antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 11, 2016 2 comments

Нэгдүгээр төрөх эмнэлэгт дахин нэг нярай эндлээ

нийтлэсэн Admin

1462933442573297c2122dd

Нийслэлийн нэгдүгээр амаржих газар эсэн мэнд амаржиж 3 кг хүүтэй болсон эх үрээ алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 09-ны өдөр Н гэгч эмэгтэй хийсвэр хагалгаагаар хоёр дахь хүүхдээ төрүүлжээ. Эх барьж авсан эмч нар эрүүл саруул хүүхэд гарсан хэмээн ээжид нь үнсүүлчихээд аваад явсан байна. Гэтэл шөнө нь нярайн эмч ээж дээр нь орж ирээд “Хүүхэд чинь болохоо байлаа. Уушги нь устсан цусан хангамжгүй болсон” гэх мэдээллийг өгсөн бөгөөд төд удалгүй маргааш нь буюу энэ сарын 10-нд нярай эндчихлээ гэсэн мэдээг ар гэрийнхэнд нь болон ээжид нь хэлжээ.

Хамгийн гол нь эрүүл саруул хүүхэд гарсан хэмээн эмч нар нь өөрсдөө хэлээд хүүхдийг аваад хэрнээ яагаад ийнхүү учир битүүлгээр нярай эндэв гэдэгт ар гэрийнхэн нь ямар нэгэн хардлага төрүүлээд байгаа юм. Төрүүлсэн ээж нь болон аав нь хүүгийнхээ цогцсыг харъя гэхэд эмч нар харуулахгүй гэсэнд ихэд гомдолтой байгаа гэж ярьж байна. Амаржсан эхийн хувьд хүүхдээ арван сар тээх явцадаа өрхийн эмчийн хяналтад байнга байсан эрүүл хүүхэд тээсэн гэдгээ ярьж байгаа юм. Гэвч төрөхийн эмнэлгийн эмч нар болохоор “хүүхдийн чинь уушги устсан байсан учир эндлээ” гэсэн хариуг өгчээ.

Одоогоор задлан шинжилгээнд нярайн цогцсыг оруулсан байгаа бөгөөд тус эмнэлгийн зүгээс задлангийн хариу гартал ямар нэгэн тайлбар мэдээлэл хийхгүй гэжээ. Ийнхүү өнгөрсөн оны намар гэхэд энэ эмнэлэгт эх, нярай эндэж байсан харамсалтай хэрэг гарч байсан бол хоёр дахь удаагаа эрүүл саруул төрсөн нярай эндсэн хэрэг гарлаа. Энэ талаар эргэн мэдээлэх болно.

О.Сайхан

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • bilguun (May 11, 2016 3:29:38 pm )

    za tegeed erhem emch nar ta nar yu gej jagsaal hiigeed bailaa daa, martaagui biz, chuham yu geed charlaad bailaa, odoo hariutslagaa yarihu, tiim l ih surhii jagsaal hiigeed showdaad bsim bol, odoo jinhene yarichihu emch nar min, mongolin tur ru yu gej dairaad goroolood baalaad bailaa daa emch naraa

  • zochin (May 12, 2016 10:52:57 am )

    1р торохийг Бумнанжид гэж тэтгэвэрт гарсан цагдаагийн хурандаа удирдаад байхаар эх хуухдийн эндэгэл яаж буурах вэдээ

antalya rent a car