antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 11, 2016 7 comments

АНУ Хар тэнгис дэх нефть хийн ордыг нууж байна

нийтлэсэн Admin

gadaad_123123Нефть хийн “Upstream” сэтгүүлийн шинжээчид Америкийн “ExxonMobil” компанийг Хар тэнгисээс олсон шинэ ордоо нууж байна гэсэн дүгнэлт гаргажээ. Үүний гол шалтгаан нь тус орд нь Крымыг ОХУ-ын бүрэлдэхүүнд эргэн нийлснээс хойш Оросын усан хяналтын бүсэд багтдаг болсон аж.

Хар тэнгисийг хуваах уу

2012 онд байдал огт өөр байлаа. Тухайн үед “ExxonMobil”, “Petrom” компаниуд Австрийн нефть хийн “OMV” концернийн удирдлага дор Хан тэнгист гүний анхны өрөмдлөгөө эхэлсэн юм. Энэ ордын нөөцийг 44-84 тэрбум шоо метр гэж дүгнэж байлаа. Хар тэнгист хийсэн энэхүү хайгуулыг Туркийн эргээр ч явуулсөн бөгөөд тус улс судалгаанд хөрөнгө хаяж байлаа. Гэвч Румыны эзэмшлийн хэсгээс орд илрэхэд баярласан румынчууд удахгүй Европт хий нийлүүлдэг болно хэмээн алга ташин хөөрцгөөж байв.
Энэ хугацаанд “ExxonMobil”, “Petrom” компаниуд 1.5 тэрбум ам.доллар нэмж гарган, дахин долоон газарт туршилтын өрөмдлөг явуулж үзжээ. “OMV” концернийн тайланд дурдсанаар ихэнх өрөмдлөгөөр байгалийн хийн нөөц илэрч, энд хийн орд байгаа гэсэн мэдээллийг баталсан байна. Гэвч хэсэг хугацааны дараа компаниуд олон нийттэй харилцаа холбоогоо зогсоожээ.
Ийм үйлдэл гаргах болсон шалтгаан нь Румынээс зүүн өмнөд хэсэгт, Оросын хяналтад байдаг Крымын усан хил орчмоор байгалийн хийн асар их нөөц илэрчээ. Компаниудын удирдлагууд ч үүнийг таамаглаж байсан бөгөөд 2012 онд Болгарын “Хан Аспарух”, Украины Румыны хэсэгтэй хөрш “Скифийн талбай” блокуудыг судлах, боловсруулах лицензийг авахаар өрсөлдөж, ялсан юм.
Харин туркууд Хар тэнгис дэх Туркийн хэсгээсээ орд илрүүлнэ хэмээн найдаж, судалгаагаа үргэлжлүүлсээр үлджээ.
Украины “Скифийн талбай”-н боловсруулалтын төсөл Крымыг Орост нэгдсэнээс хойш зогссон. Үүний дараа “Shell” компани төслөөс гарснаа мэдэгдэж, Украин дахь АНУ-ын Элчин сайд “ExxonMobil”-ыг ч боловсруулалтын төслөөс татгалзаж байгаа тухай мэдээлсэн билээ.

Оросын нөлөө

Оросын Эрчим хүчний аюулгүй байдлын үндэсний сангийн нэрт шинжээч Игорь Юшков “ExxonMobil Крымын хэсэгт ордын боловсруулалтын ажлаар лобби хийж магадгүй. Гэвч хэнтэй хэлэлцээ хийх билээ. Хэрвээ Украинтай хийвэл Оростой зөрчилдөөн үүснэ. Ингэснээр ажил урагшлахгүйгээр барахгүй Орос дахь америкчуудын олон тооны төслүүд сүйрэлд орно. Одоогоор хориг арга хэмжээ үргэлжилсээр байгаа ч ExxonMobil ирээдүйд “Роснефть”-тэй хамтран ажиллах сонирхолтой байна. Гэхдээ Оростой хэлэлцээ хийж чадах болов уу. Хэрвээ тэгэхээр болбол америкчууд Засгийн газраа лоббидож, Крымыг Оросынх гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй болно. Одоохондоо ExxonMobil алийг нь ч хийхгүй” гэж мэдэгджээ.
Үүнээс гадна нефтийн үнэ унасан энэ үед гүний усан дахь хийн ордыг боловсруулах нь ашиггүй. Одоогийн байдлаар “ExxonMobil” “Роснефть”-тэй хамтарсан 10 төслийнхөө есийг түр зогсоогоод байгаа юм. Тэд Крымыг Украинд эргүүлэн авчрах, хэнд ч ойлгомжгүй Минскийн зөвшилцлийг дагахыг шаардах гэсэн хоёр хүслээс болж хориг тавиад байгаа билээ.

kriim_1212

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (May 11, 2016 5:38:41 pm )

    Украины Крым шүү дээ. Хүлээн зөвшөөрөгдөөгүй газрыг шууд Оросынх гэж болохгүй наад материалаа зөв бичмээр юм

  • үнэнҮнэн (May 11, 2016 5:58:31 pm )

    Крым хэзээч Украйных байгаагүй предатель Горбатый СССр ыг задлаад ийм байдалд хүрсэн. Крым Монхголых шүүдээ.

  • мн (May 11, 2016 8:10:34 pm )

    орос хятад улсууд монголын газар нутагыг ашиглаж баигаа өрөө төлмөөр юм аа хэзээ өгөх юм бол оо

  • Зочин (May 11, 2016 9:52:38 pm )

    Крым ийм их баялагтай болохоор л Америк Украйнд бослого үймээн гаргаж баялгийг нь Арабын баялгийг сорж байгаа шигээ цөлмөх гэж санасан байх нь. Оросын түмэн зөв байжээ. Угаасаа Крым Оросынх байсан.

  • Зочин (May 12, 2016 5:59:17 am )

    Оросын хийн нөөцөөс европийнг гаргаж оросын нөлөөг бууруулахын тулд энэ ордыг ашиглах гэж АНУ өөрийн тоглоомын засгийг байгуулжээ гэж одоо харж байна зөв үү. Оросууд ч аймаар лаг тоглож давхар бүгдийг нь хамжээ.

  • Ганаа (May 12, 2016 10:55:24 am )

    1954 онд Укрианд бэлэглэсэн гнэдэг шүү дээ. Баян өлгийг казакийн нутаг гэсэнтэй адил сонсогдож байна

  • aan (May 12, 2016 4:44:23 pm )

    hoososn gazar you gej bulaatsaldah gej dee…

antalya rent a car