Тэрбээр, энэ талаар өөрийн цахим хуудсандаа, “Сэтгүүлч миний бие АНУ ын Вашигтонд орших Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой уулзаж гишүүнээр элсэн Монголын олигархуудын талаарх оффшор мэдээллүүдийг авахаар өнөө шөнө 00.55 нисэх байлаа. Гэтэл Эрүүгийн цагдаагийн газрын ахмад Баасанжав ажил тарсаны дараа 20.00 цагийн үед гэнэт дуудав. Ажил тарсаны дараа утсаар ярьсан учир дараа очьё гэтэл албадан авч ирнэ хэмээв. Онгоц нисэхээс өмнө гялс уулзчаад явья гээд очтол Эрүүгийн хэрэг үүсгэн улсын хилээр гарахыг хориглов.
Ийнхүү оффшорчдын мөрөөр орж олон улсын сэтгүүлчидтэй нэгдэх гарцыг минь хаалаа. Энэ их чухал ажил байсан юм аа, уг нь. . Сүүлийн үед манай багт үзүүлж байгаа дарамт хэрээс хэтэрлээ. Маргааш хэвлэлийн бага хурал хийж олон түмэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнөө, өнөө шөнө баривчлагдчихгүй бол… та бүхэнд баримт болгож авчихсан байсан онгоцныхоо тийзийг оруулав” хэмээгээд онгоцныхоо тизний зурагтай хамт өөрийн фэйсбүүк хаягтаа нийтэлжээ. Тэрбээр, энэ асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.
Т.Гэрэл
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Зочин (May 26, 2016 8:57:09 am )
Мөнхбаясгаланг дэмжижи байна
-
hhhh (May 26, 2016 11:31:53 am )
dawarsn garuud we munkhbaysgalan egchee huchtee bgaarai
-
Ganbaa (May 26, 2016 12:40:28 pm )
Shoron giin yaltan deer ochij shaalguuldag bsan Banzal hvvhen.
-
мортин монголчууд (May 26, 2016 1:43:06 pm )
Чи зоригтой бай наад луйварчид чинь баривчлах юм бол Бүгд сонгуульд оролцохгүй бослого гаргах хэрэгтэй Луйварчдын мөнгө хөрөнгийг хурааж улсын орлого болгох юмсан
-
зочин дорж (May 26, 2016 2:08:31 pm )
бүгд л мөнгөө нуусан хүмүүст дургуй байгаа гэдгийг энэ намууд ойлгоосой,
5 Comments