antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 3, 2016 12 comments

“Бойнг”-д 5 сая ам.доллар зарцуулсан Ч.Сайханбилэг та НӨАТ-ын буцаан олголтоо яасан бэ?

нийтлэсэн Admin

olloo_mn_1459240727_Untitled-3

Ховдоос наашаа  нийслэл рүү хөөрөх гэж байгаад зурвасаас гарч, улмаар хөдөлгүүр нь эвдэрсэн  МИАТ-ийн Бойнг-737 онгоцыг бүрэн бүтэн болгохын тулд Засгийн газар 5 сая 438 мянган ам.доллар зарцуулсан талаарх мэдээллийг хүргэсэн билээ. Гэтэл Монголын Засгийн газар НӨАТ-ын буцаан олголтод одоогийн байдлаар өгөх ёстой  5.8 тэрбум төгрөг байхгүй гэнэ. Ер нь бол Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг энэ сонгуулиар АН-д оноо нэмэх асуудлыг л гаргаж ирж яриад байгаа болохоос утгаар нь хэрэгжүүлэх гэхээр хөрсөн дээр буухад хэцүүхэн зүйлсийг хийгээд байгаа гэдгийг нь хэлэх хүмүүс цөөнгүй байна.

Уг нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг НӨАТ-ын мөнгийг улирал тутам олгох, 2016 оны буцаан олголтын 20 хувьд ногдох мөнгийг дөрөвдүгээр сард багтааж иргэдэд олгохыг Гааль, татварын ерөнхий газарт үүрэгдсэн дээ. Гэтэл өнөөдрийн өдрийг хүрчихээд байхад Ерөнхий сайдын үүрэг хэрэгжсэнгүй ээ. Гааль татварын ерөнхий газрынхны тооцоогоор Ерөнхий сайдын үүргийг биелүүлэхэд,  НӨАТ-ын буцаан олголтод 5.8 тэрбум төгрөг одоогоор шаардлагатай байгаа аж. 2016 онд бол нийтдээ 50 тэрбум төгрөгийг НӨАТ-ын буцаан олголт хэлбэрээр өгөх ёстой. Гэвч дөрөвдүгээр сард багтаан шийдчихсэн байх учиртай  5.8 тэрбум төгрөгийг одоо хүртэл шийдээгүй байгаа юм. Засгийн газрын тааруухан үйлдлүүд үүгээр дуусахгүй нь.

Ямартаа л төсөв мөнгөгүй байж сонгуулиас нэг сарын өмнө тэтгэвэр, тэтгэмжийг 21 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байгаа нь үнэндээ бол дэндүү болхи хийгээд сонгогчдыг доромжилсон арга л харагдаж байгаа юм. Улсын төсөвт суулгаагүй, төсөвт тодотгол хийж нэмж суулгаагүй хэрнээ сонгуулийн сар учраас энэ сардаа аргалаад шийдлээ гэхэд ирэх саруудад ахмадууд ямар ч нэмэгдэл авч чадахааргүй байр байдалтай байна. Харамсалтай нь, Засгийн газар тун буруу замаар замнаж ирснийг бататгах баримт бол ахмадын тэтгэврийг сар бүр 200 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх мөнгийг гадаад өрийнхөө зөвхөн хүүгийн төлбөрт сар тутам төлж байгаа явдал юм. Тодруулбал, сар бүрийн 200 мянган төгрөгийн нэмэгдэлтэй  дүйх  970 тэрбумыг өрийнхөө хүүнд төлж байна. Гэсэн мөртлөө ахмадууддаа тэтгэврийг чинь 21 мянгаар нэмж байгаа шүү гэж чихрээр хүүхэд хуурч байгаа юм шиг алхмыг хийж байгаа нь харамсалтай.

 Эх сурвалж:  Б.Тамир  Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Зочин (June 03, 2016 11:32:11 am )

    Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр энэ Тамир гэгч засгийн ажлыг заадаг хэн бэ?

    • тб (June 03, 2016 3:19:59 pm )

      Яг үнэн

    • Anonymous (June 03, 2016 3:58:45 pm )

      guij bgaa noxoi ni saixanbalag yum uu hehe.oyu tolgoig gadaadiinxand ogson xun mongoloo gesen setgeltei xun uu.

    • Hun (June 04, 2016 10:06:15 am )

      Guihgui nohoi n unen helj bna. guij bga hulgaich n uuruu hariu bicheed bga ymu da. 5 say dollar chin 10 orchim terbum tugrug buyu 12 tsetserleg tegehdee tenderiin uneer. Tendergui hiivel 19 tsetserleg shuu dee. Iim l ajil hiij bga hulgaichuud daa.

  • Арслан (June 03, 2016 11:51:51 am )

    Маш зов бичсэн байна. Онгоц эвдсэн монгийг ИНЕГ, МИАТ компаний албан тушаалтнуудаар толуулэх хэрэгтэй. Тэгэж чадахгуй бол уурэг огсноороо Сайханбилэг хохирлыг барагдуулах нь шударга есонд нийцэнэ. Шударга байцгаая гэсэн шуу Еронхийлогч маань!!!
    Нисэхгуй гэхэд нь хэн НИС гээд нисгэсэн бэ? Гол буруутан нь ТЭР этгээд шуу. Нисэхийг мэдэхгуй байж шуналдаа автагдан нисэхийн дарга болсон Нямдавааг даруй шалгаач ?!?!

  • Anonymous (June 03, 2016 3:39:05 pm )

    Тэтгэврийн хэдэн өвөө эмээ нарыг энгээд хуурсан ч болондоо

  • zochin (June 03, 2016 4:10:42 pm )

    21000 tog chin ih l mongo shuu dee .ovoo emee nart.

  • чин (June 03, 2016 4:35:36 pm )

    Онгоцоо нисгэж чадахгуй зурваснаасаа гаргасан нисгэгч л буруутай. Урьдах нислэгууд нь хэвийн л байсан. Ур чадвар, толборийн асуудал удахгуй босч ирэх л болно.

  • зочин (June 03, 2016 6:21:13 pm )

    доллорийн ханшны өсөлтөөс болж тэтгэвэр нэмэх нь биш хорогдсон шүү дээ Доллараар бодвол 170 авдаг байсан бол одоо 135 авдаг болсон ют биш үү?

  • зочин (June 04, 2016 6:13:56 am )

    Ямар ч ашиггүй Ховд руу энэ онгоц нисгэж байдаг онгоц сүйрүүлэж хүний амь нас хохирох юм бол яах байсан хувийн хэвшлийн онгоц нар ашиггүй болоод нисэхгүй байгаа бэз дээ

  • mongol (June 05, 2016 9:50:00 am )

    Сайханбилэг ийм айхтар. Хөгшчүүдийг элгээр нь хэвтүүлэх ажлыг бусдаар хийлгэчихээд одоо сайн хүний дүрд орж аманд нь жаахан мөнгө дусааж бна даа. Ядарч туйлдсан хөгшчүүд нь бараг л зомби шиг Сайханбилэгийн төлөө саналаа өгч л орхино.

  • Зочин Эр хүн (June 06, 2016 5:35:24 pm )

    Хоногийн тоо нь гүйцэж байна даа энэ төр ийн. Төсвийн тодотгол гэж хийдэггүй бил үү.

antalya rent a car