“НЬЮ СВИЙТ ФҮҮДС” КОМПАНИ ХОРООНДОО БҮРТГЭЛГҮЙ БАЙЖЭЭ
2016.04.29: Олон хүний эрүүл мэндийг хохироогоод бун “Нью свийт фүүдс” хэмээх компанийн талаар НМХГ болон бусад газруудаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгазаж буй. Гэхдээ тус компани нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд бүртгэлтэй хэмээж байгаа ч хорооны ажилтнуудын бүртгэлийн санд “Нью свийт фүүдс” XXК-ийн тухай мэдээлэл болон байршил байгаагүй юм. Тэгэхээр тус компани нь энэ хороонд байрладаггүй эсвэл “Татвараас зугтаадаг аж ахуйн нэгж байж магадгүй” гэдгийг хорооны ажилтнууд хэлсэн.
“НЬЮ СВИЙТ ФҮҮДС” КОМПАНИ ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРСОН ХҮМҮҮСИЙН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛНА
2016.04.29: Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар “Одоогоор голомтод МХГ, ХӨСҮТ-өөс найман хүний бүрэлдэхүүн мэргэжлийн баг ажиллаж байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, телевизээр олон нийтэд хандаж “Эклер битгий худалдаж аваарай, авсан байгаа бол идэж болохгүй” гэдгийг зарлан сэрэмжлүүлж байна. Түүнчлэн тус эклерийн үйлдвэрийн 16 ажилтнаас шинжилгэа авч лабораторид хүргүүлсэн. Баянзүрх дүүргийн МХГ-аас тус үйлдвэрийн үйл ажиллагааг 2016 дөрөвдүгээр сарын 25-наас тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Одоо ч худалдааны сүлжээнд тараагдсан эклерийг буцааж татах ажиллагаа хнйгдэж байна. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна. Тиймээс “Нью свнйт фүүдс” ХХК-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Буцаан татан авсан эклерээ одоогийн байдлаар устгаагүй байгаа. Харин компани нь хордож эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн хохирлыг барагдуулна гээд хуулийн байгууллагад хандсан байгаа” хэмээсэн юм.
НЯН ТЭЭСЭН ЭКЛЕР ИДСЭН БОЛ БӨӨЛЖИЖ, ӨНДӨР ХАЛУУРАХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРНЭ
2016.04.29: ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Хордлого авсан иргэдийн урьдчилсан шинжилгээний хариу гарсан. Хордлого авсан бүх хүнд сальмонеллагийн төрлийн нян /гэдэсний өвчин үүсгэгч нян/ илэрсэн. Хэвтэн эмчлүүлж буй биеийн байдад хүндэвтэр байгаа хэд хэдэн хүн байна. Шингэн алдалт ихтэй төдийгүй суулгалт нь ойрхон ажиглагдаж байгаа болон халууралт ихтэй иргэдийг хүндэвтэр хэмээн оношилж байна. Түүнээс биш амь насанд нь нөлөөлөхүйц зүйл болоогүй. Нянтай эклерийг идсэн хүнд 30 минут юм уу, 14 дагийн дараа бөөлжиж өндөр халуурах шинж тэмдэг илэрнэ. Мөн хар ногоон өнгийн усархаг шингэнээр суулгаж, дотор муухайрна. Тиймээс бид хордлогыг нь тайлах эмчилгээ болон шингэн алдалтыг нөхөх эмчилгээг хийж байна” гэсэн юм.
ХОРДСОН ХҮМҮҮСИЙН ТОО НЭМЭГДЭЖ, 129-Д ХҮРЛЭЭ
2016.04.27: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн халдвар хамгааллын ахлах байцаагч Ш.Одончимэг дээрх хэргийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Эклерээс 45 хүн хордож, 27 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл дээрх хүнсний бүтээгдэхүүнээс хордсон хүмүүсийн тоо нэмэгдэж, 129-д хүрээд байна. Өчигдөр оройн /2016.04.26/ байдлаар хордсон хүний тоо 70 гаруй байсан бол өнөөдөр /2016.04.27/ энэ тоо нэмэгдэж, ХӨСҮТ-д 79 хүн хэвтэн эмчлүүлж байна. Иймд иргэдийг эклер болон бусад кремтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
ЭКЛЕРЭНД ХОРДСОН ИРГЭДИЙН ГУРВЫНХ НЬ БИЕ МУУ БАЙНА
2016.04.26: Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж буй “Нью свийт фүүдс” компанийн эклер нэрийн бүтээгдэхүүнд энэ сарын 25-ны байдлаар 45 хүн хордож, хоолны хордлого гэх оноштойгоор ХӨСҮТ-д ханджээ. Тэдний 27 нь хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гурав нь хордлогын гүн шоконд орж, биеийнх нь байдал муу байгаа аж. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 24-ний өдөр үйл ажиллагааг нь зогсоожээ. Мөн эрүүл ахуйн тандалт судалгаа хийж сэжиг бүхий ундны ус, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнээс зохих журмын дагуу дээж авч Нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхээр болсон байна. “Нью свийт фүүдс”ХХК-ийн эклер нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, авсан бол хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. Түүнчлэн хүнсний сүлжээнд нийлүүлсэн эклерийг яаралтай татан авах ажил хийгдэж одоогийн байдлаар нийт 154 ширхэг бүтээгдэхүүнийг хураан авчээ. Эл хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэдийг “Нью свийт фүүдс” ХХК-ийн эклер нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, авсан бол хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.
Д.ЦЭНД-АЮУШ: ЭКЛЕР ХУДАЛДАЖ АВЧИХААД ХЭРЭГЛЭЭГҮЙ БОЛ ШУУД ХАЯХ ХЭРЭГТЭЙ
2016.04.25: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Нью свийт фүүдс“ ХХК нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажшиллагаа явуулдаг. Тиймээс ннйслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын газар хамтран тус компанийн үйлдвэрлэсэн эклерийн тараагдсан хүнсний дэлгүүрүүдээс татан аваад байна. Энэ бутээгдэхүүн нь 1126 ширхэг үйлдвэрлэгдэж тараагджээ. Бид нийслэлийн 45 байршилд тараагдсан, зарагдаагүй байгаа нийт 384 ширхэг эклерийг татан аваад байна. Tyxaйлбал, Баянзүрх болон Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн зарим хүнсний дэлгүүрүүдэд борлуулагдаж байсан бүтээгдэхүүнийг татан авсан. Иргэд “Нью свийт фүүдс” компанийн эклерийг худалдан авчихаад хэрэглээгүй байгаа бол шууд хаях хэрэгтэй. Мөн энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсэн бол яаралтай ХӨСҮТ-д хандах хэрэгтэй. Дашрамд дуулгахад, хордлого эхэн үедээ хүндээр илэрч байгаа. Тиймээс яаралтай ХӨСҮТ-д хандах хэрэгтэй.
ЭКЛЕР АВЧ ИДСЭН 45 ХҮН ХОРДОВ
2016.04.24: НМХГ-аас энэ сарын 24-ний өдөр “Нью свийт фүүдс” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож, эрүүл ахуйн тандалт судалгаа хийж, сэжиг бүхий ундны ус, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнээс зохих журмын дагуу дээж авч Нэгдсэн төв лабораторид шинжлүүлж буй. Өнгөрсөн сарын 25-ны өдрийи 16:00 цагийн үед “Ныо свийт фүүдс” ХХК-ийн эклер нэрийи бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэсэн 45 хүн хоолны хордлого авч эмнэлэгт хандаж, тэдний 27 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Ийнхүү хордсон иргэдийн тоо маш ихээр өсч буй шалтгааныг албаны хүмүүс тайлбарлахдаа “Нийт худалдаанд гарсан эклерийн 384 ширхэгийг буцаан татсан. Үлдсэн 742 ширхэг нь хэрэглэгчдийн гар дээр очсон байгаа. Тэгэхээр иргэд тус бүтээгдэхүүнийг худалдан аваад хэрэглэчихсэн бол хордлого авах магадлал өндөртэй” хэмээсэн.
Сэтгүүлчийн өнцөг
ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХААНА БАЙНА
Хоол хор болж, иргэд хүнсний бүтээгдэхүүнээсээ хордох тохиолдол үе үе гардаг боллоо. Үндсэндээ манайд хүнсний аюулгүй байдал алдагдчихсан гэхэд болно. “Нью свийт фүүдс” гэдэг компанийн үйлдвэрлэсэн эклерт хэдэн хүн хордсоны төлөө сүржигнэлээ гэж зарим нь мушгиж магадгүй. Гэхдээ бид сүржигнэх цаг болсон. Шаардлага ч байна. Хүнсний аюулгүй байдал гэдэг тухайн улс үндэстний оршихуйн баталгаа гээд хэлчихэд буруудахгүй. Үндэсний аюулгүй байдалтай ч салшгүй холбоотой зүйл. Бид идэж байгаа хоолноосоо хордоод, хэдэн арваараа, зуугаараа эмнэлэг бараадаад байвал яах билээ. Бүр амиа алдвал яана. Тиймээс ийм зүйл байж таарамгүй байна. Уг нь Хүнсний аюулгүй байдалтай холбоотой сүрхий чанга хуулийг батлаад нэг их удаагүй санагдах юм. Гэтэл тэр хуулийг нь хэн ч хэрэгжүүлж байгаа юм, бүү мэд. Дээрээс нь хянах, шалгах ёстой байгууллагууд нь юу ч хийгээд байдаг юм, бас л мэдэх юм алга. Ер нь манайд нэг хэрэг гарсан хойно л хариуцаж, шалгаж, сэргийлж ажиллах ёстой байгууллагууд нь дуугардаг жишээ маш их болсон. Түүнийгээ “Бид хүн хүч багатай учраас бүх байгууллагад хүрч ажиллахад хэцүү” гэдэг үгээр хаагаад л гүйцээ.
Гэтэл захын нэг хүнсний гэх цех монголчуудыг хэдэн арав, зуугаар нь эмнэлэгт хэвтүүлж дөнгөж байна шүү дээ. Яагаад энэ бүтээгдэхүүнээс хүмүүс хордов, түүхий эдээс нь болов уу. Эсвэл үйлдвэрлэж байгаа орчин нь бохир байв уу гээд олон асуулт иргэдийн дунд байгаа. Холбогдох байгууллага нь шалгалт хийгээд, сальмонеллагийн төрлийн нян /гэдэсний өвчин үүсгэгч нян/ илэрсэн тул тус цехийг хаалаа л гэсэн. Үнэндээ тэр цех нь хаана ч үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй байгаа юм. Мөн хамгийн гол нь үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээс иргэд хордлоо гэдэг нь аюулын харанга. Өнөөдөр энэ мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг сажиг цехүүд манайд маш олон бий. Хүүхдүүдийн маань ихээр авч иддэг “Напалеон” нэрийн тортноос авахуулаад крем орсон маш олон бүтээгдэхүүн бий. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг захын ТҮЦ-ээс авахуулаад хэн хүнгүй худалдаалж байна. Хэд ч хоног хадгалсан нь мэдэгдэхгүй энэ мэт амттан ихэсч байгаа. Тийм болохоор иргэд маш сайн анхаарах хэрэгтэй байна. Цаашлаад хүүхдүүддээ иймэрхүү бүтээгдэхүүн авч хэрэглэхгүй байхыг ч захиж хэлмээр байгаа юм. Тэгэхгүй бол амттан идэж байгаа хүүхдүүд чинь хордох вий. Ямар аюул дагаж явааг дээрх хэргийн жишээ л сануулаад өгчихлөө. Цаашлаад өнөөдөр манай улс гаднаас янз бүрийн хүнсний бараа оруулж ирсээр л байна.
Сүлжээ дэлгүүрүүд бүгд л гадаадаас элдэв бараа, бүтээгдэхүүн оруулж ирж, лангууныхаа нүүрний эгнээнд өрөөд зардаг. Зарим нь хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хямдрал нэрийн дор зарж байгаа нь ч үнэн. Мөн гаднаас оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүнээс өт хорхойноос авахуулаад янз бүрийн зүйл гардаг нь ч гэм биш зан. Яг үнэндээ монголчууд бид тараг, сүүгээ хүртэл Хятадаас зөөж байгаа шүү дээ. Төмс, хүнсний ногоогоор улсынхаа хэрэгцээг хангаж чадахаар боллоо л гэдэг. Гэтэл урд хөршөөс хэдэн мянган тонноор нь зөөж оруулж ирээд, монгол төмс гэж иргэдийг хулхиддаг бизнес бүлэглэл ч манайд байгаа гэк ярьдаг. Яг үнэндээ манайд л тэр эко хүнс гэдэг чинь байгаа гэж бид онгирдог мөртлөө хүнсний аюулгүй байдал нь аль хэдийнэ алдагдаад, өөрсдөө ч түүнийгээ хүлээн зөвшөөрчихсөн Хятадаас юу ч хамаагүй зөөж л байна.
Ийм байхад бид хүнсний аюулгүй байдал гэж яриад хаа хүрэх юм бэ. Уг нь засаг төрөөс үндэсний үйлдвэрлэгчдийг бүх татаар нь дэмжиж байгаа. Арай л бүтээгдэхүүнийх нь орц найрлагыг үйлдвэрт нь очиж хийж өгөх нь холгүй байна. Гэтэл манай үндэсний үйлдвэрлэгчид хариуцлагаа нэмээд, чанараа сайжруулаад, үнээ бариад явахгүй л байна шүү дээ. Бүр эхнээсээ энэ мэт хэрэг тарьж, иргэдээ хордуулчихаад сууж байна. Бүх үйлдвэрлэгчид үүний төлөө буруутан болох ёсгүй л дээ. Гэхдээ нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг үг бий. Нэг компанийн хариуцлагагүй үйлдлийн төлөөллийг мянган компани үүрдэг нь жам. Одоо ямар ч компанийн эклерийг нэг хэсэгтээ л хүмүүс худалдаж авахгүй. Цаашлаад крем ашигласан бүх бүтээгдэхүүний борлуулалтад сөргөөр нөлөөлөөд эхэллээ. Тиймээс ядаж л үндэсний үйлдвэрлэгчид хариуцлагатай, ухамсартай байж бид хүнсний аюулгүй байдлаа хамгаалж, гадаадын бүтээгдэхүүн орж ирэх урсгалыг боож чадна биз дээ.
Н.Пунцагболд