antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 24, 2016 4 comments

Сар сайдаар суух хүмүүс хэн бэ?

нийтлэсэн Admin

144410689956135293cc3b3Нэгэнтээ Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын зүгээс МАХН-ын гурван сайдыг чөлөөлөх хүсэлтээ гаргасан тул, намын бүлгээр хэлэлцээд дэмжсэн байна. УИХ дахь АН-ын бүлэг  хаалттай хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжжээ. Харин шинэ сайд нарын нэрсийг хэлэлцээгүй байна.

Сонгууль хаяанд ирсэн байхад Ч.Сайханбилэгийн тэргүүлж байгаа кабинет нэлээд хөдөлгөөнтэй байна. С.Ламбааг Эрүүл мэнд, спортын сайдаар суулгасныхаа араас Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлах хамгаалахын сайд Ц.Цолмон нарын оронд суух хүмүүсийг хэсэг ч болов хугацаанд авчрах шаардлагатай болж байна. Ёстой нөгөө нэр төдий сайд нар л ирээд буцах бололтой юм.

Ч.Сайханбилэг хэлэхдээ хамтарч Засгийн газар байгуулсан нам, эвслээс МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг татан буугдаж, эвслийн нэг субьект МҮАН Улсын Их хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намыг дэмжиж оролцохоор шийдвэрлээд байна. Харин МАХН-ын хувьд Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд бие даан оролцохоор шийдвэрлэсэн тул улс төрийн соёл, дэлхий нийтэд баримталдаг нийтлэг жишгийг харгалзан үзэж, тэднийг танхимаасаа явуулах нь зүйтэй гэж үзэж байна гэж байгаа юм. Тэгэхээр одоо дэлхий нийтийн жишгийн дагуу шинэ сайд нарын нэрс тодрохыг хүлээх хэрэгтэй боллоо. Чуулганыг хаахаас өмнө амжуулж томилох ёстой тул 7 хүрэхгүй хоногийн дотор л шийдэх хэрэгтэй гэсэн үг. Гэтэл тэгээд сонгуульд нэр дэвшигчдий тодруулах хугацаа тулчихаад юм юм л давхцаж байна даа.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • би ч бас (May 24, 2016 1:35:32 pm )

    би сууж болох юм уу сайдаар, би жирийн л нэг иргэн, сайд эсвэл УИХ-ын гишүүн байхын тулд заавал оффшортой байх ёстой юм уу, тэгвэл би тэнцэхгүй нь монголын 3 сая иргэнээс 76 хүн л оффшортой

  • Onoroo (May 24, 2016 6:13:58 pm )

    Ламбай гуйаг сайд болсонд баяр хүргье та өмнө нь ажиллаж байхдаа тодорхой зөв бодлогын өөрчлөлтИйг эхлүүлж байсан шүү хүрэлбааатар сайд та хоёр эхлэл бас зөв санаачилгаа дуусгах ёстой

  • Anonymous (May 24, 2016 9:54:46 pm )

    Uls toriin soeloo arai uur yumand gargah estoi yum bish uu?

  • Onoroo (May 24, 2016 10:35:33 pm )

    Би жирийн иргэн хүншүү ямар нэгэн намын харьяалал надад байхгүй энэ офошор гэдэг ойлгоц чинь татваргүй хэнч наймай хийж болох л орчны банкны нэршил битгий улс төржүүл зөвхөн улс төрчид биш наймай хийдэг хүн болгон л орж ашиглаж болох үйлчилгээний нэг хэлбэр шүү дээ мобиком олон төрлийн үйлчилгээ хөнгөлөлт хийдэг шүүдээ тэрэнтэйл адил

antalya rent a car