antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 24, 2016 29 comments

Сонгох эрх З.Энхболдод биш ард түмэнд бий

нийтлэсэн Admin

14640680225743e7b6e847eАН-ынхан оффшор данстай холбоотой мэдээллийг хөөсрүүлж буй. Энэ нь ч цаанаа эрх ашигтай. Иргэдийн дунд шалдаа буутлаа уначихаад байгаа нэр хүндээ МАН-ын оффшорчдыг муулж, АН-ын лидер болох С.Баярцогтоор туг тахин байж эргүүлэхийг оролдож байна. УИХ-ын дарга З.Энхболд “АН-д оффшор данстай ганцхан хүн бий” гээд бараг бахархах нь холгүй яриад сууж байх жишээтэй. МАН-д бол Ерөнхий сайд асан, Засгийн газарт ажиллаж байсан, компанийн захирлуудын нэрс оффшор данстай холбогдож байгааг АН-ынхан ихэд олзуурхаж, “сонгуулийн өгөөш” хэмээн сэтгэсэн бололтой. Даанч үүний эсрэг АН-ын Х.Баттулга тэргүүтэй гишүүдийг оффшор дансны асуудлыг МАН-ын залуус “босгож” ирэв. Сонгууль дөхсөнийг хэлэх үү, зарим “хийтэй” гишүүд оффшор данс судлагч болтлоо “халуурч” явна. “Энэ боломжийг ашиглаад” гэж залуус хоорондоо наргидаг шиг гадаадад  данстай, үл хөдлөх хөрөнгөтэй байхыг хориглосон хуулийн төслийг хүртэл УИХ-ын гишүүн С.Одонтуяа боловсруулаад амжжээ. Мэдээж уг хуулийн төсөл нь энэ парламентын үед батлагдахгүй нь ойлгомжтой. Гэхдээ л гадаадад данстай улстөрчдийн эсрэг тэмцсэн эх оронч гишүүний дүрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад авна гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн Ж.Батзандан оффшор данстай улстөрчдийн бузар булхайг илчилнэ гэж “ууртай” мэдэгдлүүдээ хийж эхлэв. Арга ч үгүй биз, АН-ын дарга З.Энхболд “оффшор данстай С.Баярцогт гишүүнийг нэр дэвшүүлэхгүй” гэж Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг нь зөрчин байж мэдэгдлээ. Түүнд намын нэр хүнд өсч,  сонгуульд ялах нь чухал болохоос жинхэнээсээ оффшорчидтой тэмцэх хүсэл зориг үгүй гэдэг нь илт. АН-ын дарга З.Энхболдын Үндсэн хуулиас  давсан шийдвэрийн дараа Сэлэнгийнхэн С.Баярцогтыг өмөөрсөн мэдэгдэл гаргажээ. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “Аливаа иргэнийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдож байхад эрхийг нь хасах асуудлыг ярьдаг. Өнөөдөр оффшор дансны хувьцаа эзэмшигч тул  нэр дэвшүүлэхгүй байх ёстой гэсэн заалт хаана ч байхгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчний бүлгийн дарга чухам үнэнийг цөөн үгээр хэлж. Тэгвэл АН-ын урдаа барьдаг хуульчдын нэг Х.Тэмүүжин намын даргынхаа оффшор данстай холбоотой мэдэгдлийн талаар “Данс нээх нь татвараас зугтаасан нууц үйл ажиллагаа, хувьцаа эзэмших нь ил тод бизнесийн процесс. Гэхдээ ардчилсан улс орны хувьд хэн нэгэн албан тушаалтан “Ийм хүнийг нэр дэвшүүлэхгүй” гэх нь зохимжтой эсэхийг хэлж мэдэхгүй байна. Сонгох эсэх эрх нь ард түмэнд бий. Сонгох, сонгогдох нь Үндсэн хуулийн зарчим. Оффшортой гээд сонгогдох эрхэд халдах нь дарангуйлалын өнгө аяс харагдаж байна” гэжээ.  Харин АН-ынхан намдаа оноо цуглуулахаар шударга эх орончийн дүр эсгэсэн ч АН-ын оффшорчид ар араасаа илэрч, З.Энхболдыг ацан шалаанд оруулах нь.  Өөрөөр хэлбэл З.Энхболдын оффшор ажиллагаа явцгүй болжээ.

Ц.Тунгаа

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • амьдрал (May 24, 2016 2:09:28 pm )

    долоо хэмжиж нэг огтол зи даргаа

  • Anonymous (May 24, 2016 2:34:17 pm )

    Namaasaa ner devshuuleh eseh ni namiin udirdlagiin shiidver busuu ter hun dangaaraa bie daaj ner devshih erh ni neelttei baina uund undsen huuli zurchsun asuudal ogt alga uuchlaarai

    • тiimee (May 24, 2016 10:26:37 pm )

      нам нь дэвшүүлэхгүй гэсэн болохоос чаддаг юм бол бие дааж нэр дэвшиг лдээ хууль зөрчисөн асуудал огт байхгүй МНАН-ын том луйварчид л өөрсдийгөө дэмжиж байгаа юм нэрд гарсан хулгайч ,эдийн засгийн алуурчидын гар хөл болсон эх орондоо татвар төлдөггүй урвагчдыг дэмжсэн нам бүлэглэл,нэр дэвшигчийг бид сонгохгүй.Баярцогтийн урд нь хийсэн сайн зүйл байгаа бол эх орноо худалдаж офшорд мөнгөө хийсэн асуудал бол оросд шууд шоронд,өөрийнх нь хятадад бол шууд цохонд нь сум зоох ,монголд л өөгшүүлэх гээд байх юм

    • офшор данс (May 24, 2016 10:27:15 pm )

      нам нь дэвшүүлэхгүй гэсэн болохоос чаддаг юм бол бие дааж нэр дэвшиг лдээ хууль зөрчисөн асуудал огт байхгүй МНАН-ын том луйварчид л өөрсдийгөө дэмжиж байгаа юм нэрд гарсан хулгайч ,эдийн засгийн алуурчидын гар хөл болсон эх орондоо татвар төлдөггүй урвагчдыг дэмжсэн нам бүлэглэл,нэр дэвшигчийг бид сонгохгүй.Баярцогтийн урд нь хийсэн сайн зүйл байгаа бол эх орноо худалдаж офшорд мөнгөө хийсэн асуудал бол оросд шууд шоронд,өөрийнх нь хятадад бол шууд цохонд нь сум зоох ,монголд л өөгшүүлэх гээд байх юм

  • Anonymous (May 24, 2016 2:35:29 pm )

    setgegdel uldeej bolohgui baina

  • Зочин (May 24, 2016 2:39:38 pm )

    Нэр цэвэр хүн дэвшүүлэх нь ард түмний хүсэл зорилгод нийцнэ Намын дарга хүн ёс зүйгүй хүнийг дэвшүүлэхгүй гэсэн нь буруу юу

  • shshs AH (May 24, 2016 2:49:28 pm )

    ene AH odoo boliochdee yaasanch ih ingej hudlaa yridag ym be ? ard tumen chin uneheer zowjiishdee boliochdee bolioch ymar jijken bodoltoi ym beeeeeeeeeeeeee

  • Иргэн (May 24, 2016 2:58:41 pm )

    Ганц Баярцогт офшортой биш биз дээ. Түүнийг л урдаа бариад байх юм. Тэмцэх бол данстай бүх хүмүүстэй тэмцэхгүй юмуу. Хууль байхгүй гээд энэ хүмүүсийг зөнд нь орхих юмуу.

  • Хужаа Баярцогт боль доо (May 24, 2016 3:12:01 pm )

    Хужаа Баярцогт одоо болоогүй юу

  • Ардчилсан нам ялагдалаа хүлээх цаг болсон (May 24, 2016 3:12:19 pm )

    Улс орондоо юм хийж бүтээнэ гэж гарцгаачаад худлаа реклам хийгээд байдаг та нарт дахиж ард түмэн итгэхгүй.Ингэж эмий юманд мөнгөө үрэх хэрэггүй ээ.
    Ажил хий гэсэн юмуу Реклам хий гэсэн юмуу

  • Ардчилал ардчилал түй ардчилал (May 24, 2016 3:14:44 pm )

    цаана чинь талх таллаж зарж байна ардын хүүхэд өлсөж үхэж байна амьдарлаас тасарсан юмнууд зүгээр. ТА НАР ЮУ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ БЭ!!!!!!!!!!!!!!!!!

  • Сайнаа (May 24, 2016 3:15:05 pm )

    Баярцогтыг шоронд хийж, шүүх хэрэгтэй. Эх орноосоо урвасан, авилга авсан зэргээр яллах цаазлах хэрэгтэй.

  • Ардын нам ялж байж бид аврагдана. (May 24, 2016 3:16:08 pm )

    АРДЫН НАМ ЯЛААСАЙ ТЭГЖ БАЙЖ БИД НЭГ АВРАГДАХ БАЙХДАА УЛС ОРНОО ХУДАЛДСАН ЮМНУУДЫГ УЛСААСАА ХӨӨЖ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ

  • ганаа (May 24, 2016 3:17:36 pm )

    Баярцогтыг шоронд хийж, шүүх хэрэгтэй. Эх орноосоо урвасан, авилга авсан зэргээр яллах цаазлах хэрэгтэй.

  • Эх оронч үзэлтэй хүмүүс хаана байна аа (May 24, 2016 3:19:47 pm )

    Бид хамтдаа хөгжих хэрэгтэй улс орныг , ард түмнийг хөгжих боломжийг олгох хэрэгтэй. Хэдэн жил л дарлуулаа БИД ЧИНЬ БАС ХҮН Ш ДЭЭ. Сайхан амьдармаар л байна шүү.
    Хувьсгалт нам , Ардчилсан нам одоо болийшдээ

  • УЛСЫГ МИНЬ ХУДАЛДСАН НОВШНУУДАД УУЧЛАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ АРД ТҮМЭН (May 24, 2016 3:24:51 pm )

    УЛСЫГ МИНЬ ХУДАЛДСАН НОВШНУУДАД УУЧЛАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ АРД ТҮМЭН .

  • ЦЯО ЖИН ХУАЗочин (May 24, 2016 3:52:47 pm )

    ТЭРНИЙГЭЭ МЭДЭЖ БАЙГГАМБОЛ АЛААД ӨГӨӨЧ

  • зочин (May 24, 2016 3:54:35 pm )

    Сонгохгүй байх эрх З.Энхболдод бас байгаа шүү.Баярцогтоо наад жижиг хор найруулахаа одоо болчихоо зүгээр өөрөө очоод шалгуулчихвал ял чинь хөнгөн тусна. АН-н дарга З.Энхболд,Ерөнхийлөгчийг дэмжиж байна шудрага байгаа шүү. Ард түмнээс хулгай хийчихээд ямар нүүрээ намайг сонго гээд байгаа бол, гайгүй улс төрч юм бол өөрөө очоод шалгуулчихаа

  • дандий (May 24, 2016 4:01:00 pm )

    Нэр дэвших, санал хураалт хоёр өөр ойлголт. Ёс зүй алдсан хүнийг нам нь дэвшүүлж байхад түүнийг сонгохгүй байх эрх сонгогчид бас байна.

  • ЗОЧИН (May 24, 2016 4:05:54 pm )

    ОФФШОРТОЙ ХҮМҮҮСТЭЙ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БИШ ҮҮ? САЯ САЯ ДОЛЛАР ГАДААДАД МАРТДАГ ХҮМҮҮСИЙГ ХОРИГЛОСОН ХУУЛЬ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ Ш ТЭЭ. ЭНЭ ТУНГАА ГЭДЭГ НӨХӨР ОДОО ЮУ БИЧЭЭД БАЙГАА ЮМ БЭ?? ХУЛГАЙЧ НАРЫН ТОЛГОЙГ ИЛЭЭД ӨШӨӨ ОЛОН ОФФОРШОНГУУД ТӨРЖ, АРД ТҮМЭН, ТӨРӨӨС САЙН ХУЛГАЙ ХИЙ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ?? ТЭНЭГ ЧИНЬ

  • зочинт (May 24, 2016 4:20:05 pm )

    ардын нам ачааны хүндийг үүрч ирсэн АН хямралаас гаргаж чадахгүй бодогтун ухаарагтүн

  • songogch irgen (May 24, 2016 6:00:04 pm )

    Engeed ene 4 jild UIH-iin darga erhem maani er ni huuliig guuli bolgodog atlaa huuli uildverleed baih yom.Ene dargad huuli uilchleh boloogui yom bh daa.Surug huchin gej estoi nemergui yavsaar hugatsaagaa duusgahnee.Er ni iim gishuudiig ergeed songonoo,ard bidniigee jargaana gehed itgel unemshil turuhgui bna shuu.

  • иргэн (May 24, 2016 6:12:16 pm )

    Ta bol shydarga shvv.tand ajiliin amjilt xvseed daxuad olyyllaa bloxiig xvse.

  • Onoroo (May 24, 2016 10:47:57 pm )

    Монгол төр сонгогдоно хэвлэл мэдээлэл гэдэг хэддэх засаглал гэдэг билээ энд хэвлэлийн эрх чөлөө нэрээр мөнгөөр худлаа мэдээ мэдээлэл реклам хийхийг хориглож байгаа болохоос зөв мэдээлэлийг мэдээг хэн ч хууль ч хориогүй шүү дээ

  • Onoroo (May 24, 2016 10:52:00 pm )

    Жинхэнэ улс орноо байтгуй төрсөн ээжээ худалдах улс төрчид бий болж байна шүү дээ энэл монголын гамшиг

  • Хангай (May 25, 2016 6:56:00 am )

    Баярцогт өөрийгөө өрөвдүүлэх тактикаа гөө мөн их хийж байнаа.Зүгээр өөрөө шалгуулаад,нэр дэвшихээ больчихол доо.

  • tt (May 25, 2016 7:33:43 am )

    z.enhbold mongold mash ih gai bolsondoo . Ihenh shiidver hiisen zyil ni mongold hohirol avchirdag.

  • Ард (May 25, 2016 8:04:05 am )

    Офшор Баярцогт хуужаа одоо далд орооч ээ

  • zochin (May 25, 2016 2:13:28 pm )

    Баярцогт сайдын оффшор Монголын хамгийн том тулгамдсан асуудал болчихсон юм уу? Харин ч нийгмийн анхаарлыг өөр зүгт хандуулах гэсэн маш том хор найруулагдаж байна гэж бодож байна. Х.Баттулгын хэдэн сая долларын төмөр зам сониноос юу болсон? Баярцогт оффшортой гэдгээ тайлбарласан, УИХ-ын дэд даргаасаа огцорсон. Бусад нь яасан? Нуусан. Сандарсан. Чанарын ялгаа их байна даа.

antalya rent a car