Устөрөгчийн түлшээр явдаг автомашинууд тээврийн хэрэгслийн зах зээлийг алгуурхан эзэлнэ. Гэхдээ ойрын ирээдүйд дотоод шаталтын хөдөлгүүртэй энгийн машинууд дэлхий дээр давамгайлсаар байх болно гэсэн урьдчилсан дүгнэлтийг Америкийн “IHS Automotive” байгууллагын шинжээчид гаргажээ.
Тэдний үзэж байгаагаар устөрөгчийн автомашин ойрын 10 жилд дэлхий дээр хэд дахин нэмэгдэнэ. Автомашин үйлдвэрлэгч томоохон корпорациуд хөдөлгүүрийн энэ хэлбэрт илүүтэй төвлөрч, үйлдвэрлэлээ явуулах гэнэ. Өнөө үед ийм машин жилд хэдэн зуун ширхэг л үйлдвэрлэгдэж байгаа ч 2027 он гэхэд энэ тоо жилд 70 мянган нэгж болтлоо нэмэгдэх юм байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
baatar (May 12, 2016 9:40:05 am )
ok
1 Comment