээ.
Оросын парламентын доод танхим болох Төрийн Дум уг хуулийн төслийг 6 дугаар сарын 17-нд баталсан бөгөөд Холбооны Зөвлөл буюу Дээд танхим 6 дугаар сарын 29-нд баталсан байна.
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Холбоотой мэдээ
Comments are closed.