antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2016 13 comments

Э.Бат-Үүл татвар нэмж байхад хүү нь татваргүй бүсэд мөнгөө нуух нь шударга явдал уу

нийтлэсэн Admin
 cbdc5cb60b4fc251a321b937b1e77502

Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас оффшор данстай холбоотой шинэ баримтуудыг өчигдөр дэлгэлээ. Энэхүү баримтад Монгол Улсаас давхардсан тоогоор 49 хүний нэр гарч ирж байгаа юм. Үүнээс хамгийн их анхаарал татаж байгаа нь Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай юм. Хотын даргын хүү оффшор бүстэй ямар нэгэн сэжмээр холбоотой болохыг Монголын биш дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчид дэлгэж байна. Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай аавыгаа хотын дарга болсноос хойш байнга хэл ам татлах болсон.Түүнийг аавынхаа лоббигоор “Грандлайн” компанидаа их хэмжээний мөнгөн дүнтэй тендэр авдаг хэмээн хэвлэлүүд бичиж байсан юм. Б.Чулуудайн “Грандлайн”компани гэр хорооллын дахин төлөвлөх ажилд оролцон Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт 1200 айлын “Түмэн амгалан” цогцолбор хорооллыг барих эрхийг авсан байдаг. Удаа ч үгүй ганц тендер аваад зогсохгүй нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Грандлайн” компанийн нэр дээр 11 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийдлээр гаргуулсан гэж хэвлэлүүд бичиж байсан. Олон хүн “Грандлайн”-ыг хардаж байсан ч ажлаа хурдан дуусгачихвал хэл амгүй байх байв. Гэвч тэд ажлаа хийж чадаагүй юм. Ийнхүү гэр хорооллын дахин төлөвлөлтөөс боломжийн мөнгө цохисон Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай гадаададын татваргүй бүсэд мөнгөө нуудаг байжээ. Б.Чулуудайн мөнгө бол үндсэндээ Э.Бат-Үүлийн хүүдээ лоббидож авч өгсөн тендэрийн мөнгө гэсэн үг. Тэгвэл Э.Бат-Үүлийн мөнгийг нийслэлийн иргэдийн татварын мөнгө гээд хэлчихвэл буруудсан болохгүй. Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл хотын татвар нэмэгдүүлэхээр улайрч байхад Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай татваргүй бүсэд мөнгөө нуух нь шударга явдал уу.

Т.Дүүрэн 

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Б дагва (May 10, 2016 10:27:27 am )

    Одоо цагт энэ чинь ариун явдал болсон шүү маш том гавьяа байгуулж УЛСЫН БААТАР болсон хүний хүүхэд иймэрхүү юм байхаа байх яахав

  • төрөө цэвэрлэж авая (May 10, 2016 10:36:19 am )

    КАПЛА гэх тэргүүнтэй гэмт хэрэгтнүүдийг шоронд эргэж очиж, хайрт найзаараа шоронгоос чөлөөлүүлж байсан санаанд байна. Арай авлига авч чөлөөлдсөн юм биш биз

  • irgen (May 10, 2016 10:54:21 am )

    chadaj baigaa yumand arga baihguil bizdee,ene tany songoltyn gaviya,2016 ond ahiad AN-d sanalaa ug ahiad neg hun nuuts dansatai bolj mongol sirch l baig ene ni ard tumnii songolt

  • Болд (May 10, 2016 10:58:56 am )

    Энэ арай дэндүү юмдаа ах дүү хамаатан садангуудаараа дамжуулж тендэрээс мөнгө угааж байна шүүдээ. Зүгээргүй мөнгө байсан бол ингэж оффшор дансанд хийж мөнгөө нуухгүй байсан л лавтай. Үүлэн үст ба чулуудай бас МАНАНгийн тэрбумтнуудыг төрөөс зайлуулах цаг хаяаанд ирээд байна шүүү монголчуудаа

  • Zochin (May 10, 2016 11:44:04 am )

    Iim lalruud idsej uuj hanahguie chonond mah hadagluulah iim l bdag yum .mongolchud min sertsgee

  • bantan (May 10, 2016 12:01:30 pm )

    Манан-г төрөөс зайлуулах цаг ирэх болтугай.

  • irgen (May 10, 2016 1:52:00 pm )

    arai dendvv ym heleh ch vg alga

  • БУЛГАН (May 10, 2016 5:45:48 pm )

    Бат-Үүл татвар нэмж байхад хүү нь татваргүй бүсэд мөнгөө нуух нь шударга явдал уу? ЭНИЙГЭЭ Л ШУДАРГА ГЭДЭГ ХҮМҮҮС МОНГОЛЫН ТӨРД ШИГДЭЧИХЭЭД УЛС ОРНЫ ХӨГЖИЛ, АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ АХУЙГ ДОРОЙТУУЛСААР ДУУСЛАА… ОДОО НААД НУУЖ ХААСАН МӨНГӨӨ АВААД МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙГ ЦЭВЭРЛЭЭД ӨГЧИХ ТЭР ЧИНЬ Л УЛС ОРНЫХОО ТӨЛӨӨ ХИЙЖ БАЙГАА САЙН ҮЙЛ ЧИНЬ БОЛОХЫН

  • БУЛГАН (May 10, 2016 5:46:57 pm )

    Бат-Үүл татвар нэмж байхад хүү нь татваргүй бүсэд мөнгөө нуух нь шударга явдал уу? ЭНИЙГЭЭ Л ШУДАРГА ГЭДЭГ ХҮМҮҮС МОНГОЛЫН ТӨРД ШИГДЭЧИХЭЭД УЛС ОРНЫ ХӨГЖИЛ, АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ АХУЙГ ДОРОЙТУУЛСААР ДУУСЛАА… ОДОО НААД НУУЖ ХААСАН МӨНГӨӨ АВААД МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙГ ЦЭВЭРЛЭЭД ӨГЧИХ ТЭР ЧИНЬ Л УЛС ОРНЫХОО ТӨЛӨӨ ХИЙЖ БАЙГАА САЙН ҮЙЛ ЧИНЬ БОЛОХЫН

  • БУЛГАН (May 10, 2016 5:59:17 pm )

    АРДЧИЛАЛЫН АЛТАН ХАРААЦАЙ ГЭГДЭГ ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ БАТ-ҮҮЛЭЭС НЬ АВХУУЛААД ШУДАРГА БУСААР АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙХАД АРДЧИЛАЛЫН ЗАЛГАМЖ ХАЛАА НЬ ШУДАРГА ГЭДГИЙГ ИЙМ ЯНЗААР ОЙЛГОЖ БАЙГАА УЛС УЛС ОРНЫГ ИРЭЭДҮЙГ ИЙМ Л БАЙХ ЁСТОЙ ГЭЖ МӨНГӨ ДАНСЛАХ УУ?

  • БУЛГАН (May 10, 2016 6:02:46 pm )

    АРДЧИЛАЛЫН АЛТАН ХАРААЦАЙ ГЭГДЭГ ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ БАТ-ҮҮЛЭЭС НЬ АВХУУЛААД ШУДАРГА БУСААР АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙХАД АРДЧИЛАЛЫН ЗАЛГАМЖ ХАЛАА НЬ ШУДАРГА ГЭДГИЙГ ИЙМ ЯНЗААР ОЙЛГОЖ БАЙГАА УЛС УЛС ОРНЫГ ИРЭЭДҮЙГ ИЙМ Л БАЙХ ЁСТОЙ ГЭЖ МӨНГӨ ДАНСЛАХ УУ?

  • Яанаа (May 11, 2016 7:23:54 am )

    Баян айлын мангар хүүхэд Дэнзэн шиг аавыгаа чирлээ, Үүл баатар ариун хүн шиг яаж Алтанхягыг доош нь хийж байлаа, Одоо ажлаа өгөөд АТГ д шалгуулж шорондоо КАПЛА гын өрөөнд хүүтэйгээ амьдар

  • Ард (May 11, 2016 5:02:35 pm )

    ТӨРӨӨС ХӨРӨНГӨЖСӨН ХӨРӨНГӨТӨНҮҮД СОНГУУЛИАР НЭРЭЭ ТАТАЖ АВСАН НЬ ДЭЭР ШҮҮ ИЙМ ХҮМҮҮСИЙГ БҮҮ СОНГООРОЙ СОНГОЛТОО ЗӨВ ХИЙЦГЭЭЕ. БАТҮҮЛ БААТАРЫНХАА ТЭМДГИЙГ ХУРААЛГАСАН НЬ ДЭЭР ДЭЭ ЭС БОЛ ЗҮГЭЭР ӨӨРӨӨ САНАЛААРАА ТӨРД НЬ БУЦААГААД ӨГЧИХ ДӨӨ ТЭР НЬ ДЭЭР БАЙХ ШҮҮ.

antalya rent a car