antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 26, 2016 5 comments

МИАТ, MCS хоёрын түншлэл

нийтлэсэн Admin

1414

Төрийн мэдлийн компаниудыг “саалийн үнээ” гэх тодотгол дагадаг нь арга ч үгүй биз. Учир нь төрийн мэдлийн юм хэнийх ч биш гэдэгчлэн төрийн өмчийг хэсэг бүлэг хүмүүс хуваан завших явдал Монголын нийгэмд хавтгайрсан гэхэд хилсдэхгүй болов уу. Тэрчлэн МИАТ-ийг тойрсон асуудал дээр тиймэрхүү зүйлс анаарагдаж ирсэн гэхэд болно.  Орж гарах мөнгөний урсгал нь хэдэн тэрбумаар хэмжигдэх эл компанийг түрийвч шигээ ашигласан нөхдүүд ял сонсоод, зарим нь эргээд эрх чөлөөтэй болцгоосон байгаа. За харин МИАТ-тай холбоотой анхаарал татсан мэдээллүүд бол цөөнгүй. Тухайлбал, МИАТ-ийн ачаа тээврийн үйл ажиллагаа Cargo agent-ттэй холбоотой анхаарал татсан мэдээлэл бий.

МИАТ ХК-ийн гадаад дахь төлөөлөгчийн газрууд ачаа тээврийн агентуудтай харьцаж ажиллах эрх зүйн зохицуулалт байхгүй гэх боловч Бээжин дэх төлөөлөгчийн газар компанийн зөвшөөрөл шийдвэргүйгээр М-Си-Эс группийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай ачаа тээвэрлүүлэхээр өндөр тарифаар гэрээ хийж тээвэрлэлт зохион байгуулсан байх жишээтэй.  Ер нь бол МИАТ ХК – наас гадаад улсад байгаа ачаа тээврийн агентуудтай хийсэн гэрээний нөхцөл, тариф нь алдагдал дагуулсан гэрээнүүд болсон гэдгийг компанийн удирдлагууд мэдэхгүй байна гэж үгүй. Алдагдалтай гэрээ нь тэдэнд ашиг дагуулж ирсэн байх магадлал өндөр. Түүнчлэн илүү тээшний орлогыг шалгаж алдагдлыг тогтоовол их хэмжээний мөнгөн дүн гарч таарах биз.

Ер нь бол тус  компанийн ачаа тээврийн үйл ажиллагааг гадаад улсад Бээжингээс эхлэлтэй аялалд Хятадын хөрөнгө оруулалттай 3, Монголын хөрөнгө оруулалттай 1 компани, Сөүлээс эхлэлтэй аялалд  Монголын хөрөнгө оруулалттай 4 компани, Токиогоос эхлэлтэй аялалд японы 2 компани тус тус эрхлэн явуулж байгаа. Тэдгээр компаниуд нь ачааны борлуулалтын агентийн гэрээг МИАТ ХК –ын гүйцэтгэх захирал, маркетингийн албатай хийж, гэрээг дүгнэж ирсэн байгаа юм.

МИАТ ХК нь ачаа тээврийн үйлчилгээг Японы хотуудад АНА компаниар, Солонгосын хотуудад Корейн Эйр компаниар, Бээжин хотод Эйр Чайна компаниар “Газрын үйлчилгээний гэрээ”-ээр хийлгэхээр тус тус тусгасан байдаг. Харин гадаадын агаарын тээвэрлэгч нартай хийсэн “Газрын үйлчилгээний гэрээ”, Агентуудтай хийсэн борлуулалтын гэрээг нь үзэхэд МИАТ ХК ачаа тээврийн гол үүргийг гүйцэтгэж байгаа боловч Агентуудын борлуулалтын үнээс даруй хоёр дахин хямд тарифаар борлуулагч агентуудтай гэрээ хийсэн байгаа юм. “Mонголиан Эйр Транспорт” /МАТ/ компанийн тухайд  МИАТ ХК-ийн бүх чиглэлд үйл ажиллагаа эрхлэн явуулдаг.

Түүнчлэн МИАТ компани  2010 оны 1 дүгээр сарын 1-нээс 2011 оны 9 дүгээр сарын 30 хүртэл ачаа тээвэрлэлтээс нийт 3 430 013 470 төгрөгийн орлого оруулсан бөгөөд ачаа тээвэрлэлтийн Бээжингээс эхлэлттэй орлого 276 294 657 төгрөг, Сөүлээс эхлэлтэй  орлого 2 734 022 957 төгрөг, Токиогоос эхлэлтэй орлого 521 413 178 байгаа. Үүнээс үзэхэд Сөүлээс эхлэлтэй орлого компанийн нийт ачаа тээврийн  орлогын 70 гаруй хувийг эзэлж байна. Тэрчлэн хамгийн их хэл ам дагуулж ирсэн нь Сөүлээс эхлэлтэй орлого байдаг. Түрүүн өгүүлсэнчлэн Агентуудын борлуулалтын үнээс даруй хоёр дахин хямд тарифаар борлуулагч агентуудтай гэрээ хийж тэднийг дэмжсэний улмаас МИАТ ХК зөвхөн Сөүлийн ачаа тээврийн орлогоос жилд дунджаар нэг тэрбум гаруй төгрөгийн орлого олох боломжийг алдаж иржээ. Тэгэхээр энд бас л асуудал байна гэсэн үг юм. Дашрамд өгүүлэхэд, Сөүл хот дахь МИАТ компанийн Төлөөлөгчийн газарт Ерөнхий төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.Хурц эрхэм тус компанийн дэд захирлаар ажиллаж байсан С.Зоригттой урьдчилан үгсэн тохиролцож “Сөүлээс Улаанбаатар чиглэлд ачаа хэлбэрээр тээвэрлэгдэх тээшийг тээвэрлэх тухай журам”-ыг батлуулан, өөртөө давуу байдал олж авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр эрүү үүсгэгдэн шалгагдаж байсан билээ. Ер нь бол МИАТ-ийн ачаа тээш тээвэрлэлт нь хэчнээн хүнд хуудуутай байдлаар үр ашгаа өгснийг нарийвчлан шалгах л хэрэгтэй юм.

Ямар ч байсан МИАТ  компанийн ачаа тээврийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг аваад үзэхэд  гадаадаас эхлэлтэй зорчигчийн илүү тээшний орлого, илүү тээшний хэмжээтэйгээ тохирохгүй байдаг. Ялангуяа Сөүлээс эхлэлтэй нислэгээс  илүү тээшний орлого их хэмжээгээр дутдаг байдал байсаар л байгаа аж. Мөн МИАТ ХК-ийн гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа агентуудын тоо, нэр хаягт ч асуудал бий. Тухайлбал Сөулд C.J SHIPPING CO.,LTD  нь Солонгос дахь МИАТ компанийн ачаа тээврийн борлуулалтын ерөнхий агент гэсэн нэрээр борлуулалтын тайланг сар бүр гаргаж өгч байгаа ч  МИАТ компанитай гэрээ хийгээгүй байдаг аж. Энэмэтчилэн харвал МИАТ-ийн үйл ажиллагаатай холбоотой анхаарал татсан мэдээллүүд олон байгаа юм.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Иргэн (May 26, 2016 1:48:02 pm )

    Өөрч олон МИАТ-ын мөнгөөр туйлагсад бийдээ. Хүч муутай нэгнээ хэрэгтэн болгоод хүчтэнгүүд нь халаас хормойгоо түнтийлгэсээр байгаа. Шалгах цаг нь болохоор үзэх бизээ!

  • Зочин. (May 26, 2016 7:05:08 pm )

    МСи Эс бол Монгол компани. Улсад хамгийн их хэрэгтэй тустай компани. Гадны боолууд муулаад бдаг нь нэгэнт ил болсон шүү дээ. Яахав баялгийг маань үнэгүй өрсөлдөгчгүй зөөж оффшордох гэж л тэр .

  • zochin (May 27, 2016 9:24:30 am )

    Mongoldoo hols dusluulj hodolmorloj bosch irsen M SI Es.Gatsuurt hoerig orolddod hereggvi dee

  • Иргэн (May 27, 2016 11:34:51 am )

    MCS сүрхий. Монголчуудад үр өгөөж өгч байгаа газар. Ажилтай байна гэдэг, ажил дээрээ хөгжиж байна гэдэг залуучууд бидэнд чухал шүү.

  • Anonymous (May 30, 2016 9:45:55 am )

    Ugaasaa ali oligtoig hujaatai hamtraad l iddeg.

antalya rent a car