antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2016 12 comments

С.Ганбаатарт намын “бөөр” хэрэгтэй

нийтлэсэн Admin

imagesХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж итгэлтэйхэн мэдэгдэж байсан С.Ганбаатар одоо өөр боломжийг эрэлхийлж явна. Үхэж байсан ч МАНАН-тай нэгдэхгүй гээд түмний өмнө хэлчихсэн болохоор энэ удаадаа өөр боломжийг тэр эрэлхийлэх ёстой. Тэгвэл Г.Уянгын даргалж байгаа Тусгаар тогтнол эв нэгдлийн намд түүнийг элсэх магадлал өндөртэй гэх бор шувуу сошиалаар нисээд байна. Ямартай ч С.Ганбаатар хэлэхдээ” МАНАН-д орсноос үхсэн минь дээр. Тэр намууд надад хэрэгтэй биш. МАН, АН-д С.Ганбаатар ч хэрэгтэй биш. С.Ганбаатарт итгэж байгаа олон түмний итгэл найдвар хэрэгтэй байгаа юм. МАН, АН-ын УИХ дахь шударга олон гишүүд, улстөрч, дэмжигч байдаг. Тэд намайг хүндэлдэг. Би ч тэдний төлөө дуу хоолой болж зүтгэдэг. Өс хонзон дүүрсэн МАНАН-д орно гэдэг сүнсээ худалдсантай адил хэрэг болно. МАНАН-гийн орой дээр байгаа хэдэн луйварчин өнөөдөр Монгол орныг хүнд байдалд оруулсан. Ийм мэдэгдэл хийсний төлөө тэд намайг гэмт хэрэгт холбогдуулна, сонгуульд оролцуулахгүй байх бүх арга хэмжээг авах байх. Гэхдээ би МАН, АН-ыг эсэргүүцээгүй, орой дээр нь байгаа луйварчдын талаар хэлж байна.” гэж байсан. Тэгэхээр сүнсээ худалдахгүй гэж ярьж суугаа С.Ганбаатар энэ сонгуулийн дүн гарахад дахин саарал ордонд суухын тулд аль нэг намын нөмөр нөөлөгт багтах ёстой бол тэр нь Г.Уянгын нам уу, Н.Энхбаярын нам уу гэдэг нь удахгүй тодорхой болох биз.

Эх сурвалж: Шуурхай.мн Б.Тамир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • ЗОЧИН (May 16, 2016 9:26:54 am )

    СААРАЛ ОРДОНД СУУХ ЗҮГЭЭР МӨНГӨ ИДЭХ МӨН Ч ИХ ДУРТАЙ ЮМ ДАА ЭНЭ ХҮМҮҮС ЯАСАН ИХ ШУНАЛ ЯАСАН Ч ИЧИХ НҮҮРГҮЙ ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ

  • irgen (May 16, 2016 10:01:24 am )

    ard tumnii ner barij hudal yarigcn bolovsrolgui erguu hun Darhniihan elsgelen zarlaad baihad oroh nam haij yavdag Populist Uyangataigaa neg nam bolson ni deer 500 sayaar avsan namiin mengenees ni telj egehgui yu daa

  • irgen (May 16, 2016 11:07:15 am )

    heden jil londond ayaga tavag ugaasan ganbaatar gishuun bolj baihad ard tumen yamar duu duuldagiig ni medehgui ch tseverlechees bi tutav gedeg ni ch duuchin NARAAgiin huvid argagguil baih.MONGOL turd bolovsrol hereggui bololtoi.

  • ард ийм гөлөгнүүд хөдөлмөрийн салбарыг огт мэдэхгүй бараг ажил хийж үзээгүй худлаа яригчийг сайд болгоод ч яах вэ байсан байгаагүй ямар ял (May 16, 2016 12:27:08 pm )

    Батгана суусан газар баастай балиар явсан газар хэрүүлтэй гэж Ганбаа очих түүнийг авах нам хэн ч биш нь танигдана даа Ямар ч мэдлэггүй хоёр нүүртэй босоо ороолон доо бас өөрийгөө ганцхан улс төрч гэж буруу эндүүрнэ ганбаагийн хийж байгааг улс төр гэж хэлдэггүй юм харин ард лоныг цагаан цаас гэж тэднийг үймүүлэгч гэнэ УХаар миний ард олоон

  • ззочин (May 16, 2016 3:18:08 pm )

    Тэнд очихоор л бөөн бөөн мөнгө орж ирж байна л даа. Тэрнээс биш хэзээ ч ингэж өрсөлдөж, амиа тавих гэж зүтгэхгүй. Юм байна даа, Иддэг мөнгө тэнд.

  • Б дагва (May 16, 2016 5:36:30 pm )

    Ганбаатар МАХН д орох хэрэгтэй үнэн үгтэй шудрага хүн шүү ард түмэн ээ боддог хүн

  • kkk (May 16, 2016 6:32:58 pm )

    Ганбаатарыг дэмжиж явдаг шүү танд нөмөр болох улс төрчид л хэрэгтэй. Энэ сонгиулиар хэдэн сайхан шудрага залуучууд гараад ирдэггүй юм байх даа, ард иргэд ч хүлээж байна даа

  • зочин (May 16, 2016 6:47:48 pm )

    ганбаатар гишүүнийг дэмжиж явдаг шүү. муусайн луйварчдыг сайн шүүслээд өгөөрөө

  • Sambuuготов (May 16, 2016 7:18:58 pm )

    Turiin tusheediin ulgerlel iim baihad turiinii buus tolgoid garahiig bodolgui yahav Gehdee tiim amitadiig songohgui geed gediigeed suuj chadah hun baina uu? Yamar ard tumen baina tiim tur baina Mongolchuudiin hiimori ali hediin alga bolson shuu dee Horin jil arhiduulaad nair naadam hiilgechihed l bolood yavchihaj baigaa yum Iim archaagui ulsiig yaj tsulmusun ch dur shuu dee!

  • ЧИ худалч (May 17, 2016 9:35:51 am )

    Одоогоос 4 жилийн өмнө тантай уулзахад Архангай Чулуутад миний 90 гарсан ээж байдаг гэж худлаа ярьж байсанаа санаж байна уу? 90 гарсан гэх ээж тань чиний хадам ээж 60 дөхөж яваа сайхан долийтой эмч эмэгтэй байсан. Чи худалч худалч. Төр зүтгэх сэтгэл байгаа гэж үү чамд.

  • Ичиж байна (May 17, 2016 9:36:56 am )

    Одоогоос 4 жилийн өмнө тантай уулзахад Архангай Чулуутад миний 90 гарсан ээж байдаг гэж худлаа ярьж байсанаа санаж байна уу? 90 гарсан гэх ээж тань чиний хадам ээж 60 дөхөж яваа сайхан долийтой эмч эмэгтэй байсан. Чи худалч худалч. Чамаас ичиж байна.

  • Anonymous (May 17, 2016 2:49:10 pm )

    Төрийн мөнгө идсэн хулгайч нарыг илчилсэн нь л буруу биш бол Ганбаатарт буруу байхгүй ардын хүүхэд хулгайч дарга нарын цүнхийг барьж гүйлгүй бор зүрхээрээ их хуралд орсон одоо элдэвлэж хөөх оролдлог хийж байна нэн чинь бүтэхгүй шүү. Ямар ч байсан гэрээ леценц нэрээр монгол орны газар нутагийг гадныхантай нийлж цөлөмдөг хулгайч нарыг илчилж монголын ард түмний нүдийг нээж өгсөн хүн бол Уянга. Ганбаатар хоёр шүү. Бурхан өршөөг.

antalya rent a car