– АТГ-ын даргыг УИХ-аас томилдог байх хуулийн төслийг яаралтай дэгээр өргөн барихаар тохиролцсон төдийгүй хуулийн гол агуулга нь УИХ дахь нам эвслээс АТГ-ын даргыг санал болгож, түүнийг нь УИХ-аас баталдаг байх тогтолцоог бий болгохоор улайрч, энэ удаагийн томилгооны асуудлыг хойшлуулж байна-
Өнгөрсөн мягмар гарагт хуралдсан Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “АТГ-ын даргыг томилох эсэх асуудлаар бид бүлэг дээр ярьж зөвлөх хэрэгтэй. Тэгээд ч хэлэлцэх дараалалд байхгүй байсан учраас бид тав хоногийн завсарлага авах хүсэлтэй байна” хэмээн хэлж уг асуудлыг хойшлуулж байсан билээ.
Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 4-нд бүрэн эрхийн хүрээнд АТГ-ын даргаар Цагдаагийн хурандаа Х.Энхжаргалыг томилуулахаар УИХ-д санал хүргүүлсэн ба УИХ-ын Дэгийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу хэлэлцэх хугацаа нь хэтрээд байгаа юм. Тэгвэл яагаад өнөөдрийг хүртэл УИХ АТГ-ын даргыг томилгоог хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахгүй хойшлуулсаар байгаа вэ гэдэг нь анхаарал татаж буй юм.
Уг нь тус газрын дарга асан Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үед гишүүд “Хүнд албыг удирдлагагүй орхиж болохгүй. Завсар хооронд нь хууль зөрчсөн зүйл гарвал хэн хариуцлагыг нь хүлээх вэ. Яаралтай дараагийн даргын нэрийг оруулж ир хэмээн” Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаярыг шахамдуулж байсан. Үүний дараагаар Ерөнхийлөгч цагдаагийн хурандаа Х.Энхжаргалыг тус газрын даргаар томилуулах саналаа УИХ-д өргөн мэдүүлсэн. Тэгвэл түүнийг уг албан тушаалд томилуулахгүй байх санаатай хэд хэдэн УИХ-ын гишүүд бий гэх. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн санал болгосон дээрх хүн тус газрын даргаар томилогдлоо гэхэд хууль хяналтын бүхий л субьект Ерөнхийлөгчийн хараа хяналтан дор байж өөрсдийгөө хаашаа ч хөдлөх гарцгүй болно гэдгийг тэд эртнээс тооцоолсон гэсэн үг. АТГ-ын даргын томилгоо яригдаж эхэлсний дараа УИХ-ын гишүүн Г.Уянга, З.Баянсэлэнгэ нар АТГ-ын даргыг Ерөнхийлөгч нэр дэвшүүлэхгүйгээр УИХ өөрөө оруулж ирж, томилдог байх хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан. Тэдний өргөн мэдүүлсэн хуулийн төслийн ард нэлээд эрх мэдэл бүхий эрхмүүд нуугдаж байгаа гэдгийг улстөрчид ч өөрсдөө ил цагаан хэлчихсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн сарын эхээр УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн эсрэг ноцтой мэдэгдэл хийсэн Н.Алтанхуяг, АТГ-тай дайн зарлаад буй Н.Энхбаяр нарыг энэхүү хуулийн төслийг захиалагч нь хэмээн харж буй юм. Тэрчлэн АТГ-ын даргыг УИХ-аас томилдог байх хуулийн төслийг яаралтай дэгээр өргөн барихаар тохиролцсон төдийгүй хуулийн гол агуулга нь УИХ дахь нам эвслээс АТГ-ын даргыг санал болгож, түүнийг нь УИХ-аас баталдаг байх тогтолцоог бий болгохоор улайрч, энэ удаагийн томилгооны асуудлыг хойшлуулж байна гэсэн үг.
АТГ-ын даргад Б.Билэгтийг зүтгүүлж байна уу
Эх сурвалжийн мэдээлж буйгаар бол ШШГЕГ-ын дарга Б.Билэгтийг АТГ-ын даргад зүтгүүлэхээр зэхэж байгаа гэх. Ардчилсан хувьсгалын партизануудын нэг Б.Билэгтийг Ерөнхийлөгчийн тусламж дэмжлэгийн хүчээр өдгөө хууль хяналтын бүхий л байгууллагын эрх мэдлийг ээлж дараалан хашсан нэгэн гэж олон нийт тодорхойлдог. Гэтэл түүнийг Ерөнхийлөгч энэ удаад АТГ-ын даргад санал болгоогүй учраас Б.Билэгт З.Энхболдыг лоббийдох болов уу гэж харж буй хүн олон байгаа юм. АТГ-ын даргын томилгоо яригдахаас өмнө ЦЕГ-ын дарга Р.Чингисийг огцруулах асуудлыг Хууль зүйн салбарын сайд нь өөрөө Ерөнхий сайдад хүсэлт болгож байсан. Энэ үеэр Б.Билэгтийг ЦЕГ-ын даргаар томилох гэж байна гэсэн “бор шувуу” хэвлэлээр яваад өнгөрсөн. ЦЕГ-ын даргыг солих гэсэн Хууль зүйн сайдын хүсэлтийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг огт хүлээж аваагүй, харин ч Д.Дорлигжавт хүсэлтийнх нь хариуд хатуухан сануулга өгсөн. ЦЕГ-ын удирдлагыг солих тохиолдолд дараагийн хүн нь хэн байсан бэ? Яагаад одоо АТГ-ын даргын томилгоон дээр Б.Билэгтийн нэр яригдаж эхлэв гэдэг нь анхаарал татаж байна.
Яагаад цагдаа, тагнуул, АТГ хамтран Ерөнхий сайдад захидал илгээв
Түүнчлэн АТГ-ын даргын томилгооны асуудал хуулийн дагуу шийдэгдэхгүй байгаатай зэрэгцэн өнгөрсөн долоо хоногт ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурц, ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис, АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж нар нэгдэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт захидал илгээсэн нь анхаарал татах алхам. Захидалд хууль хяналтын байгууллагыг УИХ-ын гишүүн, эрх мэдэлтнүүд хараа хяналтдаа байлгах болсныг онцлон тэмдэглэжээ. Мөн “гүйцэтгэх ажиллагаа”-г хүний эрх, гишүүний бүрэн эрх нэрийн дор улстөрчид хяналтдаа байлгадаг явцыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Цагдаа, тагнуул, АТГ-ынхан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа заавал прокуророос зөвшөөрөл авдаг нь гэмт үйлдлийг шуурхай таслан зогсоох, нотлох баримтыг бэхжүүлэхэд саад учруулдагийг ч тэд захидалдаа дурджээ.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнийг гэмт үйлдэл дээр нь барихаас бусад тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах боломжгүй. Өмнө нь прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг парламентад тавьж шийдүүлдэг байсан процедурыг хууль тогтоогчид үгүй хийж, өөрсдийгөө хамгаалалтад оруулсан. Гарцаагүй үйлдэл дээрээ баригдахгүй л бол дархан эрхтэй тэднийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах ямар ч боломжгүй болсон.
Иймээс АТГ, тагнуул, цагдаа зэрэг байууллагуудад УИХ-ын гишүүн холбогдсон байж болзошгүй хэргийг гүйцэтгэх ажиллагааны хүрээнд л илрүүлэх сонголт үлдсэн. Иймийн тулд прокурорын хяналт дор мэдээлэл цуглуулах эрх дарх тагнуул, цагдаа, АТГ-т хэрэгтэй хэмээн онцолсон юм. Баасан гарагт УИХ-аар баталсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд хүнийг хорьж байгаад гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглосон заалт тусгагдаад байгаа. Үүний цаана жирийн иргэний эрх, эрх чөлөө яригдаж байгаа ч үүгээр халхавчлан улстөрчид, эрх мэдэлтнүүд өөрсдийн гэмт хэргийг нуун дарагдуулах арга зам хайж байна гэж хууль хяналтынхан үзэж, хэвлэлийн бага хурал хүртэл хийсэн. Тиймээс дээрх нэр бүхий гурван хүн энэ байдлыг эсэргүүцэж Ерөнхий сайдыг энэ бүх асуудлыг анхааралдаа авахыг хатуу сануулсан гэсэн үг.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн авсан тав хоногийн завсарлага АТГ-ын даргын томилгоотой холбоотой асуудлыг аль тийш нь яаж шийдэхийг хүлээх л үлдлээ. АТГ-ын даргыг Ерөнхийлөгч биш УИХ шийдэх тухай хуулийн өөрчлөлтийг эхлээд хэлэлцэх үү, эсвэл Ерөнхийлөгчийн санал болгосон З.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилох уу?
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (May 16, 2016 11:01:19 am )
iluu dutuu idej uusan asuudal duuldadguigeer ni Boevik Bilegtee tomilokhgui yu doo khurungujsun khurandaagaar yakh ch bilee dee
-
Anonymous (May 16, 2016 11:49:17 am )
elbegdorj alagchlalgvi bayar bayartsogttongyyda adilhan shalgadag bol ed narig demjihsen daanch yls turiin zahialgar tagnul tsagda atg ajillaj bna xortoi shv niigemd….ELBEGDORJ UURIN TAL NYYRSCHDIN NAMD LYIBARCHIN OFFSHORTON ,OYU TOLGOIN gadnihand vilchilsen yrbagch ylairalt
-
Зочин (May 16, 2016 12:06:01 pm )
Билэгт алиалагч одоо болно оо. Арай хэтэрлээ шүү чи… АТГ-ын даргад боловсрол нь хүрэхгүй биз.
-
Зочин (May 16, 2016 1:08:33 pm )
Хурандаа энхжаргал бол МАН-дарга Энхболдын салтааны авлигажсан хурандаа
-
Бадарч (May 16, 2016 4:48:30 pm )
Элбэгдорж хууль хяналтын бүхий л салбарт хөрөнгөлөг тэтгэвэрийн хурандаа нарыг ээлж дараалан тавих болсон нь сэжиг төрүүлж байна.АТГ-ын даргад санхл болгож буй
Энхжаргалын хувьд тэнцэхгүй бас л өөрийнх нь нэрэлдэг байсан хууль бус хөрөнгжсөн хурандаа нарын л нэг. -
kkk (May 16, 2016 6:28:04 pm )
УИХ-н гишүүд гэхээрээ өөдтөй өнгөтөй болгоныг өөрийн нэр дээр авч байдаг, тэр компаниараа дамжуулаад төрийн мөнгийг идэж уудаг, тэрийг нь шалгах гэхээр элдэв хууль гаргаж санаачлаад хөгийн ч юм даа, УИХ-н гишүүн болж дураараа дургидаг юм билүү, тэгээд төр барьж байгаа намын нөөлөгт орчихвол ямар ч шалгалтанд орохгүй амар, шалгах гээд ирхээр нь эрхэнд халдлаа гээд л УИХ-н даргад хэлчихнэ, тэгэнгүүт УИХ-н дарга … даргыг зайлуул гээд л … даан ч өдий жил хаиш ирсэн төрийн албаа яалтай билээ. тэтгэьэрт гарч байгаад л алалцана даа…ккк
-
Anonymous (May 17, 2016 4:00:17 am )
ЭНХЖАРГАЛ ХУРАНДААГ АТГ-ЫН ДАРГА БОЛГОЧИХВОЛ ХАМАГ НОГ НЬ ХАМЖ ШАЛГААД СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ Ч БОЛОМЖГҮЙ БОЛГОНО ГЭЖ АЙЖ БАЙГАА НИЛЭЭН ОЛОН ГИШҮҮД БАЙХ ШИГ БАЙГАА ЮМ ДАА ЗА ТЭГЭЭД ХЭН Ч БОЛЛОО ГЭСЭН ОДООГИЙН ЭНЭ МАФИЖСАН МАНАН БАЙГАА ЦАГТ ХЭЗЭЭ Ч ШУДРАГА ЁС ТОГТОНО ГЭЖ САНАЛТГҮЙ Л ДЭЭ.ХЭН ЗОРИГТОЙ ЭРЭМГИЙ ОФИЦЕР ЦЭРГИЙН ЭРГЭЛТ ХИЙЖ Л ЭНЭ МАНАНГААС САЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ БОЛ СОНГУУЛЬ Л ЛАВ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЭДНИЙГ ТӨРӨӨС ХААЖ ЧАДАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ
-
zochin (May 17, 2016 9:53:15 am )
энхжаргал хурандаа очсон газар болгондоо шинэ санаачлага эрч хүчээр дүүрэн ажилладаг их юм хийдэг хүн дээ, ажлын шаардлага ачааллыг нь дааж чадахгүй, эсхүл асуудалтай айж бэмбэгнэж байгаа хүмүүс томилуулахын эсрэг байхыг үгүйсгэхгүй, за ер нь цаг хугацаатай уралдаж, өрсөж амьдардаг, мундаг хүн шүү, зарим нэг хүн цагаасаа арай эрт төрчихсөн хүн ч гэж дүгнэж байдаг.
8 Comments