УИХ-ын ээлжит сонгууль болоход ганцхан сарын хугацаа үлдлээ. Энэ өдрүүдэд намууд сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орсны дагуу жижигрүүлсэн 76 тойрогт хүмүүсээ илгээхээр зэхэж байна.
Өчигдөр АН-ынхан төрийн ордонд хуралдаж сонгуульд нэр дэвших хүмүүсийнхээ талаар ярилцсан хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Нэр дэвших үйл явц хуулийн дагуу өнгөрсөн давааа гарагт эхэлсэн бөгөөд энэ сарын 28-ны өдөр дуусгавар болох учиртай. Тэгвэл өөрсдөдөө тааруулан мандатаа хувааж, тойргоо “зурсан” гишүүд дор бүрнээ л хүссэн тойрогтоо өрсөлдөхөөр гүйлдэж явна.
Дээрх үйл явцтай зэрэгцээд өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын даргын зөвлөл хуралдаад чуулганы хуралдааны ирэх сарын 23-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргачихсан байгаа. Эрх баригчдын гаргасан шийдвэр эсрэг намын нөхдүүд нь ихэд эсэргүүцэж байна. Чуулганыг ийнхүү хүчээр, гишүүддээ ч мэдэгдэлгүйгээр шууд завсарлуулж байгаа нь АН-ынхан зарим хуулийн төслүүдийг хэлэлцэхээс зугтаж байна хэмээн улс төрийн хүрээнийхэн таамаглаж сууна. Мөн чуулганыг завсарлуулсан гол шалтгаан нь Засгийн газрын гишүүдийг хугацаанаас нь өмнө үүрэгт ажлаас нь огцруулах явдал байлаа. Өнгөрсөн даваа гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАХН-ын гурван сайдыг засгаас “хөөж” гаргах шийдвэр гаргасан. Тиймээс оочер дайран орж ирсэн энэ хаврын чуулганы төгсгөлд хэлэлцэх ёстой байсан хамгийн чухал асуудал нь МАХН-ын гурван сайдыг “хөөх” асуудал болж хувирсан. З.Энхболд дарга гурван сайдыг нь засгаас гаргахгүй МАХН-ыг хүчтэй хэвээр нь байлгаж байгаад сонгуульд оруулахаар төлөвлөж яваа. Хэрэв МАХН хүчтэй хэвээрээ байвал урдын адил МАН-ын саналыг хангалттай хуваах учиртай.
Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг удаа дараа өөрийнх нь нөхцөл байдлаар шантааж хийсэн МАХН-ын гишүүдийг Засгийн газраасаа “хөөх”-өөр эргэлт буцалтгүй шийдсэн. Шударга ёс эвслийн бүлэг албан ёсоор тарчихсан. Иймээс “дагаар” орохоор шийдсэн МҮАН-ын зарим гишүүдийг нь сайдын суудалд нь хэвээр үлдээж, эв нэгдэлдээ үнэн ч байж чадаагүй нөхдийг хөөхөөр шийдсэн бололтой. Ерөнхий сайдын шийдвэр гэхээсээ илүүтэй фракцийнх нь шахалт ч гэж үзэх хүмүүс олон байгаа юм. Тэгвэл уг асуудлаас болоод Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ-ын дарга З.Энхболд нар харилцаа улам “хүйтэрч” эхэлсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Угаасаа “дайн”-тай байсан хоёр даргын харилцаа ойрын өдрүүдэд улам хурцтаж болзошгүй болоод байгаа аж. З.Энхболдыг муухай харагдуулах бүхний “Алтангадас”-ынхан өдөөж яваа. Хэрэв энэ байдлаараа чуулган үргэлжилсэн бол гурван сайдын асуудал биш бүр Засгийн гарын оршин тогтох эсэх нь яригдах гээд байсан тул мягмаг гарагт чуулганыг шууд завсарлууллаа. Өөрөөр хэлбэл гурван сайдын асуудлаар дамжин АН-ын дотоод зөрчил ил гарах гээд байсан тул чуулганыг яаралтай хойшлуулсан билээ.
Сайд нарын асуудлаас болоод зөрчилдөөнтэй байгаа АН-ын асуудал дээр нь нэр дэвших процесс нэмэгдснээр “гал дээр тос” гэгч болж байх шиг байна. З.Энхболдын талынхан оффшор дансаар шалтаглан Алтангадасынхантай сэм дайтсаар байгаа. Харин “гадас”-ынхан намын даргаа авахгүй бол урагшаа нэг ч алхахгүй гэдгээ улам бүр ойлгож явна. Ямартаа ч ойрын өдрүүдэд хоёр дарга нь асуудлаа шийдвэрлэж нэг талда гарах эсвэл намын даргын суудлаа булаацалдах бололтой.
Ер нь Шийдлийн Засгийн газар гарч ирсэн цагаас хойшоо хэн нь Ерөнхий сайдын ажлыг хийгээд байгаа нь ихээхэн ойлгомжгүй болчихоод байгаа. Энэ талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс авахуулаад намын нөхөд нь хүртэл хэлж, ярьсаар ирэв. Өнгөрсөн жил танхимаасаа МАН-ын гишүүдийг “хөөх” шийдвэрийг бүлэг нь гаргасны дараахан Ч.Сайханбилэг З.Энхболдод хандаж “намын дарга нь Ерөнхий сайд байдаг дүрмээ биелүүлье” гэсэн утгатай бичиг хүртэл өгч байв. Р.Амаржаргал гишүүн ч энэ талаар олонтаа байр сууриа илэрхийлж яваа.
Г.Лхагваа
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 26, 2016 8:54:15 am )
Алалц алалц
-
ҮНЭН (May 26, 2016 11:05:48 am )
ХООЛОО БУЛААЦАЛДСАН ХЭРЭЭ ШУВУУ ШИГ
-
ИРГЭН (May 26, 2016 11:39:17 am )
МАНАЙ УЛС ШИГ ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ-ЫН ДАРГА НЬ ЗГ-ЫНХАА АЖЛЫГ ЯРЬЖ ЯВДАГ УЛС ОРОН ЭНЭ ДЭЛХИЙД БАЙДАГ БОЛОВ УУ. ЕС-Д НЬ НАМЫН ДАРГА БОЛДОГ ЗАРЧИМ АН-ЫН ДҮРМЭНД БАЙГАА. ДҮРМЭЭ Л ДАГАХ НЬ ЗӨВ БАЙХ.
-
irgen (May 27, 2016 7:37:24 am )
ed nar yachixsan daruulaggui medleggui setgelgui ichidgui xumuus bdin be xooson tolgoinuud ymdaa olgoi toplgoilson zavxarsan xuligaan tsarai;lsan iim ymnuud tord garna gedeg emgenel ymo nuurschin grushek ataman bsan gd bga xumuus yaj ilit tor zasag baiguilxin be oilgomjtoi bno bid bas itgel uzuulj bdag ee chaavasda taarchde elbegdorj guai ichij amdirna shu ter batuul gj noxor bn ene 2 niiled bux yltanguudig sullad mongolig niigmig xulgai deermeer duurgele shde
4 Comments