antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 26, 2016 17 comments

Дархан-Уул аймгийн тойргийн хорооны хууль зөрчсөн хэтийдсэн үйлдэл нь хэрээс хэтрэв үү

нийтлэсэн Admin

028d7c765a068708original

УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирж эрх баригч намын “хэтийдсэн” эрх мэдлийн хийрхэл хот хөдөөгүй үргэлжилж байна. Тодруулбал, Дархан-Уул аймгийн сонгуулийн тойргийн хороо нь  9 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Үүний долоо нь АН-ын гишүүд. Уг нь МАН эрх мэдлийг барьж байх үед есөн хүний бүрэлдэхүүнийг нам намаас дөрөв дөрөв, бие даагч нэг гэсэн бодлогыг баримталдаг байсан бол АН эрх мэдлээрээ хүч түрэн өөрийн намын гишүүдээр олонхи бүрдүүлж нэг талыг баримталсан шийдвэрийг гаргаад зогсохгүй, сонгуулийн тойргийн хороо нь өрсөлдөгч намынхаа  7-н нэр дэвшигчийг хууль бусаар хассан байна.

Тодруулбал, Ч.Чүлтэмбатыг ТГ-ын даргын ажилтай холбоотойгоор тавигдсан актыг, З.Бадралыг 31 хувь эзэшдэг компанийн өртэй холбоотойгоор, Б.Азжаргал, Т.Тулга нарыг ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн, С.Насанбат ажлын тайлан тавьж сэтгүүл тараасан, Д.Амарсанааг ажилладаг байгууллагынх төлөгдсөн өрөөр акт тавьж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Тэгвэл хуулиндаа сонгуулийн тухай хуулийг зөрчсөн болохыг шүүхээр тогтоосны дараа асуудлыг шийдэх ёстой.

Тэгвэл аймгийн МАН-аас нэр дэвшсэн дээрхи нэр дэвшигчид нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 157 дугаар зүйлийн 157.2-т заасан баримт бичгүүдийг бүрдүүлэн аймгийн сонгуулийн хороонд өгснөөр Сонгуулийн хороо сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ намын болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичигт гүйцэт эсэхийг шалгана” гэж хуулинд заасны дагуу шалгаж бүртгэчихээд арван хоногийн дараа  бүртгэхээс татгалзсанаа хэлж, хууль зөрчсөн асуудлыг яриж байгаа нь эргээд хууль дүрмээрээ ярьвал сонгуулийн тойргийн хорооны гишүүд үү эсвэл МАН-ын нэр дэвшигчид үү аль нь хууль зөрчсөн нь тодорхой болох нь лавтай.

Г.Соёлмаа даргаар ахлуулсан Дархан-Уул аймгийн сонгуулийн тойргийн хороо төрийн нэр, хууль ёс гэх нэрийдлээр өөрсдөө хууль зөрчсөн гэмт хэргийн шинжтэй энэхүү явуургүй үйл ажиллагаа зогсоохгүй бол төр түмэн нүдтэй гэдгээр ард түмэн чинь АН-д үгээ хэлж босч ирэх цаг болоод буйг тэд санууштай.

4f6f373a46773a28original

fbcc32c7e9d2af2coriginal

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Зочин (May 26, 2016 8:57:51 am )

    Наадуул чинь Дашуудын даалгавараар өрсөлдөгчгүй сонгууль хийх санаатай ингээд байгаан, гэхдээ хуулийг илт буруу хэрэглэсэн байвал сонгуулийн хорооны гишүүдэд төрийн албанаас 10 жил орох эрхгүйгээр халах, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй бол эрүү үүсгүүлэх боломжтой. Шүүхээс сонгуулийн хороо нэр дэвшигчийн эрхийг зөрчсөнийг тогтоовол тухайн тойргийн сонгууль хүчингүй болж буруутай этгээд сонгуулийн зардлыг төлж дахин сонгууль зарлахаар байгаа наадуул чинь хууль бусаар төрийн эрх мэдлийг олж авах гэдэг зүйл ангиар эрүү үүсч болохоор байна.

    • Shine Darkhan (May 31, 2016 7:34:42 am )

      Ashgui dee nowshuudiin gar holiig hurdan yllaasai

  • Төг (May 26, 2016 9:19:08 am )

    Ялагдах нь тодорхой болонгуут улаан цайм муу арга хэрэглэж байгаа нь инээдэмтэй юм

  • boogii (May 26, 2016 9:55:57 am )

    Ардчилсан намынхны хэнээрхэл хэрээс хэтэрлээ. Нэртэйгээр нь “АН мөнхөд төр барина” гэсэн хууль баталчих. Ард түмэн чинь ингэж элэг бариулаад байхгүй байх шүү. Засаглалын алдаа гаргаж байж ард түмний хилэнг бадраах вий дээ. 1932 он шиг

  • Хүслээ (May 26, 2016 12:24:03 pm )

    Шударга сонгууль ер нь болохно уу? Ардчилал ялагдахаа мэдээд янз бүрийн арга хэрэглээд байна уу даа……

  • Anonymous (May 26, 2016 12:53:48 pm )

    ардчилсан намын өмнөөс бүүр ичээд байхын

  • иргэн (May 26, 2016 4:06:16 pm )

    ардчилалын эсрэг хар пиар хийгээл бай та нар нэг их хол явахгүй.наад сонгуулийн хороонд чинь танай намын гөлөгнүүд байгаа шүү дээ тэд нар чинь яагаад та нарыг бүртгэхээс бас татгалзаа вэ

    • Arai l bnaa (May 27, 2016 12:20:45 pm )

      sumiin zasag darga, irgediin hurliin darga 2 tsagaan saraar ahmaduudaa huleej avahgu tgd ardchilsan namiinhniig huleej avah boljiinuu neeree alialhiima mal bol alaad idchih yumsan

  • Anonymous (May 26, 2016 5:20:16 pm )

    Б.Азжаргал, Т.Тулга нарыг ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн genuuu ene yadag huuli zurchsun gesen uguu?

  • Зочин (May 26, 2016 6:44:51 pm )

    Арай дэндэж бнаа.

  • Зочин (May 26, 2016 7:28:27 pm )

    нийслэлд БГД ээс ИРгэдийн хуралд сонгогдсон Нарантуяа нарын НИХТ нар тайлангаа тараагаад л бна одоо ч. Баатархуу нь енеедер нэвтруулэгт орж ажлаа тайлагнаж бна. Орой болгон Сайн мэдээ гдг нэвтруулгээр Нийслэлийн хурлын телеелегчид хийсэн ажлаа тайлагнаж бна. Дархан яагаад болохгуй гэж. Тайлбараа сонгуулийн хорооныхон егех хэрэгтэй. Чадахгуй бол терийн албыг 10 жил хаших эрхгуй болохын зэрэгцээ сая гаран тегрегеер торгуулна. Эхнээсээ буруу шийд гаргаснууд нь торгуулиа яаж телех уу гэцгээж бгаа шд.

  • ДАШ өвөө (May 26, 2016 10:59:09 pm )

    Дашууд л гэхийн. Даш ямар хамаатай юм. Хууль зөрчсөн хулгайч дарга нараа хэлээч. Засаг дарга асан Насанбат тэргүүтэй хулгайч нар энхийн цагаан тагтаа юу. Тийм бол батал

    • Anonymous (May 27, 2016 1:22:52 am )

      ATG shuuh bugdeeree l enhiin tsagaan tagtaa geed batalchihsan shuu dee. tiimees chi yund ingej hutsnam be? medeeleltei medlegtei bai lud min

  • Зочин (May 27, 2016 7:27:07 pm )

    Шударга сонгууль ер нь болохно уу? Ардчилсан Нам ялагдахаа мэдээд янз бүрийн булхайтай арга хэрэглээд байна уу даа……

  • zorig (May 29, 2016 11:52:32 am )

    soyolmaa heruulch abgai yag shudarga ajlaj haragdaach ymar ch chadbargui ogtsroh heregtei.

  • Zochin (June 03, 2016 7:33:25 am )

    A.Enkhboldiin xiij bgaa myyhai arga daa.

  • Zochin (June 03, 2016 7:39:59 am )

    Darkhanii songyyliin horoog boonoor ni solimoor um. Ingej hyyli bys shiidwer gargaj boldog umy. Songyyliin eronhii horoo gedeg ni ene hyylu bys yildliig haraad l zygeer syygaad bdag. Tee Sodnomtseren ene Soylmaa 2 chadahgyi bga bol ajlaa ogooch

antalya rent a car