antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 24, 2016 2 comments

Эдийн засаг долларжих сөрөг нөлөө байна

нийтлэсэн Admin

brics-economy-us-dollar.si_Төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сарын 5-ны өдрийн хуралдаанаараа бодлогын хүүг 1.5 нэгж хувиар бууруулж,  10.5 хувь болгох шийдвэр гаргасан. Мөнгөний бодлогын төлвийг зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь мөнгө, зээлийн өсөлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжилийг  дэмжихэд эерэгээр нөлөөлнө гэж Төв банк үзээд байгаа. Тэгвэл Эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгс  хэлэхдээ “Бодлогын хүүг бууруулсан нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх эерэг нөлөөлтэй. Хүү багасахаар аж ахуйн нэгжүүдийн зээл авах сонирхол нэмэгдэж, мөнгөний нийлүүлэлтийг өсгөнө гэсэн үг. Сүүлийн жилд мөнгөний нийлүүлэлт багассан байгаа. Бодлогын хүү буурсан нь инфляцад сөрөг нөлөөтэй гэж үзэж байна. Бид сүүлийн нэг хоёр жил орчимд нам дор инфляцтай байлаа. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх тул инфляц өсөх хандлагатай болно. 1.9 хувь биш, 2.9 хувиас дээш өсөх ч юм уу. Банкуудын олгож буй зээлийн хүү багасах эерэг нөлөөтэй. Нөгөө талаас хадгаламжийн хүү ч доошилно. Энэ талаас нь харвал төгрөгийн үр өгөөжийг хумьж байгаа хэрэг. Төгрөгөөр хадгалуулахаар үр өгөөж нь хумигдах учраас хүмүүс ам.доллароор хадгалуулах сонирхолтой болж магадгүй. Эдийн засаг долларжих сөрөг нөлөө бий. 1.5 хувь буюу бодлогын хүүг нэлээд далайцтай хэмжээгээр бууруулсан нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй. “Оюутолгой” төслийн санхүүжилт орж ирвэл энэ онд эдийн засаг 3.5 хувиар өснө. Харин валютын ханшид сөрөг нөлөөтэй. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш өснө гэсэн үг. Яагаад гэвэл зээл нэмэгдэх учраас тэр. Аливаа зээлийн 50 орчим хувь нь импортыг санхүүжүүлдэг тул ам.доллар, юанийн эрэлтийг өсгөдөг. Эрэлт нэмэгдэхээр ханш нь өснө.” гэсэн байна.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Mongol (May 24, 2016 5:07:07 pm )

    Tegeed hudlaa onoldood baihiin orond ard irgeddee olon tavan daramtgui zeelee olgooch tegeed.
    Luivarchin offshore-t nuudag hymyyst ogood l baigaa bizdee.

  • Зочин (May 24, 2016 7:29:14 pm )

    АН-ын лаларууд төгрөгийн ханшаа чангалаач ээ. АН чадахгүй дээ. сонгуулиар зайлаасай.

antalya rent a car