antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 2, 2016 1 comment

Талхны үнэ хэрхэн нэмэгдсэн бэ?

нийтлэсэн Admin

1461815106-57218742471d5НӨАТ-аас улбаалсан үнийн бодлогын зөрчилдөөн, Үйлвэрлэгч болон худалдааны байгууллагын харилцаанд үүссэн бодит байдал

Нэгэн үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогч миний найз надтай ярилаа. Тэрээр энэ дэлгүүрүүд ёстой даварч байна аа. Манай 1000 төгрөгөөр өгсөн талхыг 1300 төгрөгөөр зараад байна. Уул нь 1100 төгрөгөөр зардаг байсан юм. Би тэдэнтэй зад заргалдаад ирлээ хэмээн ярилаа. Би хариуллаа. “-Найз минь өнөөдөр тухайн дэлгүүр нэг талхан дээр 300 төгрөг нэмсэн ч түүний 27.7 төгрөгийнНӨАТ төлнө.

Дэлгүүрт үлдэх нь 272 төгрөг болно. Үүнд дэлгүүрийн өөрийх нь гаргасан зардал орно. Цалин, дулаан уур ус, түрээс, нийгмийн даатгалын зардал байгаа. Гэтэл тэр дэлгүүрийн борлуулалтын орлого 50 хувь буурсан байгаа. борлуулалтын орлогын энэ бууралт тухайн дэлгүүрийн дээрх тогтмол зардлын нэгжид ногдох хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн.

Мөн худалдан авагчдын амьдрал өнөөдөр талхан дээр л тогтож байдаг. Тэгвэл тухайн дэлгүүрийн нийт борлуулалтын хэдэн хувийг талх эзэлж байгаа бол. Чи энэ талаар бодож үзсэн үү? энэ мэтчилэн дэлгүүрийн өөрийх нь зардлыг тооцож үзэхэд 300 төгрөг байтугай нэммээр тооцоо гарч байна даа. Энэ нь эргээд тухай дэлгүүрт ажиллаж байгаа ажилчдын цалинг нэмэх эсвэл хасах сонголтыг хийлгэх үндэслэл болно.

Энэ мэтчилэн бизнес эрхлэгчдийн амьдрах орон зай хумигдсаар байдаг. Энэ нь маргаашийн орон зайд нийт худалдан авагчдын цалингийн хэмжээг багасах үндэслэл болохыг эдийн засагч хүний хувьд хэлэхгүй өнгөрч болохгүй байна” хэмээхэд тэрээр нээрээ тийм байна шүү дээ хүн бүр зөвхөн өөрийгөө л бодох юм даа хэмээн уулга алдлаа.Бидний яриаг сонсож байсан 6 настай охин маань “-Эдийн засагт нь хулгайч орсон байна” хэмээн тодорхойлон хэллээ. Бидний ирээдүйн эдгээр нялхас өнөөдөр ийм үг хэлж хэлд орж байна шүү дээ. Эдийн засагт нь хулгайч орсон байна гэх түүний үг бидний тодорхойлсноос ч илүү жинтэй санагдаж бид чинь 6 настай хүүхдээс ч дор сэтгэж байна гэж үү хэмээн өөрөөсөө асуухад хүргэлээ

А.Цолмонтуяа

Эх сурвалж : nekh.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • bagaa(ajilgyi) (May 03, 2016 8:09:09 am )

    1100 t oor talxnii xyrgelt xiine xiine jich 4r delgyyrees 5n buudal xoorond

antalya rent a car