antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 24, 2016 1 comment

Дугаартайгаа шилжих үйлчилгээний нэгдсэн төв байгуулна

нийтлэсэн Admin

c323f48cf5195529bigХэрэглэгч үйлчилгээ авч байгаа үүрэн телефоны оператор компаниа солих тохиолдолд ашиглаж байгаа дугаараа өөрчлөхгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгодог “Дугаартайгаа шилжих үйлчилгээ”-г нэвтрүүлэх зорилгоор үйлчилгээний нэгдсэн төв байгуулах, ашиглалт, үйлчилгээг нь  хэрэгжүүлэхэд Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийг шинэчлэх шаардлагатай болсон тул уг дүрмийг Засгийн газрын хуралдаанаа шинэчлэн баталлаа.  Дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийг  одоо ажиллаж байгаа радио давтамжийн хяналт, зохицуулалтын төвийн суурь дээр өөрчлөн байгуулж, дугаартайгаа шилжих үйлчилгээ, радио долгионы хяналт, контентийн зохицуулалт, радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн хяналт, мониторингийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулахаар дүрэмд тусгасан байна. Дугаартайгаа шилжих үйлчилгээг эрхлэх нэгдсэн төвийг байгуулахад улсын төсвөөс хөрөнгө зардал гарахгүй, Харилцаа холбооны зохицуулах хороо өөрийн дотоод зардлаас зохицуулан ажиллах  юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • төрөө цэвэрлэж авая (May 24, 2016 3:22:31 pm )

    Яасан уддаг юм бэ? Төрөөс цалинжсан нөхдүүд ажлаа хийгээч

antalya rent a car