antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 3, 2016 25 comments

Ц.Монгол: Хугацаа хэтэрсэн зээлд хүү тооцох ёсгүй, энэ бол “хуульчлагдсан” луйвар

нийтлэсэн Admin

14649159215750d7d1e79f3

Б.ОЧИР

Өмгөөлөгч Ц.Монголтой ярилцлаа.

Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн байдал сайнгүй байна. Үүнийг дагаад ажилгүйдэл, ядууралнэмэгдлээ гэдгийг статистикийн байгууллагын судалгаа ч харуулах боллоо. Үүнтэй уялдуулаад Банкнаасиргэд, байгууллагуудад олгодог зээлтэй холбоотой Иргэний хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн талаартаны нэлээд ярьж, тэмцэж явдаг сэдвээр ярилцахаар урьсан юм. Хамгийн сүүлд сар гаруйн өмнө та Үндсэнхуулийн цэцэд хандсан байх аа?

-Тэгсэн. 2016 оны гурвадугаар сарын 28-ны өдөр Иргэний хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн талаар Цэцэд хандсан. Товчхондоо, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “…Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн зарчим болох ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг хангах, хууль дээдлэх үйл ажиллагаанд нийцэхгүй байгаа юм.

Тодруулбал, энэ нь тэгш эрхийн зарчимд тулгуурладаг Иргэний эрх зүйн үндсэн зарчимд харшилж байхаас гадна Үндсэн Хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн заалт, 5 дугаар зүйлийн 2-т заасан, төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална гэсэн заалтуудыг тус тус зөрчин банк, эрх бүхий байгууллагын эрх ашгийг хамгаалсан зохицуулалт болжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний эрх зүйн гэрээ бол эрх тэгш зарчимд үндэслэгдэх ёстой. Тэгэхээр гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгч зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлж, гэрээгээр тохирсон хүү төлөх, улмаар хугацаа хожимдсон тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ёстой. Гэрээний хугацаа өнгөрснөөр бол гэрээний хугацаа дуусгавар болдог. Зөвхөн хариуцлагаар тооцох нэмэгдүүлсэн хүү 20 хүртэл хувиар төлөөд мөнгийг буцааж өгөх ёстой гэсэн үг. Харин хүүг үргэлжлүүлэн тооцох хууль зүйн үндэслэл байх ёсгүй.

Та тодорхой жишээ дурдана уу?

Энд олон зүйл ярьж болно. Тухайлбал, Банкны зээлийн гэрээнд форс мажор буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээл эрсдэлд орох нөхцөлийг заадаггүй. Иймээс зээлдэгч нас барсан тохиолдолд ч зээлийн нь хүүг бодоод явдаг тохиолдол байдаг. Энэ бол арай дэндүү байгаа биз дээ? Мөн газар тариалангийн зээл дээр давагдашгүй хүчин зүйлийн талаар заалт оруулах тохиолдол байна.Ган гачиг болсон нөхцөлд зээл төлөх хугацаа хүүг зогсоох гэх мэт. Гэвч банк байгалийн хүчин зүйлээс шалтгаалан ургац авч чадалгүй эрсдэлд орсон зээлдэгчид гэрээний дагуу хөнгөлөлт үзүүлдэггүй.

Үүнээс гадна нэг иргэнд жижиг үйлдвэр барихад нь зориулж хоёр тэрбум төгрөгийн зээл олгосон. Ингэхдээ хоёр тэрбумыг гаргаад, 500 саяыг нь өгөлгүй өмнөх зээлд нь суутгасан, 500 саяыг нь “барьцаа хүрэхгүй байна гээд авч үлдсэн. Ингээд хоёр тэрбумаар барих жижиг үйлдвэрийг энэ бизнесмэн нэг тэрбумаар босгох боломжгүй болно. Үйлдвэр байрих боломжгүй тул зээлээ төлөх ямар ч эх үүсвэргүй болсон. Зээлийн гэрээний хугацаа дуусна. Гэрээгээр тохирсон хүү нь хүчингүй болохгүй. Ингээд хүү бодогдоод л… Эцэст нь банк барьцаанд тавьсан бүх хөрөнгө дээр нь ах дүүгийнх нь барьцаалсан 12 орон сууцыг шүүхийн шийдвэргүйгэр хурааж авах болно. Үүнээс үзэхэд банк зээлдэгчийг маш их хохироодогийг та харж болно.

Тэтгэврийн зээл гэхэд өндөр настангууд хүү төлж хохирч байна. Зүй нь тэтгэврийг нийгэм халамжийн байгууллагаас  тухайн өндөр настны хэрэгцээг харгалзан 1-5 сараар хүүгүйгээр урьдчилж өгдөг ч юм уу. Төрөөс тийм бодлогыг хэрэгжүүлмээр байна. Эдгээр асуудлууд бүгд бодитой зүйл, надад хандаж өмгөөлүүлж байгаа асуудлуудын зарим нь. Тэгэхлээр би энэ асуудлаар гэнэт хөөцөлдөөд тэмцээд эхэлсэн юм биш. Би өмгөөлөгч, хүний эрхийг хангахаар ажилладаг хүн. 2008 оноос энэ асуудлыг хөндөж төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж, бичиж шүүхээр шийдвэрлүүлж ирсэн.

 –Үндсэн хуулийн цэц зээлийн хүү эцэс төгсгөлгүй бодогддог асуудлын талаар таны мэдээлэд хариу өгсөнүү?

-Үндсэн хуулийн цэц маргаан үүсгээд явж байгаа. Хуулийн хугацаанд нь шийдэх байх. Гэхдээ олон нийтийн дэмжлэг чухал юм.Энэ нь нэг, хоёр гэхээс илүү нийтийн эрх ашгийн асуудал болчихоод байна.

Энэ хугацаанд Үндсэн хуулийн цэцэд хандсан энэ шалтгаанаар олон хүн надаас хууль зүйн тусламж авахаар хандаж байсан одоо ч олуулаа хандаж байна.Учир нь олон арван зээлдэгч  өөрөөс нь үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас зээлийг хугацаанд нь төлөх боломжгүй болж, шүүхийн шийдвэргүйгээр орон байр, хашаа байшингаа алдаж ч байна.

Та энэ асуудлаар нэлээд хэдэн жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн гэж ярилаа. Иргэд дээрх хуулийн заалт,үүнээс үүдсэн үр дагавраас болж ямар байдлаар хохирч байна вэ, тодорхой жишээтэй яривал…?

-Жишээ ярих юм бол олоон олон. Яг одоо ч тантай уулзсаны дараа ч хуулийн дээрх заалтаас болж эд хөрөнгөө алдах дээрээ тулчихсан хүмүүс надтай уулзах гээд хүлээж байна. Өнөөдөр ийм зовлон, шалтгаантай болчихоод, хууль зүйн өмгөөллийн туслалцаа авахаар хандсан хэдэн арван иргэнтэй би хамтран ажиллаж байна. Бас нэг тохиолдлын тухайд хэлэхэд анх хашаа байшингаа барьцаалж 8.0 сая төгрөг зээлсэн хүн байна. Зээлийнхээ хүүг төлсөөр 13 сая хүргэсэн, үндсэн зээлээ төлж бардаггүй, хүүгээ зогсоовол хашаа байшинг нь хурааж авчих гээд байдаг. Тэгээд л эцэс төгсгөлгүй хүү төлөөд байж байна.

Хэдэн жилийн өмнө дөө, надаас өмгөөлөл хүссэн нэг иргэн манай томоохон банкуудын нэгтэй зургаан сарын хугацаатай гэрээ байгуулж, 30 сая төгрөгийг гурван жилийн өмнө зээлсэн байгаа юм. Харин тухайн иргэнд банк зээлийг нь олгохдоо гэрээ байгуулснаас хойш нэг сарын дараа 20 сая төгрөгийг өгч, үлдсэн 10 саяыг банкинд барьцаалагдсан байсан өөр хүний эд хөрөнгийг зээлдэгчээр заруулах замаар нэг жилийн дараа олгосон байсан. Үүнээс үүдэн маргаан үүсч, улмаар зээлдэгч тухайн банкинд хүүгээ төлөхөө зогсоосон.

Гэтэл зээлийн хугацаатай гэрээ дууссан боловч хүү нь зогсоогүй үргэлжилсээр гурван жилийн дараа уг банк 86 сая төгрөгийг тухайн иргэнээс гаргуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүгээр ч тогтохгүй энэ хугацаанд барьцаа хөрөнгийг нь банк дур мэдээд бусдад худалдаж тухайн зээлдэгчийн иргэний эрхийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, банк зээлээ хугацаанд нь өгөлгүй хариуцлагагүй хандсан хэрнээ эргээд иргэнээс нэхэх болохоороо хүүг нь нарийн тооцоолон шүүхэд хандаж байгаа нь банкинд хуулиар давуу эрх олгосонтой холбоотой юм.

Ер нь энэ асуудлыг яг одоо хохироод байгаа хүмүүсийн хүрээнд биш томоор нь авч үзэх ёстой болчихоод байгаа юм. Өдөр тутам ингэж хохирсон хүмүүс надад хандаж, тусламж эрж байна. Тэд энэ хуулийн заалтын улмаас хугацаа хэтэрсэн зээлээс эцэс төгсгөлгүйгээр хүү тооцдог банк, зээл олгодог байгууллагуудын хохирогч болоод байгаа юм. Тийм учраас л миний бие иргэнийхээ хувьд, хүний эрхийн төлөө ажилладаг хүнийхээ хувьд Үндсэн хуулийн цэцэд хандсан хэрэг.

Зээлийн асуудлыг томоор нь авч үзэх ёстой. Иргэд нийтээрээ хохирогч гэж та хэллээ. Үүнийг тодруулбал?

-Би Ипотекийн хуулийг анх гарахад л хэлж байсан. Долоон жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Энэ хууль гадаадын санхүүгийн байгууллагуудын эрх ашигт нийцсэн хууль болсон. Санхүүгийн бүлэглэлүүд энэ хуулийг батлуулах гэж гурваас дөрвөн жил ажилласан байдаг. Ипотекийн хуулийг өмнө нь нэг удаа баталж байсан ч Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандсанаар хүчингүй болгож байсан. Үүнээс хойш хоёроос гурван жил болсны эцэст батлагдсан. Энэ хуульд зарим нэг эерэг зүйл байж болох ч нийгмийн бүтэц, систем нь гажигтай манай улсын нөхцөлд иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад их хор нөлөөтэй. Учир нь уг хууль нь Үндсэн хуулиар олгогдсон шүүхээр хамгаалуулах эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарласан. Учир нь өөрт нь мөнгө хэрэгцээтэй болсон иргэн банкинд хандахад банк өөрийн болзлыг тулгаж, гэрээ байгуулах давуу эрхтэй. Хэрвээ банкны гэрээний нөхцлийг хүлээн авсан тохиолдолд зээлийн хугацаа хэтэрвэл үл маргах журмаар байраа шууд хураалгах болно.

Үүнээс гадна дуудлага худалдаа хийж сураагүй манай улсад үнэхээр тухайн эд хөрөнгийг үнэн шударгаар дуудлага худалдаанд оруулан зарах магадлал бага шүү дээ. Одоо ч энэ хэвээрээ байгаа. Үүний шалтгаан нь энэ талаарх эрх зүйн үндсийг нь сайн бүрдүүлж өгөөгүйтэй холбоотой юм. Байр, хашаагаа банкинд хямдаар алдахгүйн тулд өөрөө зарах гэсэн иргэд олон байна. Гэтэл хямралаас болоод зарагдахгүй. Маш их гачлантай болчихоод байна. Иймээс төрөөс бүх төрлийн зээлийн хүүг бууруулах талаар бодлого хэрэгжүүлэх ёстой.

Эдийн засгийн хямрал болохоор иргэдэд шууд нөлөөж байна. Үүнээс хамгаалах арга байдаггүй юм уу?

Дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал нь нийгмийн анхан шатны нэгж буюу сум, баг цаашлаад малчдын амьдралд нөлөөлөх ёсгүй, гэтэл манайд бол шууд нөлөөлж байна. Уг нь олигтой хуультай, төртэй байсан бол ингэх ёсгүй юм. Яагаад гэвэл энэ хямрал өөрөө даяарчлалын нөлөөнд болж буй болохоор сум хэмээх хамгийн жижиг нэгжийн хажуугаар нь өнгөрөх ёстой. Үүний тулд аливаа улсын нутгийн захиргааны нэгж нь бие даасан, хараат бус, санхүү эдийн засгийн асуудлаа өөрөө шийддэг байх хэрэгтэй. Гэтэл манай улсад ийм зохицуулалт байхгүй, бүтцийн гажуудалд орсны улмаас энэхүү хямрал иргэн бүрийн, малчны гэр бүлд шууд нөлөөлсөн. Тодруулбал малчид эрх зүйн буруу зохицуулалт, эрхээ хамгаалуулах эрх зүйн орчин бүрдээгүйгээс болж малаа банкны зээл, хүүнд маш хямдаар өгч хохирсоор байгаа юм. Малгүй болсон малчин хот бараадна биз дээ. Дээрээс нь тэтгэврийн зээл, цалингийн зээлийн асуудал байна. Дор бүрнээ иргэдээ хохироосон хүү өндөртэй зээл болоод байгаа юм.

Би сүүлийн үед энэ бүхнийг нэг зургаар жишээлүүлж яриад байгаа юм. Социализмын үед тархи угаах гэдэг юм уу, өмнөх нийгмээ буруутгах зорилготой лоозон болдог байсан хэдэн зургийн нэг байдаг. Феодал хэмээх мангасын ам руу тухайн үеийн монголчууд хүнтэйгээ малтайгаа, юм юмтайгаа дугаарлаж зогсоод орж байгаагаар дүрсэлсэн зураг. Хүн болгон мэднэ дээ. Одоо бол банкийг л тэгж ойлгомоор байгаа юм.Ялгаа нь гэвэл Банкны ам руу хашаа байшин эд зүйлтэйгээ орсон иргэн нөгөө талаар нь хов хоосон, зарим нь дөнгөтэй,зарим нь ирээдүйгүй болоод гарч ирнэ.

Эндээс хугацаа хэтэрсний хүү бодогдож, улмаар барьцааны хөрөнгө банк буюу зээлдүүлэгчид хуульбусаар очоод байна гэж та хэлэх гээд байна аа даа?

-Тийм ээ, тэгж хэлж болохоор байна. Монголд хувийн хэвшлийн банкны эрхийг өндөр түвшинд баталгаажуулж өгсөн байдаг. Тэгш эрхийн зарчим буюу Иргэний хуулийн маш чухал зарчим зөрчигдсөнийг дээр хэлсэн. Аливаа гэрээ хэлэлцээрийн хугацаа дууссан нөхцөлд гэрээнээс үүссэн үр дагаврыг хүү, анз, торгууль, алданги гэдэг байдлаар төлдөг. Энэ нь нийт өрийн 50 хувиас хэтэрдэггүй. Гэтэл банкны зээлийн хүү зогсдоггүй, нийт зээлээ хэд нугалах тохиолдол гардаг. Гэрээ хүчингүй болсон тохиолдолд торгууль тооцохын оронд хүү нь мөн л эцэс төгсгөлгүй үргэлжилж байхаар зохицуулсан байгаа юм. Энэ бол Үндсэн хуульд заасан аж ахуйн нэгж, иргэдийн эрхийг зөрчсөн, банкинд давуу эрх олгосон заалт. Шуудхан хэлэхэд энэ бол “хуульчлагдсан” луйвар. Энэ луйврыг зогсоохын төлөө би хуульч хүний хувьд тууштай тэмцэх болно.

Та нар бод доо. Дээрх зөрчлөөс болоод тухайн иргэн дааж давшгүй их өртэй болдог. Явсаар эд хөрөнгийг нь хураах процесс явагдана. Тэр нь хүртэл хууль бус байх тохиолдол олон байна.

Яагаад?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд “Төлбөр төлөгч иргэдийн зайлшгүй хэрэгцээт зүйлээс төлбөр хураамж авч болохгүй” гэж заасан. Шүүхийн шийдвэр гарсан ч хурааж болохгүй гэсэн үг. Үүнд, тухайн төлбөр төлөгч иргэний зайлшгүй хэрэгцээтэй хоол хүнс, гал тогооны хэрэгсэл, гэр бүлийн гишүүдийн улирал бүрийн нэг ээлжийн хувцсыг хурааж болохгүй. Мөн тухайн айлын хүйтний улиралд түлэх түлээ түлш ч халдашгүй эд хөрөнгөд орно. Үүнээс гадна малчид, тариаланчдын хувьд амьжиргааны наад захын хэрэгцээг хангах тооны мал, тариалах үрийг өр, зээлэнд авч болохгүй. Төлбөр төлөгч иргэн мэргэжлийн ажил үйлдвэрлэл явуулахад зайлшгүй шаардагдах эд юмсыг хураах ёсгүй. Жишээ нь, тэр хүн ганц трактортой бол түүнийг нь авч болохгүй. Харин энэ техникээрээ ажил хийх боломж олгож, зээлээ төлөхөд нь дэмжлэг үзүүлэх ёстой. Гэтэл манай банкууд хэдэн төгрөгөө авахын тулд шууд л сүйрүүлдэг.Үүнийг иргэн бүр мэдэж, эрхээ хамгаалах  ёстой.

Жишээ нь, амьжиргааны эх үүсвэр болсон хэдэн малтай бол түүнийг банкны өрөнд хурааж авч болохгүйгэсэн үг үү?

-Болохгүй. Өнөөдөр арилжааны банкууд өрөндөө малчдын малыг шууд хурааж авч байна. Тэдэнд их харгис хандаж байгаа. Дашрамд хэлэхэд, банкны дэргэд байгаа тусгай активын газар гэдэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажлыг хийж байгаа нь буруу бүтэц юм. Зүй нь шүүхийн шийдвэр гараад эвийн журмаар хэлэлцэж тохирон зээлээ төлөөгүй нөхцөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд шилжүүлээд үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гэтэл манайд банкны өр барагдуулах албаны зарим байцаагч нар хүмүүсийг дарамталдаг, шүүхийн шийдвэргүйгээр хөрөнгө, мөнгийг нь авдаг. Ийм хууль бус үйлдэл буруу тогтолцооноос үүсч байгаа.

Хурааж авч болохгүй орлого гэдэг нь…?

-Байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, гэнэтийн аюул, онцгой нөхцөл байдлын улмаас үзүүлж буй тусламж, хандиваар өгсөн мөнгийг хэнбугай ч замаас нь хурааж авах эрхгүй гээд хуульдаа заасан. Тэр хүн өртэй байсан ч хурааж авч болохгүй. Гэтэл манайхан замаас нь өрөндөө хураагаад авчихдаг. Мөн илүү цагийн хөлс, нэг удаагийн урамшуулал, ажлаас халагдсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг өрөнд авах ёсгүй. Гэтэл банк ажилтнаа ажлаас нь халаад, халагдсаны тэтгэмжийг зээлийн хүүнд нь суутгаад авчихдаг. Энэ бол байж болохгүй асуудал. Үүнийг бүгдийг нь өгөх ёстой. Үүнээс гадна донор болон эхийн сүүнд олгож байгаа нөхөн олговор, нэмэгдэл хоол, амралт сувиллын эмчилгээ, хиймэл эрхтэн хийлгэхэд зориулан олгосон зардал, тахир дутуугийн тэтгэвэр, хүүхдийн тэтгэлгийн мөнгийг өрөнд суутгаж авч болдоггүй.

Одоо яах вэ, та Үндсэн хуулийн цэцээр уг асуудлыг нааштай шийдүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Цэц ямар шийдвэр гаргахыг үнэндээ мэдэхгүй байна. Цэцийн дээр Үндсэн хууль байдаг нь үнэн байгаад, шударга зарчмаар шийдвэл Иргэний хуулийн дээрх заалтуудыг эргэж харах ёстой.

Ингэхэд та хуульч өмгөөлөгчөөр, хүний эрхийн төлөө ажиллаад удаж байна уу?

-Би гэдэг хүн хуульч, улс төр судлаач, барилгын техникч мэргэжилтэй. Энэ гурван мэргэжлээ эзэмшсэн. ОХУ, ХБНГУ-д суралцсан. 1978-1980 онд НААҮГ-т барилгын техникч, 1985-1991 онд Увс аймгийн Хуулийн хэлтсийн дарга, Хууль зүй, арбитрийн хэлтсийн дарга, 1991-1994 онд Увс аймгийн шүүхийн шүүгч, 1994-1996 онд УИХ-ын дэргэдэх нийгмийн ухааны академид багш, эрдэм шинжилгээний ажилтан, 1996-2000 онд Монгол Улсад Олон улсын хүний эрхийн “Эмнэсти интернэшнл” байгууллагыг үүсгэн байгуулалцаж, хуульчдын бүлгийн даргаар нь ажилласан даа. Дараа нь 2006-2008 онд хүний эрхийн “Эмнэсти интернэшнл” байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн, 1996 оноос МӨХ-ны гишүүн, өмгөөлөгч хуульч, 2006 оноос өмгөөллийн “Монголын хуулийн корпорац”-ын Ерөнхий захирал, үүний зэрэгцээ  2015 оноос МХЭХН-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр давхар ажиллаж байна.

Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Бичээч (June 03, 2016 10:43:16 am )

    Энэ нөхөр хуулийг буруу талаас нь сонгуулийн пиар болгон тайлбарлаж байна. Ингэж сайн хүн болж харагдах гээд банк санхүүгийн байгууллагын мөрдөж хэрэгжүүлж байгаа зарчмыг өөрийн үзэмжээр мушгин гуйвуулж болохгүй биз дээ. /ҮХЦ-ийн шийдвэр гараагүй байхад/. Худлаа яриад байгаа нь мэдэгдэж байна. 10 гаран жил энэ асуудлаар хөөцөлдсөн ч гэх шиг… Хөөрхий ИХ-д дэвшиж буй санаатай юм билээ. Ингэж яриад ч сонгогдоно гэвэл эндүүрэл байх шүү.

  • zochin (June 03, 2016 11:11:39 am )

    bank bolon bank busuud bol bugd luivarchid shuudee arai denduu

  • Anonymous (June 03, 2016 12:11:09 pm )

    tiim shu dee..bank ylanguya sanhuugiin baiguulaguud arai dendej bga n unen shu dee..zeel avsan irgediig unendee luivardaj jinhene haashaa ch garah gartsagui bolgoj ed hurungu baritsaalsan zuilsiig uursdiin medeldee ailgan surduulej avch hohirooj bgaa n gazar avch bna daa..unendee ajillaj amidrahad zeel unen daramt bolj bgaa n hen hungui l hetsuu bgaa shu dee…zeelgui hun mongold bhgui bh oo…ter huuli togtoomj bdag bol heregjuulej murduh heregtei shu dee…unen l ym yrij bna sh dee….

    • зочин (June 03, 2016 2:21:37 pm )

      Тархитай бол сайнл бодох хэрэгтэй дээ. Банк хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хүү өгч хадгалаад эргүүлээд зээл болгоод гаргадаг. Тэгтэл зээл болгоод гаргасан мөнгөний хүүг Монгол гуайн хэлсэнээр зогсоовол хадгаламж эзэмшигчдийн хүү зогсоно гэсэн үгүү. Явахгүй зүйлээр ялихгүй хүмүүсийн тархийг угааж улс төрд орох гэсэн хөгийн санаа

  • Anonymous (June 03, 2016 12:58:36 pm )

    Буруу л Байна еерсдее хусэж зээл авчихаад телехгуй байдаг хумуусийг дэмжсэн пиар Байна хунтэй гэрээ хийхдээ егне л гэж худал яриж гэрээ хийж хунийг менгийг урт хугацаагаар еерийн юм шиг хэрэглэдэг зальтай хумуусийг дэмжсэн болж Байна луйварчидыг хехуулэн дэмжиж болохгуй

  • IRGEN (June 03, 2016 3:01:08 pm )

    BUH L ULSAD MANAIH SHIG SYSTEMEER YVDAG ENE OVOO SHAAL SOTSIALIZM YM YRIAD BAIH YM DAA CHAAVAS.SANHUUGIIN BAIGUULAGUUD DAMPUURIISHDEE TEHIIN BOL.MEDEEJ OROO TOLJ CHDHGUI BOL ZAH ZEELIIN JAMARAA DAMPUURIISHDEE OOR YAALGAH GEED BGAAN BOL.

  • Иргэн (June 03, 2016 3:38:23 pm )

    Банк санхүү хэтэрхий давхардуулж хүү тооцон хөдөлмөрчдийг шулж бна Иргэн бүр үндсэн хуулиар тэгш эрхтэй тул 8% зээл бүгдээрээ 5% болон ёстой. Маш олон янзын татвар давхардуулан байга суутган тооцдогийг анхаарах цаг болсон

  • Anonymous (June 03, 2016 4:22:20 pm )

    энэ нөхрийг адармаатай хэрэг өмгөөлөөд ялаад гарч байсныг мэдэхгүй л юм байна.

  • sanal niilehgui bna (June 03, 2016 7:48:40 pm )

    Bank ersdeld orno shd. Yaj ch bodson buruu. Munguu zeelduulj baigaa tal hezee uguhiig ni huleegeed l haraad l, munguu ergelduulehgui tugjchiheed hohirood suuh bolohni ee de?? Iim zuil garval chanargui zeel olshirno, zeelsen hun ali bloh unjih arga haina shde.

  • Пурэв (June 03, 2016 8:05:43 pm )

    Зээл олгож хуу авах гэдэг нь ероосоо луйвар юм бол бух банкуудыг хаавал яасан юм бэ Монгол гуай .Иймэрхуу бодолтой ИХ ын гишууд гараад ирвэл яанаа Бурхан минь. Тор засаг нь тор шиг байж чадахгуй болохоор турийний б€€с толгойд гарахаар авирч байна даа

  • Anonymous (June 03, 2016 10:49:46 pm )

    ЯАСН ДҮНКҮҮ ЮМ ЯРЬДАГ ГАР ВЭ?

  • зочин (June 04, 2016 10:05:06 am )

    зөв зүйл ярьжээ

  • Anonymous (June 04, 2016 12:08:00 pm )

    Маш зөв зүйл ярьсан байна мөнгө эрх мэдэл барьсан хүмүүс Монгол улсыг минь ард иргэдийг нь шулж байна

  • baba (June 04, 2016 1:56:33 pm )

    bankuud mongo huulegch bolson bosoh heregtei bndaa

  • зочин (June 04, 2016 4:02:14 pm )

    Банк санхуугийн байгуулгуудаа дампууруулаад бугдийг нь хаачих юм бол ёстой мафи луйварчидаас толгойгоо тавьж менге зээлдэг болно ш дээ ямар ч эдийн засгийн мэдлэггуй энэ мэт балай улсууд бусдад таалагдаж еертее хожоо олохын тулд юуг ч харлуулж хорлож чадна л даа бух дэлхийгээрээ банк санхуугийн зээл херенге оруулалтаар херенге босгож хегжеед байдаг юм бишуу одоо бусдын менгийг зээлчихээд загнаад сууж байвал сайхан болох юм байна л даа .худлаа сайн хун болох гэж ядчих юмаа энэ монгол гуйгаас харин еереес нь менге зээлвэл ёстой алуулна бээз

  • Нэмэлт орлоготой болцгооё (June 04, 2016 7:10:50 pm )

    Мөнгө олох гэж гадаадын элдэв сайтуудын рекламууд үзэж дарж, хайран цаг хүчээ дэмий барж байснаас Монголдоо ажлынхаа хажуугаар давхар ажиллан нэмэлт орлого олох баталгаатай ажил байна. Би урьд нь нэмэлт орлого олох гэж гаднын сайтуудад бүртгүүлж, реклам хэдэн сараар дарж дансандаа овоо хэдэн доллар цуглуулсан боловч мөнгөө авах гэхээр танай улсад үйлчлэхгүй гэх зэрэг бусад олон шалтаг тоочоод худлаа байдаг юм. Хайран цаг, хүч хөдөлмөр, итгэл үнэмшлээ зарцуулсандаа харамсаж явдаг.Дээр нь чиний бүртгүүлсэн ОУ-ын виза картны дугаар, нууц үгийг ашиглан данснаас чинь үлдэгдэл хэдэн доллар байвал сар бүрд суутгуулаад байдаг боломж олгоно гэсэн үг. Хааж байж санаа амарсан. Би интернэт ашиглан мөнгө олох олон олон арга судалж, хичээнгүйлэн ажиллаж байсан боловч амжилт бараг гарахгүй шүү. Болдог нэг нь байдаг л юм. Гэхдээ хэцүү. Анхандаа овоо хэдэн доллар аваад явж байтал эргэж суутгаж аваад байдаг болохоор дээр хэлсэнчлэн дансаа хаалгахаас өөр аргагүй болсон. Харин одоо би Монголдоо ажиллаж, хөөрхөн нэмэлт орлого олж, амьдрал ахуйдаа нэмэр болоод байх аятайхан ажил олоод хийж байнаа. Энд ажлынхаа хөлсийг сар бүрийн 20-ны өдөр доллараар бэлнээр нь авна. Энэ компани МУ-ын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг учир таны цалингаас 10%-ийн татварыг суутгаж таны нэр дээр улирал бүр татварын бичилт хийлгэхээс гадна НӨАТ-ын буцаан олголтын баримт ч өгдөг. Энд сардаа 100-300 түүнээс ч илүү долларын нэмэлт цалин авч байгаа хүмүүс их байна. Би жил гаран энд ажиллаж байгаа бөгөөд сарын цалин 200 доллар болоод байгаа нь чамлахааргүй боломжийн орлого юм. Энэ компани нь иргэдийг нэмэлт ажлын байраар хангах ОУ-ын төслийн байгууллага бөгөөд санхүүжүүлэгч нь хүмүүнлэгийн үйл ажиллагаагаараа дэлхийн олон улс, үндэстэнд нэр хүндтэй болсон Хятадын томоохон тэрбумтан эрхэм юм байна лээ. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол [email protected] хаягаар харьцаарай

  • Зочин (June 04, 2016 9:23:34 pm )

    Манайд олон улсын банк санхүүгийн системын луйварын үйл ажиллагаа бүх салбаруудад бамжин халдварлаж байна.үүний нэг жишээ бол ард түмэнтэй нь өрөнд оруулж цааш нь аажим аажимаар жлс орныг залгах гэсэн санаа.Үүнд улс төрчид,банк санхүүгийн байгуулагынханы гадныханы үзэл санааг Монголд нэвтрүүлэн ЭЗ-ын хямралыг зохион байгуулж ард түмнийг элгээр хэвтүүлж байгаад дараагийн алхамаа хийх гэж байна.Үүнийг зогсоохын тулд та бидний сонголт мэдэх болж байна.

  • Монгол (June 05, 2016 8:00:31 am )

    Энэ нэг этгээд дандаа популизм хийж худлаа ярьж хутган үймүүлж явдаг нөхөр. Сонгуульд нэр дэвших юм гэнээ Хүннү компанийн цаад эзэд болох Тайландад нэр нүүрээ барсан Дампу гэж компанийн нууц санхүүжилтээр саарал ордонд ороод суучих санаатай их эрээ. Ёстой горьдсоны чинь гарц тэр техникийн захын хэдэн халтар Увсын шалдан бандь нартайгаа хамт хэрүүлээ хийгээд ховоо хутгаад хороо найруулаад явж байвал чамд энэ хорвоо дээр төрсөны чинь ид шид. Чамд өөр сонгот байхгүй.

  • Монгол (June 05, 2016 8:03:56 am )

    novshiin gar hunii muu uzsen baliar zavaan dorvod udahgui nugel chin nudeeree garnaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

  • Монгол (June 05, 2016 8:16:16 am )

    Угаасаа дэндүү ДҮНКҮҮ гаршдээ. Хүний муу үзсэн балиар заваан арчаагүй … хэлэх ч үг олдохгүй байна. Хийсэн нүгэл тань нүднээс чинь цусаар гоожих байх даа удахгүй.

  • ЗОЧИН (June 05, 2016 10:02:24 am )

    Зөв, Зөв, зөв. Монгол өмгөөлөгч зөв. Банкууд цус сорогч хувалз, хачиг, хятадын мөнгө хүүлэгч, муугаар хэлэх үг алга, шулаач, вампир, мангас, залгигч, сүйрүүлэгч, дээрэмчин, алуурчин, бусинуулагч, дээрэлхэгч, дарамтлагч, мөнгөнд мансуурагч, туйлын бүдүүлэг, хувиа хичээгч, довоо шарлуулагч, БАНКЫГ ХАЗААРЛАХ ЦАГ БОЛЛОО. БАНКНЫ ЛУЙВАРЫГ ЗОГСООЬЁ, БАНК ҮНЭХЭЭРЭЭ ХЭЦҮҮ, БАНК ЗАЛХААЖ БАЙНА.

  • Anonymous (June 06, 2016 2:21:51 am )

    Энэ чинь юу гэсэн үг вэ? Ойлгохгүй бна. Хүн ажлын байр түрээсээр эзэмшээд сар бүр түрээсийн хөлсөө төлж байгаад олон сар түрээсийн төлбөр төллөө гээд хүний байрыг авна бүр авна гэж хэлсэнтэй ялгаа алга. Мөнгө л болохоос хүний юмыг ашиглаж байгаа биз дээ. Харин ч зээлдүүлж байгаа хүн нь олон сарын хугацаанд бас л эрсдэл үүрч бгааг яагаад ойлгодоггүй юм бэ?.Зээл аваад төлдөггүй луйварчид зөндөө байдаг. Тэд нарыг дэмжээд бгаа юм уу?.Зээл авах гэж байгаа бол сайн тооцож, харицлагатай хандах нь хувь хүний асуудал. Дааж давахгүй тооцоогүй зээл аваад хохирч байгаа бол өөрсдийнх нь бурууштээ.

  • zochin (June 06, 2016 8:28:15 am )

    banknii huu het ondor yadaj undsen zeelees ergen tololt hasagdsan dungees daraagiin huu bodogddoggui nugalj avch bgaa ni luivar monoosoo mon

  • Anonymous (June 06, 2016 12:35:27 pm )

    Сэлэнгийн Орхон сумын х у ж а а Амгалантай нийлж луйвардсан хөрөнгөндөө хахаж үхээрэй чи Монголоо

  • Монгол (June 07, 2016 6:03:34 am )

    Ene deed zergiin dunkhuu nohor suuliin ued soliorch bainaa. Selengiin ter mongo ch ih baga mongo l doo. Harin tuuniig songuuld ooriin hunee tolololol bolgoj oruulah gej Hynny kompanii tsaad ezed boloh Tailandiin Bampu gej kompaniinhan mash ih hemjeenii mongo tolj bas neleed olon hunii oodoos hutsdag nohoi bolgoh gej beldej tavj baigaa tegeed ene dunhuu bain bain tv geer garaad soliorood baigaa gesen. ternees enend yamar umnii mongo baihvedee yaduu tsaraitai guilgachin nohor l baisanshdee sayhan l, ochigdorhon l

antalya rent a car