antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2016 44 comments

Төр, түмний мөнгөөр 3-хан сар ажилласан зөвлөхүүдээ шагнадаг Н.Алтанхуяг!

нийтлэсэн Admin

13250581_1197248993643419_1110717717_n
Хууль, журам, ёс зүй гээчийг дагаж мөрдөх тал дээр асуудалтай хэрнээ нэг л их үнэнч шударгын туйл мэт хэлбэрдэгсэд олон. Тэгвэл тэдгээр хүмүүсийн эхэнд эрэмбэлэгдэгдэж таарах нөхөр бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг юм. АН дахь “Алтангадас”-аа Алтангудас болтол нь улстөрд хор ч найруулж, саарыг хийж ирсэн тэрээр энэ сонгуульд З.Энхболдын бүлэглэлдээ шахуулж байна гэсэн бор шувууг зориудаар нисгээд байгаа нь цаанаа учиртай ч биз. Ерөнхий сайдын албан тушаалаас бууснаасаа хойш нэг л их чигч шударгын дүрд тоглох болсон тэрээр өөрийг нь нэр дэвшүүлэхгүй ямар нэг тохироо хийгдчих вий гэсэн айдастай, тайван ч унтаж чадахгүй байгаа бололтой юм.

Ер нь бол үнэхээр гэмгүй энхийн цагаан тагтаа шиг хүн бол ёстой юунаас нь айх билээ д ээ. Яалт ч үгүй хууль журмыг дээрээс нь гишгэлж ирсний хувьд ард түмний сонголтын шүүлтүүрээр орох цаг нь тулаад ирэхээр цаагуураа л эмээгээд байдаг ч биз. За тэгээд Н.Алтанхуягтай холбоотой анхаарал татсан мэдээллүүд цөөнгүй дээ. Тиймээс тэдгээр мэдээллүүдийг цувралаар хүргэж байна. Тэрээр шударга бус үйлдэлтэй эвлэрэхгүй, сөрж зогсоно гээд байдаг шинэчлэлийн гэх тодотголтой  Засгийн газрын тэргүүнээр ажиллах хугацаандаа ёсзүйгүй үйлдлүүд олныг хийсэн байдаг. Ажлыг амны хурдаар хийдэггүй гэдэг анхан шатны ойлголтыг засгийн тэргүүний тархинд суулгах шаардлага түүнийг Ерөнхий сайд болсноос 1 жилийн дотор тодорхой болж байлаа. Монголчуудыг 50-100 жил тэжээх учиртай Тавантолгойг  дампуурсан гэх үгсийг амнаасаа ёстой торохгүй унагааж, гадаад ертөнцөд өөрсдийнхөө тухай сөрөг сурталчилгааг сайн дураараа хийсэн Ерөнхий сайд үнэн хэрэгтээ ярьдгаасаа тэс өөрийг ч хийж чаддаг нэгэн байв.

Уншигч та бүхэн санаж буй бол төрийн мэдлийн Төрийн банкны ТУЗ-ийн гишүүд өөрсдийгөө сайн ажилласан гэж үнэлцгээн өөрсдөдөө тус бүр  90 сая төгрөгийн урамшуулал олгочихсон байж билээ. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэдний энэ үйлдэлд ихэд зэвүүцэн, төрийн албан хаагчийн ёс зүйгээ уландаа гишгэсэн ийм хүмүүсийг төрийн албанд дахин ажиллах эрхгүйгээр халж явуулах нь зөв гэж үзэж буйгаа илэрхийлж, ТУЗ-ийн гишүүн байсан  зургаан хүн тус бүрийг урамшуулал болгон авсан мөнгөө эргүүлэн төлж, эргэж ирэхгүйгээр төрийн албанаас явуулахыг ажиллаж байгаа яамных нь сайд нарт анхааруулаад байсан даа.  Тэр нь ч зөв зүйтэй анхааруулга байсан. Гэтэл ийм анхааруулгыг үнэн хэрэгтээ Н.Алтанхуяг  өөрөө өөртөө өгөх ёстой хүн гэдэг нь тодорхой болж байлаа.

Учир нь  Н.Алтанхуяг тэр үед өөрийнхөө Б.Ган-Очир нарын зөвлөхүүдэд  30-40 сая төгрөгийн урамшуулал олгосон гэдгийг Засгийн газрын эх сурвалж хэлж байсан юм. Тэрээр  Ерөнхий сайдын хувьд  7 зөвлөхтэй байсан бөгөөд тэдгээрийг нь танилцуулбал,

 -Л.Гансүх       ЕС-ын ахлах зөвлөх

-Д.Батмөнх

-Б.Ган-Очир

-Э.Дөлгөөн

-М.Хүдэрбаатар

-О.Цогтгэрэл

-Д.Кёкүшюзан Батбаяр нар Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан юм. Эх сурвалжийн өгүүлж байснаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийнхөө зөвлөх Б.Ган-Очир нарын нөхдүүдэд зөвлөхөөр ажиллаад 3 сар болж байхад нь буюу 2012 оны 12 дугаар сард, шинэ оны өмнөхөн урамшуулал олгосон байдаг. Тухайлбал, зөвлөх Б.Ган-Очиртоо шууд 40 сая төгрөгийн урамшуулал өгсөн байдаг. Б.Ган-Очирын тухайд улстөр дэх намтрыг нь харвал  АН-ын Монгол хүн хөтөлбөр дээр ажиллаж байсан аж. Түүнчлэн Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаад 3-хан сар болохдоо 40 сая төгрөгийн урамшуулал авсан нь, угтаа бол намынхаа хөтөлбөр дээр ажилласных нь шагналыг л Н.Алтанхуяг төсвөөс гаргаж өгч гэж харахад хүргэж байгаа юм. Тэрнээс Б.Ган-Очирын хувьд өмнө нь төрд ажиллаж байгаагүй нэгэн. Тэрээр Ерөнхий сайдтай хамт Бурхан Халдунд төөрсөн нөхдүүдийн нэг гэдгээрээ харин олонд илүү танигдсан байх магадлалтай. Учир нь төөрч, будилж ирснийхээ дараа адал явдлынхаа тухай бараг ном биччихмээр түүхийг хэд хэдэн сонинд ярьсныг нь санаж байна.

Уг нь Засгийн газрын тэргүүний зөвлөхүүдийг шагнах тухай асуудал Төрийн албаны тухай хууль, журам болоод  Засгийн газрын шагналын тухай тогтоолын дагуу л шийдвэрлэгдэх ёстой. Тэр талаар өгүүлэхээсээ өмнө Ерөнхий сайдын зөвлөхүүдийн үүргийн талаар дуулгах нь зөв байх. Ерөнхий сайдын Ажлын албанд харьяалагдах Зөвлөхүүд нь Улс төрийн албан хаагч юм. “Ерөнхий сайдын зөвлөхүүд, ажлын алба нь үйл  ажиллагааны стратегийн аравдугаар зорилтын хүрээнд Ерөнхий сайдад бодлогын зөвлөлгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах үндсэн үүрэг хүлээж, Ерөнхий сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь чиглэсэн бүх талын бодлогын зөвлөлгөө өгч, шуурхай үйлчилгээ, дэмжлэгээр хангах үүрэг, чиг үүрэг хэрэгжүүлнэ. Ерөнхий сайдын зөвлөхүүд бодлогын зөвлөлгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ.” гэж эрхзүйн байдлыг нь тодорхойлсон байна. Тэгэхээр ийм үүрэг хүлээдэг зөвлөхүүд ажлаа аваад дөнгөж гуравхан сар болчихоод, ядахдаа хагас жилийн ч нүүрийг үзээгүй байхдаа 30-40 сая төгрөгийн урамшуулал авсан гэхээр яах аргагүй Тоншуул миний анхаарлыг татаад байгаа юм.

 Харин одоо Н.Алтанхуяг Ерөнхий сайдын хувиар  зөвлөхүүдээ урамшуулсан асуудал хууль журмыг хэрхэн зөрчсөн байдгийг  авч үзье. Төрийн албан хаагчийг жилийн эцэст үр дүнгийн гэрээг нь үнэлээд урамшуулах эсэхийг шийддэг. Тэгвэл Ерөнхий сайдын зөвлөхүүдийн тухайд нэгдүгээрт, үр дүнгийн гэрээ дүгнүүлэх нь байтугай байгуулж ч амжаагүй байхдаа шагнуулсан.

Хоёрдугаарт, тэд дараа нь гэрээ байгуулсан байлаа ч, тэдгээр нь төрийн жинхэнэ албан хаагчид буюу гэрээ байгуулж, дүгнүүлдэг захиргааны албан хаагчид биш. Түрүүн өгүүлсэнчлэн зөвлөх бол улстөрийн албан хаагч.

Гуравдугаарт 30, 40 сая төгрөгөөр урамшуулна гэсэн хууль одоогоор хаана ч байхгүй. Одоо үйлчилж буй хууль тогтоомжоор ажилтныг дотоод журмандаа заасан болон Засгийн газрын тогтоол, Төрийн албаны зөвлөлийн журмын дагуу шагнах асуудлыг шийддэг. Байгууллага бүрийн хувьд онцлогтой ч, төрийн байгууллагын хувьд дунджаар 1-3 сарын цалинтай нь дүйцэхүйц мөнгөн шагнал бол их талдаа  ордог. Ихэнх байгууллага дунджаар 1 сарын цалингийн 40-50 хувиар л ажилтнаа жилд нэг удаа шагнаж чаддаг. Гэтэл 3 сар болоод  40 сая төгрөг авна гэдэг бол 13 саяын цалингаас гадна “шагнал” авч байна гэсэн үг юм.

Засгийн газрын шагналын тухай  тогтоолын гол агуулга бол  төрийн байгууллага жилд нэг удаа 10 хүртэл албан хаагчийг 100 мянга хүртэл төгрөгөөр шагнана гэж заасан байдаг аж. Хэдийгээр одоо энэ тогтоолыг мэддэг хүн цөөхөн ч, тогтоол бол тогтоол. Хүчингүй болоогүй л бол мөрдөх л учиртай.

Төрийн албаны тухай хуульд Төрийн албан хаагчийн шагнал, урамшлын тухай хэрхэн заасныг авч үзвэл:  31.1. Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ үр дүнтэй биелүүлж өндөр амжилт гаргасан гавьяа зүтгэлийг нь үнэлж төрийн байгууллагын захиргаа түүнийг дараахь байдлаар шагнаж, урамшуулна:

31.1.1. мөнгөн шагнал олгох;

31.1.2. эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах;

31.1.З. Засгийн газар ба төрийн дээд байгууллагаас шагнуулахаар тодорхойлох.

31.2. Төрийн албан хаагчид энэ зүйлийн 31.1.1-д зааснаас гадна улирлын ажлын үр дүнгээр болон онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсний төлөө мөнгөн урамшил олгоно.

31.З. Төрийн албан хаагчийг энэ зүйлийн 31.1.1, 31.1.2-т заасан шагналаар шагнах болон мөн зүйлийн 31.2-т заасан мөнгөн урамшил олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар, энэ зүйлийн 31.1.З-т зааснаар шагналд тодорхойлох журмыг хуулиар тус тус тогтооно.

31.4. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшил олгож болно гэж заасан байх юм.

Төрийн албан хаагчдыг урамшуулах тогтолцоо ийм байдаг бол Төрийн үйлчилгээний албан хаагчдад ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохдоо МУ-н засгийн газрын 2005 оны 110 дугаар тогтоолыг мөрдөж олгодог аж. Тэр тогтоолыг мөрдлөг болгосны үндсэн дээр Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн белүүлж байгаа хүмүүсийг хамт олны хурлын шийдвэрийг үндэслэн 1 сарын болон сарын үндсэн цалингийн 25 хувьтай тэнцэх урамшууллыг олгоно гэсэн дотоод журамтай ч байгууллага байна. Тэгэхээр эдгээрийг өгүүлэхийн учир нь одоо мөрдөгдөж байгаа ямарч, хууль тогтоомжийг авч үзэхэд 3 сар ажилласан зөвлөхүүд 30-40 сая төгрөгийн урамшуулал авсан нь хууль, журам зөрчсөн асуудал юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөртөө үйлчилдэг нөхдүүдийг төр түмний мөнгөөр хуу хаман шагнаж хууль журам зөрчдөг хэрнээ нэг л их шударга царайлж, дүр эсгэх нь хамгийн зохисгүй баймаар.

Э.Болор

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

44 Comments

  • Уншигч (May 16, 2016 9:09:28 am )

    Ерөнхий сайдад болох болохгүйг нь хэлээд өгөх Санхүүгийн ажилтан байсан л байх даа. Төлүүлэх шаардлагатай.

    • z (May 17, 2016 12:39:52 am )

      hudlaa yum bichee bolio harin ch hiisen yumtai hun shv

  • ЗОЧИН (May 16, 2016 9:34:20 am )

    ГАН ОЧИР ЕРӨНХИЙ САЙДАД ТӨӨРСӨН ҮЕД ХАЖУУДАА ХҮҮХЭД ШИГ ТЭВЭРЧ ДУЛААЦУУЛАН ГЭДЭС НЬ БАЗАЛХАД ЦАМЦАА УРЖ ОНЖГИЙГ НЬ АРЧИЖ ӨГСӨН ҮНЭНЧ ЗУЛБСАГ ЮМ

    • Anonymous (May 16, 2016 4:31:04 pm )

      gan ochir chin nas barsan biz dee. yaj toluuleh gesiim be.

  • Anonymous (May 16, 2016 9:38:08 am )

    буцааж төлүүлэх хэрэгтэй. энэ оготор шар 3 сарын хугацаанд ямар их хөрөнгө мөнгийг гэр бүл хүргэн базуудтайгаа дээрэмдсэн бэ? атг–?

  • Anonymous (May 16, 2016 10:26:20 am )

    Za hudlaa pi ar aa boliooooooo heheheheheh

  • ИРГЭН (May 16, 2016 10:45:53 am )

    АМ, ҮЙЛДЭЛ НЬ ЗӨРСӨН БУЗАР АМЬТАД. ИЙМЭРХҮҮ НОВШНУУДЫГ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ.

  • Зочин (May 16, 2016 10:50:02 am )

    Сонгино-хайрханчууд аа. Энэ нийтлэлийг сайтар уншаарай. Н.Алтанхуягийн жинхэнэ хар нүүр харагдаж байна. Н.Алтанхуяг: АН-ын тавьсан өрийг монголын ирээдүйн үр сад төлнө. гэж хэлсэн шүү дээ. Монголын төр ийм л ерөнхий сайдтай байснаас болж өрөнд орсон шүү дээ.

  • darhanii partizan (May 16, 2016 12:42:55 pm )

    nyyhed yldeegyi, yldehed nyygeegyi nasan tyrshiin yzel sanaa,Ardchillar ovogloson Anhdagch jurmiin nehed chin hamt shyy.saih yils delgerch, saihan cag irnee.Amjilt hysie.

  • Anonymous (May 16, 2016 12:43:52 pm )

    MUU ZAVAAN DARWAISAN OIRD!!! UVSRUUGAA TONILOJ UZ!!!! CHINGISS BOND-G YAMAR CH UR ASHIGGUI IDEJ UUSAN MUU ODOI!!!!!

  • Зочин (May 16, 2016 1:04:09 pm )

    Алтанхуягийн хийсэн ажлаас ардын намынхан айсандаа өмдөндөө тавьж байна чааваас захиалгат бичээс хол явахгүй

  • Хөх Монгол (May 16, 2016 1:05:24 pm )

    Монгол орныг өрөнд живүүлсэн хар лалар

  • Hariugaa amsana (May 16, 2016 1:41:39 pm )

    Haha muuhai tsaraitig humuus yostoi eldeveer doromjilj shu. Tuslah, zuvluhuudtei ni tsug tumnii nuden deer duujilj horoovol taarna. Avsan buh mungiig ni butsaaj avah heregtei. Amidrah gej yadaj yavaa humuusiin munguur tansaglaj yaaj chaddag bainaa.

  • chiko (May 16, 2016 1:49:44 pm )

    за сонгуулийн PRэхэлж байх шив дээ,,,

  • Алтанхуяагийг их хурлын гишүүн болгохгүй байвал шоронд хатна. хүргэн базууд зөвлөхүүдтэйгээ хамтдаа шинэ хуучин авгай хүү охидтойгоо хам (May 16, 2016 1:51:52 pm )

    АЛТАНХУЯГИЙГ СОНГОХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

    • SONS (May 16, 2016 2:04:41 pm )

      ATANHUYAGIIG SONGOY .ULS ORON EZENGUIDEJ .NAM UUD HAGARALTAI BNA.

  • зочин (May 16, 2016 2:05:26 pm )

    төлүүлж хариуцлага тооцох хэрэгтэй. энэ муу луйварчингаар

  • Anonymous (May 16, 2016 2:13:07 pm )

    За даа Оффшортой харьцуулахад арай л инээдтэй юм байна даа

  • зочин (May 16, 2016 2:14:46 pm )

    энэ хүн шийтгэл хүлээх ёстой. хүлээлгэх ёстой

  • Anonymous (May 16, 2016 2:20:10 pm )

    ene hovshnuudiig yakh ve bugdiig ni …….. ch bagadana!!!

  • зочин (May 16, 2016 2:36:14 pm )

    ийм л нохор шдээ

  • Зочин (May 16, 2016 2:36:30 pm )

    За даа, энэ ганцхан жишээгээр ярьж байгаа бол буруу шүү. Илүү олон үйлдлийг дурдаж байж хүнд үнэмшилтэй болноо. Бусдуудтай бас харьцуулж үзвэл ямар вэ? Энхбаярын үеийнхтэй, С.Баярын үеийнхтэй, Сү.Батболдын үеийнхтэй, М.Энхболдын үеийнхтэй, одоогийн Ч.Сайханбилэгийн үеийнхтэй харьцуулбал нэг чиг гарах байх…сүүлийн үеийн дарга нарын ерөнхий дүр зураг гарна даа, тийм үү? Тэгвэл сонгуульд бас чиг ойлголттой орох болов уу, мэдээлэлгүй сонгогч нар…

  • Anonymous (May 16, 2016 2:44:26 pm )

    сонгогдчихвий гэсэн хар пи ар бна

  • kkk (May 16, 2016 2:50:18 pm )

    kkk jujigchin amraa bi yu hiichvee geed 50 sayaiig avsan gee biz de

  • Зочин (May 16, 2016 3:09:18 pm )

    Тэгээд өөрийгөө өндөг гээд байдаг уу?

  • Anonymous (May 16, 2016 3:30:57 pm )

    Худал бичсэн юм биш үү айсан бололтой Алтанхуягаас,

    • ХАР ПИ АР (May 16, 2016 4:41:56 pm )

      тхх

  • зочин (May 16, 2016 3:32:29 pm )

    2012-оноос хойш иймэрхүү шагнал хавтгайрсан, гэтэл ард түмэн туйлдан улс орон хямраад бна,АН-ын луйварчдаар буцаан төлүүлэх хэрэгтэй

  • зочин (May 16, 2016 4:37:09 pm )

    ӨНДГИЙН ӨНДӨР ХЭРЭГЛЭЭНД Л ТООЦДОГ ХҮН Ш ДЭЭ АРД ТҮМНИЙГ ДОРД ҮЗДЭГ

  • ХАР ПИ АР (May 16, 2016 4:41:05 pm )

    АЛТАНХУЯГИЙГ МОНГОЛЧУУД ХЭЗЭЭД ДЭМЖИНЭ. БИТГИЙ ШЭЭС АЛДАЦГААГААД БАЙ.

  • Anonymous (May 16, 2016 5:50:45 pm )

    Алтанхуяг МАН-ны баасыг цэвэрлэх гэж их зүдэрсэн…

  • Mongol (May 16, 2016 6:23:38 pm )

    ichij yhehed yadag bainaa,

  • Улс тор судлаач. (May 16, 2016 6:35:13 pm )

    Энэ тухай мэдээлэлийг харин би мэдэх юм байна шуу. Тухайн уед ЗГХЭГ-ын тэргуун дэд дарга Ш.Солонго нь Еронхий сайдын ТОСВИЙН ШУУД захирагч байсан. Ш.Солонго нь “Еронхий сайдын тосов 2012 оны тогсголд хэмнэгдэхээр байгаа тул Тосвийн хуулийн дагуу хэмнэгдсэн монгийг СЯ хурааж авахаас омно би хэдэн хун шагная” гэж баахан хунийг хаана ч байхгуй их монгоор оороо дур мэдэн шагначихаад одоо сонгууль болох уед Еронхий сайд шаннасан юм шиг худал мэдээлэлийг хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр тавьж яах нь вэ дээ. Ийм мэдээлэл гаргасан гээд “тууний нэр хунд хэзээ ч унахгуй, харин сайн хун болж “зусардаж гуйсэн Ш.Солонго л хэрэгт орох байхдаа. Эрх мэдлээ ашиглаж дарга нараас “нэр хунд олж авах” гэсэн иймэрхуу торийн албан хаагчдыг зайлуулбал таарна. Ер олон нийт ч одоо “хар цагаан”-ыг ялгадаг болсон байналаа шуу дээ.

  • зочин (May 16, 2016 7:44:01 pm )

    АН-д хулгай хийдэггүй нэг хүн алга аа, тэхээр яаж улс орныг удирдах вэ

  • Tumur (May 16, 2016 9:34:45 pm )

    Zubluhuurni Baasan emee ajillaj TBB iin her deer Baasan emeed hiliin 1 ter bum tugrugiin tusuv olgoson hvn odoo Baasan emee 5 jil garui abch, hvrgen bervvd,ah dvv naraa toiruulaad1 ter bum tugrugun deer unhurch tansaglaj hubiin vl hudluh tom tom obyoktuud hudaldaj abaad zaicand tom bayachuudiin haysand tarbalzaj bga shvvdee naiz Altanhuyag,C.Erdenee harni uudnu tataj ,ard tvmnii mungiig yren taran hiij duusch baigaa luibarchid,Baasan emee ger horoolold baihdaa ahmaduudiin eemeg bugjiig lambaardand tabiulj honogiihoo hooliig zalguuldag emee odoo tomchuudiin haust altan zagasni abgai shig tarbalzaj,darbaganaj bga emeedee muu luibarchin lalruud bygdiigni shorond hataajl tsaazlah heregtei ard tvmeen AN aas ih yum garna

  • Tumur (May 16, 2016 9:40:25 pm )

    Hamgiin yaduu baisan Baasan emee tacarsan bayan emee bolson bga chamaig ard tvmen ahmaduud yzen yadaj bna luibarchin hulgaichaa araa medeerei za

  • Ahmaduud (May 16, 2016 9:46:01 pm )

    Baasan emee chi Bayanzyrhees garch irj chadahgvi za gorid odoo chi bolson ih yum luibardsan za luibardsan bidnii mungunuus ahmaduudad uguurui luibarchaan za zamaig vzen yadaj bna

  • зочин (May 16, 2016 10:12:56 pm )

    ИЧДЭГГҮЙ АМЬТАН Е САЙД БХДАА ЯАЖ Л БЛАА ДАА? ЭНЭ ЭВГҮЙ ШҮҮҮҮҮҮ.уЛС ИЙМ БОЛОХ СУУРИЙГ ТАВЬСАН ВФР ДАА…

  • Зочин (May 17, 2016 7:38:03 am )

    АН-хан Алтанхуягийн залиар зээлийг төлөх эзэнгүй болгож, зам руу хаясан нэрээр идэж дуусгасан үнэн. Ард түмний нуруу даахгүй өртэй боллоо. Зөөлрүүлээд өглөгө гэж нэрлэнэ гэнээ, Өр гэдэг гэдэг чинь хүүтэй, зээлийг өглөг гэж хүүгүй албан бус өрийг хэлж байгаа юм даа

  • irgen (May 17, 2016 7:57:02 am )

    er ni yun huuli gej heldeg l hun shu de hun medehgui yum shig neeh enhiin tsagaan tagtaa boloh gej jujig taviad l

  • Сонгогч (May 17, 2016 8:20:56 am )

    За Сонгино хайрханчууд аа, зөв л сонголт хийгээрэй. АН л биш шүү.

  • Зочин (May 17, 2016 8:43:07 am )

    АТГ энэ хүнийг шалгаж болохгүй л юм байх даа. Улс орны эдийн засгийг сөхрүүлж, ард түмний амьдралыг туйлдуулсан энэ этгээдүүдийн луйвардсан мөнгийг буцаан авч төсөвт төвлөрүүлэх хэрэгтэй

  • Зочин Эр хүн (May 17, 2016 9:42:05 am )

    Аймаг Олон нутгийн бүх агентлагийн дарга нарыг Бүүмэдийн Гансүх гэдэг бууны нохойгоороо халуулсан даа. Эд бүгд ардаа амьдралтай авгай хүүхэдтэй амьдрах гэсэн хүмүүс ихэнх нь байсан. Ардчилал биш хэлмэгдүүлэгчид ө/х комунистуудаас долоон доор дарангуйлагчид 4 жил төр барилаа даа олон түмэн минь. Энэ Ялтанхуяг шоронд байх нөхөр дөө

  • Өвгөн (May 18, 2016 7:13:53 pm )

    Алтанхуяг хүргэн дэнзэн, охин дүү, охин Саранзаяа гээд хамаатан садангуудтайгаа Самурай, Чингис бонд болон улсын төсвийн асар их мөнгө идэж ууж, ТТ-гоос 5 тэрбумыг луйвраар авсан зэрэг булхайгаа илчлүүлэхгүй гэж зөвлөхүүдийнхээ аманд нь мөнгө чихэж байсан нь ойлгомжтой.

antalya rent a car