antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 11, 2016 3 comments

Суулт зарласан АН-ын гишүүдээс дөрөв нь өлсгөлөн зарлажээ

нийтлэсэн Admin

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд дэмжигчид намынхаа төв байранд улс төрийн өлсгөлөн зарлаж эхэлсэн. АН-ын гишүүд Дархан-Уул аймагт болж буй намын зөрчил, хагаралыг яаралтай шийдвэрлэх намыг ийнхүү талцахад хүргэсэн намын дарга З.Энхболдыг огцрохыг шаардаж буй. Одоогоор намын байранд эсэргүүцлээ илэрхийлсэн 20 гаруй гишүүд дэмжигчид эсэргүүцлээ илэрхийлж, өлсгөлөн зарлаад байгаа юм. Суулт зарлаад байгаа АН-ын гишүүд “Бид эсэргүүцлээ илэрхийлээд 20 гаруй хонож байна. Одоог болтол намын удирдлагууд бидний асуудлыг шийдээгүй. Шийдэхийг ч хүсээгүй.  Биднээс дөрвөн хүн өлсгөлөн зарласан. Бидний зүгээс холбогдох тогтоол намын үндсэн дүрмийг зөрчиж хууль бус дарга, дүрмийн бус намын хороо, хүчингүй хоёр тамгатай Н.Мөнхдашаар Дархан-Уул аймгийн АН-ыг удирдуулж оролцуулах. Мөн Н.Мөнхдаш нь Дархан-Уул аймгийн АН-ыг төлөөлж төрийн сонгуульд оролцуулахаар итгэмжилсэн байгааг нь эсэргүүцэж байгаа аж. Тиймээс АН-ын дарга З.Энхболд хууль бус даргыг итгэмжилсэн нь огцрох үндэслэл болно” гэцгээж байсан юм.

Д.ЖАРГАЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • баяраа (May 11, 2016 10:04:04 am )

    Энэ Энхболд та нарыг тоохгүй хялайж байгаад наад өлсгөлөнг чинь нөгөө Энхбаяр шиг болгочих вий дээ.Урдьчилан сэргийлэх арга хэмжээ сайн аваарай

  • Anonymous (May 11, 2016 10:20:24 am )

    Chadal chin hurvel ulsuj l bai uhetsgee

  • Зочин (May 11, 2016 12:29:59 pm )

    Хаа газар аль аль намд ажил хийх дургүй нэг их хийрхсэн ийм амьтад байх юм аа,

antalya rent a car