antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 26, 2016 Comments are off

Обамагийн “эдийн засгийн НАТО” байгуулах сүүлчийн боломж

нийтлэсэн Admin

obama_152121213Терроризмтай хийх тэмцэл, Сири, Украины сөргөлдөөнийг зохицуулах, Европын холбоо, АНУ хоёрын чөлөөт
худалдааны бүсийн тухай гэрээ зэрэг олон асуудлыг Германы Ганновер хотноо канцлер Ангела Меркель АНУ-ын Барак Обама хоёрын уулзалтаар ярилцлаа. Обама хоёр хоногийн албан ёсны айлчлалаа дөрөвдүгээр сарын 24-нд эхлүүлсэн юм. Обама Ерөнхийлөгчийн хувьд хийж байгаа сүүлийн албан ёсны айлчлал нь энэ болж байна. Түүний үүний өмнө Саудын Араб, Их Британид хийсэн айлчлалууд нь төдийлэн амжилттай болоогүй баахан дуулиан дагуулсан билээ.
Обама Германд айлчлахын өмнө немцийн Bild сонинд ярилцлага өгөхдөө Германыг хамгийн дотны түншүүдийн нэг гэж нэрлэсэн юм.
“Меркелийн канцлерийн үүрэг гүйцэтгэж үеийн ХБНГУ нь олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байгааг” тэр тэмдэглээд Украины байдал хурцдахад “Герман нэн түрүүнд канцлер Меркель өөрөө Европын бүрэн бүтэн байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэснийг Обама хэлж байлаа. “Энэ бүгд нь ихээхэн тооны цагаачдад хүмүүнлэг, журамтайгаар хандахад ч хамаарна” гэж Цагаан ордны эзэн хэлсэн байв. Дүрвэгсэдийн асуудлаар Меркелийн барьж байгаа бодлогыг Обама “эр зориг” гэж нэрлэв. Канцлерт тэрбээр дотно түнш, найз эмэгтэй хэмээн ханддаг гэдгээ онцолжээ. Террорын бүлэглэлүүд нь Барууны хувьд хамгийн том аюул хэмээн Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. ““Исламын улс” эсвэл “Аль-Каида” мэтийн бүлэглэл нь бидний эсрэг зогсож байгаа хамгийн том аюул юм. Миний хувьд “Исламын улсыг” устгах нь нэн тэргүүн зорилт юм” хэмээн Обама онцолж байлаа.
Сири, Иракт “Исламын улс” бүлэглэл ухарч байна. Тэдний эзэлсэн нутаг дэвсгэр улам багасаж байна. Хэмээн ерөнхийлөгч тэмдэглэв.
“Парис, Брюссельд хийгдсэн аллагууд нь биднийг дахин ийм хэрэг гаргуулахгүй байх тал дээр ихээхэн ажиллах шаардлагатайг харуулж байна” гэж тэр хэлэв.
Герман, Америкийн лидерүүдийн хэлэлцээрийн гол сэдэв нь Европын холбоо, АНУ хоёрын чөлөөт худалдааны бүсийн тухай гэрээ (TTIP- Европын холбоо ба АНУ хоёрын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын түншлэлийн Трансатлантын гэрээ) байгуулах явдал болно. Меркель, Обама хоёр Германд хийгдсэн энэ айлчлалын өмнө уг гэрээг дэмжсэн юм.
“Энэ гэрээг байгуулах нь эдийн засгийн өсөлтийг хангах, ажлын байр бий болгох шилдэг замуудын нэг юм” гэж Цагаан ордны эзэн онцолсон байна. “Дэлхий даяар нэгдсэн стандарт тогтоох” Европын холбооны боломжийг гэрээ авчирч байна гэж Германы канцлер хэллээ. TTIP гэрээ байгуулагдсан нөхцөлд дэлхийн 800 сая хүн амьдардаг хамгийн том чөлөөт худалдааны бүс байгуулагдах юм. TTIP бий болгох нь нэгдсэн зах зээл дээр бүтээгдэхүүний чанарын стандарт мэдэгдэхүйцээр буурч магадгүй гэсэн таамаглал байгаа. Европын барааны оронд илүү хямд, чанараар дутуу америк бараа орж ирэх магадлал өндөр байгаа юм. Ганноверт “TTIP-ийг зогсоох” гэсэн уриатай эсэргүүцлийн жагсаал төлөвлөгдсөн байв. Бямба гарагт чөлөөт худалдааны бүсийн эсрэг өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн жагсаал явагдсан байлаа.
Хоёр талын хэлэлцээрийн дараа Меркель, Обама хоёр Ганновер хотын дэлхийн томд тооцогдох аж үйлдвэрийн үзэсгэлэн яармагийн (HANNOVER MESSE 2016) нээлтийн ажиллагаанд оролцов. Энэ жил АНУ уг үзэсгэлэнгийн гол түнш гэсэн хүндэт статустайгаар оролцон 465 компанийн төлөөллийг ирүүлжээ.
Үзэсгэлэн үзэгчдэд даваа гарагаас эхлэн хаалгаа нээж байна. Үзэсгэлэн дээр дэлхийн 75 орны 5.2 мянган үзмэр тавигдсаны 58 хувийг гадаадын компаниуд үзүүлж байгаа юм. Харьцуулахад өмнөх жилийн үзэсгэлэн дээр 4.8 мянган үзмэр тавигдсан байлаа. Ганноверт айлчлах Обамагийн айлчлалын аюулгүй байдлыг 5000 гаруй цагдаагийн ажилтан хангалаа. Мөн АНУ-ын тусгай албаны 500 орчим ажилтан хамгаалалтад оролцжээ. Ганновер хотынхон айлчлал ба таван лидерийн саммитийн үеэр зам хаах, бичиг баримт шалгах, нийтийн тээврийн хязгаарлалтад орсон байжээ. Онгоцны буудалд тусгай дэглэм тогтоон шалгалтыг нэмсэн байлаа.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car