antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 3, 2016 27 comments

46.3 тэрбум + 506 саяын өрийн асуудалд холбоотой Б.Гарамгайбаатар нэр дэвших нь зөв үү?

нийтлэсэн Admin

 2c198683104b1b00great

Чингисийн төрсөн нутгийн тойргийг нэм гэсээр байгаад нэмүүлж чадсан УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар ер нь УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй хүн мөн үү, үгүй юу гэдэг асуудал анхаарал татаж байна. Түүний үүсгэн байгуулсан, одоо ч өөрийнх нь болох  “Монроуд” компанитай холбоотой асуудал өнгөрсөн оны сүүлчээс эхлэн дахин босч ирсэн юм. Тус компанид холбогдох хэргийг АТГ-аас дахин сэргээн шалгаж эхэлсэн юм. Тодруулбал, тус компанийг “Хөгжлийн банк”-наас Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэлд 30 гаруй тэрбум төгрөг авсан  боловч  1  км ч  зам тавиагүй байсан нь “Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтаар илэрсэн гэгдэж байсан юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат хэлэхдээ  “Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь нийтдээ 38 орчим хувьтай байхад уг газарт шинээр зам тавихаар Засгийн газарт тогтоол оруулж батлуулсан. Ингээд нэмээд нийтдээ 46.3 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” гэх компанид шууд шилжүүлэн өгсөн байгаа юм” гэж байсан юм. Тэгэхээр “Монроуд” компанитай холбоотой асуудлыг шалгах болсон  шалтгаан нь тус компани нь Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км замыг барихаар 2012 онд тендерт шалгарсан. Улмаар 37.2 тэрбум төгрөгийг 46.3 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Мөн тус замаа 2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулсан хэрэгт буруутгагдаж ирсэн юм. Тиймээс тус компанийн удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэгдэж байсан.

Тэгвэл Б.Гарамгайбаатар гишүүнтэй, компанитай нь  холбоотой анхаарал татсан мэдээллүүд гарсаар байна. Тухайлбал, Худалдаа, үйлчилгээний “Тэс  петролиум” ХХК-иас 2016 оны тавдугаар сарын 30-нд Сонгуулийн ерөнхий хороонд хандаж, мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдлээс нь үзэхэд, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар тус компанид 506 сая гаруй төгрөгийн өртэй бололтой. Б.Гарамгайбаатар гишүүн  “Монроуд” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэдгээ жил бүр АТГ-т мэдүүлсээр ирсэн юм. Тэгвэл “Монроуд” ХХК-иас 506 853 028.81 төгрөгийг гаргуулан “Тэс петролиум” ХХК-д олгуулах шийдвэрийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны араванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/00105 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 763 дугаар магадлалаар гаргажээ. Мөн шүүхийн дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2016 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 102/Ш32016/19037 дугаар захирамж, 2133 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байгаа юм.

1

234

Тэгэхээр УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын тухайд энэ их хэмжээний өр ширээ хурдан дарахгүй бол хуулийн дагуу түүний нэр дэвших эрх үгүй болох магадлалтай байна. Учир нь Сонгуулийн тухай хуулийн 125.4-ийн 125.4.1 дэх хэсэгт заасан “нэр дэвшигч нь банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх”, 125.4.3-т заасан “…нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх” гэсэнтэй харшилж байгаа юм. Тиймээс “Тэс  петролиум” ХХК-иас  Б.Гарамгайбаатарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах талаар хуульд заасны дагуу арга хэмжээ авч, хариу өгөхийг хүссэн мэдэгдлийг СЕХ-нд хүргүүлжээ.

Тэгэхээр  “Тэс  петролиум” ХХК-ийн зүгээс авлагатай гээд байгаа “Монроуд” ХХК нь Б.Гарамгайбаатарынх  хэвээрээ юу гэдэг асуудал тавигдана. Тэгвэл УБЕГ-ын хуулийн этгээдийн газрын бүртгэл, АТГ-т мэдүүлсэн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээр “Монроуд” ХХК нь  Б.Гарамгайбаатар гишүүний 100 хувийн эзэмшлийн компани хэвээрээ байгаа юм.  Харин “Монроуд” ХХК нь   “Тэс петролиум” ХХК-иас 506 сая гаруй төгрөгийн шатахуун авч хэрэглээд мөнгөө төлөөгүй тул арга буюу шүүхдэж, улмаар шат  шатны шүүхээс “Монроуд”-ыг өртэй гэдгийг нотолжээ.  За тэгэхээр шат шатны шүүхээр шийдэгдтэл нь өрөө төлдөггүй Б.Гарамгайбаатар гишүүн “Монроуд” ХХК-тай холбоотой 46.3 тэрбум төгрөгийн асуудал энэ тэрээ үл тоон УИХ-д нэр дэвшээд байгаа нь зөв үү гэдэг асуудал анхаарал татаж байна.

Эх сурвалж:   Б.Тамир  Шуурхай.мн

.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • ОД (June 03, 2016 12:28:04 pm )

    Чингисийн төрсөн нутаг болохоор мандатын тоог нэмсийн гээд галзуу солиотой юм яриад явж байсан.Улсад 4 тэрбум төгрөгийн өртэй.Амнаас нь гарч байгаа үг болгон нь нэг талыг барьсан хүмүүсийг шүүмжилсэн ,зандарсан өнгө аястай байдаг.Мөнгөний сонгууль бий болгоход ханцуй шамлан ажилласан хүний нэг дээ.

  • Anonymous (June 03, 2016 12:50:26 pm )

    tur barij bgaa namiin hvnd huuli vilchleh esgvi.

  • зочин (June 03, 2016 1:06:00 pm )

    шударага байлдаа Элбэгдорж гуай АН-ын нэг луйварчин чинь сонгуулийн хуулиа зөрчөөд сонгуульд нэрээ дэвшүүлээд л явж байдаг наад хүний чинь шат шатны шүүх ӨРТӨЙ гээд нотлоод байна шүү дээ, ямарын нь болохоор хууль зөрчсөн ч сонгуулийн ерөнхий хороо бүртгэдэг, ямарт нь болохоор хууль зөрчсөн гээд бүртгэдэггүй юм вэ , энэ чинь Ардчилсан нийгэм чинь мөн үү тэгээд, Ерөнхийлөгч өө,

    • БАТАА (June 03, 2016 5:11:22 pm )

      ҮНЭН ҮГ ЯМАРЫГ НЬ БОЛООД НЭЭРЭЭ ГАРГААД БАЙДГЫН ЭНХБАЯРЫГ НААДХЫ ЧИНЬ ОРОНД ГАРГАВАЛ ДЭЭР

  • MGL (June 03, 2016 1:24:14 pm )

    энэ болгоныг ухаад байвал сонгогдох хүн олдохгүй.

    • Anonymous (June 03, 2016 2:38:43 pm )

      Тэгвэл тэгээд сонгохгүй байхад л болно шүү дээ. Заавал идэж ууж байгаа энэ мэтийн хүмүүсийг заавал гаргах ёстой юмуу??

  • иргэн (June 03, 2016 1:39:26 pm )

    Маш авиргүй жудаггүй хүнлэг биш өөрийн болон Ан-н илт бурууг байнга сөрөг хүчинд өгдөг төрд ахиж байлгамааргүй хүн мөнөөс мөн.Шударга ардчилсан зарчим барьж ажиллаж чаддаг эсэхээ одоо л СЕХороо харуулах цаг болсон байна даа.

  • иш (June 03, 2016 1:45:39 pm )

    Эдний бузар булайг ухвал далай далай гэдэг шиг юм болохнээ.

  • зочин (June 03, 2016 1:51:58 pm )

    Зайлааааа энэ одоо балай новш

  • 2 (June 03, 2016 2:02:28 pm )

    ga agaa yaanaa chingisiin ur sad shde eeee uruvduuch deeeeeeeee

  • 2 (June 03, 2016 2:04:56 pm )

    sarmagchin tsarailsan gar vee, sartaichaad saihan zaluu bn shde, yaj tulnuu, genet neeg ih mungu garad irdegee shalguulna da ayagui bol ga agaa tsav stagaan agaagaaraa yu yaalguulna daa te, tsav tsagaan ah n yahin bol doo

  • Zochin (June 03, 2016 2:07:26 pm )

    ийм хүн их хуралд сууж байдаг зайлуулах хэрэгтэй шүүхийн шийдвэрийг хэнч эсэргүүцэх эрх байхгүй өрөө төлөөчээ

  • узочин (June 03, 2016 2:11:04 pm )

    fэнэ дарга чинь Зайсанд байрныхаа монго гэрлийн монгийг толоогуй гэд зарлал байсан ийм балайбаатар юм байна шуу дээ

  • иргэн (June 03, 2016 2:11:58 pm )

    Монголын төрөөр тоглож байгаа хамгийн том луйварчдын нэг гол төлөөлөгч дөө. Улаанбаатар- Өндөрхаан хүртэлхи хатуу хучилттай замыг “Эрдэнэ зам”, “Насны зам” “Монроуд” гэсэн гурван компани барьсны Дуутын даваанаас Өндөр хаан хүртэлхи замыг энэ луйварчны Монроуд компани тавьсан юм. Одоо энэ замаар яваад үзээрэй нөгөө хоёр компанийн тавьсан замтай энэ луйварчны тавьсан замыг харьцуулж яаж эвдэрснийг хархад л төрөөс замын мөнгийг хэрхэн луйвардаж идсэн нь тодорхой харагдана. Дээр өгүүлснээс үзэхэд энэ өчүүхэн хэсэг нь юм шиг байна. Энэ хүн эх оронч хүн мөн үү? Ийм хүн төрийн түшээ байж болох уу? Энэ хүнд ичих булчирхай гэж байна уу?

  • Итгэлт баян (June 03, 2016 2:27:30 pm )

    Олигтойхон цэмбэний үйлдвэр барьж чадахгүй байж. За з, АН-ын булай булхайг дэлгэнэ гэвэл цаг их орох байлгүй.

  • ЗОЧИН (June 03, 2016 2:32:06 pm )

    ГАДНЫХАНД ГАЗРАА 100 ЖИЛЭЭР ӨГНӨ ГЭЖ ХУЦАЖ БАЙЖ АЛАХ ТАЛАХ ДЭЭРЭЭ ТУЛУУЛСАН МАЛ БИЗ ДЭЭ.

  • ТУУЛ (June 03, 2016 3:44:16 pm )

    АН нэр дэвшигчид өртэй байсан ч гэмт хэрэгтэн байсан ч хамаагүй хуулийг гууль болгож байгаад л сонгуульд оролцуулна шүү дээ

  • сарнай (June 03, 2016 3:50:35 pm )

    Чингэсийн өлгий нутаг болохоор нэг тойрог нэмсэн юм гэх зэргээр тойрог луйвардаж авсан энэ эрхэм хэнтийчүүдийн халайсруу давшилахаар шийдсэн бололтой одоо ичэхгүй ийм өр байхгүй гэх байлгүй

  • сувд (June 03, 2016 4:02:49 pm )

    Энгийн иргэн юм уу ААН ийм өртэй байсан бол хэзээний шат шатны арга хэмжээ аваад шоронд ялаа эдлэх байсан биз ингэж ард иргэдээ ялгаварлан үздэг улсын эрх баригчидаас салах болсон байна шүү иймэрхүү луйварчидийг сонгох хэрэггүй

  • зочин (June 03, 2016 7:36:56 pm )

    БҮҮ СОНГОГТҮН

  • ажиглагч (June 03, 2016 9:41:12 pm )

    Хөөрхий минь үнэхээр ийм их өртэй юм бол ИХ д гарга сонгууль энэ тэр гэхгүй шууд гарга их эзэн чингисийн удмын цор ганц хүн

  • иргэн (June 04, 2016 12:16:17 am )

    Хуулийг гууль болгох эрх хүн бүрд, тэр тусмаа төрийн өндөр албан тушаалтан, хууль санаачлагчид бүүр ч байхгүй. Ёс жудагтайсан бол өөрөө нэрээ татах ёстой л доо. Тэгэхээр УИХ-ын хамгаалалтанд хэдэн жил тайван байхыг л хүсч байгаа этгээд болж таарч байна даа. Хэнтийчүүдээ.

  • Оромгойбаатар (June 04, 2016 7:31:47 am )

    За анх УИХ-д сонгогдохдоо л Цагаан соёот хэмээх хочтой болсон АН -ын онц гарамгай Баатар ч баларлаа даа. Эзэн Чингисийн нэрийг барьж хүссэн бүхнээ хүчээр түрүү барин хийж явдаг энэ эрхэм одоо Их эзний маань анх тогтоосон хууль цаазын буулган доор сэгсийсэн тэргүүнээ бөхийлгөж “999 ташуур занчуулах”, өв хөрөнгөө хураалгаж энгийн ардын хэцүүхэн амьдралын амтыг өөрийн биеэр үзэж магадгүй бололтой.Эзэн богд Чингис маань ийм ёс төргүй хүнд ясны дургүй байсан гэдэг. “Гөлгөө яалаа?” гэдэг шиг болох юм биш биз?

  • өрөө төл, иргэд өрөө төлдөг (June 04, 2016 10:04:36 am )

    Бүр цайчихсан нөхөд АН-д олон байна аа. Тэдний нэг нь энэ хүн мөн. өрөө төлөөд сонгуульд орох уу. Эсвэл … болих уу.

  • RPzochin (June 04, 2016 12:57:13 pm )

    Hazdag hairdag naad deltei saaral azragatai tootsoo hiih n zov doo huutsaar idej uusan humuus alham dutamdaa hazgai gishgej uuriiguu ilchilj yavdag nomtoi

  • ХММ (June 05, 2016 2:04:02 pm )

    БУРУУ БУСАРМАГ ЗҮЙЛИЙГ ӨӨГШҮҮЛБЭЛ ХЭН БУГАЙНЧ ТОЛГОЙ ДЭЭР ЦАХИУР ХАГАЛНА БУРУУ БУРУУУ

  • Anonymous (June 06, 2016 8:16:32 am )

    buu songooo

antalya rent a car