antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 26, 2016 53 comments

Монголын улстөр дэх тэсрэх бөмбөг Н.Энхбаяр ч биш, бусад нь ч биш!

нийтлэсэн Admin

456

Дөрөв дөрвөн жилийн мөчлөгтэй сонгууль дагасан амьдралын хөлд жирийн иргэд л үрэгдэнэ үү гэхээс эрх мэдэлтнүүд, улстөрчид бол үрэгдэхгүй л дээ. Нэгэнтээ эрх мэдэлд донтсон этгээдүүд эрх мэдэлгүй болж үлдэхээс бол айна. Тэгээд “айсан хүн хүн ална” гэгчийн үлгэрээр л элдэв янзын шийдвэрүүдийг гаргаж, өөрсдийнхөө төлөө ажилладаг. Яг л тэр байр байдал өнөөдрийн Монголын улстөрөөс нэвт шувт харагдаж байгаа юм. Улстөрийн гол хүчнүүд сонгуулийн үр дүнд л санаа зовж байгаагаас бус өөр бусад зүйл бол падлийгүй харагдаж байгаа. АН-ын дарга чуулганыг сар гацаасан асуудлыг наанаа бол шүүмжилж харагдах нөхдүүд цаагуураа бол тойргоо бодоод юун тэр чуулганы хуралдаан манатай байгаа. Ерөөсөө л Монголын төр дэх эрх баригчдын үнэн дүр төрх бол энэ. Угтаа бол хэрээ хэрээнийхээ харыг гайхсан Засаглал дор Монголчууд бид хорь гаруй жилийг өнгөрөөж байна.

Тэрчлэн одоогоос 4 жилийн өмнөх улстөрийн өнгө төрхийг одоо эргэн санахад гэмгүй байх. Гол нь тэр үед сонгууль угтсан улстөрийн тэсрэх бөмбөг нь Н.Энхбаяр байсан юм. Ямартаа л түүний баривчилгааны ард ямар ч улстөр байхгүй гэсэн тайлбарыг АТГ-ын зүгээс өгч байсан ч, улстөрчдийн зүгээс үзэгдэж байгаа үйлдлүүд нь улстөр байгаа гэсэн хэвлэлийнхний харыг улам лавшруулж байсан даа. МАН-ынхан бүлгийн хурал дээрээ мэнгэт сайдыгаа баахан загнасны сацуу МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгээс “Хууль хяналтын байгууллагууд үйл ажиллагаа явуулахдаа бусдын өмч хөрөнгөд хууль бусаар халдаж болохгүй бөгөөд ийм зөрчил завхрал гаргасан албан тушаалтан хэнтэй ч болов хатуу хариуцлага тооцох ёстой” гэж дүгнэсэн нь АТГ-ын баривчлах ажиллагааны үеэр үзээгүй юмаа үзэж, үгээ барсан нэр бүхий дөрвөн гишүүнд  “өгөөш” болсон. Тэд Д.Балдан-Очир, Ц.Батбаяр, Д.Загджав, Р.Раш,  Ц.Даваасүрэн нарын хэд хэдэн гишүүнтэй сэтгэл нийлэн, дээрх дүгнэлтэд үндэслэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаас нь огцруулах саналыг өргөн барьж байв. Харин өмнө нь Үндсэн хуулийн цэцтэй чамгүй тулсаны эцэст УИХ-ын даргын суудлаас бууж байсан  Ц.Нямдорж эрхэм их тайван загнаж байв. За харин олигархижсан төрийг өөрчлөхийн төлөө хэмээн ярьж өөр бусадтай эвсэн сонгуульд хүч үзэхээр зэхэж байгаад баригдсан Н.Энхбаяр тухайн үед хорихоос илгээсэн захидалдаа МАН болоод АН-ын аль алиныг нь буруутгасан юм.

 Тэрээр “…7-р сарын 1-ний хэргийг ил тод шүү гэхэд нууцалсан хэвээр, эхлээд сонгууль луйвардсан намуудын удирдлагуудтай хариуцлага тооцох ёстой гэхэд луйвраар төрийн өндөр албан тушаалд очсон эрхмүүд луйвар булхайгаа далдлан нуух гэж 3 хурандаа, 1 генералыг золиосолж асуудлыг хаах гэж зүтгэж байна, амь насаа алдсан 5 хүний хувьд тэднийг зөвхөн шоу болгон “бөмбөг” мэт “өшиглөж тоглож ” байна. Ар гэрийнхэнийг нь олигтойхон ч харж үзсэн юм байхгүй, бүгд тэднээс уулзахгүй цэрвэж, тойрч гүйгээд л байна…”  хэмээн тэр хэлж байна. Түүний хэлж ярьснаас харахад найман оны сонгууль болоод долдугаар сарын нэгэнтэй  холбоотойгоор тэр хэтэрхий их зүйлийг хэлж ярьсан нь сонгууль тулсан хоёр том намд гай болжээ. Бүр тодруулбал, улстөрийн хоёроос илүү хүчнүүдийн хоорон дахь тэмцлийн золиос нь жам ёсоор жижиг нь болж төгсөх гээд байгаа ч юм шиг ойлгогдож байлаа. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгон томилсон дарга нараар удирдуулж буй АТГ-ын зүгээс хийсэн баривчилгаа эсрэгээрээ Н.Энхбаярт бас АН-д хожил дагуулж магадгүй нь,  МАН-аас гарч МАХН-ыг бараадагчдын тухай мэдээллээс  анзаарагдаж байгаа талаар үүнийг бичигч би вээр тухайн үед бичиж байсан юм. Үнэхээр ч сонгуулийн дүн гарахад тийм л юм болсон. МҮАН-тай эвссэн Н.Энхбаярын МАХН АН-ын дуудлагаар засагт орж ажиллаад 4 жилийг өнгөрөөлөө. Ч.Сайханбилэг хэдэн өдрийн өмнө МАХН-ын сайд нарыг явуулах шийдвэр гаргасан ч, сайд нар нь засагт байгаа хэвээрээ билээ. Хэдийгээр Н.Энхбаярын дэргэдээс хамтрагчид нь явж, тэрээр өөр бусад залуу гишүүдтэйгээ уул хадаар аялж, бас гүйж байгаа ч, яг одоогоор бол түүний намын сайд нар засагт байгаа. Чухам харин Н.Энхбаяр тэсрэх бөмбөг байхаа больсон эсэх нь бол тусдаа асуудал болоод байна.

Ер нь бол засгийг залагчдын өнгөрсөн жилүүдийн алхмуудыг харахад нэг нь нэгийгээ унагахдаа нөгөөг нь ч давхар унагах гэсэн, эсвэл хамгийн хүчтэйг нь унагахын тулд түүний сул талаар тоглох гээд ч байгаа юм шиг дүр зураг харагдаж ирснийг хэлэхэд илүүц болохгүй биз ээ. Өнөөдрийн өнцгөөс харахад Монголын улстөр дэх намуудын хувьд  тэсрэх бөмбөг нь Н.Энхбаяр ч биш бас өөр бусад нь ч биш өөрөө өөрсдөдөө л тэсрэх бөмбөг болоод байгаа харагдана.

Э.Болор

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

53 Comments

  • сАМАРАА (May 26, 2016 12:35:26 pm )

    Улс төрийн эдийн засагт Энэ хүн тэсрэлт хийж сэргээх болно АН МАН луйварчид идэхийн харж 4 жил тэслээ энэ хүнийг оруулж эдийн засгаа сэргээх хэрэгтэй

  • Хөх Монгол (May 26, 2016 12:45:26 pm )

    Хөлсний бичээчид ажил даа оржээ.

  • Зочин (May 26, 2016 12:48:08 pm )

    энхбаяр одоо хэнд ч хэрэггүй гэдэг нь тод харагдлаа. Өөрийнхөө эрх ашгийн төлөө ард түмэн, улс орноо ч өгөхөд бэлэн хүн байна.

  • янзагахан (May 26, 2016 12:51:14 pm )

    Энхбаяр гэдэг хүнээс МАНАН айгаад байгаа нь илэрхий цаанаа ч нэг шалтгаантай энэ хүнийг л муулаад төрийн дайсан мэтээр хараад байсан 7 жил энэ хүн МАНАНд боломж олгон харж суулаа бас хүлээсэн гэтэл МАНАН гээд магтаад байсан нөгөө сайхан ард түмний илч нар маань гагцхүү өөрсдийгөө хөгжжүлсээр улс орныг умартаж орхижээ тэд улсаа хөгжүүлэх нь битгий хэл сайхан яриагаараа хошгоруулж ядуурлыг гааруулж улсын хөгжлийг хойш нь татаж байна одоо дахиад энэ хүнийг гаргах цаг болсоон ядаж л МАНАНын идсэн өрийг дундалмаар байна иргэд санаа амар амьдармаар байна ажилтай орлоготой монгол хүнийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх болно гэдэгт итгэдэг итгэсэн ч тэр итгэл алдахгүй алдаж ч үзээгүй МАНАН шиг ард иргэдээ доройтуулахгүй ээ би ирээдүйдээ итгэдэг улсаа хөгжинө гэж сайхнаар хардаг гэхдээ МАНАНтай байгаа цагт үлгэр мөрөөдөл хэвээр байх болно гэдгийг хангалььай ухаарлаа харин Энхбаяр МАХН энэ бүгдийг биелнэ гэдэгт итгэл төрүүлдэг

    • ХХХхахахаха (May 27, 2016 10:01:04 am )

      энэ янзагхан энэтэр гэсэн гар энхбаяраас хэдийг авч байгаа болдоо зайлуул хөлсний бичээчээ гэж хөөрхийлдөө эцсийн бүлэгтээ ингэж чамайг бичлээ гээд энхбаяр чамайг төрийн албанд оруулж чадахгүй шдээ

      • zochin (June 02, 2016 5:13:53 pm )

        chi zow bichdee chamd hvnii vzel bodol ogt hamaagvi. garaad irne chi haraarai

  • zochin (May 26, 2016 12:55:04 pm )

    gazar nytgaa yhaj tunhuhgvi baih ard tvmnee setgel hangalyyn amidryylah hvn bol ali ch nam hamaa alga ter hvniig songomoor bna ard tvmeen

  • өб (May 26, 2016 1:11:01 pm )

    Энэ хүн дэвших боломжгүй болсон. Яагаад гэвэл цагаатгах асуудал нь УИХ-аар орох хугацаа байхгүй

    • зочин (May 26, 2016 7:28:02 pm )

      ОФФШОР ДАНСТАЙ ЛУЙВАРЧИД ИХ ХУРАЛД ДЭВШИЖ БОЛООД БАЙХАД ЯАГААД ГЭМГҮЙ ЭНХБАЯР ДЭВШИЖ БОЛОХГҮЙ ГЭЖ? ХАР ЦАГААНЫГ ЯЛГАХДАА ШҮҮ МОНГОЛЫН АРД ТҮМЭН

  • Зочин (May 26, 2016 1:21:09 pm )

    АЛБАН ТУШААЛТАНТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦООГҮЙ ХАРИН БУРУУ АЙЛЫН ХААЛГЫГ ЭВДСЭН ГЭЖ СҮХНИЙ БУРУУ БОЛЖ УСТГАЛД ОРУУЛСАН АКТ ХҮРТЭЛ ГАРГАСАН ЭМГЭНЭЛТЭЙ ИЧМЭЭР БАЙДАЛ ЭНЭ ТӨРД АМЬ БӨХТЭЙ ОРШИЖ БАЙНА.

  • зочин (May 26, 2016 1:48:57 pm )

    Хүнд итгэх тийм ч хэцүү биш Харин 2-дахь удаагаа итгэх хэцүү

  • G (May 26, 2016 1:59:58 pm )

    ENHBAYAR ODOO ZUGEER TETGEVERTEE GAR!!! ENE MAHAH-N EHLEL NI ENHBAYAR ENHSIAHAN 2 GEED NYAMDORJ BARIMTTAI HELSENSHDEE!!! UURIIN HORONDOO UURUU UHEJ BUI ADGIIN SHAARUUD!!!!!

  • zochin (May 26, 2016 3:07:51 pm )

    chinii ger bvl bidnii eh oron aalznii tor shig urund orcbihloo. hvniig muu helehiin orond eh nuutgaa aldahgvin tuld negdej namcbirhaj bhaa bolimooroo. sain hvnii neriig 10 hudaldaj idnee gej. turuu tvmnee avch yavj jadahgvi opposhortonguudiig zailuulstgaaya……

  • Anonymous (May 26, 2016 3:27:05 pm )

    SUNUSEN GARIG

  • Anonymous (May 26, 2016 3:30:15 pm )

    Авилгач хүн дээ

  • БАТСАЙХАН (May 26, 2016 4:44:16 pm )

    энхээгүй 7 жил боллооо энхээгээс болоод байсан бол сэргүүл сэргэхээр л хугацаа боллоо авилгал хүнд суртал дарангуйлал байсаар л байна харин ард иргэд нь өлсөглөнд эхнээсээ нэрвэгдээд үхээд эхэллээ гэвч өнөөдөр энхбаяр л муу юм хийгээд байна гэсэн яриа гарсаал байна

  • Татвар (May 26, 2016 4:56:11 pm )

    АН МАН гэсэн улс төрчдийг гадаад улс руу явуулж доктор магестр дахиж батлуулах хэрэгтэй

  • Anonymous (May 26, 2016 5:25:02 pm )

    ЭНХБАЯРААС айж үхлээ МАНАН гийн хулгайчууд гараад ирвэл шоронд орно гэж айж байгаа ЭНХБАЯРыг ард түмэн хүчээр гаргана даа ичихгүй новшнууд ахиж нэр дэвшээд явж байна

  • БАЯРАА (May 26, 2016 5:26:27 pm )

    7 САРЫН НЭГЭНД ЧИНЬ ИЧИХГҮЙ АРДЧИЛСАН НАМЫХАН ГЭНТ ЧУЛУУ ГАРГАЖ ИРЭЭД ШИДЧЭЭД ЗУГТСАНШТ ОЛОН ААВЫН ХҮҮ ЦАГДАА АЛБАН БАЙГУУЛЛАГУУД ХОХИРЧ ОЛОН ОХИДУУД ХҮЧИНДҮҮЛЖ ХЭН ХОЖСОН БИЛЭЭ АРДЧИЛСАН НАМ ТӨРД ГАРЧ ХОЖСОН ОДОО ЯАСАН БӨӨН ОФФШОРЧИД БИИ БОЛЖ АЖИЛГҮЙ НИЙГЭМ БИИ БОЛЖ БУХИМДСАН АРД ТҮМЭН

  • зочин (May 26, 2016 5:40:42 pm )

    энхбаяр хэн ч биш,зөвхөн шуналын тулам гэдэг нь ард түмэнд ил боллоо.Зайлүүл хүн өөрийгөө мэдэхгүй юм даа,хураасан их юмаа дахин овоолох шунал өөр юу гэх вэ

    • Татвар (May 26, 2016 5:50:08 pm )

      Эдийн засагт эдийн засгийн тэсрэлт хийх хүн чинь Энхбаяр юм бгааншдээ

  • янзагахан (May 26, 2016 5:46:30 pm )

    АН засагласан энэ 4 жилд улс орон элгээрээ хэвтлээ. Юу үнэн? Ард түмэн граммын тос, махтай л өдөр хоногийг зогоож байна. Энэ бидний хүссэн АРДЧИЛАЛ юм уу ? АРДЧИЛСАН НАМ БОЛ АРД ЧИЛЭЭГЧИД. МАН бол олигархиуд. Цөөхөн үлдсэн МОнголчуудад минь 3 дагч хүчин буюу жинхэнэ монголоо босгох удирдагчтай нам л хэрэгтэй байна

  • Anonymous (May 26, 2016 5:53:58 pm )

    manan gej doromjilson bolgonig amitan bolgoh helegtei .eebeegee demjij bn

  • ГАВАР (May 26, 2016 6:46:37 pm )

    ХҮНИЙ ЭРХИЙГ ИНГЭЖ БООГДУУЛАЖ БОЛОХГҮЙ ЭЭ ? АРД ТҮМЭН БАС ӨЛСӨЖ БАЙНА ШДЭЭ МАНАН ГИЙН ЗАСАГЛАЛЫГ ОДОО БУТ ЗОХИХ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМЭН ОЛУУЛАА МАН АН ТАТАН БУУЛГАХАД ТА ХЭДИЙН МИНЬ ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ БАЙН ШҮҮ

  • Зочин (May 26, 2016 10:25:46 pm )

    Н.Энхбаярыг арай л дэндүү хэлмэгдүүлж байна даа.

  • зочин (May 27, 2016 7:35:53 am )

    Бусадын унагасан эдийн засаг, улс орны доройтол нь Энхбаярын бодлого, хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлснээр тэсрэлт болон дээшилнэ гэдэгт итгэж байна

  • сансар (May 27, 2016 9:29:07 am )

    2012 оны сонгуулиар хилс хэрэг дохож сонгуульд орорлцох эрхийг хязгаарласан хоёр ч удаагийн өршөөлийн хуулиар өршөөгдсөн байхад ялтай хугацаа дуусаагүй гэх үндэслэлээр сонгогдох эрхийг хязргаарлаж байна энэ нь АН хийдэл шүү дэ

  • 999 (May 27, 2016 9:36:41 am )

    энхбаяр даргыг дэвшүүлмээр байна. тэсрэлт л хэрэгтэй

  • сувд (May 27, 2016 9:37:00 am )

    АН шудрага ёс хаана байна бэ хор найруулж хорчин санаа гаргалгүй шудрага ардчилсан сонгууль хийж чадахгүй болтлоо чадамж чадвара алдсан юм байхдаа

  • өб (May 27, 2016 9:46:45 am )

    Эргэн төлөгдөхгүй нөхцлөөр Мянганы сорилтын сангаас 232 сая долларыг хэн авч ирлээ Энхбаяр, их өрийг хэн тэглэлээ Энхбаяр. Энэ хүн мөнгөлын ард түмний төлөө үхэх л үлдсэн амьд байхад нь тэнэг хүмүүс ойлгохгүй л дээ. Монголын ард түмний заяа нэг л хазайчихаж дээ. Хүзүүгүй хүн дэндүү их зууж байна даа. Санжийн Баяр л хүзүүгүй хүнийг цагаачийн хүүхэд гэдгийг тараасан шүү дээ. Энхбаярийг тэгж л байж Элбэгдортой тангараг таслуулсан. Зэрэг сумынхан маань бүгд л мэддэг шүү дээ 30 аад онд 10 гаран настай Цахиа гэдэг залуу энэ нутагт ирсэн гэдгийг.

  • gana (May 27, 2016 8:59:39 pm )

    ene odoo boliosoi? bur chutgur boltson bololtoi,sanaa ni amrahgui uugeer tuugeer guigeed

  • Anonymous (May 27, 2016 11:15:30 pm )

    Монгол торийн ноен нуруу ганцхан н Энхбаяр т байдаг жинхэн монголд номер 1 ледер хэнч н Энхбаярын толгой Г гуйэхгуй Улс орныхоо толоо цохилох зурхтэй ледер ор зээлгуй болгож чадаж Байсан ледер шуу!!!!!

  • Иргэн (May 27, 2016 11:16:45 pm )

    Монгол торийн ноен нуруу ганцхан н Энхбаяр т байдаг жинхэн монголд номер 1 ледер хэнч н Энхбаярын толгой Г гуйэхгуй Улс орныхоо толоо цохилох зурхтэй ледер ор зээлгуй болгож чадаж Байсан ледер шуу!!!!!

  • Монгол хун (May 27, 2016 11:17:29 pm )

    Монгол торийн ноен нуруу ганцхан н Энхбаяр т байдаг жинхэн монголд номер 1 ледер хэнч н Энхбаярын толгой Г гуйэхгуй Улс орныхоо толоо цохилох зурхтэй ледер ор зээлгуй болгож чадаж Байсан ледер шуу!!!!!

  • Урнаа (May 27, 2016 11:19:41 pm )

    100/ дэмжин шуу!!!!!!

  • Одонгэрэл (May 27, 2016 11:20:42 pm )

    Жинхэн ледер н Энхбаяр

  • Цээгий (May 27, 2016 11:24:20 pm )

    Монгол торд Маш их хэрэгтэй жинхэн Улс торийн ледер н Энхбаяр гэдэгт монголчууд нэгэн зэрэг дуу нэгтээ хэлнэ

  • Сувдаа (May 27, 2016 11:24:51 pm )

    Монгол торд Маш их хэрэгтэй жинхэн Улс торийн ледер н Энхбаяр гэдэгт монголчууд нэгэн зэрэг дуу нэгтээ хэлнэ

  • Anonymous (May 27, 2016 11:31:14 pm )

    Н Энхбаяр амь насаар аа бинчин тавьж ард тумэний толоо Байсан хун шуу дээ! Сайн бодох хэрэгтэй энэ муу лувирчидаас оор хун шуу!!!! Жич : хаус баяр овшоортонгууд шиг л биш хатуу хэлх Байна !!!!!! Н Энхбаяр мандах болтугай ураа!! Ура !!!!!!!!!

  • Монгол иргэн (May 27, 2016 11:38:21 pm )

    Ман бол лувирчид Маш их айдаг шдээ !!!!!ан бас алуурчидийн нам бас хулгаач лувирчид ихтэй нам монголчууд аа ман Ан хоерыг сонгож естой болохгуй шуу!!!!монголын ард тумэн жинхэн эх оронгуй болж мэднэ шуу!!!! Ор зээлэндээ газар Нутаг аа огно шуу!! Их орийг толж чадахгуй харжал байгаарай естой ман Ан д огч доош орохгуй шуу!!!! Уриалж Байна

  • Ледерээ сонгох хэрэгтэй !!!!! (May 27, 2016 11:39:26 pm )

    Ман бол лувирчид Маш их айдаг шдээ !!!!!ан бас алуурчидийн нам бас хулгаач лувирчид ихтэй нам монголчууд аа ман Ан хоерыг сонгож естой болохгуй шуу!!!!монголын ард тумэн жинхэн эх оронгуй болж мэднэ шуу!!!! Ор зээлэндээ газар Нутаг аа огно шуу!! Их орийг толж чадахгуй харжал байгаарай естой ман Ан д огч доош орохгуй шуу!!!! Уриалж Байна

  • Anonymous (May 27, 2016 11:41:33 pm )

    Ледер н Энхбаярыг дэмжинэ

  • Anonymous (May 27, 2016 11:42:30 pm )

    100/ хувь н Энхбаяр т

  • Anonymous (May 27, 2016 11:45:17 pm )

    Одоогийн торийн хулгаач лувирчид одоо болно зэвуун лаларууд хэн ч биш гарууд зайлах хэрэгтэй !!!!!!!!!!!!!!! Харин н Энхбаяр монгол эр хун жинхэн торийн томор хун

  • хүн хүн (May 28, 2016 1:15:23 pm )

    ЗҮГЭЭР Л НЭРИЙГ НЬ ДЭВШҮҮЛ ЭНЭ БОЛ АРД ТҮМНИЙ МЭДЭХ ХЭРЭГ БОЛХООС НАМУУДАД ХАМААГҮЙ ТӨРИЙН ЖЭНХЭН ЭЗЭД ӨӨРИЙН НОХОЙГОО СОНГОХ ГЭЖ БАЙНА СОНГОХ ЭСГЭЭ ТЭД МЭДНЭ

  • zogii. (May 29, 2016 1:02:03 am )

    enhbayar odoo eryyl mendiin huvid hychee nooj saihan amrah heregtei.tegeed 4 jiliin daraa songuulid orsoldood genet jinhene tesrelt hiih heregtei.

  • Зочин (May 29, 2016 4:25:25 pm )

    Зүгээр л амжилт. Айх нь арга шүү дээ. Гарч ирээд бүгдийнх нь булхай луйварын ил тод болгоод өг. Урагшаа

  • soninhuu (May 30, 2016 12:50:15 am )

    enhbayr chuhal hun shuu, ard tumnii amidral yaj dordoj bna, tur zasgiin buruu bodlogoos ediin zasgaa aldaj ard tumnee yaduuruulj guitslee, Odoo boli Elbegdorjoo,enhbayriig ashiglaj yum surch ab, ard tumen ch MAXH-iig demjih heregtei

  • Anonymous (May 30, 2016 8:07:31 pm )

    Odoo enhbayar guain toglolt sonin bish . Zamdaa olon huniig chirch ireeduig ni ballaj baina . Shilegdambiig yamar ch ireeduigui bolgood odoo suhbaatraar tug tahih ni . Bolimoor yumaa yadargaa mongolchuudiig taivan bailgaad ug .

  • Anonymous (May 31, 2016 7:29:41 am )

    Энхбаяр одоо болиочээ хэлэх үг олдохгүй юм энэ хүний хэрэгт холбогдсон тухай ард түмэнд ил тавиачээ тэгэхгүй болохоор наад хүн чинь талбай дээр зүгээр суртачилгаа хийгээд ард түмнээр өрөвдүүлэх гээд хэвтээд байна шүү дээ

  • Зочин (May 31, 2016 9:09:32 am )

    Одоо ч энэ үеэ өнгөрөөсөн өвгөнөөс ард олон залхаж байна шүү. Ядаж улс орны эрх ашгийн төлөө гэж ганц үг цухуйлгавал нэг хэрэг. Гэтэл миний эрхийг сэргээ л гэх юм. Дандаа л өөрийнхөө төлөө бусдыг ашиглана. Энэ хүн эргээд төрд орвол ч ёстой утгаар нь самрах байх. Холхон л байг БУРХАН МИНЬ

  • Ариг (June 01, 2016 1:11:31 pm )

    Энхбаяр УИХ -д орвол Монголын эдийн засаг сүйд болно.

  • zochin (June 02, 2016 5:15:39 pm )

    ih ch doromjluulj ih ch tebchij baina daa. tanid amjilt hvsie. ard tvmniihee itgeliig bvren utgaar ni haruulaarai.

antalya rent a car