antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 26, 2016 1 comment

Буйр нуурт дөрвөн хүн амь эрсэджээ

нийтлэсэн Admin

29219fc2061005cdoriginal

Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс баруун хойш 65км-т орших Буйр нуурт загас агнаж явсан 25-32 насны дөрвөн иргэн нууранд осолдож амиа алдсан байна. Тодруулбал, энэ сарын 24-ний ням гаригт Дорнод аймгийн Халх гол сумын харьяат гурван иргэн Баянтүмэн сумын нэг иргэн нийлж нуур луу загасчлахаар яваад эргэж ирээгүй аж.

Эх сурвалжийн мэдээллэснээр, тэд Буйр нуурын эрэг орчмоор завиар очин загас агнаж байх үед хүчтэй салхи хөдөлж мөсний хөдөлгөөн ихэссэнээс осолдсон байж болзошгүй аж. Тус аймгийн ОБГ-ын ажилтнууд нуурын орчим эрэн хайх ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор нэгнийх нь цогцсыг олжээ.

Нуурын мөс гүйцэд хайлаагүйгээс гадна ус хүйтэн, харанхуй, хүчтэй салхитай, мөсний хөдөлгөөн их байгаа зэрэг нь эрж хайх ажиллагаанд хүндрэл учруулж байгаа талаар аймгийн ОБГ-аас мэдээллэжээ. Буйр нуурын мөс бүрэн хайлж амжаагүй, зах хэсгээрээ 100-200 метр газар л гэсч эхэлжээ. Тиймээс иргэдийг тус нуурын орчимд зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

 

О.Түвшин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car