antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2016 26 comments

Оффшорт компаниа нуусан Олег Дерипаска, Сү.Батболд хоёрын нөхөрлөл хаанаас эхтэй вэ?

нийтлэсэн Admin

13187686_1677183909199819_955484432_nПанамын баримтууд дотор Монголд үйл ажиллагаа явуулдаг “Бату майнинг” компанийн нэр байгаа гэх мэдээлэл бий. Тус компани нь Оросын хөрөнгө оруулалттай бөгөөд хойд хөршийн тэрбумтан Олег Дерипаскагийн эзэмшлийнх аж. Сонирхолтой нь Ерөнхий сайд асан Сү.Батболд мөн тус компанид хувь оролцоотой гэсэн мэдээлэл байгаа юм. Ер нь бол “Бату майнинг” компани Монголын уул уурхайн салбарт олон лицензийг мэдэлдээ авсан гэдгээрээ тодотгогдож байдаг. “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой”-г удирдаж явсан, өдгөө гадны оронд бүгэх болсон Б.Энэбиш нь  “Бату майнинг” ХХК-ийн захирал байсан юм. Тэрбээр  “Бату майнинг” ХХК-ийн Монгол талын захирлын албан тушаалыг хашиж байхдаа Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Завхан, Дорнод, Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар зэрэг есөн аймгийн нутаг дэвсгэрт 187 ширхэг ашигт малтмалын лиценз эзэмшсэн гэгддэг. Тэгэхдээ тэдгээр лиценз нь Жон Даглас Макгей гэх гадаадын иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг юм байна. Жинхэнэ эзэн нь бол Олег Дерипаска болоод Сү.Батболдын хамтрал байж болзошгүй гэж харагдаж байгаа юм.

Дашрамд, О.В.Дерипаскагийн тухай товч өгүүлэхэд 1990 оноос бизнесийн гараагаа эхлүүлсэн тэрбээр 1994 онд “Алюминпродукт” компани байгуулж, ах дүү Лев ба Михайл Черный нартай хамтарч Хакасын Саяногорскийн хөнгөн цагааны үйлдвэрийг аваад ерөнхий захирал нь болсон байдаг. Харин 3 жилийн дараа  “Сибирский алюминий” хэмээх постзөвлөлтийн үеийн том үйлдвэр-компанийг өөрийн болгож 2001 онд “Базовый элемент” компаниа байгуулжээ. Цаашлаад Оросын хөнгөн цагааны цогцолбор байгуулахаар ажиллаж,  бизнесийн бусад салбарт ч хөл тавьжээ. Барилгын архитектур, нисэх, автомашины үйлдвэрлэл, төмөр замын зүтгүүр, ачааны вагон засвар үйлдвэрлэл гээд л том гэсэн бүхэнд оролцох болсон байдаг.2010 оноос түүний “Русал” компани Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж эхэлсэн байдаг.

Тэрбээр  Оросын хамгийн баян хүмүүсийн эхний байруудад байнга бичигддэг бөгөөд “Форбес”-ын дэлхийн баячуудын жагсаалтад 171-д эрэмбэлэгдээд байсан юм. За харин тэр чухам яагаад Монгол руу хараагаа бэлчээн, улмаар хөл тавих болсон бэ гэхээр Тавантолгойн төмөр замыг тавих гол санхүүжилтийг О.Дерипаска гаргана гэсэн мэдээлэл өнгөрсөн хугацаанд гарч байсан билээ. Тодруулбал, “Тавантолгой” төсөлд оролцох саналаа ирүүлсэн Оросын талын хамтарсан консорциумын нэгд түүний “Базовый элемент” компани багтаж байсан түүх бий. Ер нь бол Олег Дерипаска төмөр зам, эрчим хүчний ашиг сонирхлоор Монголд хөл тавьж, тэр замдаа олон арван хайгуулын лицензийг гартаа оруулсан аж. Тэгээд харахаар Ерөнхий сайд асан Сү.Батболд тэр хоёрын хамтрал том эрх ашиг дээр дөрөөлсөн байгаа нь эрхбиш ойлгогдож буй юм.

Эх сурвалж: Шуурхай.мн Э.Болор


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • 122211 (May 10, 2016 9:15:18 am )

    Batboldiin ger buliig ah duu nartai ni alibaa neg alban tushaalaas
    zailuul.

    • sdfsd (May 10, 2016 8:59:49 pm )

      oros mongoliin hulgaich nar niilj avaad samarch baisn um baina shde. Ene offshowiin data-g il bolgoson hakeruudad, niitelsen olon ulsiin eren survaljlah setguulchded bayar hurgeh heregtei. dahiaad ulam ih medeelel leak hiigeerei.

  • wwww (May 10, 2016 9:15:49 am )

    Batboldiin ger buliig ah duu nartai ni alibaa neg alban tushaalaas
    zailuul.

  • Зочин (May 10, 2016 9:41:04 am )

    ИЙМ ХУВАЛЗУУДЫГ УЛС ТӨРӨӨС ҮҮРД ЗАЙЛУУЛ

  • Anonymous (May 10, 2016 9:42:24 am )

    Баттулгын уяаг сунгадаг ах нь Дерипаска шүү дээ.

  • Hurdan nerleechee (May 10, 2016 9:43:41 am )

    gadni hun kompania nuuh manaid hamaaguiee uursdiinhuu tomchuudiig zarla urd shono 23 tsagt todorhoi bolno gesen yasan Batzandan bna uu

    • Зочин (May 10, 2016 8:08:46 pm )

      Өөрөө ороод харчихаачээ хө. амандаа хоол халбагадуулдаг хүүхэд шиг л

  • Fuck (May 10, 2016 9:57:45 am )

    ATG bnuu????

  • Сүхбаатар (May 10, 2016 9:59:51 am )

    Төрийн З өндөрлөгөө- Шүүх-АТГ- ТАГНУУЛЫН ГАЗРАА- Баярцогт хятадын гэдэг нь үнэн юм уу

  • Ундрал (May 10, 2016 10:12:46 am )

    Батболд биш юм байнаа . Шунал нь хэтэрчихсэн нохор . С. Баяр шиг дурдатгалаа бичээд суувал дээргуй юу ??? !!! Харин завшсан монгоо ард тумэндээ огчхоод сэтгэл амар бутэн нойртой хоновол ч. …

  • Anonymous (May 10, 2016 10:17:35 am )

    Mun Bat-Ochir Sukhbaatar geed ahiinh ni ner jagdsaaltand bas bichigdsen bna lee

  • ЗОЧИН (May 10, 2016 10:47:25 am )

    МОНГОЛЫН АРД ТҮМЭН МИНЬ АМЬДАРЛЫН ЭРХ ЧӨЛӨӨ ШУДРАГА ЁСНЫ ТӨЛӨӨ ТЭМЦЭХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ. БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДЭС ЭНЭ УЛСЫГ БАЙГУУЛЖ ЦЭЦЭГЛҮҮЛЖ БАЙСАН НЬ САЯХАН. ИНГЭХ ГЭЖ СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ШУДРАГА ЁСЫГ УСТГАСАН ЮМ БАЙНА. ТЭР АД ҮЗЭЭД БАЙГАА ЦЭДЭНБАЛ БОЛООД УЛС ТӨРИЙН ТОВЧООНЫ ГИШҮҮД ЧИНЬ УЛС ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙЖ. ТЭР ҮЕД АМЬДАРЛЫН БАТАЛГАА 100% БАЙЖ.

  • Мгл (May 10, 2016 11:30:36 am )

    Сбатболд сбаярын адил эх орноо, мэдээлэл муутай ард тумнээ гадныхантай ниилэн хуу дээрэмдэж байжээ. Энэ гэмт хэрэгтнуудиин тулгуур багана болсон монголын баялагт дурсэн сарвуунуудыг эхлээд тасдаж хаях хэрэгтэй. Энд гадны хоронго оруулагчдыг ургээлээ гээд уйлганаад байдаг бузруудад ухамсарын шанаа ториин зугээс огч ам, уйлдэлииг нь хаах хэрэгтэй. Гадны эзэддээ ард тумнии омчоор бэлэг барин, тууниигээ сахин торд уурлэсэн бузаруудыг нэг мор арчаад хаяцгаая

  • Anonymous (May 10, 2016 11:32:34 am )

    ene deripashka iin batu gedeg kompani bas Donald Trump iin songuuliin sanhuujilted orolts son gej medeelegdsen bn bilee

  • Anonymous (May 10, 2016 11:35:45 am )

    ene deripashka iin batu gedeg kompani bas Donald Trump iin songuuliin sanhuujilted orolts son gej medeelegdsen bn bilee. http://www.mcclatchydc.com/news/nation-world/national/article74789322.html

  • Болд (May 10, 2016 12:31:38 pm )

    Ард иргэдийгээ хоослож байж хэдэн төгрөг зөөж байгаа энэ новшийг ямар эргүү нь санал өгч УИХ д оруулдаг байнаа чааваасдаа. Одоо энэ нь гадны нэг баянтай нийлж төмөр зам тавина гээд л явж байдаг. гадны хүн ашигаас өөр юу л харав гэж . Батболд мөн адил оффшорлуугаа зөөх мөнгөнөөс өөр юу л харвал гэждээ…

  • Anonymous (May 10, 2016 12:54:05 pm )

    Uhej bsan luivarchin

  • z (May 10, 2016 3:23:55 pm )

    denduu aimshigtai yumaa. yasan idej uuj hanadaggui yum be. odoo uls toroos garaach ee.

  • Zochin (May 10, 2016 5:40:30 pm )

    Novsh umaa

  • зочинЗочин (May 10, 2016 7:18:57 pm )

    Алдартай хулгайч баригдлаа даа Элбэгээ өршөөгөөд л явуулна даа түрүүвч нэг юм чинь

  • sdfsd (May 10, 2016 9:01:52 pm )

    Deripaska mungu ugaasan, mafitai holbootoi uchir tuuniig USA-d oruuldaggui. Su, Tsogtbaatar nar bolie!!! Olon ulsiin gemt heregtentei sulbeldsen baina. Mongolchuud denduu ih deerelhuulj aina ene hulgaich nart.

  • Anonymous (May 11, 2016 1:26:28 am )

    Гадаадын мафи-тай гар хөлөөрөө холболдсон дотоодын хулгайч дайсан этгээдийг бүгдийг нь мөрдөн шалгаад хийсэн хэргийг нь нийтэд зарлаад шоронд хийхийг нь хийгээд шонд өлгөхийг нь өлгөөд бусад санаархагч хулгайчууд, авилгал сонирхогч цүнх баригч нарт сургамж үзүүлээд хойшид хатуу чанга цааз тогтоовол таарна. Муусайн хулгайчуудаас Монгол төрөө цэвэрлэж авцгаахын тулд ирэх сонгуулиар эднийг бүгдийг нь гудманд гарга. Тэхээр хэн хэн хаашаа зугтах нуу харж байгаад араас “Үнэгний ан”-д гарах хэрэгтэй.

  • 12 (May 11, 2016 10:54:43 am )

    Манайхан баахан шуугиж байгаад л мартана хоолтойгоо холиод идчихнэ. Женко одоо өөрийг нь энэ шуугианаар мартана гэж горьдож байгаа байх даа. Хууль шүүх мартахгүй шүү найзаа.

  • Zochin (May 11, 2016 10:56:28 am )

    Гэмгуй царайлсан хулгайч!!! Ичээчээ!! Луйварчин минь

  • Баяр (May 13, 2016 3:08:55 pm )

    Сү Батболд жирийн хүн биш их гарын мэргэшсэн хулгайч бүү сонго

  • зочин (May 18, 2016 2:32:49 pm )

    би ганц л зүйлийг огт ойлгохгүй бгаа юм. Үндсэн хуулиндаа газрын доорхи баялаг ард түмнийх юм бол яагаад хэдхэн хүнд лизенз өгөөд тэд дураараа зарж үрээд бгаа юм. Хураах хэрэгтэй

antalya rent a car