antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 26, 2016 9 comments

С.Буджавыг бусдыг гүтгэсэн гэх прокурорын дүгнэлт гарлаа

нийтлэсэн Admin

146422980557465faddaa8a МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, Дундговь аймгийн МАН-ын дарга Б.Амарсанаагийн нэр төрд халдаж, гүтгэсэн гэх прокурорын мэдэгдэл гарчээ. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Б.Амарсанааг ИТХ-ын дарга С.Буджавт “гар хүрч” чамархайг нь цөм цохьсон гэх мэдээ мэдээлэл цахим сайтууд болон өдөр тутмын сонинд гарсан билээ. Тухайлбал, “Б.Амарсанаа намын нөхдийн хамт орон нутгийн иргэдэд төр засгийн бодлого шийдвэр танилцуулж явахдаа ИТХ-ын дарга С.Буджавыгаа бүлэглэн зодсон” гэх утга бүхий мэдээлэл түгсэн. Үүнийг Б.Амарсанаа “Үндэслэлгүйгээр нэр төрд халдаж байна. Энэ бол ташаа мэдээлэл” хэмээн мэдэгдэж байв. ИТХ-ын дарга С.Буджав ч өөрийн цахим хуудастаа Б.Амарсанаа болон намын бусад хүмүүсийн нэрийг бичиж “Намынхандаа зодуулчихлаа” хэмээн хавдартай нүүрээ аймгийнхаа фэйсбүүкэд оруулж өөрийгөө өрөвдүүлэх оролдлого хийсэн ч хариуд нь урваач, шарваачаараа дуудуулж өөртөө “хасах” оноо цуглуулсан гэдэг. Тэрбээр аргаа барахдаа оруулсан зураг, мэдээллээ устгаж фэйсбүүкийн “гал”-ыг түр дарсан гэх юм билээ. Тэгвэл хэргийг Дундговь аймгийн прокурорын газраас хянаж үзээд “Дээрх мэдээллийн улмаас Б.Амарсанаа  таны талаар нийгэмд сөрөг мэдээлэл гарсан байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасанчлан “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу гэм хорыг арилгах, нэр төрөө сэргээлгэх талаар иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна” гэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • ЗОЧИН (May 26, 2016 11:17:47 am )

    арчаагүй юмаа залуу хүн байж

  • Шар будаа (May 26, 2016 2:06:51 pm )

    Буджав бие дааж нэр дэвшихээр гарын үсэг цуглуулж яваа гэл үү? Төрсөн нутаг Адаацагтаа зодууллаа гээд байсан. Амарсанаа нь үгүй гээд байсан. Ингээд хүн гүтгэнэ гэдэг ч болохгүйгийн болохгүй зүйл дээ. Том оноо алдлаа даа Будаа минь дээ. Хаха

  • будаа будаа (May 26, 2016 2:15:21 pm )

    залуу хүн байж хүнийг ингэж гүтгэнэ гэдэг чинь уйваагүй л шинж дээ.

  • zochin (May 26, 2016 3:17:41 pm )

    huue Amarsanaa guai .Budjav guai 8 Suhbaatar guai ta nart bie bieneesee davah gesen bie bienee muulsan huleetsgui teneg heruul hiihees uur hiih ajil alga uu zaluu humuus baij er humuus baij yahaaraa dandaa iim hugshin chavgants shig yum bichij baidag yum be ichij amidraach dandaa hun muulj baidag uuruu hen be tsaana chini songuul bolloo uurt chini sanal ugnu gej bodoj bna uu jaahan bodolmoi uhaantai baigaach

  • zochin (May 26, 2016 3:20:14 pm )

    Namiin ner hund unagasan meneguud ta naraas bolj namiin engiin gishuudiin ner hund unaj guitslee

  • zochin (May 26, 2016 3:22:24 pm )

    teneguud

  • зочин (May 26, 2016 4:01:12 pm )

    Буджав залуу хүн байжийж арчаагүй гар вэ…

  • Anonymous (May 26, 2016 4:03:41 pm )

    МАН-аас ИТХ-д сонгогдож хурлын дарга болчихоод АН-ынхантай хуйвалдаж МАН-ын нөхдөө жийсэн гэсэн. Хүн чанаргүй эр дээ. Одоо нөгөө муу Амарсанаагийнхаа саналыг хувааах гэж яваа юм. Наранхүүгээс л юм горьдож яваа хүн.

  • zochin (May 26, 2016 10:51:28 pm )

    munguntsooj gej bas 1 budilaanii ezen. 2012 ond naranhuug demjeerei geed l yavj baisan daa.

antalya rent a car