Дундговь аймгийн Засаг даргад хууль бусаар томилогдон ажиллаж байгаа С.Од-Эрдэнийн тухай
Ямар хүнээр мануулснаа эх орон нь мэддэг
Ямар хүү төрүүлснээ эцэг эх нь мэддэг гэж үг бий. Тэгвэл ямар хүнийг шилэн сонголт хийж аймгийн Засаг даргад томилсноо Монгол Улсын Засгийн газар, түүнийг Ерөнхий сайд хариуцах ёстой. Засгийн газрын Ерөнхий сайд шилэн сонголт хийж аймгийн Засаг дарга болсон С.Од-Эрдэнэ гэгч хүн чухам хэн бэ?
С.Од-Эрдэнэ гэгч хууль бус луйврын бохир аргаар аймгийн Засаг даргад томилогдсоныг Захиргааны хэргийн бүх шатны шүүх баталгаажуулж өгсөөр байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хууль шүүхийн ажиллагаанд нөлөөлөхийг хориглосон хуулиар зөрчиж, С.Од-Эрдэнийн талаар гарсан шүүхийн шийдвэрийг үгүйсгэж, төр захиргааны байгууллагад огт ажиллаж үзээгүй удирдах ажлын ур чадваргүй хүн болохоо харуулж, хууль зөрчиж бохир аргаар томилогдсон С.Од-Эрдэнийг Дундговь аймгийн Засаг даргад дахин дахин томилон ажиллуулж байгаа нь ёс зүйд нийцэхгүй бөгөөд Монгол Улсын түүхэнд гарч байгаагүй сөрөг асуудал үйлдэж, Дундговь аймгийн иргэд хөдөлмөрчдийг басамжлан доромжилж байна гэж үзэхээс өөр арга алга. С.Од-Эрдэнэ аймгийн Засаг даргад томилогдоод ажлыг бүхий л талаар сайжруулах ёстой байтал ажил сайжрах нь бүү хэл бусад аймгуудаас хамгийн доогуур үзүүлэлттэй байгаад иргэд бид хийж бүтээсэн хөдөлмөртөө харамсаж суудаг боллоо.
С.Од-Эрдэнэ аймгийн ажлыг өөд татах өөриймсөг сэтгэл зүтгэл мэдлэг чадваргүй нь доорх байдлаар нотлогдож байна. Зөвхөн наад захын жишээг дурьдахад аймгийн өндөр настангуудын уулзалт дээр хүмүүс асуусан нь “Дарга та хөдөө аж ахуйд голлон ажиллах хүн байна. Бод малын хээлтүүлэг хэдэн сард болдог. Ингэ гүү хэдэн сард хээлээ тээж хэдийд төллөдөг юм бэ гэсэн асуултанд хариулт өгч чадсангүй.
УИХ-ын дарга З.Энхболд нийтийн цуглаан дээр С.Од-Эрдэнээс асуусан нь “Танай аймагт арван жилийн сургууль хэд байна. Таны амьдардаг орон сууц хэдэн квадрат метр талбайтай вэ” гэсэн асуултад мэдэхгүй учраас хариулт өгч чадсангүй. Иймэрхүү мэдлэгтэй хүн аймгийн ажлыг цаашид авч явж чадах эсэх нь иргэд бидэнд эргэлзээ төрүүлэх боллоо.
С.Од-Эрдэнийн хийсэн ажил
Дундговь аймгийн нийгэм эдийн засаг соёлыг хөгжүүлэхэд хувь нэмэр болох дорвитой ажил хийсэнгүй. Харин ажил үүргээ зохих ёсоор хийж байсан хүмүүсийг хууль бусаар ажлаас нь халж, аж амьдралаар нь хохироосон асуудлыг хууль шүүхийн байгууллага шударга үнэнээр нь шийдвэрлэж, хүмүүсийг уг ажилд нь оруулж цалин хөлсийг нь нөхөн олгуулах шийдвэр гаргаад байна. Тухайлбал, Адаацаг сумын сургуулийн захирал Энхзул, Сайхан-Овоо сумын сургуулийн захирал Нанчидулам аймгийн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Дэлгэрмаа, аймгийн ус сувгийн дарга Энхмаа, газрын албаны дарга Бадамболд нарын зэрэг хүмүүсийг ажлаас нь хууль бусаар халсан асуудал гаргалаа. Учир иймд аймгийн Засаг дарга байтугай сумын Засаг дарга ч хийж чадахгүй хууль бус Засаг дарга С.Од-Эрдэнэ гэгчийг буцаан татаж авахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс иргэд шаардаж байна.
О.Сайхан
Холбоотой мэдээ
-
Tanil (April 26, 2016 5:29:08 pm )
Ene nuhur chine hyatad gerel hugjim togloltii tehnik zardag l gar baisan shuu dee. Enenees uur zasag darga hiih hun baihgui geheer dundgovich bolovson huchneer dunduur aimag b.na daa
-
Б дагва (April 26, 2016 7:10:30 pm )
Цагтаа нэртэй хөдөлмөрч ард түмэнтэй үзүүлэлтээр дээгүүр байранд ордог байсан даа одоо ч муу л юм дуулдах юм даа юундаа байдаг юм болдоо хөгжил дэвшилээр нэг их гавиагүй л харагдаж байна лээ
3 Comments