antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 11, 2016 26 comments

З.Энхболд Ерөнхийлөгчийн саналыг сөрж АТГ-ын даргаар “Өөрийн хүн”-ийг зүтгүүлэх гэж байна

нийтлэсэн Admin

atg_0234

Авлигатай тэмцэх газрын даргааар ажиллаж байсан Н.Ганболдыг үүрэгт ажлаас чөлөөлөөд бүтэн сар боллоо. Уг нь, энэ сарын 04-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргаар Цагдаагийн хурандаа Х.Энхжаргалыг томилуулахаар УИХ-д санал хүргүүлсэн ч өнөөг хүртэл асуудлыг хэлэлцээгүй байгаа билээ . УИХ-ын дэгийн тухай болон бусад холбогдох хуулиар УИХ саналыг хүлээн авснаас хойш долоо хоногт багтаан уг асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч хэлэлцэх асуудалд оруулалгүй өнөөдрийг хүрчээ.
Хэрвээ уншигчид санаж байгаа бол өнгөрсөн сарын 14-ны өдрийн УИХ-ын чуулганаар АТГ-ын дарга асан, тэргүүн комиссар Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үед УИХ-ын гишүүд “Чөлөөлөх асуудлаа томилох хүнтэй нь хамт оруулж ирэхгүй яасан юм бэ. Хүнд албыг удирдлагагүй орхиж болохгүй. Завсар хооронд нь хууль зөрчсөн зүйл гарвал хариуцлагыг хэн хүлээх вэ. Яаралтай шинэ даргын нэрийг оруулж ир. Ч.Өнөрбаяр зөвлөх өө, одоо шууд Ерөнхийлөгчид асуудлыг хэлээд цаг алдалгүй нэрийг нь оруулаад ир” хэмээн чуулганы танхимаас шаардаж байв. Ингэж ярьж байсан УИХ-ын гишүүд маань яагаад энэ асуудлыг өнөөг хүртэл хойшлуулсаар байна вэ гэдэг нь анхаарал татах асуудлын нэг яах аргагүй мөн.
Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын даргаар томилуулахаар цагдаагийнхан дотроо “хатуу самар” гэж хочлогддог хурандаа Х.Энхжаргалын нэрийг санал болгосон юм. Харин уг саналыг хэлэлцэхийг хойшлуулж байгаагийн цаана Х.Энхжаргалыг дэмжихгүй байх сонирхол зарим эрх мэдэл бүхий хүмүүст байгаа бололтой. Тиймээс л АТГ-ын даргын суудал өнөөг хүртэл эзэнгүй байгаа гэх таамаглал яригдаж байна. Тус газрын даргын асуудлыг энэ долоо хоногтоо эцэслэн шийднэ гэж байсан ч бас л хойшлох төлөвтэй болсон талаар эх сурвалж мэдээлж байна.
Монгол Улсад үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэмээх баримт бичгийн төслийг Ерөнхийлөгч санаачлан УИХ-д жилийн өмнө өргөн мэдүүлснийг тухайн үед хэлэлцээд санаачлагчид нь буцаасан. Тэгэхдээ Ерөнхийлөгчийн зүгээс уг төслийг дахин боловсруулж, саяхан УИХ-д дахин өргөн мэдүүлээд байгаа юм. Тэгвэл энэхүү хөтөлбөрийн төслийг УИХ-аар хэлэлцэхтэй холбогдуулан АТГ-ын даргын томилгоог хэлэлцэхийг түрдээ хойшлуулах нь зүйтэй гэх нэрийдлээр спикер З.Энхболд Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг хүлээн авахгүйгээр өөрийн хүнээ зүтгүүлэх болсон гэх яриа түүний ангийнхан дотроос гарсан юм. Хэрвээ хурандаа Х.Энхжаргалыг дэмжих байсан бол асуудлыг алт эрт хэлэлцэх байсан гэж ярих улстөрч олон байна.
Уг нь энэ сарын 02-ны өдөр УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын даргад шаардлага хүргүүлж, АТГ-ын даргын томилгоог яаралтай шийдэхийг сануулсан юм. Уг шаардлагад “Сонгууль дөхсөн үед хууль хүчний байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах ёстой. Улс төрөөс ангид хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой” гэдэг үндэслэлийг гаргаж тавьсан байв. Тиймээс УИХ-ын гишүүдийн хэлсэнчлэн хүнд албыг удирдлагагүй орхиж болохгүй. Завсар хооронд нь хууль зөрчсөн зүйл гарвал хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал гарч ирж байна. Тэгэхээр УИХ-ын дарга З.Энхболд өөрийн ч бай ч өрөөлийн ч бай хүнийг яаралтай томилохгүй бол “Чоно борооноор гэгчээр” ар хударгаар чинь олон хууль бус үйлдэл давтагдах вий гэх болгоомжлол нийгэмд хэдийнэ бий болчихоод байна.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • 2 (May 11, 2016 9:17:37 am )

    Z.Enkhboldin hun gej yu gej bga bol, arai ugui blgui dee, ene oilgolt chin ert ugui boltsin bishuu

  • Зочин (May 11, 2016 9:22:10 am )

    Зикагийн хүн нь хэн юм бол тэр бол нийгэмд айдас хүйдэс хэлмэгдүүлэлт авчрах мангас байх болно.

  • Зочин (May 11, 2016 9:28:07 am )

    З.Энхболд гэдэг хүн хуулийг гууль болгож үнэн чадах юмаа дараа нь энэ гөлөр нүд жижиг бие хариуцлагаа хүлээн чадвар байгаа болов уу

  • ЗОЧИН (May 11, 2016 9:44:57 am )

    ЭНХБОЛД ХУЛГАЙЧИЙН ҮЙЛДЛИЙГ ХАМГААЛДАГ ХҮН ШҮҮ ДЭЭ ДАНДАА ХУДЛАА ЯРИНА НӨГӨӨ ХАВАР ЭХЛЭХ ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ ЯАСАН 4 ЖИЛИЙН ӨМНӨ ТӨМӨР ЗАМ САЙНШАНДЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ФАРК ЯАСАН ХУДЛАА ЯРЬДАГАА ХЭЗЭЭ ЗОГСООХ ЮМ ЭНЭ ХУДАЛЧ ШААР ТӨМРИЙН ХҮДРИЙГ НҮҮРСТЭЙ ХОЛБОНО ГЭЭД ШААГААД БАЙСАН ИЧДЭГГҮЙ ХҮҮР ЮМ АА

  • баяраа (May 11, 2016 10:01:30 am )

    Энэ энхболд гэгч нэг гай монголын төрөөс эртхэн зайлаасай билээ.Ерөнхийлөгч өөрийн мэдлийн албан тушаалдаа өөрөө мэдээд хүн оруулаад ирж байхад сөрөөд өөр хүн томилох гээд сууж байдаг их хурлын дарга байдаг юмуу.АТГ гэдэг чинь өрөнхийлөгчийн мэдлийн,харьяаны байгууллага биздээ

  • зочин (May 11, 2016 10:07:27 am )

    Ингээд л хоорондоо сөргөлцөөд олон толгой гаргаад байх учир яаж урагшлах вэ?Энэ удаа Энхболд зөрүүдэлвэл.өөрт нь халгаатай болно доо.Түүнийг буруутгаж байгаа олон зүйл бий.Түүний баталгаа болох бий дээ

  • Ganbaa (May 11, 2016 10:15:52 am )

    Yaandaa ene Vher Mal Mongolchuud.

  • Зочин (May 11, 2016 10:42:09 am )

    Еренхийлегчийн засаглал тогтоож ,ундсэн хуулиа еерчилж,монголыг нэг хун ,нэг гараар
    барих нь26 жилийн дотор юу болж ,юу хийсэнээ мэдэж харлаа шуу дээ,нэг толгойтой бж
    монголчууд явах нь гарцаагуй болжээ,олон толгой гаргаж дур зоргоорол аашилж байгаа
    жишээ,энхболд,гончигдорж,баттулга,батуул,элбэгдорж нар ард тумэнд харуулаад бнаа,
    тер,ард тумний телее ажил хийхгуй ,,бие биенээсээ дээр гарах гэсэн албан тушаал
    булаацалдаж,эрх мэдэл,хувийн эрхийн телее хоорондоо тэмцэлдэж,енгерсен зууны хаан
    ширээний телеех тэмцэл та нараас харагдаж бнаа

  • Эх орон ч (May 11, 2016 10:57:02 am )

    Ер нь л засаглалын хэлбэрийг өөрчлөхгүй бол монгол улс хөгжихгүй нь тодорхой харагдаж байна. Ард түмний бүх нийтийн санал хураалт явуулж үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулан ЕРӨНХИЙЛӨГЧ-ийн засаглалтай улс болох нь зөв. Дэлхийн хөгжингүй хүчирхэг улсуудын жишигч гэсэн ийм л байдаг. Одоо энэ асуудлыг зоригтой шийдэх хэрэгтэй. Монгол улс үүрд мандан бадраг.

  • zochin (May 11, 2016 11:16:44 am )

    gadaadin huuli sudalsan geed baidag temuujin anu-giin erunhiilugchiin zasaglaliin huuli sadalj heregjuuleech

  • zochin (May 11, 2016 11:17:57 am )

    gadaadin huuli sudalsan geed baidag temuujin anu-giin erunhiilugchiin zasaglaliin huuli sadalj heregjuuleech enhbold bol daisan shuu

  • irgen (May 11, 2016 12:17:03 pm )

    Enkhbold uuriiguu mundag geed bodchikhson. Songuuliar khen baisnaa tolidon khardaa kk kk

  • Anonymous (May 11, 2016 12:45:16 pm )

    Туулхvv гэж шvvхий шийдвэр гvйцэтгэх газрын дарга болох гэж байгаа сураг гараад байна яг тохирох хvн

  • Zochin (May 11, 2016 12:48:03 pm )

    З.Энхболд төрийн өмчийн хороонд байхдаа Д.Одхүүтэй нийлж хийсэн хулгайн хэргийг Энхжаргал тухайн үед шалгаж байсан бөгөөд хэрэг хуучирдаггүй учраас АТГ-ын дарга болсны дараа хэргийг сөхөж шалгах асуудал яригдаж байгааг Зи дарга мэдчихсэн сандарч байгааг тагнуулынхан анхааралдаа авсан бас Элбэгээ тодорхой мэдээлэлтэй байгаа.Зи дарга өөрт нь халгаатай хүнийг ээлжит бус чуулган зарлаад шууд хууль зөрчиж ажлаас халдаг эсвэл хэлэлцэхгүй замхруулж гацаадаг хорон санаатай хорлонсүйтгэгч дутуу төрсөн гаж биетэй ард олны зэвүүг хүргэсэн жорлонгын ялааг бяц гишгэвэл таарна

  • Anonymous (May 11, 2016 12:54:25 pm )

    Энхболдоо чи наад суудалдаа удаан тогтохгүй биздэ.Ганц сарын суудалтай бж битгий саад болоод бай

  • Зика (May 11, 2016 1:14:10 pm )

    Та нар хулээж бай юу ч гэсэн женкотойгоо уулззаж зааварчилга аваадахья

  • Anonymous (May 11, 2016 2:40:43 pm )

    Энэ мэдээг Энхжаргал нь захиалсан байхдаа зайлуул.

  • Anonymous (May 11, 2016 3:26:40 pm )

    21 аймаг, нийслэлийн нийт 74.2 мянган хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн 16.8 мянган тонн ноосонд 18.6 тэрбум төгрөгийн урамшууллыг өнөөдрөөс олгож эхэллээ.

  • зочин (May 11, 2016 3:26:56 pm )

    21 аймаг, нийслэлийн нийт 74.2 мянган хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн 16.8 мянган тонн ноосонд 18.6 тэрбум төгрөгийн урамшууллыг өнөөдрөөс олгож эхэллээ.

  • зочин (May 11, 2016 3:27:19 pm )

    21 аймаг, нийслэлийн нийт 74.2 мянган хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн 16.8 мянган тонн ноосонд 18.6 тэрбум төгрөгийн урамшууллыг өнөөдрөөс олгож эхэллээ

  • зочин (May 11, 2016 3:27:34 pm )

    21 аймаг, нийслэлийн нийт 74.2 мянган хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн 16.8 мянган тонн ноосонд 18.6 тэрбум төгрөгийн урамшууллыг өнөөдрөөс олгож байна

  • зочин (May 11, 2016 3:28:10 pm )

    21 аймаг, нийслэлийн нийт 74.2 мянган хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн 16.8 мянган тонн ноосонд 18.6 тэрбум төгрөгийн урамшууллыг өнөөдрөөс олголоо

  • энхээ (May 11, 2016 5:44:11 pm )

    тэр Туулхүү гэж нарийнхан жонгосон дуу хоолойтой нөхөр яаж ШШГЕГ-т байгаад бнаа, жинхэнэ хойлоон бантан худагдаг нөхөр ш дээ хэ эхэ хэ

  • miigaa (May 11, 2016 7:53:28 pm )

    za ard tvmeen bvgdeeree shine namiin mongoloo gesen setgeltei hvmvvsiig songostgooe vzeed aldahuu,,,,huuchchuul zondool suulaashtee tor dampuurch bn

  • Дошиннис (May 11, 2016 10:53:06 pm )

    УИХ зуйтэй, Еронхийлогч одоо болноо.

  • Zochin (May 12, 2016 1:31:59 am )

    Z.Enhboldiig demjinee

antalya rent a car