antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 11, 2016 8 comments

Үндсэн хуулийг өөрчилж төрийн эргэлт хийх гэв үү?

нийтлэсэн Admin

olloo_mn_1448507147_vh

Үндсэн хуулийн өөрчлөлтийг гарцаагүй хийх шаардлагатай юу, эсвэл үгүй юу гэдэг дээр улстөрчид талцсан хэвээрээ сонгуультай золгох гэж байна. 26 жилийн өмнөх систем өөрөө ажиллахаа больж байна,  системийг тэжээдэг намуудын хувьд амьдрах орон зай хумигдаж байна, орон зай нь ийн хумигдаж байгаа учир амьдрах орон зайгаа хонхойлохын тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаравчилж байгаа байдал ажиглагдаж байна.Үндсэн хууль бол нийгмийн том зөвшилцөл. Энэ зөвшилцөлд нийгмийн тал бүрийн төлөөлөл оролцож байж өөрчлөх ёстой гэх зүйлийг Г.Уянга гишүүн хэлж байсан.

Тэгвэл Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлэхдээ “Одоогийн парламентын боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг харахаар Ерөнхийгчийг парламентаас сонгодог болох, өөрсдийн эрх мэдлийг өргөтгөх зорилго харагдсан. Энэ бол төрийн эргэлт хийх гэж байна. Юу вэ гэхээр намын жагсаалтаар орсон ч бай, ард түмнээс гарсан ч бай тэдэнд Монголын төрийн тэргүүнийг сонгодог миний эрхийг булааж аваад ирээрэй гэж даалгавар өгөөгүй. Гэтэл одоогийн парламент булааж авах гэж оролдсон.” хэмээн ярьсан байна. Тэгэхээр Ерөнхий сайд асны эдгээр үгс Үндсэн хуулийн өөрчлөлтийг өөрсдөдөө ашигтай хэлбэрээр хийхийг оролдож буй улстөрчдийн алхмыг шулуухан хэлж байгаа хэрэг юм.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Хатанбаатар (May 11, 2016 12:30:50 pm )

    Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь төрийн эрх мэдлийн хуваарилалтыг үгүйсгэсэн,. Мөн хууль санаачлах эрх бүхий этгээдийн хувьд Үндсэн хуульд ямар чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачлах эрхгүй вэ гэдгийг хуульчилсан. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлахдаа өөр өөрсдийн бүрэн эрхийг өргөтгөх, үүрэг хариуцлагыг сулруулах, эрхийн хугацааг сунгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлахгүй байх ёстой энэ бол шууд утгаараа дарангуулал нэг хүний нэг намын дарангуулалын шинж, ардчилсан улсын мөн чанар алдагдах болно.

  • марал (May 11, 2016 12:43:04 pm )

    Ардчилсан үндсэн хуулинд: Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
    -хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
    -төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
    -хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
    -эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.

  • саран. (May 11, 2016 12:44:43 pm )

    үндсэн хуулиа зөрчиж байгаа хэрэг хэрвээ үнэхээр үнэн бол төрийн эргэлт хийгдэх биз. даврана даврана гэхэд арай дэндүү даварлаа бид нар хямарлаа. ийм завхарсан юм хийвэл энэ улс орон зөвхөн МАН,АН-гийн хараат болно. сайдгүй байгаа газраа сайдаа томилохгүй байж. бидэнд энэ сонгуулиар МАН,АН-г унагаах л ганцхан боломж байна. МАХН-г дэмжих МАХН байж гэмээ нь МАН,АН арилах болно.

  • марал (May 11, 2016 1:05:06 pm )

    Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэсэн үндсэн хуулийн зарим зүйл заалтыг ноцтой зөрчих агууллагатай байна

  • Төмөрбат (May 11, 2016 1:34:28 pm )

    Энэ хардлага илэрхий ул үндэстэй байна.

  • Доржбат (May 11, 2016 5:24:50 pm )

    Ундсэн хуулинд хуний эрх ,эрх челее гээд заачихсан тунхаглалаар дур эсгэсэн ардчилагч
    нар дур зоргоороо хууль дурэм журамаа хэзээч зерчиж болдог юмаа гэж ард тумни
    нудэн дээр харуулаад бгаа юм,эрхээрээ далимдуулж н батбаяр гэгч ундсэн хуулинд
    еерчилелт оруулах гэж улайрч бгааг харсан шуудээ,дотоодод ийм дайснууд бхад
    ундэсний аюулгуй байдал,анархистуудээс болгоомжилж еренхийлегчийн засаглал
    манайд хэрэгтэй болжээ,хуний эрх,эрх челеегеер далим хийж элбэгдорж,алтанхуяг,
    баттулга,батуул,н батбаяр,баярцогт нарын олон жишээ ард тумэнд харагдсан шуу

  • ММ (May 11, 2016 7:55:48 pm )

    ҮНДСЭН ХУУЛЬ ГЭЖ ҮЛГЭР

  • Mongolia (May 12, 2016 7:22:21 am )

    МАНАН гэж АН ын хан балайрхаа боль та нарын нуглээ бусдад нялзаах шорон занг чинь улам тодруулаад байна наад уйлдэл чинь ард олныг тэнэг лалрууд гэж боддог та нар тамд унах цаг чинь ойртсон байх

antalya rent a car