antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2016 14 comments

Дарханы АН-ын гишүүд З.Энхболд даргыг огцрохыг шаардаж намын байрандаа өлсгөлөн зарлалаа

нийтлэсэн Admin

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд дэмжигчид өнөөдөр өглөө 08.00 цагаас эхлэн улс төрийн өлсгөлөн зарлаж эхэллээ.

Тэд ийнхүү улс төрийн суулт зарлах болсон шалтгаан нь Дарханд болж буй АН-ын дотоод асуудалтай холбоотой бөгөөд З.Энхболдыг огцрохыг шаардаж буй юм байна. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн 11.1 дугаар зүйл, 21.2 дугаар зүйл болон АН-ын хяналтын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 02 тогтоол, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 03 тогтоол, дотоод сонгуулийн хорооны 08 дугаар тогтоол болон намын үндсэн дүрмийг зөрчиж хууль бус дарга, дүрмийн бс намын хороо, хүчингүй хоёр тамгатай Н.Мөнхдашаар Дархан-Уул аймгийн АН-ыг удирдуулж оролцуулах болон Н.Мөнхдаш нь Дархан-Уул аймгийн АН-ыг төлөөлж төрийн сонгуульд оролцуулахаар итгэмжилсэн байгааг нь эсэргүүцэж байгаа аж. Тиймээс АН-ын дарга З.Энхболдыг  хууль бус даргыг итгэмжилсэн нь огцрох үндэслэл болно гэж тэд үзэж байгаа ажээ.

Мөн тэд намаа удаа дараа ялагдуулж, дотор нь хагалан бутаргаж яваа Н.Мөнхдашийг “Эрх чөлөөний одон”-гоор шагнасан нь огцрох үндэслэл болно гэж үзжээ. Үүнээс гадна Дарханы АН-ын дарга О.Баярсайханыг зодож 4.1 жилийн ял авч явсан хүнээр удирдуулах гэж байгааг нь мөн эсэргүүцэж байна хэмээн танилцууллаа. Хамгийн ноцтой нь хууль бус намын дарга, дүрмийн бус намын хороо, хүчингүй хоёр тамгатай намын хороогоор ҮЗХ-ны гишүүний сонгуулийг явуулж Шонхор фракцийн гаралтай Дарханы бус 4 хүнийг ҮЗХ-ны гишүүнээр сонгогдсон мэтээр танилцуулж байгаа нь огцрох үндэслэл болно гэжээ.

Тиймээс тэд З.Энхболд даргаасаа дараах гурван зүйлийг шаардаж байгаа ажээ.

Үүнд:

1. Хууль бус итгэмжлэлээ хчүингүй болгох

2. Хууль бус ҮЗХ-ны сонгуулийг хүчингүй болгох

3. Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд Дархан-Уул аймгийн ардчилсан намын маргаантай асуудлыг шийдвэрлэх.

Хэрвээ уг шаардлагыг нь хүлээж авахгүй бол Дархан-Уул аймгаас гишүүд дэмжигчдийг нэмж ирүүлж, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • zochin (May 10, 2016 9:24:59 am )

    Xee ta nariig hen tooh m MAH-tai niilj namiin esreg yBdag , bolio icheech

  • darinchuluun (May 10, 2016 9:26:17 am )

    Demjij b. A. Bi zav gargaj ochnoo

  • Anonymous (May 10, 2016 9:29:45 am )

    hehe saihan teneg garuud bnda harbaas heden tsaas abjdee

  • Зочин (May 10, 2016 10:06:36 am )

    Z.enkhbold mongoliin toroor ihk togloj bna daa. Etsest ni daranguilaliin zasag togtooj bukh erkh medliig avakh sanaatai bna gedeg ni todorhoi.

  • Ундрал (May 10, 2016 10:17:57 am )

    Тэрийг нь шийдээд нэр цэвэр хунээр удирдуулахад юу нь болохгуй бнаа .Зи даргаа

  • ]piini (May 10, 2016 10:43:43 am )

    unen shuu de darhniiardichilsan nam ugaasaa zabharsan shuu de

  • БЭЛТРЭГ (May 10, 2016 10:47:07 am )

    зөвөө зөв даварсан Дашуудыг дарах цаг болсон.Намаа удаа дараалан ялагдуулж байж ичдэггүй ээ.Өөрсдөө дашууд МАН-тай нийлж газраар саналаа худалддаг хүмүүс.бусад хүмүүсийг дандаа өөр шигээ бодож сэтгэдэг гарууд даа.Өөрөө явдалтай нөхрүүд эхнэрээ өөр шигээ гэж бодож харддаг даа яг түүн шиг дандаа л мөнгө,худалдагдсан гээд л элдэв нэр хоч өгдөг.Яс юман дээрээ өөрсдөө л тэгдэг байхгүй юу даа.Одоо ч мөн МАН-тай тохироо хийсэн л байгаа сандал,суудлаар…

  • Зочин (May 10, 2016 2:49:09 pm )

    Дашуудад дарлуулж байгаа бол хоино гэж хэлье, ямар ч боловсролгүй гудамжны эрүүгийн элементүүдэд намаа булаалгачихаад юу бодож явсан амьтас вэ, ялангуяа Мөнхдаш бол хар энергитэй муу арга замаар ажилаа явуулдаг жинхэнэ эрүүгийн элемент шдээ, ах нь болох Мягмардаш бол мөнгө залуу хүүхэн 2т нүгэлтэй шуналтай улаан авилгач гар даа. одоо тэд дарханд өөрсдийн утсан хүүхэлдэй агвааны энхболд эрдэнэбат 2-ыг МАН-ын хэдэн тархи хамуурсан урвагч бацаануудыг ашиглан тавьж аваад дарханд үнэндээ даам гарчихсан байгаа. хууль хяналтын байгуулагуудыг гэмт хэрэгтнүүд болон тэдний суганы үс энхболд базчихсан гэж л сагсуураад байгаа сурагтай.

  • Зочин (May 10, 2016 4:27:46 pm )

    З.Энхболд АН-ыг удирдсан цагаас хойш намын нэр хүнд унасаар байна. Сонгуулиас өмнө зайлуулах л хэрэгтэй

  • Tsogt (May 10, 2016 4:34:48 pm )

    МАШ ЗӨВ. З.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХ НЬ ЗӨВ. ДЭМЖИЖ БАЙНА… АМЖИЛТ ХҮСЪЕ…

  • ZOCHIN (May 10, 2016 6:21:04 pm )

    ENHBOLD SAIN SAIN.AJLAA SAIN HIIJ BAIGAA. SONGUULIAR MONGO AVSAN AVILGACHID SUULT HIIJ BAIGAA N GARTCAAGUI. SONGUULIIN DARAA OGLOO TCOM ALGA BOLNO.

  • zochin (May 11, 2016 9:12:14 am )

    elsej yheheer,ichij yhsen n arai deer,25000tegregiin calingaar wy hiihev,elssen geed honogt 2 saj 500 mjngiig avah heregtei.belneer avaarai ,osoltoi shyy,

  • дорж (May 11, 2016 9:58:46 am )

    АН хэзээ ард түмэн үнэн ч гишүүдийнхээ үгийг тоож байлаа өөрөсдөө л болож байвал болоо хэзээч АН Элбэгдорж Батүүлээр удирдуулсан цагт монгол улс өөдлөхгүй Би АН сумандаа анхны гишүүн

  • BOOGII (May 11, 2016 2:06:33 pm )

    БОЛИЛДОО . ман, ан 2-н дунд ингэж өөрсдийнхөө эрүүл мэндийг хохироох хэрэггүй биздээ. Эсвэл аль нэгээс нь мөнгө, амлалт авсан хүмүүсүү та хэд , зүгээр сонгуулиар зайлуулхад болоон бишүү.

antalya rent a car