Жижиг намуудад өгсөн намын удирдлагынхаа амлалтыг ил тодоор шүүмжлэхгүй ч, далдуур зүхэж, шатаж яваа хүн АН-д олон байна.
Цэциин дүгнэлтээс улбаалсан Сонгуулийн хуулийн өөрчлөлт улс төрийн хүрээнийхнийг бүхэлд нь стресст автуулж эхэллээ. УИХ-ын сонгуулийн тогтолцооноос пропорциональ системийг халаагүй бол 2012 оны амжилтаа бататгах хэмжээний улс төр хийхээр зэхэж суусан МАХН-ын дарга Н.Энхбаяр болон хотод ч, хөдөөд ч “босоо” рейтингтэй байх болсон
С.Ганбаатарын “оймсонд хавчуулагдаж” парламентын босго давах зорилготой байсан ХҮН-ынхан гээд тэдгээрээс дурдвал цөөнгүй. Сонгуульд оролцохоо ноороглож суугаа нь АН хийгээд намын дарга З.Энхболдод ч өдөр ирэх тусам шийдвэр гаргахад хүндрэлтэй болж мэдэхээр байна.
Учир нь, аль нэг намтай эвсэхгүйгээр дангаараа сонгуульд хүч үзэх бодлого баримталсан АН-ыг МҮАН, Эх орон намууд тойргийн хуваарилалтад орох болзолтойгоор дэмжиж оролцохоор болсон нь саяхан. Арай олон жил парламентад сууж басхүү хоёр төлөөлөлтэй болсон ИЗНН-ынхан дээрх хоёр намын адил АН-ыг дэмжих сонирхолтой ч таван тойргийн барьцааг тэдэнд тулгаад байгаа. Тэдний араас ХҮН-ынхан ч тойргийн хуваарилалтад орох замаар АН-ыг дэмжихээр болсон тухай мэдээлэл бий. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ноос хоёр намыг бүртгэхээс татгалзсан нь ИЗНН болон ХҮН. Нэг нь бичиг баримтаа дутуу ирүүлсэн, хоёр өөр тамгатай байсан гэж үзсэн бол нөгөөх нь намын даргын гарын үсэг мөн дутуу гэсэн шалтгаантай. Энэхүү шалтгаанаар ИЗНН, ХҮН-ынхан ирэх сонгуулийг өнжих эс бөгөөс АН-ыг түших замаар тойрог горилохоос өөр сонголтгүй үлдчихээд буй.
ХҮН-ынхан ийм байдал үүсзхийг эртнээс мэдэрсэн болоод ч тэр үү сонгуульд өрсөлдөх дийлэнх гишүүн нь бие даахаар болж, тус тусдаа мөрийн хөтөлбөр боловсруулж СЕХ-нд хүргүүлсэн юм билээ. Харин ИЗНН-ынхан байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцрох гээд байгаа болохоор АН-ыг түшихээс өөр аргагүйд хүрч байх шиг. Хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар нэг хүн, хоёр намын гишүүнчлэлтэй байж болохгүйгээс гадна өөр намаас нэр дэвших нь хориотой. Тэгэхээр С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг, Б.Хүдэр-Ян, М.Хүрэлсүх нарт эрх баригчид хэрэгтэй байгаа таван тойргийг хуваариласан тохиолдолд тэд хуулиа дагаж АН-д элсэх юм.
Хуулийн энэ заалтын дагуу УИХ дахь МҮАН-ын төлөөлөл болох БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Байнгын хорооны дарга М.Сономпил нар АН-д элсэж Бүлгийн хуралдаанд нь оролцоод явж байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр АН-ынхан ИЗНН-д хуваарилах тойргийг хоёроор бууруулж гурав болгосон гэх. Тийм ч байж болох. Гагцхүү ИЗНН, ХҮН-ынхан ийм нэгэн хүндхэн сонголттой тулгараад байгаа бол эдгээрээс дутахгүй бухимдаж яваа хүн нь АН-ын дарга З.Энхболд, ууртай байгаа хүмүүс нь тус намын гишүүд юм. Тэгэх нь ч аргагүй юм билээ.
Нэгэнтээ АН-ын дарга З.Энхболд “Ирэх сонгуульд манай намын зүгээс гишүүн байгаагүй хүнийг оруулахгүй гэсэн дүрэм баримтална” хэмээн ярьж байв. Үнэхээр тийм бол, З.Энхболд дарга хэлсэндээ хүрдэг нь үнэн юм бол энэ удаагийн сонгуульд АН-ыг УИХ-д төлөөлж байгаа 35 гишүүн бүгдээрээ нэр дэвшинэ. Үүн дээр АН-ын эмэгтэй гишүүдийн зүгээс шахалт үзүүлэх болсон 16 квот, жижиг намуудад амласан 12 тойргийг нэмж тооцвол нийтдээ 63 болно. Мэдээж АН-ынхан 76 тойрогт нэр дэвшигчээ өрсөлдүүлэх болохоор горьлогчдод ердөө 13 тойрог үлдэнэ гэсэн үг.
Өөрсдийгөө хамгийн дотоод ардчилалтай хэмээн тодотгодог ч дийлэнх бодлого шийдвэр нь фракцын ашиг сонирхолд хүлэгддэг АН-д гал дуудах хэмжээний эрсдэл. Олон жил фракцын хуваарилалтаар бялууны зүсэм бүрээс томыг нь хүртэж ирсэн АН-ын нөлөө бүхий гишүүд ч үүнийг төдийлөн сайшаахгүй. Анхнаасаа жижиг намуудтай эвсэхгүйгээр тойрог амлах замаар эгнээндээ оруулж, бүр Бүлгийнхээ харьяалалтай болгочихсон учир Н.Батцэрэг, М.Сономпил нарыг АН-аас нэр дэвшүүлэх нь зүйн хэрэг. Дээрээс нь Эх орон намын Б.Эрдэнэбат ч хоёр тойргоо нэхэж, АН-аас ам асуух эрхтэй болно. Араас нь таван тойргоор барьцаа нэхэх болсон ИЗНН-ыг дурдах хэрэгтэй. Хүчинтэй, хүчингүй тамганы асуудлаас болж “хүн” шиг байж чадалгүй явсаар сонгуульд оролцох боломжоо алдсан ХҮН-д гурван тойрог өгөх нь АН-ын удирдлагад хүндхэн шийдвэр байх нь тодорхой.
АН-ын даргын жижиг намуудад өгсөн амлалт сонгуулиар бусадгай санал хуваахгүй байх сайн үр дагавартай байж болох ч эцсийн шийдвэрийг тэр ганцаараа гаргачихгүй.
Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит хурлаар МҮАН тэргүүтэй бусад намд хуваарилах тойргийн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэж таарна. З.Энхболд даргын амлалтыг баталгаажуулах эсэхээ АН-ынхан Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаараа дэнслэх хэрэг. Албан тушаалын бялуу хуваарилалт, улс төрийн ашиг сонирхол нь хөндөгдөөд ирэхэд шинээр жигүүр өдөлдөг, фракц мэндэлдэг, өөр хоорондоо толхилццог, хэтэвчээрээ нэгддэг жишиг аль ч намд бий. Ялангуяа хоёр том намд.
Жишээ нь, Сонгуулийн хуулийг баталсантай холбогдуулж, УИХ-ын чуулганаар тойрог, мандатын хуваарилалтыг хэлэлцээд хэвээр үлдээх шийдвэрийг нэгдүгээр сарын сүүлээр гаргаж байв. Энэхүү шийдвэр гараад удаагүй байхад АН-д нэгэн фракц шинээр мэндэлсэн нь “МоАН” байлаа. Г.Батхүү, Л.Болд, А.Бакей, Ц.Оюунгэрэл зэрэг нэр бүхий УИХ-ын гишүүнээр эгнээнээ тэлсэн энэ фракцыг “МоАН санаачилга” гэх тодотголтойгоор анх байгуулсан ч ачир дээрээ АН-ын удирдлагуудад шахалт үзүүлэх, намын жагсаалтад дээгүүр эрэмбэлүүлэх хүмүүсийн нэгдэл байсан юм.
Гэвч намын жагсаалтыг Үндсэн хуулийн цэцээс түдгэлзүүлж, УИХ түүнийг нь хүлээж авснаар “МоАН” фракцын гол зорилго нь бүтэлгүйтсэн гэж хэлж болно.
Нөгөө талаар намын жагсаалтад орох сонирхол нь бүтэлгүйтсэн тэд удахгүй болох Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын ууртай эрхмүүдийн тоонд зүй ёсоор орох болов уу. Магадгүй ИЗНН, МҮАН, Эх орон тэргүүтэй жижиг намуудад тойрог хуваарилах амлалт өгсөн намын даргынхаа шийдвэрийг сөрж мэдэх. Энэ бүгдээс харахад намын удирдлагынхаа жишиг
намуудад өгсөн амлалтыг ил тодоор шүүмжлэхгүй ч, далдуур зүхэж, шатаж яваа хүн АН-д олон байна. Тэд энэхүү бухимдлаа тээж явсаар Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын үеэр тэслэж мэдэхээр байна. Тэр үед жижиг намуудыг тойргийн хуваарилалтаар эгнээндээ оруулсан З.Энхболд даргын амлалт биелэлээ олох нь эргэлзээтэй.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Холбоотой мэдээ
-
Зочин (May 10, 2016 10:03:52 am )
ЭНХБОЛД ГЭГЧ ХОЛЫН ШУНАЛТАЙ, ОЙРЫН БОДОЛТОЙ, ОВИЛГОГҮЙ ЭТГЭЭДИЙГ НАМЫН ДАРГААСАА НЭН ДАРУЙ ОГЦРУУЛЖ ТӨЛӨВ ТҮВШИН АРД ТҮМЭН, ХАМТ ОЛНООРОО ХҮРЭЭЛҮҮЛСЭН ХҮНИЙГ ДАРГААРАА СОНГОЖ 2016 ОНЫ СОНГУУЛЬД ОРВОЛ АН ЦӨӨН ХЭДЭН СУУДАЛ АВЧ МЭДЭХ Л ЮМ. ЭНЭ ЯНЗААРАА ЗҮТГЭВЭЛ ҮСГҮЙ ШАХАМ ХУСУУЛАХ ТӨДИЙГҮЙ ИРЭЭДҮЙ ТУН БҮРХЭГ БОЛНО.
-
Гончиг (May 10, 2016 3:13:10 pm )
Зөвөө зөв Огцруулцгаая хурдан
-
-
baagii (May 10, 2016 11:46:28 am )
enhbold gej ulaan hervvlch yaj darga hiigeed ywdagiin zailuul AN -iinhan uuj idsenee nuuj haah geed l chichirch suugaa bololtoi ted narin stressteh shaltgaan ni uuj idsen n il boloh geed sandarch suugaa bololtoi
-
СОНОР (May 10, 2016 12:17:54 pm )
ХҮН ДОРОМЖИЛСОН ХЭРҮҮЛЧ ЗАРГААРАА АЛДАРТАЙ ЭНЭ ХҮНИЙ ХЙИСЭН ЗҮЙЛ НЬ ХААНА БАЙГААД БАЙНА АА ТӨРИЙГ ЗАВХРУУЛЖ УЛСАА ЯДУУРУУЛСАН ЭНЭ НИЙГМИЙГ БИЙ БОЛГОЧИХООД ОДОО ЗАЙГАА ТАВИХГҮЙ ЮУНД НЬ АХИЖ ГАРЧ ИРЭХ ГЭЖ БУХИМДАЖ СУУДАГ БАЙНАА
-
ner (May 10, 2016 2:34:39 pm )
enhboldod bayr hurgie ardchilsan namiin gisguudiig hen ni hen be gedgiig sain taniulj baigaad
-
Ард (May 10, 2016 3:23:20 pm )
Захиалгаар коммент бичүүлж, нэр хүндэд нь халдаж байгаа луйварчид булхай нь ил тод болохоос айж чичирж байх шив дээ. Маш зөв хүн. Ажил хэрэгч, хариуцлагатай.
-
Төгс (May 11, 2016 10:19:14 am )
Тиймүү тэр Ардын намын нэр нэгтэй түрийвч нэгтэй нөхрийг яах вэ
-
-
зочин (May 10, 2016 3:26:22 pm )
Зөв сонголт хийжээ. Төр түмэн нүдтэй гэж үнэн л юм байна. Олон аавын хүүхдээс сонгогдоно гэдэг чинь гайхалтай шүү дээ. Амжилт
-
Зочин (May 10, 2016 5:02:01 pm )
Энэ нам үнэхээр хөөрхөн гэхэд багадахаар марзан, алиа шийдвэр гаргадагаараа алдартай. Өөр намын хүнийг намынхаа нэрийн өмнөөс нэр дэвшүүлнэ гэж ямар ч хууль дүрэмгүй юм хийх гэж байгаа нь өөрөө марзан. Арай ингэхгүй байх нөгөө нөхөд нь горьдоод гудамжинд үлдэх шийдвэр гаргах байх. Түүнээс биш өөрийн олон хүнийг яая гэж байж хүний зуудаг нохдыг дэвшүүлэхгүй байлгүй. Оюун бол энэ дотор хамгийн марзан инээдтэй тоглогч. Дандаа л илүү харж билүү долоож явах юм. Одоо орон зай нь байхгүй болсон байлгүй.
-
Ганаа (May 10, 2016 6:53:03 pm )
Энэ хүн угаасаа хэдэр,ядар зантай дарангулагч шинжтэй, улс төрч хүний ямарч үнэргүй өчүүхэн амьтан шүү дээ. Энэ хүний толгойлсон АН дөрөвхөн жилд улс орныг самарч, ард түмнийг ядууруулж өрөнд бариулж, өтөнд идүүлж, шударга ёсыг үгүй хийчихээд одоо ямар нүүрээрээ, ямар гавъяа байгуулсан гээд сонгуульд оролцох гээд байгаа юм бэ. Бодохоос дотор муухайрч бөөлжис хутгаж байна. Уг нь Энхболд ядахдаа өөрсдийнхээ алдаа завхарлаа хүлээн зөвшөөрөөд дараагийн сонгуульд шинэ хүмүүсийг гаргаж ирнэ гэж хэлсэнсэн бол арай өөр өнцгөөс харах боломж байлаа. Энэ хүнд тийм ухаан, ёс зүй байхгүйгээс цааш яая гэх вэ ард түмэн ухаантай шүү Энхболдоо битгий басаарай.
-
Anonymous (May 10, 2016 6:56:03 pm )
90 jiliin tyyhtei gej tomordog man -g Z.Enhbold gantsaaraa nam darj baigaa um chini ha ha ,yneheer chadaltai zangaragatai uls turch shyy.Bygdiig huuliin daguu ni hiideg bolohoor zargach nyamkach duu ni gardaggyi l baihgyi yu
-
Irgen (May 10, 2016 7:55:17 pm )
манангүй төрийг бүрдүүлэх хариуцлагтай сонгууль болох нээ манан үүсвэл хяналтгүй төр улсаа баялгаа гадныханд найр тавихад бэлэн болжээ. МАН. Сонгуулийг. Баяр. АН. Сонгуулийг баярцогт удирдаж. МАНАН. Үүсгэх том зорилогтой хэлцэл хийсэн байна тийм учраас жижиг намуудад тойрог өгсөн болж шилний цаанаас чихэр долоолгоод хулихдахнээ гараад ирсэн ч мАНАН хэвээр байхаар тооцжээ. Мананггүй төрийг сонгоцгоохуу
-
ZOCHIN (May 11, 2016 12:19:31 am )
ENHBOLD …MONGOLCHUUD TUUHENDEE BIE BIENEE DOOSH N CHANGAAJ HEZEE CH EVLELDEN NEGDEHDEE DURGUI ATAACH TUMEN YMUUDAA. ENHBOLDIIG DEMJIHGUI YM BOL OOR TEGEED HENIIG DEMJIHIIN BE. GARTCAA BITGII HAA URGELJ AVILGAL AVCH NEGNIIGEE ALDAG AA N BOLI .
-
Төгс (May 11, 2016 10:17:03 am )
Ер нь Энхболд гэдэг хүмүүс дандаа монголд гай тарьж байна
-
Doeo (May 11, 2016 2:44:00 pm )
Bid nar bysdiig myylahdaa ih sain um shig . Ardchilsan namiinhnii hiisen bvteesniig demjeed ybah ni hamgiin zob. Aldaatai ch gesen ali ch zasaglaliin ved iim bvteen baigyylalt bolj baigaagvig bid medehiin iheer medne. An ner debshigchidee ard tvmneesee asyychihsan bol songyyld amjit gargah bvren bolomjtoig ih bodmoor ,debshvvlj bolohgvi nohdvvd bii gedgiig nam sain bodoh ychirtai .
-
Zochin (May 11, 2016 2:51:16 pm )
Tiim shvv bid dandaa l bie bienee doosh ni hiihiim daa . Ta ooroosoo bi niigemdee uy hiisen bilee geed asyy daa tegeed daraa ni shvvmjil
-
mongol hun (May 12, 2016 9:47:54 am )
AN nam ard tumnii esreg nam bolson. amidarlaa arai yadan awch yawaa namaichdiin esreg ajillaj bn. ene 4 jil sainaasa muun diileed bgaad ard tumen buhimdaj bn. Elbegdorj terguutei luiwarchid.
17 Comments