antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2016 21 comments

Ч.Сайханбилэгийг унагахаа шахсан Дубайн тохиролцоо амиллаа

нийтлэсэн Admin

imagesЯг нэг жилийн өмнө Ч.Сайханбилэг чимээгүйхэн Дубайд газардчихсан байж билээ. Тэгээд тэр “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталж гарын үсэг  зурах ёслол”-д оролцож,  Монгол Улсын Засгийн газар, “Rio Tinto”, “Turquoise Hill Resources” гэсэн гурван тал Далд уурхайн төлөвлөгөөг албан ёсоор баталснаар,  1 жил 8 сарын хугацаанд хүлээлгийн өрөөнд байсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх нь тодорхой болж байв. Улсын эдийн засгийг идэвхжүүлж, улмаар олны амьдралд эерэг нөлөөллийг дагуулна гэсэн хүлээлтийг багагүй хугацаанд тээж ирсний хувьд Оюутолгой төсөл урагшлана гэдэг чимэгтэй мэдээ л дээ. Гэхдээ Дубайд хийсэн тохиролцоо өнгөрсөн нэг жилийн хугацаанд чамгүй асуудал дагуулсныг хэлэх хэрэгтэй. Нэр бүхий нөхдүүдийн зүгээс Монгол Улсад ашиггүй тохироо хийгдсэн гэсэн байр суурийг илэрхийлдэг. Түүний Дубайд очиж хийсэн гэрээ нь Ерөнхий сайдаар ажиллах эрхгүй гэдгийг нь баталгаажуулж байгааг Г.Уянга нарын нөхдүүд хэлж ярьж ирсэн. Тэгвэл Ерөнхий сайд өнгөрсөн амралтын өдрөөр Өмнөговь руу нисээд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийг эцэслэн батлалцаад ирлээ. Тодруулбал, “Оюутолгой” компанийн мэдэлд гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай бүх зөвшөөрөл очлоо гэсэн үг. Бүр тодотгож хэлбэл, Дубайн тохиролцоо амь орж байна гэсэн утга юм л даа. За ямартай ч “Turquoise Hill Resources”-ийн зүгээс өнгөрсөн онд мэдэгдэхдээ далд уурхайд нэмэлт 4.9 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж байсан бол, хамгийн сүүлийн мэдээллээс үзэхэд 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болоод байна.

Дубайд талуудын тохиролцсон асуудлуудыг  эргэн сануулахад, ТЭЗҮ-ийг дахин хянах, батлуулах,төслийн санхүүжилтийг эцэслэх, шаардлагатай бүх зөвшөөрлийг авах гэхчлэн  асуудлуудаас гадна “Оюу Толгой” компанийн 30 сая ам.долларын татварын актыг төлүүлэхээр тохиролцсон байдаг. Мөн Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ болон “Таван толгой” цахилгаан станцаас эрчим хүч авах асуудлыг эцэслэн тохиролцсон гэх мэдээллүүд байдаг. Харин яг Монгол Улсад үлдэх үр ашгийн тухайд эргэлзээтэй байр сууриудыг талууд илэрхийлдэг юм.

Тухайлбал, С.Ганбаатар хэлэхдээ Дубайд хийсэн тохиролцооны уршгаар Монгол Улс 2048 он хүртэл Оюутолгойгоос татвар авахгүй,  харин бидний  төлөх өр нэмэгдэнэ, төлөвлөгөө гэх тодотголтой  гэрээ  батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, Оюутолгойгоос  авах Монголын талын ногдол ашиг 2048 он хүртэл  0 болно. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын барьцаанд Монголын ашигт малтмалын орд  тавигдах  нөхцөл байдал  үүсээд байна гэхчлэн байр сууриа илэрхийлсэн. За харин “Rio Tinto” группийн Зэс, нүүрсний группийн Гүйцэтгэх захирал Жан-Себастиан Жак мэдээлэл хийхдээ Дубай дахь хэлэлцээ Монгол Улсын Засгийн газарт илүү ашигтай болсон байна гэсэн юм. Нийт төслийн үнэ цэнийн хоёр орчим хувь нь хөрөнгө оруулагчийн талаас Монголын Засгийн газарт шилжсэн гэж тэр хэлсэн байгаа юм. Сүүлийн 10 сарын роялтигийн нөхөн төлбөр, 30 сая ам.долларын татварын акт зэрэг нийт 148 сая ам.долларын бодит ашиг Монгол Улсын Засгийн газрын талд гарсан гэх зүйлийг тус компанийн зүгээс мэдэгдэж байв.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Улаан хэлэхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ бүх гэрээг нэг бүрчлэн уншиж танилцсан байх ёстой. Шүлэг цээжилж байгаа юм шиг уншаад өнгөрөх биш цаад утга учир нь юу вэ гэдгийг ойлгож харсан байх ёстой. Нэр дурдсан бүх зөрчлийг илрүүлсэн санхүүгийн тайланг ажлын хэсэг 2014 оны зургадугаар сард Засгийн газарт танилцуулсан. Тэр үед өнөөдрийн Ерөнхий сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан шүү дээ. Үнэндээ өнөөдөр ийм гэрээнд гарын үсэг зурж байгаа хүмүүст Монголоо гэсэн сэтгэл байхгүй. Гадныхны нүдээр хөдөлж байна гэхээс өөр хэлэх үг алга. Тэр бүү хэл Дубайн гэрээнд гарын зурсан нөхдүүд өмнөх Засгийн газрын үед хийсэн шалгалтын дүнг үгүйсгэж, “Хэл усгүй хүмүүс шал дэмий юм хийсэн байна” гэж нөгөө талдаа ойлгуулсан гэнэ лээ. “Энэ хүмүүстэйгээ хариуцлага тооц. Асуудалд ингэж хандаж яаж болдог юм. Дэндэнэ гэхэд арай байж болохгүй” гэдгийг Ерөнхий сайдад ч хэлсэн хэмээн хэвлэлд байр сууриа илэрхийлсэн байдаг.

Сүүлд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдын суудал дээр нь авч үлдэлцсэн “Шударга ёс” эвсэл ч Дубайн тохиролцоог хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж л байсан юм. Тодруулбал, Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн, Монголын талын эрх ашгийг эдийн засаг, санхүүгийн хувьд илт хохироосон, Оюу толгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг эрс бууруулсан үр дагавартай 4.3. (a), (b), 4.4, 4.5 (а) болон 5.6 дугаар зүйл, заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж нэн даруй хүчингүй болгох шаардлагатай байна. “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй “Гэрээ”-нд зохих засвар, өөрчлөлт оруулж тохиролцох ажлыг 14 хоногт багтаан хийж гүйцэтгэн дүнг УИХ-д илтгэхийг Засгийн газраас шаардаж байна. УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлэг Оюу толгой төслийг Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд, хамтран ажиллах талуудад харилцан ашигтай, монголчуудад өгөөжтэй байх нөхцөлөөр хэрэгжүүлэх байр суурин дээрээ хатуу зогсох болно гэдгээ мэдэгдэж байна” хэмээцгээж байсан.

Чухам тэгээд нөхдүүдийн санаа оноог хэрхэн тусгаж, засч залруулах зүйлс дээрээ анхаарсан эсэх нь одоогоор тодорхой бус, хариулт нэхсэн асуулт хэвээрээ байна. Гадныхан бол Монголчуудад л ашигтай болсон гэж хэлдэг. Гэхдээ үнэхээр ашигтай эсэхийг тэд биш бид биеэрээ үзэж туулцгаах учиртай. Тэгэхээр бусдаар биш өөрсдөө шударгаар алдаа оноогоо дэнслээд урагшлаад явах нь зөв шийдэл юм.

Эх сурвалж:Шуурхай.мн Э.Болор


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • эээээ (May 09, 2016 8:40:32 am )

    МОНГОЛ УЛСЫН АШИГ АВАХ ГЭРЭЭГ ДАРУЙ 18 ЖИЛ УХРААСАН ШИВШИГТ УРВАЛТЫН БИЧИГ УДАХГҮЙ ШИЭНЭЧЛЭГДЭНЭЭ.

    • W (May 09, 2016 10:14:56 am )

      ok

  • зочин (May 09, 2016 8:45:49 am )

    Монголыг 2 тэрбумаар хохироосон гэрээ,,, гэж Улаан гишүүн хэлж байна лээ, Тэхээр сонгуулийн дараа энэ АН-ын луйварчдыг алдчихалгүй барьж авч хулгай хийсэн мөнгийг төлүүлэх хэрэгтэй шүү

  • Зочин (May 09, 2016 9:03:00 am )

    Энэ гэрээ бол САЙХАНБАЛАГТАЙ ГЭРЭЭ. ГАЛ ТОГООНД ХИЙСЭН ГЭРЭЭ ХОЛ ЯВАХ УУ.

  • Xxx (May 09, 2016 9:08:52 am )

    Saihanbileg Bayartsogt Elbegdorj umhii har hujaa nar uhesei

  • Anonymous (May 09, 2016 9:11:03 am )

    Оюутолгойг бороо голд болголоо, 18 жилийн дараа нүх үлдэнэ, Эднээс улсаа цэвэрлэе

  • болд (May 09, 2016 9:12:20 am )

    ЭНЭ САЙХАН БИЛЭГ САЙХНА ХҮНД ЗОДУУЛЛАА ГЭСЭН . БАЯР КАПЛАД НҮДҮҮЛДЭГ ШИГ ЭНЭ ГАДААД НӨХДҮҮДДЭЭ ЗОДУУЛСАН БАЙХ . ТЭГЭЭД ХҮЧЭЭР ОЧУУЛЖ НЭЭЛТЭЭ ХИЙХ ШИВ . ЭХ ОРОНДОО БАЙЖ ӨӨРИЙН ТОЛГОЙГҮЙ ӨРӨВДМӨӨР Ч АМТАН БОЛ ДОО

  • зочин (May 09, 2016 9:15:53 am )

    Атаархаж, эргүүтэж тэнэг юм бичиж суухаар ном унш, толгойгоо цэнэглэ. Чам шиг хүмүүсээс болоод бид хөгжихгүй байна.

  • Зочин (May 09, 2016 11:27:52 am )

    АН ЗАСАГЛАЖ ЧАДДАГГҮЙ ГЭДЭГ ЁСТОЙ ҮНЭН ҮГ БАЙНА. АРД ТҮМЭН ТА НАРТ СҮҮЛЧИЙН УДАА ИТГЭЖ ҮЗЛЭЭ. ОДОО ДАХИН ТА НАРААР ЗАСАГ БАРИУЛЖ ТӨР, УЛСААРАА ТОГЛУУЛАХГҮЙГЭЭ МЭДЭХ БАЙЛГҮЙ. ТА НАР БОЛ УЛС ТӨРИЙН НАМ БИШ ЭРХ МЭДЭЛ, ӨМЧ ХӨРӨНГӨ БУЛААЛДСАН ФРАКЦ НЭРТЭЙ ХЭСЭГ БҮЛЭГ ЛУЙВАРЧДЫН НЭГДЭЛ ГЭДЭГ НЬ ЭНЭ 4 ЖИЛД ХАНГАЛТТАЙ ХАРАГДЛАА.

  • СЭЛЭНГЭ (May 09, 2016 12:07:23 pm )

    Ардчилсан нам засаглаж чаддаг, ирээдүйг харсан зоримог бүтээн байгуулалтыг хийдэг, бүтээлч залуучуудаас бүрдсэн улс төрийн том хүчин. Харин нэр хүндээ бодоод бөөрөнхийлж суудаг завхай улс төрчид иргэдийн тархийг угааж, өөрсдийгээ TV-ээр харуулах гэж үлгэр зохион уншсаар байгаад тэдэнд өөрөөр сэтгэх зайгүй болгож байна. Энэ үлгэрт нь итгэдэг хушга шиг тархитай хэдэн хөөрхөн поцан-ууд МАХН, МАН гэж нэрээ сольсон бүлгийн эрх барьж байх үед ийм хэмжээний бүтээн байгуулалтыг ийнхүү зоригтой хийж байсныг мэдэх үү? Яг чам шиг хэрүүлээс ашиг горьдож постлодог гайнуудаас айгаад хийж чадахгүй ш дээ. Харин Ардчилсан нам үүнээс айгаагүй. Жингэрийн нохой хуцаж байна, жингийн цуваа явж байна. Ирэх сонгуулийн дараа гэхэд ард түмэн хэнд итгэж байгааг харахаараа өмдөндөө шээс алдав даа!!!! 6-р сарын 29-нд өмднийхээ дотор памперс өмсөөрэй. Хэрэв олдохгүй бол төрөх эмнэлгүүдийн дэргэд худалддаг шүү.

    • Зочин (May 09, 2016 1:08:42 pm )

      чи АН магтаад яахав. чи хэнийг тэнэг мангар гэж бодоов. АН-д ард түмэн дүн тавьчихсан.

  • ОРХОН (May 09, 2016 12:21:21 pm )

    СЭЛЭНГЭТЭЙ САНАЛ НЭГ ДЭМЖИЖ БАЙНА.ӨӨРСДӨӨ ХӨДӨЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЯДАЖ ДУУГҮЙ БАЙ. ӨӨРСДЙНХ НЬ ХИЙЖ ЧАДААГҮЙ ХИЙХИЙГ ХҮСЭЭГҮЙ ЗҮЙЛИЙГ ХИЙЧИХЭЭР ЯАЖ ДУУГҮЙ СУУХАВ ГЭЖ ОРИЛОЛДОЖ БАЙГАА НЬ ТЭР. ЭНЭ ӨНГӨРЧ БАЙГАА 4 ЖИЛД ОДООГИЙН ХИЙГЭЭД БАЙГАА ЗҮЙЛЭЭС Ч ИХ ЮМ ХИЙХ БАЙЛАА.ДААНЧ ХЭТ УЛС ТӨРЖСАН ӨӨРСДӨӨ ЮУ ХИЙДЭГҮЙ УЯНГА ГАНБААТАР Б.БАТЭРДЭНЭ ДАВААСҮРЭН МЭТИЙН НӨХДӨӨС БОЛООД ИХ ЗҮЙЛ АЛДЛАА ДАА

  • зараа (May 09, 2016 12:26:39 pm )

    энэ гүний уурхай ашиглалтанд орсоноор олон хүн ажилтай болно

  • Иргэн (May 09, 2016 12:35:26 pm )

    АНамынхан сонгуулийн мөнгө босгох зорилгоор Сайханбилэг мэтийн хэдэн нөхөд оюутолгойн далд уурхайг сонгуулийн өмнө хөдөлгөж санасандаа хүрлээ. Ард түмний өмнө сонгуулиар, сонголтоо зөв хийх л үлдлээ.

  • МОНГОЛ ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУ (May 09, 2016 6:34:00 pm )

    Энэ том төслийг дагаад олон мянган компани бэлтгэн нийлүүлэт хийнэ. тэр компанид олон мянган хүн ажиллана. Тэр олон мянган хүн цалин авна ар гэрээ тэжээнэ, тэр мөнгөөрөө худалдан авалт хийнэ ингээд дэлгүүр хоршоо бусад зүйлс амь орно энэ БОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ЦУСНЫ ЭРГЭЛТ! Цаашлаад улс олон төрлийн татвараа авна. Наад хохиролтой энэ тэрээ гээд ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭРЭЭ БОЛЬЖ ҮЗ!!! ОДОО ЖААХАН ГЭГЭЭРЭХ ЦАГ БОЛСОН ҮХЭР СҮРГҮҮДЭЭ

  • zochin (May 10, 2016 6:42:22 am )

    songuuli duustal hudlaa unen hucheer asaaj baigaag ine ard tumen oilgohtoigoo shuu Saihanbalai mine

  • иргэн (May 10, 2016 12:49:12 pm )

    олон жил гацсан ажил харин эхэлж байгаам биш үү, юугий нь шүүмжлээд тэнэгтээд байнаа, энэ хүмүүс, уянга, ганбаатар нарын талын улсууд юмуу

  • zochin (May 10, 2016 8:07:09 pm )

    songuulin daraa 8^ huwin zeel ch zogsono ene ardchilsan nam yamar ch hamagui uneer dahin songogdoj baiwal uls eh oron urend orj ard tumen yaduurah sonin bish boljee ard tumen mini oilgooroi songoltoo zuw hiij zuw bodlogotoi humuuse gargaj irmeer bna da ih hugatsa shaardana da ahij ANam.garwal estoi elgeere mulhunu gedeg l bno do Altanhuyagtai temtsej baihaar Erdene metin luiwarchdaasa salwal tsewershine de

  • ardach (May 11, 2016 9:55:02 am )

    Saihanbilegiig ter chigt ogtsryylaad neg mor hooj yabyylah estoi baital hyn tanidaggyi,hynd itgemtgii hynd myy yam sanaj chaddaggyi genen tsagaan setgeltei Enhbayar gedeg hyn tor togtbortoi baigdaa geseer abch yldsenii gai nyyrleed bna. Mongold.Yamand etes togsgol gej bdag daa.Baruunii tejeeberyyd toroos zailyylagdan tsag oirtson.Ard tymen mni dahij hyyrtahgyi baih gej haidadya.Offshortongyydiig erdoo ch deesh gargaj bolohgyig medtygei.hicheen sahitygei.Elbegdorjiig Kapla ahiinh ni araas hooj yabyylyaa.Elbegdorjiig ogtsryylah Yayngiin yrialgiig demjij temtsetsgee.

  • баяр (May 13, 2016 3:02:22 pm )

    АН-д ард түмэн дүнгээ тавьсан. Сэтгэгдлээ бичээд байгаа ОРХОН СЭЛЭНГЭ нар АН тогооны угаадас долоодог гөлөг байж тараа. Би аль ч нам биш гэхдээ МАНАН-д хэрэгтэй цөөхөн хүн бий. Ард түмэн минь ОРХОН СЭЛЭНГЭ хоёр шиг тэнэг зан гаргав.Үр хүүхдүүдээ бодож саналаа өгөх хэрэгтэй.

  • gambi (May 13, 2016 5:03:13 pm )

    Yamar teneguud ni AN g magtaad bga yum be ingorson hugatsaand ard tumnii amidraliig yamarhuu bolgosoniig harahgui bn u mod shireeneesee buugaad shuuhiin omno ochih tawilantai hulgaichdiig yund omoorch dongodow tiim lsain baisan yum bol odiid mongol uls iimerhuu guilagchingiin oron bolohgui baisan biz de har maluudaa bugdiig barij shorond hiiwel taarna bayartsogt saihanbileg elbegdorj ged hujaagiin sheesnuudiig

antalya rent a car